《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 18
Advertisement
---------------------------------------
I open this book of memories and I open up your page. / Би дурсамжийн номоо дэлгэн би чиний хуудсыг дэлгэнэ. /
- Exo ~ Miracles In December - ⬆
-------------------------------------
" Юра ! "
Тэдний миний нэрийг зэрэг шахуу дуудахыг сонсоход л өөрийн эрхгүй баярлаж би улам тод инээмсэглэлээ. Өрөөнд ороод хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл бол гурван хүн намайг ирэн тэвэрэхэд би золтой л хүнд жингээс бас өөтийн хөлөндөө тээглэн газар бөгсөөрөө уначих шахсангүй.
" би үхлээ. " Би яг ч үхэх гээд байсандаа биш яагаад ч юм Тэхён Юнги хоёр бидний зүг гутарсан эсвэл уйдсан гэмээр төрхөөр чимээгүй харж байсанд би арайхийн амьсгал аван хэлэхэд тэр гурав гэнэт мэдэн надаас холдлоо.
Би инээмсэглэнгээ
" Та нараар юу байна?" гэхэд Жонгүүк
" Бид таныг маш их санасан шүү " хэмээн Жин миний үсийг яг л нохойны үс илж байгаа эсвэл хүүхдийнхээ толгойг бахархасандаа илж байгаа мэт санагдав. Би Жиний гараас бултан бага зэрэг холдоод гарандаа барьж байсан ч тэврэлтээс болоод бага зэрэг үрчийн нугларсан цаасруу харан
" Та нар гурван өдрийн дараа Чанвон фестивалтай юм байна тэ? Би тэр үед чинь та нарын стилистээр ажиллах байх. "
" Тийм үү? " Хусогийн баярласан өнгийн яриатай давхцаж хаалганы дуу гарвал хаалгаар менежэр Ким орч ирч байлаа.
Тэрээр " Өглөөний мэнд " хэмээн нэгэн хэвийн уйдсан төрхөөр хэлсэн ч харц нь над дээр тогтон түүний нүүрэнд гайхшрал тодорч
" Стилист Бан, чи энд юу хийж байгаа юм? Ажлаа хийж байх ёстой биш билүү? "
Би гарандаа барьсан цаасаа түүнрүү харуулаад
" Аан б-би маргаашын тэдний нүүр будалтыг ярьж байсан юм."
Менежэр Ким хоолойгоо засан харцаа сандал дээр утсаа оролдон суух Намжүүнрүү харж
" Намжүүн- нааш ир. Ярих юм байна " гэснээ түүний толгой Тэхёнрүү харж " Бас чамтай " гэлээ. Намжүүн хэлсэн ёсоор нь утсаа халаасандаа хийн өрөөнөөс гарахад Тэхён надруу гарахынхаа өмнө нэг хараад өрөөнөөс гарав.
" Ким менежэр юу ярих гэж байгаа юм бол? "
Би ард минь зогсох өнөө гуравлуу харвал тэд нүүрэндээ нэг тийм тайлбарлашгүй нүүр хувирал илрүүлэн хаалганы зүг харж эсвэл хана гэх зэрэг янз янзын зүгрүү харж байснаа бүгд надруу хараад , түрүүлж Жин
" Ким менежэр чиний талаар ярих гэж байгаа байх. "
Би хөмсгөө гайхшран өргөв.
" Хэн би юу? Намайг уу? Би яасан юм? "
Жонгүк гараараа шилэн хүзүүгээ илэнгээ дотор уруулаа хазан , хэлэх гэсэн зүйлдээ эргэлзэж байгаа мэт харагдсан ч чимээгүйгээр
" Ким менежэр биднийг нүна тантай хамт байж болохгүй гэсэн " хэмээв.
