《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 9
Advertisement
" Тэгэхээр чи яаж 20 настай байж Сөүлийн их сургуулийг төгссөн юм бэ? "
Жин урдаа байх кофег балгангаа надруу харан асуувал тоорт захиалсан ч ганц ч идэлгүй зүгээр л сэрээгээрээ оролдох би түүнрүү гайхан харж
" Яагаад чамд хамаатай байдаг билээ? "
Жин кофегоо ширээн дээрээ тавин мөрөө мэдэхгүй гэсэн маягтай өргөөд
" Зүгээр л асууж байна. Би их сониуч хүн. "
Түүнтэй нэг их ярихыг хүссэнгүй ч ганц үүнийг хэллээ гээд амнаас алт уначих биш хэмээн бодсоор чимээгүйхэн
" 17тойдоо сургуулиа төгсөөд 2р курсдээ сурч байхдаа би бүх хичээлээ шахан үзээд л ... тэгээд л намайг одоо харалдаа. Би энд ингээд л сууж байна. "
Өөрийгөө хэт их ухаантай гэж хэлэхгүй ч нээрээ үнэн шүү. Нэг л өдөр намайг төгсөөд ажил хийж болно гэсэн.
" Ммм. "
Жин толгойгоо зөөлхөн дохих ч түүний харц надаас секунд ч хэрнээ холдохгүй байсанд аяандаа би миний нүүрэнд минь юм наалдсан билүү эсвэл би тийм эвгүй будчихсан билүү гэх бодол төрсөн ч нэг их удаан бодолгүй толгойноосоо арилгав.
" Чи яагаад биднийг ор тас мэддэггүй юм мөртлөө манай стилист болохыг хүссэн юм? "
Би түүнрүү эгцлэн харж
" Уучлаарай ноёнтоон. Эхлээд өөрөө асууна би хариулна. Дараа нь би асууж өөрөө хариулна гэдэг дүрэм мэддэггүй юм уу? "
Жиний нүүрэнд гайхшрал хэсэг тодорсон ч түүнийг хажуунаас нь фэн охидууд ирж зургаа авахуулья эсвэл гарын үсгээ өгөөч гэх үед нь инээмсэглэлээр солигдолоо.
Тэрээр огтхон ч нүүрэн дэхь инээмсэглэлээ арилгалгүй бүгдэнд нь тайван болон тэвчээртэй хүссэн бүгдийг нь хийн тэрээр ширээнээсээ босч хэмээн надад амны хөдөлгөөнөөр хэлсээр ширээнээс холдон фэнүүдтэйгээ цааш алхалан явахад би зүгээр л түүнийг бараг амаа хагас ангайлган ширтэж байв.
Энэ эмэгтэй хэн юм? Найз охин нь юм уу? Үгүй байх аа ийм эмэгтэйг Жин убба сонирхохгүй шүү дээ.
Гэх охидын шивир авир чихний үзүүрт сонсогдоход бие нэг л тавгүй мэдрэмж мэдэрч ойр хавиа аль болох хүнд мэдэгдэхгүйхэн шиг тойруулан ширтвэл бидний хажууд талын ширээний яг ард талынхд нь суух хэсэг охид надруу харцгаан бие биетэйгээ шивнэлдэж байв. Хувцаснаас нь харахад ахлах сургуулийн сурагчид байлаа.
"
Нэг шулуун хар үс сургуулийн дүрэмт хувцастай хэдэн охид урд ирэн суун асуувал би тэдэнрүү хамаг анхаарлаа хандуулан гайхан харж
" Өөрсдөө хэн билээ? "
Урд сандал дээр суух нэг охин нь ёжлон инээн үсээ янзлан арагшлуулаад
" Бид нар Жиний фэнүүд нь байна ."
Би ойлгон толгойгоо бага зэрэг дохингоо
" Аан. Би-.. "
" Бас бид нар өөрийн чинь анти фэнүүд байна " гэхэд би яриагаа гацаан тэдэнрүү үл итгэсэн байртай ширтэн суув.
Би юу сонсчихов?
