《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 5
Advertisement
Гутлаа тайлан гэрлээ асаалгүй унтлагийн өрөөлүүгээ шууд алхалан явлаа. Өнөөдөр хэтэрхий урт бас аймшигтай байна. Нүүрнийхээ будгыг арилгах ёстойгоо мэдэх ч өрөөндөө орсон даруйдаа орлуугаа үсэрч дэрлүүгээ нүүрээ шигтгэн хэвтэв.
Унтахыг хичнээн их хүссэн ч ердөө тэр зүйл л толгойноос секунд ч хэрнээ яван одсонгүй.
" Манай ертөнцөд тавтай морил. "
Тэхён гэх эрэгтэй дооглож эсвэл ёожилсон байртай хэлэхэд би гацан амаа хагас ангайн зогслоо.
Сонссон зүйлдээ ч итгэлгүй Тэхёнруу харсан ч нэг хүн өрөөний хаалгыг хүчтэй хаан гарахад л түүнээс харцаа салган хаалганы зүг харвал хаалга аль хэдийнээ хаагдаж өрөөнд би ганц эмэгтэй нь үлдсэн байлаа.
Тойрон хаа сайгүй сууцгааж байсан гишүүд бүгд байрнаасаа хөдлөн босож эхлэхэд би ухаан санаагаа төвлөрүүлэн газраас шалны модыг хувинтай нь аваад хурдхан өрөөнөөс гарав.
Зүрх яг л цээжнээсээ гарж ирэх гэж байгаа мэт хүчтэй цохилж би өрөөнөөс гаран коридороор хэд алхсан газарт хувинг шалны модтой орхин хаяад захирлын өрөөрүү хамаг хурдаараа явлаа.
Уур савсаж зүрх дэлбэрэх гэж байгаа мэт цохилоход захирлын өрөөний хаалгыг би тогшихчгүй онгойлгон оров.
" Би гарлаа! "
Би хамаг хурдаараа ширээний урд очин зогсож Бан захиралд хэлвэл тэрээр гартаа бичиг цаас барьсан хэвээр надруу хэсэг гайхан харав.
" Яагаад? Чи өнөөдөр л орж ирсэн шүү дээ. "
" Бурхан минь. Тэд чинь нэг хамтлаг биш байна. Тэд бараг бие биенийгээ алахад бэлэн байна шүү дээ. "
Бан захирлын нүүр хувирал нухацтай болон хувирч гаран дахь цаасаа тавьж хоёр гарын хуруунуудаа зөрүүлэн атган
" Тэрний тухайд-..... "
" Юу гэж? "
Би шаардан түүнээс асуухад Бан захирал хоолойгоо засан надруу чиглэн харав.
" Тэд жоохон муухай ааштай байж магад. "
" Жоохон биш. Тэд яг л бүлэг дарангуйлагч нар шиг байсан. Сургуулийн атманууд ."
"Тэгвэл тэд .... атманууд шиг байж магад. Гэхдээ тэд нэг хамтлаг."
" Юу гэнэ ээ? "
Бан захирлын хэлэх гээд байгаа утгыг би ойлголгүй хөмсгөө зангидан сандал дээр суулаа.
" Тэгээд? "
" Гэхдээ тэд бие биентэйгээ байх 5 жилийн л . Хамт нэг хамтлаг байх. "
"Гэрээ гэнэ ээ? "
Би дахин шаардан асуув. Миний ухаан муутай толгой бүгдийг ойлгох хэцүүхэн байлаа.
"Тийм ээ гэрээ. "
"Хэрвээ гэрээ дуусвал? "
"Тэд тусдаа ажлаа хийгцээнэ. Соло кариэрээ хөөнө гэсэн үг. "
"Тэгвэл тэднийг яах гэж нэг хамтлаг болгосон юм бэ? Тэд фэнүүдээ хуураад байна шүү дээ."
Бан захирал сандлаасаа босон цонхоор харж гараа ард талдаа ачин барив.
Advertisement
"Тэд бүгд бие биедээ дургүй нь үнэн. Гэхдээ тэднийг нэг хамтлаг болгосны учир бол тэд эхэлж алдар нэрт хүрээд дараа нь тэднийг тараан тусдаа гарсан ч -.."