****
" Маргааш чи ингэж будна. Хоёр нүднийх нь дээгүүр нь зөөлхөн бороор тендээд Намжүүн ийм линз-.... " нэг эмэгтэй стилист надад цаасан дээрх зургийг үзүүлэн будгийн нэр томьётой нь хэлэх ч надад ойлгох зүйл хэдхээн байлаа. Тэдний будгийнх нь бренд үнэртэй ус хувцасны загвар нь ямар байх естой гэх мэт нилээдгүй их зүйлийг гучин минут хэрнээ сонссоны эцэст тэрээр дуусан надад найдлага өгөөд холдоход би хүндээр санаа алдан тольтой ширээг дэрлэв.
Нүүр будах ийм хэцүү байсан юм уу. Намайг өөр өөртөө чимээгүй үглэн суухад хоолны цаг болж хүмүүс гадуур хувцсаа өмсөн гарахад би цагаа хараад адил гарах гэсэн ч өрөөнд Мэг инээмсэглэн орж ирлээ.
" Юра хамт өдрийн хоол идэх үү? "
Би ганцаараа идэхээс уйдаж байсан учир шууд л инээмсэглэн толгойгоо дохиод хувцсаа аван гарч хэдэн гудамжны цаана байх хятад хоолны газарт оров. Орон бусдаасаа арай хол байх ширээнд очин сууж бид хоёр хоолоо захиалчихаад хүлээж байх зуураа би түүнээс юм асуухаар шийдэв.
" Би өөрөөс чинь юм асуучих уу? "
Advertisement
Мэг надруу давхраатай аглаг нүдээрээ ширтэн инээмсэглээд толгойгоо зөөлхөн нэг дохиход би юуг түрүүлж асуухаа бодсоор удалгүй арай амарханаас нь эхэлмээр санагдлаа.
" Юнгитэй яаж анх танилцсан юм? Би зүгээр л асууж байгаа шүү ямар нэгэн юм агуулаагүй. "
Би асуусан даруйдаа өөрийгөө ямар нэгэн юм бодоогүй гэдгээ шуудхан хэлэхэд Мэг инээгээд
" Зүгээр зүгээр. Би их юм бодоогүй. "
" Бид хоёр анх нэг ангид сурдаг байсан. Юнги их чимээгүй үргэлж л утсан дээрээ дуу сонсч дэвтэр дээрээ нэг юм сараачин бичдэг хүүхэд байсан. Гэхдээ би дараа нь л үүнийг дуу зохиодог дэвтэр байдаг байсныг мэдсэн. Бид хоёр ерөөсөө ярьж байгаагүй. Гэхдээ дараа нь бид хоёр хоёулаа хамтдаа дизайнерийн мэргэжлээр давтлаганд суудаг байсан юм. Тэр үед л тэр надтай түрүүлж ярьж эхэлсэн. Түүнийг би анх их ууртай зожиг хүүхэд байх гэж бодсон ч тэр тэс ондоо байсан гэдгийг би мэдсэн. Тэр бүх хүнээс онцгой байсан. Нэг өдөр би түүнийг төгөлдөр хуур дарж байхыг сонссон. Ямар гайхамшигтай байсан гээч. Хуруунууд нь төгөлдөр хууртай нэгдэж байгаа мэт сонсогдож би дуунд нь их уярч билээ. Удалгүй Юнги надад сэтгэлээ ичилчихсэн. Тэгээд л бид хоер үерхсэн. "
Би толгойгоо зөөлхөн дохин тэдний дүр зургийг толгойдоо дүрсэлж байлаа. Надад тийм зүйл тохиолдож байсан бол.....
" Та хоёр хэр удаан үерхэж байгаа юм? " Би сониуч зангаасаа түүнээс үргэлжлүүлэн асуухад Мэг үсээ чихнийхээ ардуур хийн инээмсэглээд
" Бараг 5 жил. "
Би амаа ангайн үлдчих шахсангүй. Ийм их хугацаанд бие биетэйгээ хэцүү бүх үеүдийг даван гэрлэх хүртэл ирсэн гэдэгт нь атаархаж байв.
Хажууд нь би амьдралдаа ганц ч удаа эрэгтэй хүний хацар дээр нь үнсэж үзээгүй байлаа.