" Гэхдээ та нар намайг хэн гэдгийг мэдэхгүй шүү дээ. "
" Бан Юра биз дээ. Стилист. Бас өөрийн чинь манай Жин уббагийн нууц найз охин гэсэн цуурхал хаа сайгүй байна. ЧАМД БИД НАР ЖИН УББАГ ӨГӨХГҮЙ ЗА ЮУ! "
Тэрээр ярианы өнгөө дээшлүүлэн үзэн ядалтын төрхөөр ширтэхэд би нэг хөмсгөө өргөн муухай хараад
" Хүүе хүндлэл чинь хаана байна аа! "
" Чамд хүндлэл үзүүлж байсны оронд явж нохойг хүндэлсэн нь дээр за юу. Худлаа Жин уббагийн ойр хавьд эргэлдэж байхаар явж ажлаа хий. "
Advertisement
Би нүдээ залхасан байртай эргүүлэн , шүдээ чангалан амаа жимийнгээ яг эргүүлэн хариулах гэтэл тэр цаанаас инээмсэглэх Жин алхан ирж бидэнрүү ээлжлэн харсаар
" Та нар бие биенийгээ таньдаг юм уу? " гэхэд өнөөх охид гэнэт л сандралцан хэмээн чимээгүй орилолдоход би гялс цүнхээ аван ширээнээс босч үүдрүү зүглэлээ.
Араас Жин намайг дагуулан гайхан харж
" Яасан бэ? " Гэж асуусан ч би арагш харалгүй тэр чигтээ кофешопоос гарав.
Жинтэй үерхэж байгаа гэсэн цуурхал яаж байгаад гараад ирэв ээ?!? Би түүнтэй огтхон ч ойртоогүй шүү дээ. Би одоо яах вэ?
Тэр охидод өөрийгөө БиТиЭсийнхэнтэй ямар ч онцгой харилцаагүй гэж яаж ойлгуулах вэ?
Толгой дотор өөрөө ч хариулж чадамгүй асуултууд нэг нэгээрээ урсан орж ирэхэд би алхаагаа дахин хурдасган хүний гарцаар газар ширтэн гарахдаа урдаас минь их хүн сөрөн ирнэ гэж төсөөлсөнгүй.
Хүний мөрийг хүчтэй мөрлөн газар унахад тэр хүн намайг ч тоох завгүй ногоон гэрэлдээ амжихыг хичээн цаашаагаа гүйхэд би хэрэггүй л тэр хүнийг эсвэл хэн нэгнийг намайг босгоно гэж хүлээсэн ч хүлээлт таагаар өнгөрч би газар унасан чигээр үлдэв.
Унагасан утас түлхүүрээ шүүрч аван газраас босон ногоон гэрэлдээ амжихыг хичээсэн ч би аль хэдийн хоцорч машины гэрлүүд ногоон гэрэл болон солигдож явах гэж яарсан машинууд бүгд дайрах гэж байгаа мэт урдуур хүчтэй давхин зарим нть сигналдахад би замын голд хааш ч хөдлөлгүй бүрэн цочролд орон зогслоо.
Зүрх цээжнээсээ гарч ирэх гэж байгаа мэт аймшигтай цохилон нүдэнд айдсын нулимсууд хуран цугларч эхлэв.
Ардуур урдуур машинууд сүнгэнэн явж аль болох ямар нэгэн машинд хүрчихгүй нь тулд эргэн ийш тийш харж байтал ард хар өнгийн жижиг жийп машин ирэн зогсон зочны сандлын толь нь доош гүйн буув.
Хэн нэгэн таньдаг хүн гарч ирнэ гэж огт төсөөлөөгүй би цонхоор Тэхён цухуйн
" Ороод ир хурдал ! " гэх үед яг л рефлекстэй мэт хурдлан машинд суух нь тэр.
Намайг машинд суун хаалгаа хаасан даруйд тэрээр хаазаа даран намайг сандлын түшлэгт наалдуулж орхиход Тэхён яг л ямар нэгэн юмнаас зугтаж байгаа мэт ихэнх машины голоор сүлжилдэн явсаар байсанд би сандран зүүн гараараа сандлыг барьж харин баруун гараараа бариулнаас яг л амиа дэнчин тавьж байгаа мэт барин чанга базав.
" Чи тэнд юу хийж байсан юм? " Тэхёний хоолой нэг тиймэрхүү уурласан мэт сонсогдох ба өөрийн эрхгүй ар нурууны шар үс сэрхийтэл бослоо.