" -..Тэд алдар нэртэйгээ л байна. "
Түүнийг ярьж дуусаагүй байхад нь би иинхүү үргэлжлүүлэн дуусгав.
Бан захирал гайхширан надруу харсан ч удалгүй инээмсэглэл түүний нүүрэнд илэрч
" Чамайг хурдан ойлгосонд баяртай байна хэмээлээ. "
Би сонссон зүйлээ үнэн эсэхийг бодоод ч олсонгүй.
Толгойдоо бүх зүйлийг тунгаан бодохыг хичээн би хоосон агаарлуу нилээдгүй удаан ширтэв.
" Тиймээс Юра... "
Бан захирал гэнэт чимээгүйг эвдэн хэлвэл би харцаа түүний зүг шилжүүлэн харлаа.
" Чамайг тэдний стилист байх хугацаандаа тэднийг нэгтгээсэй гэж хүсч байна. Дараа нь менежэр нь болохдоо би чамайг өөр хүний менежэр болгож чадна. "
" Гэхдээ я-яагаад би тэднийг нэгтгэх ёстой гэж? "
Би ээрэн байж ухаан санаагаа нийлүүлэн асуувал Бан захирал бүдэгхэн инээмсэглэн
" Учир нь би чамайг тэгж чадна гэдгийг мэдэж байна. "
Толгой маналзан өвдөж хэтэрхий их юм тунгаан бодосноос нойр минь тэр чигтээ алга болов. Би орон дээрээ эргэн таазруугаа харан гэдсэн дээрээ гараа тавин ширтэн хэвтлээ.
Гэхдээ ганц л зүйлийг сана.
Чи тэднийг ийм гэж хэнд ч хэлж болохгүй.
Хараал идэг.
***
Нарны хурц тусгал хөшигний зайгаар орж ирэн яг нүдэн дээр тусахад би толгойн доор байсан дэрээрээ нүүрээ хаалаа.
Одоохондоо амьдралтай нүүр тулахад хэтэрхий эрт байна.
Гэсэн ч дахин унтуулах зав олдолгүй утас чихний хажууд дүнгэнэж эхлэв. Гэгээн цагаан өглөө хэн залгасныг мэдэхгүй ч дугаарыг харалгүй ногоон дээр даран чихэн дээрээ тааруулан тавьж
" Байна уу? "
хэмээн нойрмог хоолойгоор хэлвэл Жэнингийн сэргэлэн хоолой чихэн дээр орилов.
" Байна аа Юра. Өчигдар ямар байсан бэ? Яасан БиТиЭс амьдрал дээрээ ямар юм байна халуухан юм байна уу? гайгүй царайлаг эрэгтэй байна уу ?" гэх зэргээр хариулах ч зав олголгүй асууж эхлэх нь тэр.
" Чи хар өглөөгүүр залгачихаад юу гээд солиороод байгаа юм бэ? Явж унтаач."
" Ээ. Юра. " гэснээ гэнэт дахин чихэн дээр маш чангаар орилоход би утсыг чихнийхээ хэдэн см холдуулан барив.
" Яагаад орилоод байгаа юм бэ? Хүнийг дүлий болгохыг хүсээ юу?"
" Яана аа Юра. Чи мэдээллээр гарчихсан байна шүү дээ. Гоё юмаа. Би ч бас ингэж гармаар л байна- "
Би түүнийн яриаг гацаан
" Байз байз юу гэнэ ээ? Би юу даа? "
" Тийм ээ харалдаа. БиТиЭсийн шинэ халуухан залуу стилист. Гэхдээ даан ч харамсалтай баахан хүмүүс үзэн ядчихсан сэтгэгдэл үлдээчихжээ. "
Advertisement
Би утсаа гялс чихнээсээ аван спикер дээр нь тааруулж компьютерээ асаан мэдээллийг хайлаа.
Ямар.
Гээчийн.
Новш нь.
Вэ.
Миний бариун юбка өндөр өсгийттэй өчигдрийн дүр төрх бүх талаасаа авхуулагдсан байлаа. Нэг холоос нэг ойроос. Нэг бол нүүрний урд эсвэл хажуунаас.