"Юнги- ssi г хамтлагт орж алдартай болоход нь хүмүүс яасан юм? Ер нь яаж та хоёрыг хүмүүс зөвшөөрсөн юм? "
" Анхандаа хэцүү байсаан. Тэр дизайнер болно гэдэг байсан ч урлагаар явахаар шийдээд ээж ааваасаа зөрөн байж трэйний болж байсан. Би түүнийг болиулаагүй. Тэр эцэст нь мөрөөдлөөрөө явж байсан болохоор. "
" Түүнийг трэйний болоод нэг их удаагүй байхад түүний компаниас Юнгиг надтай үерхэдэг гэдгийг мэдээд сал гэж байсан. Би бараг тийм зүйл болно гэдгийг мэдэж байсаан. Би түүний ирээдүйн төлөө түүнээс салахад ч бэлэн байсан ч Юнги надад ерөөсөө тэгж хэлээгүй. Харин ч тэр өдөр бүр надруу ярьж долоо хоногт ядаж хоёр удаа уулзахаа хэзээ ч мартаагүй. Тэгээд хүнд үеүдийг ..... тэр туулсаар арайхийн хамтлагт орсон. Гэхдээ хамтлагт ороод бүр л хэцүү байсныг нь би хэн бүрээс ч их мэдэж билээ. Мэдээгээр нэг цуурхал өдөр бүр түүнрүү дарга менежэр нь уурлаад л Юнги стрессдэж байсан ч нэг л мэдэхэд бүх зүйл хэвийн болчихсон. Хэн ч намайг түүнээс сал гэх хэлэхээ больсон. Хүмүүс бүгд зөвшөөрсөн. "
Мэг өмнөх үеээ дурсан инээмсэглэхэд би даган инээмсэглэлээ.
Эцэст нь би " Тэд яагаад ийм болчихсон юм? " үүнийг Мэгээс асууж болно гэж бодлоо. Тэр бүх үеүдийг Юнгитэй хамт байсан юм бол ядаж үүнийг мэднэ байлгүй дээ.
Мэг надруу төвлөрөн харав. Яг л Хусог шиг.
" Юра... Цаг нь болоход би биш тэд өөрсдөө чамд хэлнэ. Гэхдээ миний чамд хэлэх ганцхан л зүйл байна. "
" Тэр үеүд сайхан байгаагүй. "
***
" Ө би нэг юм товлочихсон байсан мартчих шахаж. За за баяртай Юра. Маргаашд чинь амжилт. "
Мэг хоёр гараа цээжнийхээ урд авчран базаад дэмжиж байгаа мэт хөдөлгөөн хийхэд би инээн эргүүлээд яг адил үйл явдлыг хийн Мэг инээмсэглэсээр хоолны газраас гарлаа.
Би өөрийн бугуйн цагаа харан бялуугаа дахин нэг удаа сэрээгээрээ зоон жоохныг аваад хувцсаа өмсөн хоолны газраас Мэг аль хэдийн зөрөн байж төлсөн учир зүгээр л баярлалаа гээд гарахад гадаа шинэхэн цас будран унаж байв.
Advertisement
Би гараа агаарт барин хэсэгхээн хугaцаанд ч гэсэн ямар ч ирээдүй ямар ч хариуцлага зовлонг бодолгүй гаран дээр унах хүйтэн цасыг мэдрэн нүдээ анилаа.
Гэсэн ч жаргал удаан явсангүй. Утасны дуу халаасанд биржигнэн дуугарахад би хүндээр санаа алдан утсаа авав.
" Байна уу?"
" Юра хаана байгаа юм? "Хоолойг нь сонсоход менежэр ах нарын нэг нь байх шиг санагдахад би чимээгүй
" Гадуур."
" Тэгвэл ажилруу ирэхдээ хүмүүсийн өдрийн хоолыг аваад ирээрэй. За бич би хаанаас авах ёстойг нь хэлье. "
" А-айн? Би юу? "
" Тийм ээ чамаас өөр завтай хүн алга байна. За хангик хоолны газрын.."