Би түүнрүү гудайн эмээсэн маягтай хараад чимээгүй
" Замаар гарж байсан юм. "
Тэрээр уурласан мэт амьсгал гарган инээгээд
" Юра чи бүхэл бүтэн хөдөлгөөнтэй замын голд зогсож байсан ойлгож байна уу? Чи үхэж ч болох байх аа. Энд ямар их галзуу жолооч байгааг мэдэх үү! "
Түүний ярианы өнгө ширүүн төрхтэй болох үед тэрээр үрүүл дээрх гараа чангалж түүний гарын судаснууд товойн тодров. Би түүнд юм хариулалгүй харин зүгээр л хумсаа оролдох гарлуугаа яг л аавдаа загниулж буй охин мэт харлаа.
" Чи надад хэлэхгүй юм уу! "
Тэхён дахин шаардан асуухад би уурлан
" Чи надаар юу хэлүүлмээр байгаа юм бэ! Би зүгээр л замаар гарч байсан. Гэтэл гэрэл улаан болчихсон тэгээд л би гацчихлаа. Одоо болов уу? " хэмээн түүнрүү ширтвэл тэрээр надруу биш замруу хамаг анхаарлаа хандуулсан хэвээр байв.
Advertisement
Тэхён нилээдгүй удаан чимээгүй байсны эцэст голд байх савтай салфеткаас надад нэгийг гаргаж өгөн
" Нулимсаа арч " гэж хэлэх үед л би өөрийн нүүрэнд доглон нулимс урсаж байгааг мэдрэн түүний салфеткийг ямар ч үг хэлэгүй аван нулимсаа арчингаа
" Магадгүй түрүүн шороо орчихсон юм шиг байна аа " хэмээн худлаа инээн хариуллаа. Мэдээж энэ бол үнэхээр тэнэг шалтаг байв. Нүдэнд шороо орчихоод байхад мэдэхгүй хүн байдаг гэж үү.
Би машины хоёр цагыг заах цагруу харан
" Яана аа ажлаа хийхгүй бол болохоо байчихаж. Намайг гялс ажил дээр буулгачих. "
" Зүгээр ээ өнөөдөртөө гэртээ амар. Би чамайг Бан захиралд хэлээд аргалчихна . "
Тэхён нэгэн хэмийн тайван өнгөөр хэлэхэд би түүнийг нь эсэргүүцэн гараа агаарт хоёр тийш сарвалзуулан
" Үгүй ээ үгүй би ажлаа хийх хэрэгтэй байгаа юм аа. Зүгээр л намайг энт дээр л буулгачих. "
" Бид аль хэдийн ирчихлээ " гэх Тэхён машинаа зогсоон надруу харвал би гайхан ойр хавиа ажтал нээрээ л бид миний гэрийн гадаа ирсэн байв.
" Байзаарай. Чи яаж намайг энд амьдардгыг мэддэг юм? "
Тэхён суудлын бүсээ тайлангаа
" Одоо чинь хорин нэгдүгээр зуун. Би хүссэн хүнийхээ зүйлийг хаанаас ч олчихож чадна " гэж ямар ч эмээсэн төрхгүй хэлэхэд би түүнээс эмээн гялс бүсээ тайлаад машинаас буутал Тэхён бас хамт машинаасаа буулаа.
Би түүнрүү бөхийн гэрийн зүг алхвал харин Тэхён араас харсан хэвээр
" Маргааш энт дээр уулзья " хэмээгээд машиндаа эргэн суун машины явах чимээ дуугарахад би түгжсэн байсан амьсгалаа тайлан арагшаагаа эргэн харав.
Сонин эрэгтэй юм аа.
Би тэглээч ийм эрт гэртээ юу хийхээ мэдсэнгүй. Маргааш нөгөө эмэгтэйд алуулахвий гэдэг бодол толгойд орж ирэх ч толгойгоо сэгсрэн өөр юм бодсоор гэртээ орж хаалгаа түгжлээ.
Гутлаа тайлан гадуурх хувцсаа өлгөтөл халаасан дахь утас гэнэт биржигнэн дуугарч мессэж ирсэнийг илтгэхэд Жэнин байх гэсэн бодолтойгоор утсаа гарган харвал
" ? " гэх мэдэгдэхгүй дугаараас мессэж ирсэн байлаа.