Би бүх хүнд хаана ч явсан танигдхаар авхуулагдсан байлаа.
Биг Хит энт өчигдөр буюу 10 сарын 2 нд шинээр ажилтнуудыг авсан ба тэр нь голд БиТиЭсийн шинэ стилистээр нэгэн Бан Юра гэх 20 настай залуухан эмэгтэй хүмүүсийн хараанд өртөөд байна. Анхандаа хүмүүс түүнийг Биг Хитийн бэлтгэгч гэж бодсон ч стилист болон хувирсан нь хүмүүсийг гайхшруулж байна. Түүний өмнө нь юу хийж байсан ямар амьдралтай гэх зэрэг мэдээлэл хараахан орж ирээгүй ч магадгүй тэрээр нилээдгүй алдартай болох бололтой.
Хөөрхөн юмаа.
Худлаа. энэ чинь зүгээр л нэг фэн нь гэсэн штэ.
Мэс засал мэс засал. Ингэж БиТиЭсийн хараанд өртөх гэж байгаа юм.
Үгүй байлгүй дээ. Би анти нь боллоо.
Дуралчихлаа
Гэх янз янзын мянга мянгаад сэтгэгдлүүд доошоогоо зурайн гарч ирж байлаа.
Нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж гэрээсээ ч гарахыг хүссэнгүй.
Би антитай болчихлоо шүү дээ.
" Чи зүгээр үү Юра? "
утасны цаанаас Жэнин гайхан асуувал би утсаа аван чихэндээрээ тавиад
" Жэнин би амиа хорлочих уу? "
" Юу яриад байгаа юм бэ? Бас чи яагаад стилист болчихсон юм. Менежэр биш байсан юм уу? "
" Жэнин дараа ярья. "
Би утсаа шууд таслан компьютерийн дэлгэцрүү харан суулаа.
амьдрал минь ингээд сүйрлээ гэж.
***
Барилгын урд ирвэл аз болж өчигдрийн өнөө их охид байхгүй байсанд би барилгаруу тахйван алхан орох боломж гарав.
Гэсэн ч би ойр хавиа тойруулан харж ямар нэгэн камер барьсан хүн хайсан с тийм хүн байтугай энэ гудамжинд надаас өөр алхах хүн байсангүй. Магадгүй миний эрт ирсэнээс л болсон байх.
Би шатаар өгсөн хаалгыг онгойлгон барилгаруу орвол нээрээ л хүмүүс ирээгүй байлаа.
Гагцхүү харуул л суух ба намайг нэг их тоосонгүйд би тэр чигтээ дээш гаран нүүр будалтын өрөөндөө орон ширээн дээрээ суув.
Өглөө Жэнин ирж хувцас сонгож мангартаагүй учир би өөрт тохирох тохиромжтой хэрнээ стиллэг хувцасыг сонгон өмсөж ирсэн юм.
Юмыг яаж мэдхэв. Гоё эрэгтэй хүн энд ажиллаж байх ч юм билүү.
Би сандал дээрээ суун толгойгоо арагш гудайлган гэрэл тусах таазруу ширтэв.
Өнөөдөр бол 10 сарын 3н. 1 сарын 2нд миний өөр хүний менежэр болох өдөр.
Ердөө 2 сар л ямар нэгэн хүний хараанд өртчихгүйхэн шиг амьдармаар байдаг.
Өрөөний гаднах чимээгүй коридороор хүний алхах хөлийн чимээ гарахад би стилистүүдийн нэг нь ирж байна гэсэн ч өрөөг өнгөрөн явчихав.
Энэ чимээгүй орчинд хэн ч алхаж болох ч би араас нь сониучирхан хаалга онгойлгон харахад тэр хүний хөл шатаар дээш гарч байгаа нь харагдав.
Би нэг их юм бодолгүй эргэн өрөөндөө орон суусан ч өрөөнд гэнэт харуул хаалга онгойлгон орж ирч
" Чи энд байсан юмуу? Өрөөний чинь ямар нэгэн хүн ирсэн үү? "
Би гайхан хөмсгөө хальт зангидаад
" Үгүй ээ хэн ч ирээгүй."