Би гялс ойрхон байх ширээн дээр цүнхнээсээ цаас гаргаад аль болох хоолны газар үлдээчихгүйг хичээн замбараагүй бичлээ.
" Булгоги нэг хүнийхээс 5 бишээ 6-г бибимбаб нэгийг тэгээд наан чинь нэг сет хоол байгаа тэрнээс 2-г тэгээд дараа нь гараад КФС ороод найзуудын сетийг нь аваарай "
Хоолны нэрсийг бичин дуусахад ийш тийш сарайн бичсэн хоолны нэрс цаасыг дүүргэх дээрээ байлаа. Яагаад тэд өөрсдөө гараад авч болохгүй гэж.
Би тэдний боол биш шүү дээ гэх бодол толгойд улайран эргэлдэхэд би хоолны газруудруу хамаг хурдаараа л очихыг хичээж байв.
Хоолыг захиалан дараа нь төлбөрөө бүхэл бүтэн өөрийнхөө арайхийн цуглуулсан мөнгөөрөө авахад яагаад ч юм мөнгө минь ахин ирэхгүй мэт санагдаж нүдэнд нулимс цэлэгнэх шиг болов. Хангик хоолны газарт хоол арван минут хэртээ хүлээн авахад дөрвөн том уут гар дээр минь ирлээ.
Хоёр хоёроор нь барин аль болох асгачихгүйг хичээн дараагийн хоолны газарлуу орохдоо хаалга онгойлгох гэж хэсэг зууралдав.
Бариул гарнаас мултраад салахгүй арайхийн доош даран онгойлгосон ч хаалга эргэн хаагдахад бүх хоолыг шидээд л орилоод уйлмаар санагдан хамаг уураараа шилэн хаалгыг онгойлгоход хаалга наашаа ирж явсан хүнийг цохиж тэр хүн гартаа барьж байсан утсаа газар унагачихав.
Ихэнх орж гарч явсан хүмүүийн хараа бидэн дээр тусахад би тэр хүний царайруу ч харалгүй маш хурдтайгаар ёслон уучлал хүсэхэд
" Юра..? "
Танил хоолой.
Би тонгойж байсан ч дээш харвал юм бүхэн тэнгэр газрын авралаар Тэхён өөдөөс минь харан зогсож байлаа.
" Тэхён! Ашгүй аврал минь. Би асуудалд орлоо л гэж бодлоо. "
Сэтгэл санаа амран би тайвшран хэлэхэд Тэхён утсаа газраас аван дэлгэцийг нь харахад дэлгэц дээрээ маш тодоор цуурсан байв.
( А/N Iphone sucks :") )
" Яана аа намайг үнэхээр уучлаарай би их завгүй явсан болохоор анзааралгүй ... Би төлнө ө-"
" Тайвшир Юра. Би чамайг төл гэж шамдахгүй ээ. " Тэхён утсаа халаасандаа хийн тайван хоолойгоор инээмсэглэн хэлэхэд би үнэхээр баярлах шиг санагдав.
Тэхёны харц миний гартаа барих хоёр уутруу гулсаж
" Гэхдээ наадуул чинь юу юм? "
" Хоол. "
" Ийм ихийг авсан мөртлөө бас дахиад хоол авах гэж байгаа юм уу? "
Тэр үнэхээр намайг ийм их иддэг гэж бодоод байгаа юм байхдаа.
" Үгүй ээ үгүй миний хоол биш. Би зарлагаар явж байна. "
Хамаг хурдаараа түүнд хэлэн би түүний арагшаа нь кассан дээр хэр их хүн байгааг харвал аз болж нэг их хүн байсангүй.
Гарнаас минь уут гэнэт сулран авахад би унагаж байна гэж бодон сандран харахад Тэхён уутуудыг авч байлаа.