Хөмсгөө гайхшран өргөөд дугаарыг дахин сайн харсан ч энэ дугаарыг амьдралдаа харж байгаагүй учир эргүүлэн мессэж бичиж хэрэггүй нэгж үрэхийг хүсэлгүй утсаа хаагаад нойл орон гараа угааж байтал дахиад л утас чичигнэв.
" ? "
Энэ удаадаа би жинхнээсээ гайхсан ч миний нэрийг мэдэж байсанд намайг танидаг хүн гэдгийг нь мэдэн
" ? " хэмээн илгээвэл арван секунд ч хүрэлгүй дараагийн мессэж ирлээ.
"
Ви гэнэ ээ?
"
Түүнрүү мессэж илгээхдээ албаар хүндлэл үзүүлэн тань хэмээн явууллаа.
Хэрвээ өнөөх охид бид хоёрын мессэжийг олоод намайг хүндлэлгүй харьцдагыг мэдчих юм бол бүр сүйд болж магадгүй байв.
"
"
"
Сүүлийн мессэжийг илгээн утсаа дахин хаагаад зүгээр тв асаан хамаагүй кино үзэж эхлэв. Утас дахин чичирсэн ч би харалгүй нүдээ анин ардлах сандлын түшлэгээ налан таазруу харлаа.
Нэг л зүйл буруугаар эргээд байх чинь.
***
Утасны биржигнээн миний гүн автсан нойноос сэрээхэд би нүдээ нээхээс эмээн баруун гараараа утсаа тэмтчин хайж олон чихэндээ шууд наалаа.
" Байна уу? "
" Юра! Юу болоод байгаа юм бэ?!? "
Жэнингийн чанга хоолой чих нижигнүүлэн цуурайтуулахад би цочин өндийн босохдоо өөрийгөө одоо ч хүртэл буйдан дээрээ хэвтэж байгаагаа мэдэв.
" Гуйж байна Жэнин. Битгий орилож байлдаа. Ийм хар өглөөгүүр. "
" Чи надад яг одоо тайлбар л даа. "
" Юу? "
" Чиний БиТиЭсийнхэнтэй үерхэж байна гэсэн цуурхал цахим сүлжээгээр нэг тарчихсан байтал яагаад чиний хамгийн сайн найз би одоо л дөнгөж мэдэж байдаг билээ! "
"Үгүй ээ Жэнин. Би тайлбарлья. Надад БиТиЭсийнхэнтэй холбоо ямар ч байхгүй ойлгож байна уу? Би тэдний зүгээр л стилист. Чи папаразиудыг мэднэ шүү дээ. Тэд хамаа намаагүй зүйл л бичиж байдаг."
Би аль болох Жэнинд ойлгуулахыг хичээн тайвнаар яривал
" Энэ тэгээд чиний Сокжин уббатай хамт кофешоп д байгаа бас гэрийн чинь гадаа Ким Тэхёний машинаас гарч ирж байгаа чинь юу гэсэн үг юм? "
"
Энэ удаа жинхнээсээ би өөдөөс нь ориллоо.
"
. "
" Иймэрхүү үед би худлаа ярьдаггүй Юра. Чи өөрөө нэтэд ороод хар. Та хоёрын зураг хаа сайгүй байхад чи өөрийгөө ямар ч холбоогүй гэнэ ээ! "
" Үгүй ээ Жэнин~! Би үнэхээр ямар ч холбоогүй ээ. Зүгээр л би гэрлүүгээ харьж байхад Тэхёнтэй таарчихсан юм. Харин ноён Жинтэй бол зүгээр л хамт өдрийн цай уусан юмаа. "
Үнэхээр өөрсдийн голын ойлгогдохгүй харьцаагаа би өөрөө ч тайлбарлаж мэдэхгүй байлаа.
Болдогсон бол хүн бүрт тэдний ээдрээтэй тайлбарлагдашгүй асуудлыг орилон тараагаад хэлчихмээр авч тэр даруйдаа хүн бүрээр нэг .... бишээ хоёр хутгалуулан биендээ арван дөрвөн ширхэг хутгалуулна гэдгээ мэдэж байв.
Магадгүй зарим нь намайг шууд л харцаараа алах байх.
