《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 20
Advertisement
Гудамжны гэрлүүд бүдгэрч намайг тэнгэрээс уйдан далайруу унах үед намайг хэн барих юм? Чи юу?
Luhan ~ Catch me when i fall. 🔼
/ i will baby and i will blow your flute like professional :))) /
-----------------------------------
" Бүгд чиний буруу. "
" Ууч-члаарай .....би т-тэгэхийг хүсээгүй..."
Үгс чихэнд яг л тэртээх уулнаас орилж байгаа мэт толгой дотор цуурайтахад би зүүднээсээ цочин сэрэв. Хөлс ар нуруугаар цувж хөнжлийн минь ихэнх хэсэг газар унасан байхад үүнтэй зэрэгцэн зүрх хэмнэлээсээ хэд дахин хурдан цохилж байлаа.
Би орноосоо өндийн суугаад өвдгөн дээрээ хоёр гарын тохойгоо тулгуурлаж хоёр гараараа нүүрээ дарангаа бүх зүйлийг мартахыг хичээхэд хичнээн энэ зүйл өмнө нь олон тохиолдож байсан ч энэ удаа нэг л болохгүй байв.
Өрөөний хүмүүс унтаж байсанд тэднийг өмнөх шигээ амьсгаадах чимээгээрээ сэрээгээгүйдээ баярлан орноосоо зөөлхөн босч өрөөнөөс гарлаа.
Харанхуйд гал тогооны зүг алхах явцдаа духан дээр бурзайн гарсан хөлсийг алгаараа арчаад нүүрээ сэвэн алхасан ч том өрөөний буйдан дээр компьютерийн гэрэл харан гайхшрав.
Ханан дээрх цагыг харахад үүрийн тавыг заах ба энэ үед хэн ингээд сэрүүн байж байгаад гайхширсан ч яагаад надад хамаатай юм гэсээр гал тогоо том өрөө хоёр хамтдаа байдаг учир хажуугаар нь өнгөрөн алхахад буйдан дээр байх хүн намайг харсандаа цочин чихнээсээ чихэвчээ салган авах нь сонстов.
Би зөөлхөн царайруу нь харвал сүнс харсан мэт айсан төрх илэрсэн ч намайг гэдгийг анзааран тайвшрах Жонгүүк буйдан дээр хөнжил нөмрөн , чихэвчтэй , нөүтбүүк барин сууж байлаа.
Би нэг их удаан Жонгүүкийн царайруу нь харалгүй эргэн урагш харж гал тогооны тэндэх гэрлийг нь асаангаа
" Намайг битгий тоо. Байхгүй гээд л бодчих " гээд хөргөгч онгойлгон ус гаргах явцад буйдан дээр суух Жонгүүк тэндээсээ босон нааш ирж яваа үзэгдлээ. Тэрээр миний ард талын ширээг налан зогсоод чимээгүй
" Та яагаад сэрүүн байгаа юм? "
Би усаа аягаласан чигээрээ түүнрүү үл харав.
" Харин чи яагаад сэрүүн байгаа юм? Үүрийн тав болж байгаа юм биш үү. "
Яагаад ч юм гар түрүүний зүүднээс болон салганахад аягалж байсан ус минь аяганаасаа бага зэрэг халин хажуугаар нь урсан гоожлоо.
Advertisement
" Би зүгээр л унтаж чадахгүй байсан юм.......... харин .... та? "
Би алчуур аван хажуугаар нь гоожсон усыг арчин бас л түүнрүү харалгүй
" Зүгээр .... хар дарсан юм. "
Яг үнэнээ хэлэхэд түүнтэй ингээд ярих их сонин байлаа. Түүнтэй хэзээ хамгийн сүүлд камерийн урд бус , жинхэнэ гэж бодож байгаа төрхөөрөө харьцсанаа санахад бэрх байлаа.
Магадгүй санах ч үгүй байх.
Ихэвчлэн бид хоёр танихгүй хүмүүс мэт доормдоо байдаг ч , яахав заримдаа бага сага юм ярина гэхдээ гэнэт түүнийг яриа эхлүүлээд байгаад гайхшрав. Бас би өөрийгөө зүв зүгээр хариулаад байгаад гайхширч байлаа.