Миний нүд өөрийн эрхгүй түүний юу хийж байгаад гайхшрахад Тэхён дөрвөн уутыг дөрвүүлэнг нь аван надруу харж
" Дараагийн хоолоо авахгүй юм уу? Би энд байж байя " гэх нь тэр.
Түүнд баярлалаа гэж хэлэхийн завдалгүй утас ахин дуугарахад би гялс кассруу гүйн очиж дараагийн хоолыг захиалан номероо гарахыг хүлээх зуураа үүдний тэнд зогсох Тэхёнруу харав.
Тэрээр саравчтай хар малгай өмсч гадуураа саарал күртик өмссөн ч товчоо товчлолгүй дотроос нь эмэгтэй хүний инээмсэглэсэн мэт хувцас зухуйн харагдаж байлаа.
Хар бариун уранхай өмд хар өнгийн тимберландтай өмсөж хоёр гартаа уут барьсан ч төгс хэвээрээ л харагдаж байв.
" 506 ! "
Би харцаа түүнээс салган номероо өгөөд хоолыг авахад бас л нилээдгүй их уут дахин ирлээ. Хэрвээ Тэхён энд байгаагүй байсан бол би уутаар чимэглэгдсэн гацуур мод мэт харагдах байсан биз.
" За явах уу? "
Би Тэхёнруу харан инээмсэглэн толгойгоо дохиод бид нарын хоолны газраас гаран энтийн зүг нэг их удаан алхаагүй байхад л хүмүүс түүнийг нүүрээ бүтнээр нь ил гаргасан мэт таниж зургийг нь авж эхэлж байлаа.
Би Тэхёнаас нэг алхамын ард алхаж байсан ч толгойгоо ороолруугаа бага зэрэг оруулан нуухад харин Тэхён огт ч тоолгүй зогсон надруу хараад алхаагаа арай удаашруулан хажууд алхав.
" Тэднийг нэг их битгий тоо. Тэд удахгүй ард үлдчихнэ. "
Түүний хоолой чимээгүй ч гэсэн маш тод бөгөөд бүдүүн сонстоход би толгойгоо гэдийлгэн түүнрүү харахад тэр яг надруу харж байж таарав.
Би харц тулгарсан үедээ яагаад ч юм ичин буцан харцаа буулгаад газар ширтэн алхангаа
" Чамд хэцүү байдаг уу? "
" Юу? "
" Ингэж нуугдаж амьдрах. "
Тэхён хэсэгхээн чимээгүй байсан ч удалгүй
" Эцсийн эцэст бид айдолууд юм чинь шүү дээ. "
Түүний хоолой бага зэрэг гунигласан мэт сонстоход би түүнээс буруу асуулт асуусан мэт санагдан гэмшиж эхэллээ. Мэдээж бүх хүнд л хэцүү байгаа. Чи хэзээ ч жирийн хүний амьдарлаар дахин амьдрахгүй гэдэг.
" Чи маргааш бидэнтэй хамт байх уу? "
Би түүнрүү дахин хараад
" Байна . Яасан? "
" Зүгээр л чамайг байхгүй байхаар ........ хоосон байдаг юм. "
Түүний сүүлийн үг бараг чихэнд шивнэлт мэт сонстоход би ердөө эхний дөрвөн үгийг л сонсч чадлаа.
" Намайг байхгүй байхаар юу гэж? "
Тэхён надруу харан инээгээд
" Юу ч биш ээ. Зүгээр л бодсон юм. " гэхэд би нэг их удаан бодолгүй сэдвийг орхилоо.
" Чи яагаад ийм их хоол авч байгаа юм? "
" Би ажилттад хоолыг хүргэж байна. Гэхдээ яагаад би үүнийг хийж байгаагаа мэдэхгүй л юм. "
Миний хариултыг сонссон Тэхен сонсоход чихэнд хоногшмоор инээдээр инээхэд өөрийн эрхгүй минийнүүрэнд ч бас инээмсэглэл хөнгөхөөн тодорч би газарлуу эргэн харлаа.