" Тэгвэл энүүгээр хүн алхсан уу?"
" Тийм ээ яасан?"
" Аан харин нэг хүн намайг харж амжаагүй байхад чимээгүй ороод явчихлаа. Заримдаа фэнүүд ирээд нуугдчихдаг юм. "
" Ямар нэгэн ажилтан ирсэн юм биш үү? одоо хүмүүс ирэх л ёстой биз дээ? "
" Үгүй ээ өнөөдөр бүх ажилчид өдөр ирдэг шүү дээ. Чамайг яагаад эрт ирсэнд гайхаж л байна хэмээв. Өдөр өө? "
Гайхалтай. Хэн ч надад өнөөдөр н*вшийн өдөр ирнэ гэж хэлээгүй.
Би хичнээн уурласнаасаа болоод хана балбмаар байсан ч арайхийн уураа барин амьсгал гаргатал харуул
" Заза тэгвэл тэгээд болгоомжтой байгаарай. Нөгөө хүнтэйгээ тааралдаад жоохон сэжигтэй санагдаад байвал надад гялс хэлээрэй за юу? "
Би зүгээр л толгойгоо дохин харуулыг явтал нь араас нь хараад өрөөнд эргэн орж хаалгаа хаасан ч өнөөх сэжигтэй хүн дээшээ явсаныг санаж байлаа.
Тиймээс би дээшээ аль болох чимээгүй гаргалгүй шатаар өгсөв.
3 давхарын гэрлүүд бүгд унтраастай байсан ч гагцхүү ганц өрөөнөөс л гэрэл болон намуухан дуу хангинаж байлаа.
Би тэр өрөөлүү чимээгүй алхалан очиж ямар өрөө гэдгийг нь харвал Бэлтгэлийн өрөө гэсэн байв.
Хаалган дээр чихээ яах гэж нааснаа мэдэхгүй ч хаалганд наатал өрөөн дотор хүний гутлын чимээ дугаран чимээгүй дуу дуугарч байсанд би хаалгыг тогшилгүй зөөлхөн онгойлгон харлаа.
Гэвч би харсан даруйдаа нүдэндээ ч итгэлгүй алмайран зогсов.
Өрөөний голд дуун дээр бүжиглэх нэг хүн зогсож байлаа.
Үс нь урдуураа унжиж тэрээр хар малгай нүүрний маск өмссөн учраас хэн гэдэг ч сайн мэдэгдэхгүй байсан ч намайг толины тусгалд амаа ангайн зогсосныг харсан бололтой бүжгээ болин дуугаа зогсооход л би амаа хаан түүнрүү харав.
Бид аль аль нь ч бие биендээ юм хэлэлгүй чимээгүй бие биенрүүгээ харсан ч өнөөх эрэгтэй малгайгаа масктайгаа тайлан үсээ янзалахад би түүнийг Тэхён байсныг мэдлээ.
" Чи наанаа ингээд хаалга онгойлттой зогсоод байх юм уу эсвэл би заавал очиж хаах юм уу? "
Би гялс хаалгыг хаан дахин түүнрүү харан зогсоход Тэхён ёожлон инээгээд
" Яасан дурлачихав уу? " хэмээн хэлэв.
No Freekin Way.
△▲△
KWS
Baba!
4
3
2
1
Bam!!