Би усыг аван уух гэж амруугаа явуулсан ч түүний хэлсэн дараагийн үгэнд гар минь өөрийн эрхгүй яг л удирдлагаар зогсоож байгаа мэт гацах шиг болов.
" Та тэр үеийг зүүдэлсээр л байгаа юм уу? "
Юу?
Тэр яаж..?
Би аягыг доошлуулан ширээн дээр эргэн тавихдаа зөөлхөн амьсгал гаргахыг хүссэн ч хоолой чичирч амнаас гарах дуу тасалдан сонстоход Жонгүүк ч бас үүнийг тод сонсон надруу алхан ойртож мөрөн дээр минь гараа тавив.
" Ви хюн , зүгээр үү? "
Би түүний харцруу харалгүй аягаа чанга атган чимээгүй байхад Жонгүүк байдлыг минь бодон чимээгүй байхын оронд дахин асуулт асуув.
" Та хэр их тэр үйл явдлын талаар зүүдэлж байгаа юм бэ хюн? Та тийм учраас юм ярьдаггүй юм уу гуйж байна хюн- "
" Гуйж байна , чимээгүй бай. "
" Хюн-"
Би түүний мөрөн дээр минь тавьсан гарыг холдуулан түүний санаа зовсон царайруу харан аль болох инээмсэглэхийг оролдсон ч би юу ч хийж чадсангүй.
" Би унтлаа сайхан амраарай Күки. Одоо унтаарай. "
Түүний хариултыг хүлээлгүй би шууд эргэн явж өрөөний зүг алхалаа. Түүний түрүүхэн гараа тавьсан байсан хэсэг дулаан нэхэн хүйт бага зэрэг даах ч би аль болох хурдлан өрөөрүү орж орлуугаа шургаад хөнжлөөрөө толгойгоо нуув.
Март март март Тэхён.
Март.
Толгойдоо секунд бүрт давтсаар л байлаа. Тэр явдал чиний буруу биш. Тэхён . Чиний буруу биш.
Бүх зүйл болох л байсан.
Намайг байсан , байгаагүй....
Бүгд болох байсан.
Тийм биз дээ..?
***
" Сэрээч Тэхён. "
Мөрийг минь хэн нэгэн чанга сэгсэрэхэд би уурлан баруун нүдээ нээн харвал менежэр уурласан төрхтэй хөмсгөө зангидан зогсож байлаа.
Advertisement
" Ким Тэхён бос хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу? "
" Хэдэн цаг? "
" Өглөөний арав. Чи найман цагаас бэлтгэлээ хийх ёстой гэдгээ мартаа юу? Маргаашийн цагийн хуваариа мартчихсан юмуу? "
Би арайхийн соронзлогдох орноосоо босч үсээ янзлахад менежэр хурдал гэсээр өрөөнөөс гарлаа. Би хоосон хэн ч байхгүй өрөөг гүйлгэн хараад гүнзгий санаа алдав.
Дахиад л хэн ч сэрээсэнгүй.
Орноосоо босон шүүгээнээс жирийн хар даавуун өмдийг хар цамцтай гараж ирэн өмсөөд нойлруу орж нүүрээ угаахдаа толин дахь өөрийн тусгалаа ажив.
Царай минь өмнөх өдрүүдээсээ ч цонхийн нүд минь ямар ч зүгээр гэх итгэл үнэмшилгүй болсон байлаа. Хэрвээ ийм байдалтай камерийн урд эсвэл фэнүүдийнхээ урд гарвал юу болохыг мэдэх учир стилистүүдэд нүүрийг минь сайн будаарай гэж хэлнэ хэмээн бодов.
Магадгүй Юрад хэлж болох юм. Түүний анхны будаж байгаа хүн нь баймаар байна.