Бид дахин замын турш нэг их зүйл яриагүй ч бидний голын чимээгүй тайтай орчин бүрдүүлж байлаа. Зарим үедээ Тэхён харцаа үүлрүү харуулж цасыг мэдрэх бүрт миний харц нууцаар түүний төгс байдлыг шүтэж байв.
"Цаг нь тулахад тэд чамд өөрсдөө хэлнэ. "
Мэг яагаад тэгж хэлсэн юм бол? Тэд үнэхээр надад хэлнэ гэж үү?
Энтийн урд ирэн бид хоёр шатаар дээш өгсөх явцдаа Тэхён нэг шат дутуу гишгэн унах шахсан ч тэнцвэрээ олон зогсохдоо түүний зогсолт нь хэтэрхий инээдтэй байсан учир би чангаар инээж түүнийг хэсэгтээ шоолон тэр ч бас миний аймшигтай инээдийг сонсон инээж байлаа.
Үнэнийг хэлье би тэр сайхан охидууд шиг амныхаа урд гараа тавин айлгүйтэн инээдэг охид шиг биш харин өөрөөрөө хэний ч галзууран чангаар инээж чаддаг байв. Гэхдээ харин тэгж инээлгэх хүн цөөхөн байсан юм.
Бид менежэрүүдийн өрөөрүү орж хоолуудыг нь хүргэн бусдад ч бас хамтдаа явах өгцгөөхөд хүн бүр бид хоёрыг хамт байгаад гайхширч байлаа.
Харин ганц л хүн биднийг өөрөөр угтан авав.
" Яасан..? Жин? "
Жиний харцыг би урьд өмнө нь хэзээ ч тийм байгааг харж байсангүй. Түүний нүүрэнд үргэлж гэрэлтдэг инээмсэглэл ор мөргүй ал болж түүний нүд нь гайхшрал уур хорсолоор дүүрсэн байлаа. Жин Тэхёнруу харж байсан ч гэнэт миний гарыг атган авахад би ямар сэтгэл хөөрөл үзүүлэхээ мэдсэнгүй.
" Юра хоёулаа ярья. Тусдаа."
----
Еээеэеэеэ би ямар нэг юм үнэртээд байна шүү манайхаан.
Жин :))
Ойрд нэг их тавиагүй болохоор арай их үгтэй бичсэн шүү.
Дараа долоо хоногийн нэг өдөр тавинаа. Тэгээд хамтдаа wings-ийг сонсоод л уйлаал байж байя тийм ээ? :)) uh my heartu~
Dun dun dun duun~
Advertisement
- In Serial67 Chapters
Alpha's Moon
Highest Rankings: #1 in paranormalromance #1 strongfemalelead #1 Hong Kong #1 in Chef #1 in Cooking No one knew what Mama Fan looked like or where she came from. Despite offers from Michelin starred establishments from across the globe, the 26-year-old Chef rarely left the kitchen of her tiny restaurant in the forest outside of Hong Kong. Then one day, a wolf came to her door and changed everything...Gabriel Moncrief, CEO of Lupus Corps and the Alpha of the Moncrief Pack had no time to mess around. With a board election around the corner, and a saboteur putting extra work on his already full schedule, the last thing he needed was a distraction. Nevertheless, that is exactly what the mysterious Mama Fan turned out to be. A distraction he could not ignore...