Хэрвээ харц хүн алдаг байсан бол магадгүй миний оршуулга хоёр долоо хоногийн өмнө болчихсон байх биз.
" Жэнин~ ойлгол доо. Надад үнэхээр хэцүү байна. Би зүгээр явж байгаад дайснуудтай болчихоод байхад чи бас битгий тэг л дээ. "
Би хамаг чадлаараа түүнд хэцүү байгаа мэт сонсогдохыг хичээн түүнээс гуйж байсанд Жэнин ойлгосон бололтой нилээдгүй чимээгүй байснаа санаа алдан
" За за. Би ойлголоо. Харин дараагийн удаа надад болсон бүх юмаа ярьж байх ёстой шүү "
гэхэд нь би хоёр хуруугаараа зүрхэн дээрээ тавьж
" Амлаж байна. Өөрийн зүрхээрээ андгайлья. "
хэмээсээр бидний яриа арайхийн өндөрлөв. Утсаа таслаад би уурлaн утсаа хажуу тийшээгээ шидэснийхээ дараа үсээ гараараа зулгайн базаад урагш хойш биеэрээ хөдлөж
хэмээн амандаа давтан хэлсээр байлаа.
Яг галзуурахнээ.
Компьютерээрээ нэт орон харвал миний инстаграмлуу хэзээ ч ирж байгаагүй мянга мянгаад мессэжүүд ар араасаа цувран ирсэн байв.
Онгойлгох уу байх уу хэмээн нилээдгүй удаан тээнэгэлзэн харсан ч зүрхээ зоригжуулан мессэжүүдийг нээлээ.
МАНАЙ ЖИН УББАГААС ХОЛ БАЙ.
ХАМТЛАГЫН ГИШҮҮДИЙН ГОЛД НЬ ДАРВАГНАЖ ЯВЖ БАЙГААД ТЭДНИЙГ ТАРААЧИХ ЮМ БОЛ ҮХСЭН ГЭЖ МЭДЭЭРЭЙ ДИЙД ЭМЭГТЭЙ МИНЬ.
ХУУРАМЧ МУУ ДИЙД ДИЙД (АЙМАР ХАРААЛЫН ҮГ ГЭЭД БОДЧИХ :)
БИТИЭСТЭЙ ХУДЛАА ОЙРТОЖ БАЙСНЫГ ЧИНЬ МЭДСЭН ЮМАА.
ЖИН УББА ВИ УББАГААС САЛ.
ЯАЖ ТЭГЖ ЧАДАЖ БАЙНА АА. ЧАМАЙГ ЯМАР ИХ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА ГЭЭЧ.
ХОЁУЛАНТАЙ НЬ ЯВАЛДАЖ БОЛДОГ ЮМУУ? ИЙМ БУЗАР ЭМЭГТЭЙ ЯВЖ ҮХЭЭСЭЙ. БИТГИЙ ТЭДНЭЭР ТОГЛООД СЭТГЭЛИЙГ НЬ ГЭМТЭЭГЭЭД БАЙ!!!
АНХ ХАРАХАД Л ӨӨРИЙГ ЧИНЬ ИЙМ ХЯМДХАН ЭМЭГТЭЙ ГЭДГИЙГ МЭДСЭН ЮМАА ХӨӨРХӨН ЦАРАЙНААС ӨӨР ЮУ Ч ҮГҮЙ!! ИНГЭЖ БАЙХААР ЗҮГЭЭР ТАМРУУГАА ТОНИЛ!! 😡😡
*
Тэгээд ямаршуухан байна
даа?
Хэрвээ та нар түүний оронд
байсан бол яах уу? :))
I'm back y'all
Гхдэ яг үнэндээ Жин Ви нтр охинтой хамт байгааг харвал миний мсж энэ анти мсжүүдийн ихэнх хувийг нь эзлэх байсан байх. :")
Би ч үнэхээр муу фэн юмаа.
Gyu gyu gyu! See ya later~
👧
Advertisement
- In Serial13 Chapters
Trash
Low self-esteem leads to depression. A disease that plagues our society today. It controls people without them even realizing it; their thoughts, actions, and emotions. We should always be observant of our loved ones and support them because we never know who's already at the edge. A gift, a phone call, a smile can go a long way never hesitate or it might be too late. A college student, after an unsuccessful attempt to kill himself in the depths of depression, meets someone special in his life. Will this person help him to gain confidence? Or will he only go further down the depths of despair...