Advertisement
- In Serial57 Chapters
Lucifer's Queen
In her family she was always the strange one. Never was Elizabeth a normal child, she wasn't allowed to play with others children and her mother made sure of that. They made everyone despise her. She was ill-treated by everyone up until the point her parents shipped her away to Catholic school. After all a bastard child could not be accepted into a Christian community.After a tragic night she finds herself in the arms of a stranger. Who you may ask? Well he goes by many names but the most popular of them all is Lucifer. Φ¤¤¤¤¤Φ¤¤¤¤¤Φ¤¤¤¤¤¤Φ¤¤¤¤¤¤Φ"Who are you?" The man stood at the door. Her breathing was uneven. She woke up in a strange place was not recollection of the past evens after she ran away. "I go by many names," A devious smirk covered the man's face. This man was truly beautiful. The saying as handsome as the devil would suit him perfectly. "However let's me enlighten you though, I have wings and I was the son that was cast down from heaven to rule over hell."Laughter escaped her throat before she could stop it and tears formed in her eyes as she finished laughing. But the man's face remained all too serious."Your not joking, are you?" "No."Φ¤¤¤¤¤Φ¤¤¤¤¤Φ¤¤¤¤¤¤¤Φ¤¤¤¤¤ΦBy all the rules of fate they were never supposed to meet again and now that they have all of heaven is against such a union. After all how could the devil have a queen?*Comments*"So glad I read this book! Your a great author and I look forward to reading more of your books!!!" - @HLMilk123"Well... off to another book so I forget my feeling because this was one hell of a roller coaster." - @fatpotatoluvsfood"Grinning madly here, Sim." [email protected]"Sadie....Sadie.... Sadie.... Am Impressed.... Nicely detailed." [email protected]_gazer"I legit got butterflies rn!!!" [email protected]_monsterr-"I love it💘😭" [email protected]"👏👏👏" [email protected]
8 659 - In Serial107 Chapters
Runaway
Followed by her past Alex is a shapeshifter, a panther in a world of werewolf's. she has never met another of her kind. running all day everyday for years across pack lands gets tiring so what happens when she tries to settle down on her mates territory.Will her uncle let that happen?
8 283 - In Serial11 Chapters
My Second Chance at Love
Loved the wrong person. Used until broken. Discarded brutally.-----His parents gave him the name, ShuFang, meaning kind, gentle and sweet. He had everything he needed; love from his family, respect from his peers, and friends who would go through hardships with him. One thing he didn't have was a lover. One day, he fell deeply in love. Unfortunately, he fell in love with the wrong person. The person he loved used him over and over again until he broke. All ShuFang wanted was for his love to be reciprocated; even if it's just a little bit. But to his heartbreaking shock, the person he loved didn't love him at all. In fact, the he hated ShuFang. He thought ShuFang was disgusting for loving another man. That person executed his family and friends right in front of ShuFang's face. ShuFang was dismembered and thrown into the snowy mountains. His sight grew hazier and hazier until he saw a blurry shadow approach him. "Would you like a chance to restart everything? A chance to save your loved ones from demise, a chance to live your life for yourself, and a chance to love again--all, in the exchange for your lovely eyes.""Yes." But I won't ever love again.
8 160 - In Serial30 Chapters
Floating Like a Lilo ── Itadori Yuuji (✓)
there is no stopping when it comes to god © parhkers / 2020ITADORI YUUJI / READER . COMPLETED (✓)
8 159 - In Serial33 Chapters
Lost & Insecure
When Dana Thomas's parents get divorced, and her aunt and uncle pass away, her mother decides it's time for a change - just in time for senior year of high school. Dana gets thrown into a small town where everyone knows everyone else and concerns themselves with everyone else's business. Katie Torres, daughter of a wealthy single mother, is your typical popular cheerleader who had everything she could have asked for in the world handed to her. Still, she's unhappy. A laid-back mom, attractive boyfriend, and everyone in town groveling at her feet aren't enough for Katie.When Katie finally meets her mysterious new neighbor from across the street, it's by waking up next to her in bed - but are Katie's initial assumptions about the night before what actually happened? Katie can't seem to escape the new girl, but that doesn't mean she has to like her. So why can't she stop thinking about her?They are two girls who are complete opposites. They're a lover and a fighter, a cheerleader and a rebel, and most importantly: lost and insecure. Will Katie finally admit to herself that the one thing she seemingly hates the most could be the one thing that makes her happy? Or will she realize it after it's too late? Highest rankings: #3 in life tag [7/8/18]#8 in girlxgirl tag #106 in Romance [7/6/16]Cover by: Chaotic_Monki
8 138 - In Serial51 Chapters
Pursuits (Wattpad Reading List choice)
Meet Captain Macks Droy, a man with a notorious reputation for being a flirt. He settles on Hannah as his latest target, while she's determined to resist his charms. Who will win out in this story between a plain Jane and a handsome heart-breaker? (Historical Romance)
8 186