8 442 - In Serial69 Chapters
Destined for Revenge
What will you do when your own prince charming becomes the villain?Your only love becomes your tormentor?As for Aveliene it was a nightmare come true.Aveliene Lawrence:"I never imagined that my fantasy will turn out to be my worst nightmare."I always got attracted to fairy tales, since childhood when my mom told me about the stories where a princess always got saved and loved by their prince charming. I also waited for the time to meet my own . BUT, little did I know that he will become my worst fear, 'Because In Reality there is no fantasy.'Vaughn Rodriguez:He was marked as the most successful young and handsome eligible bachelor according to Forbes. He was also an arrogant multi-billionaire playboy and a ruthless mafia leader. Girls easily throw themselves at his feet as if he is a charmer who likes to play with emotions.But--- he is also harbouring a 'Dark Ancestral Past'."My sole aim in life is to take revenge and get back the prestige of my family. Which was lost decades ago.""How far will you run away princess as I will always found you 'Cause I am your only Protector and Destroyer."Get ready for a journey full of suspense, deceit, drama and romance.What will happen when destiny will tie these two different sides of a thread together? READ to find out.....Note- This is not a cliché.(C) 2021 Unrevealed Author. All rights reserved.Cover designed by @navyblueee
8 305 - In Serial92 Chapters
The Forgotten Luna
A natural born female Alpha is unheard of in the werewolf world. It's always the first born male that's the Alpha. However, at least one exists.Faelyn was sold to another pack at the age of eight under a false name and rank after being ripped away from her parents and brother who disappeared without a trace.She spent ten years being mistreated and abused in the Red Moon pack as Alyce Lilly, Omega to the Pack Manor. She also spent ten years plotting revenge on the man responsible for taking everything away from her, including her pack and her family. She has plans to leave Red Moon and seems the stars are aligning for her do so successfully.Fate, however, has other plans for her when she discovers her mate and rejects him without hesitation. With her best friend by her side she presses forward with her plans, only for another to throw her off again.Will she succeed in getting back her rightful pack while keeping her secrets safe until she does? Will she find the answers she seeks, the family she secretly yearns for?
8 1395 - In Serial23 Chapters
Without Jaxton (Loving Jaxton Book #2)
BOOK TWO TO LOVING JAXTON! WILL SPOIL LOVING JAXTON!Five Years after losing the only man Rylee Jane has fully loved she is still completely heartbroken. She'd lost him after losing herself. The only thing that makes it worse is that their three children keep them tied together. Five Years apart, without an official divorce and she's ready to move on. She's ready to find a stepfather for her children, and a new man that loves her the way Jax didn't after leaving her alone with postpartum depression. And then he comes back and fucks her all up.
8 210 - In Serial24 Chapters
Cabin lover
This is a toga x uraraka love story When uraraka one day goes out to a winter cabin she finds a unconscious blonde haired girl and takes her inside over time the blonde has her hair down so uraraka does not know who she is the two soon fall in love over time
8 146 - In Serial18 Chapters
The Barbarian's Girl
❝𝑫𝒊𝒇𝒇𝒊𝒄𝒖𝒍𝒕 𝒓𝒐𝒂𝒅𝒔 𝒍𝒆𝒂𝒅 𝒕𝒐 𝒃𝒆𝒂𝒖𝒕𝒊𝒇𝒖𝒍 𝒅𝒆𝒔𝒕𝒊𝒏𝒂𝒕𝒊𝒐𝒏𝒔.- #𝒊𝒏𝒔𝒑𝒊𝒓𝒂𝒕𝒊𝒐𝒏❞~Isabella is working as a maid in a Castle. She became mute after a very hurtful incident. She used to live in a small village, far away from where she is now, with her family. She used to be happy. But everything changed in one night. Her life turned upside down. She had to witness her mother's murder. Also after that night, her father disappeared. She had to run away from her home, only to end up in the Castle. She was alone with no friends. The only thing that she had been wishing was for a miracle to happen, to take her away from her misery.Kennan King is a powerful man. He was known for being ruthless and heartless with everyone, especially the ones who tried to hurt him or his people. He shows no mercy to anyone. He was just a child when his family got murdered. He lived in the streets with no food. He found other kids like him and they united, becoming who they are now. He knew who caused his family's death and he wanted revenge.What he didn't expect though, is to find an innocent and adorable girl, scared for her life. She awakes feeling he didn't even know he would feel in his life and he didn't know if he was scared or not. Can Isabella warm Kennan's, cold heart?Read to find out!~This book contains sexual scenes so if you don't like it, you can leave.Cover by:@Moonlight_Bee @Moonlight_Bee All Rights Reserved.None of these images or pictures in this belong to me. They belong to their owners.
8 206