" Тэхён бусад чинь аль хэдийн бэлтгэлээ хийгээд эхэлчихээд байна хурдан наанаасаа гарч ирээд явж бэлтгэлээ хий. "
Би нойлын хаалгыг онгойлгон үүдрүү алхахад менежэр гадуур хувцастайгаа гараа урдаа зөрүүлэн зогсож байлаа. Магадгүй намайг авах гэж л ирсэн нь түүнийг залхааж байгаа байх л даа.
Би шууд л гутлаа углангаа малгай өмсөн күртикээ өмсөөд
" Би ядаж өглөөний цай ууж болохгүй гэж үү? "
Менежэр бугуйн дахь цагаа хараад
" Үгүй ээ идэх цаг алга. Очиод тэндээс юм ид. Одоо хурдхан шиг явья. " гэхэд би зөөлхөн толгойгоо дохин доормоос гараад хар бүхээгрүү орон ганцаар хамгийн ард очин суув.
Энтрүү явах зам чимээгүй байх ба хэрвээ би ганцаараа биш олуулаа сууж байсан бол ялгаа гарах байсан бол уу хэмээн бодлоо. Бид олуулаа ч байхдаа үг дуугарах үе цөөхөн байв.
Энтийн урд ирэхэд би машинаас буун менежэрт ажил удсанд харамсал үзүүлэн ёслоход менежэр
" Уучлалт гуйх хэрэггүй ээ , даарлаа дотогшоо ор " хэмээхэд би дахин толгой дохиод энтрүү орж шууд бэлтгэлийн өрөөлүү тайван алхан хаалгыг тогшилгүй онгойлгов.
Тэд бүгд бэлтгэлээ хийж байлаа. Миний зайг ч бараг нөхөн бүжиглэсэн байв.
" Эрт сэрж байгаач Ви! "
Намжүүн яг л үглээ ээж мэт уурлахад би тоолгүй күртикээ тайлан цүнхнээсээ пүүз гаргаад гутлаа солилоо. Тэд дуугаа түр зогсоож байсан ч удалгүй үргэлжлэн би гутлаа солисон даруйдаа цаг алдалгүй голд нь орон бүжиглэв.
Гэдэс хоол нэхэн байн байн дуугарах ч би хамаг сэтгэл санаагаа бүжиглэхдээ зарцуулж байлаа.
Зарим үедээ бүжгээ мартсанаас хэд хэдэн удаа загнуулж , Ким менежэр бүжиг дэглээчтэй орж ирэн бидний бүжгийг харсан ч тэд байн байн намайг удаан бас бүжгээ бүрэн хийхгүй байгаад уурлаж байлаа.
" Тэхён явж нүүрээ угаа чи яг үхэх гэж байгаа юм шиг харагдаж байна. " Ким менежэр биднийг таван минут амраах явцдаа газар суун амьсгаагаа арайхийн дарах надад хэлэхэд би хөлсөө арчаад нойлруу явав.
Газар дайвалзан толгой байн байн эргэхэд өөрийн хөлөндөө ч бараг тээгэлдэн унах дөхөөд байлаа.
Гэвч алхах явц минь зөөлхөн гар бугуйг минь барих үед зогсч би өвдөх толгойгоороо эргэн арагш харахад Юра зогсож байв.
Тэрээр богино үсээ дээш боож хар цагааныг хослон хувцасласан байх ба түүний нүүрэнд яг л өчигдрийн Жонгүүкийн нүүрэнд байсантай адил нүүр хувирал илэрсэн байв.
Өрөвдөл.
Санаа зовнил.
" Тэхён бие чинь зүгээр үү? Их цонхигор харагдаж байна. Өвдчихсөн юм уу? "
Сэтгэлд дулаахан мэдрэмж мэдрэгдлээ. Яг л ээжийн минь намайг хичээлдээ явахаас дургүйцэн өвдсөн мэт жүжиглэн орондоо хэвтэх үед хэлдэг үгс.
Хайр.
Би түүнрүү биеэрээ бүтэн эргэж түүнийг чангаар тэвэрлээ. Тэр миний ээж биш ч гэлээ надад хэн бүрээс илүү эх хүний хайр хэрэгтэй байлаа.