8 155 - In Serial37 Chapters
The Witch's Alpha
Grace did everything she could to separate herself from the supernatural world. Little did she know, one moment of weakness would destroy all of her hard work. Can she get over her fears for love?---------------------------------------------------------"Grace, have you ever heard about werewolves and mates?" I looked at him confused. "No, what does that mean?""It means every werewolf has a mate. One person made specifically for them. Their soul mate in a way.""Do you have a mate?" I asked quietly. "Yes..." Shock and fury ran through my body like a bolt of lightning and I scrambled off his lap."IS THAT WHY YOU CAN'T SLEEP WITH ME, OWEN? BECAUSE YOU HAVE A MATE BACK HOME? A PERFECT WOMAN WAITING FOR YOU?!" I screamed at him. "NO! No, no, no Grace that's not it at all! Please, just listen to me!" His face contorted into a mixture of shock and fear that made me put a lid on my righteous indignation for a hot second to let him explain. "Ok, then what is it?" I narrowed my eyes."It's you Grace. You're my mate."Cover made by @ViaAlyssaNicole
8 383 - In Serial7 Chapters
My only one // Killugon // Contains Yaoi {COMPLETE}
In this story, Killua falls inlove and tries to confess to Gon. Meanwhile, More situations start to begin
8 81 - In Serial24 Chapters
Fragile | ✓
Sixteen-year-old Jessica Jane Willens blocks off the world around her with a well-built wall that hides her stubborn, sarcastic, emotion-filled personality. The wall lacks any holes and simply reveals a surface facade of quietness. All she wants is to stay hidden in the backgrounds as she had been her entire life. But one event leads to another and her life takes a hundred-and-eighty degree turn. Whether it's for the better or the worse. But is all it takes four half-brothers, three friends, a few rules, and one boyfriend to push her over the ledge? For the wall to go tumbling down and expose the jumble underneath? And maybe that beneath won't be half as bad as Jessica expected. A first-person-story in which you follow Jessica on her journey and you start to wonder, is she really Fragile? ✩→ 2nd place in End of An Era Awards humor→ 1st place in The Carnival Awards 2021 humor→ #6 in Teen Fiction 03/01/2021
8 137 - In Serial87 Chapters
LOVE ME TILL THE END (REPUBLISHED)
Hello guys!!!!! This is Chubby!!! ᐠ( ᐛ )ᐟWell this book is a completed book and due to some own reasons got deleted. But now as all readers want to reread it again.... So I'm publishing it again!!! Mew Suppasit.......CEO of Jongcheevat enterprises. Rich🤑, Handsome💋, Fun loving😃, Flirty boy😏, Sexy🥵, Everyone is ready to spread their legs for him🔥, A playboy😎, Charming😍, Never care about anyone's feeling😒. Selfish🙄..... but when it's comes to his loved ones, he can do anything for them🥰. Hardworking🤓. Gulf Kanawut..... just an employee on Jongcheevat enterprises, who never comes under Mew's charm....yet.Silent😞, Sweet☺, Caring🥰, Broken💔, Respect everyone🙏🏻, Naive🙂, Hardworking🤓, but due to some incident, he can't easily trust anyone😔😔 except his besties mild🤪 and champ😋. Workaholic😎....most importantly SINGLE DAD👨🏻YES, Gulf was a single dad. He has a son name Type kanawut 👦🏻. Gulf is a rare case in which he can give birth😍😇. But no support from his husband🙁🙁, Marky... Why???You will get the answer soon.. 😉What will happen when the fun loving flirty rich playboy will fall for a broken and alone single dad????Will Mew accept Gulf and his son Type? 🤔🤔Will he LOVE HIM TILL THE END???😍😍 or.... 😲😲Let's find out together.... AGAIN! This is a republishing book! Hope you all will enjoy again!!
8 175 - In Serial114 Chapters
Kuch Ankahi Baatein
Another story of our beloved AnuSeena, their relation starts from School with lots of twists and turns.Hope you all will like it.Do give your comments for bettermentThe credit of the story goes to @KRV2020 (thought to recreate the idea with the characters of maddam sir)CC: @Barbie08123
8 70