Юраг бүсэлхийгээр нь тэврээд би түүний мөрөн дээр толгойгоо тавин хүзүүрүү нь нүүрээ наав.
Түүнээс гүзээлзгэний зөөлхөн үнэр үнэртэхэд би өөрийн эрхгүй инээмсэглэн гүнзгий санаа чимээгүй алдлаа.
Тэрээр миний үйл явдалд сандран , түүнд эвгүй санагдаж байгаа нь мэдрэгдэж байсан ч надад түүнийг тавих хүсэл байсангүй. Би зүгээр л .... үүрд түүнийг тэвэрмээр санагдав.
Хичнээн би ингэж бодож байгаа ч түүнийг магадгүй надаас хүчээр холдох байх гэж бодлоо. Хэн ч тэгэх л байсан байх.
Гэвч хариуд нь Юра намайг эргүүлэн тэврээд нурууг минь илэв.
" Тэхён зүгээр ээ , би энд байгаа болохоор тайвшир. "
^^^^
Wattup! First V's POV y'all.
You can hug me later and u can have my autograph later i know i know. :)) i know i'm cool like a baepsae . So yeah.
:))
Advertisement
- In Serial219 Chapters
Unforgettable Night.
In order to save her father company from bankruptcy, Ina decided to help her father.
8 526 - In Serial9 Chapters
Sigyn's Revenge
A thousand years ago Loki was chained up in a cave as punishment for the murder of Baldur. For a thousand years, Sigyn has stood by her husband, holding a bowl over his head to catch the venom dripping down from the snake above his head - but now she has had her fill. Change is coming to Asgard as Sigyn sets out to get revenge on Odin for killing her sons and chaining up her husband. With only Loki's children and the newlywed humans Max and Ian, Sigyn sets off to do what no one has ever done before: Bring Odin to his knees and make him admit his own guilt. Sigyn's Revenge is a story about justice, standing up for yourself and what you believe in, about love that is worth fighting for, even if everyone else thinks you are insane for it, and about family and the strength that it gives you. Go on the journey of a lifetime, through Midgard, Helheim, and Asgard, and feel the love between the loyal Sigyn and the unaccountable trickster god Loki.
8 83 - In Serial51 Chapters
i'm right here || jasper whitlock
"'cause i'm right here!"a story in which charlie swans goddaughter feels invisible until she meets jasper cullen.
8 197 - In Serial43 Chapters
Out-Flirt Me - Anakin x Reader
"So, you think you can out-flirt me now, don't you?" He asked as his breath tickled your ear."Think? I'm doing it right now Anakin." You responded emphasizing his name and giving him the most innocent eyes you could manage.You were hoping to get him flustered because you were NOT going to let him win, were you?#1 in clonetroopers #1 in lightsaber~I don't own any of the star wars characters except for the y/n and a few others that you've never heard of in the movies/books. Also I am promising a happy ending right now.
8 92 - In Serial27 Chapters
Hunter's Beta (mxm)
Alpha- fearless leader stronger than any other shifter.Beta- second in command and faithful confident.Finding out that their mates proves to be less important than stopping a deadly pastime enemy emerging from the darkness to destroy their kind.
8 192 - In Serial43 Chapters
Now You Know ✅
✖ 4th Place in the Monthly Elimination Awards; August 2017 ✖ Highest rank: #38 in Teen Fiction ✖ Highest rank: #1 in coming-outFor Pelham Nixon, self-discovery isn't only about coming to terms with his sexual orientation. Driven by fear of facing reality, he has developed issues at acknowledging his feelings, as he is far too deep in his own realm.Reality just has to come and greet him once he decides to step out of his comfort-yet-confining zone, tired of self-condemnation. The universe is simply too vast as it is large, too many secrets behind too many stories. What does he know about his parents, his geek of a best friend, his charismatic girlfriend, or an attractive Hispanic boy whose presence he has just taken notice of? What he knows is that there are still far too many things for him to discover; himself, as well as the people around him. Though, that doesn't mean he has to discover them all by himself ...Copyright © A. Zah 2016
8 191

