《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 2
Advertisement
"Ашгүй та ирэв үү Юра-ssi"
" Сайн байна уу ноён Бан захирал " би 90 градус ёслотол тэрээр надруу инээмсэглэн хараад
"Наашаа ирээд суу суу. Нэгэнт чи хамгийн сүүлд ирсэн хүн болохоор чамд бүх юмыг сайн тайлбарлаж өгч чадна."
Би түүнрүү харан инээмсэглээд ширээнийх нь урдаас харах сандалыг татан суув. Гэхдээ юбка хэтэрхий дээшлээд байсанд цүнхээ гуяан дээрээ тавилаа.
"Тэгэхээр.. "
Бан захирал ширээн дээр байх цаасыг аван уншиж "-Бан Юра тийм ээ?" хэмээхэд би аль болох хичнээн тийм биш ч гэлээ дур булаам харагдахыг хичээн инээмсэглэн
"Тийм ээ , Юра." гэв.
"20 настай , сөүлийн дээд сургууль төгссөн , бас ... " хэмээн цаасны доод талруу түүний нүд шилжин -"Стилистээр ажилд орж байгаа юм байна тийм ээ? "
Би зөв сонссон эсэхтээ эргэлзэв. Стилист ээ?
"А-айн? "
Нүдээ бага зэрэг томсгон гайхан асуувал цаасруу харсан чигээр толгойгоо зөөлхөн дохин
"Тийм ээ стилист. Чинийх мөн биз дээ? "хэмээн цаасыг надруу харуултал үнэхээр л миний явуулсан анкет мөн байлаа.
"Минийх мөн байна л даа. Гэхдээ би менежерээр бүртгүүлж ярилцлаганд ороод долоон хоногийн өмнө тэнцсэн гэсэн зурвас хүлээн авсан юмсан. "
" Тийм гэж үү? "
" Тийм ээ."
" Гэхдээ түрүүхэн манай шинэ менежерүүдийн орон зай дүүрчихсэн шүү дээ. Бид ердөө 2 шинэ л менежэр авсан."
Урам хугаран би урдуур унжин ирсэн үсээ чихнийхээ ардуур хийн амандаа чимээгүй " Н*вш " хэмээн хараасан ч түүнипг сонссон эсэхийг мэдэхгүй. Сонсоогүй л гэж найдав.
Би одоо яах вэ? Би ийшээ орж ирэх гэж тэр фэн охидуудтай яаж ноцолдлоо.
Бан захирал компьютер дээрээ юм хайж байгаа бололтой хэсэг чимээгүй байсны эцэст хажуудаа байх утасны товчлуур дээр дарж
" Ми нарийн бичиг. Түрүүхэн шинээр орж ирсэн анкет менежэр гэсэн байх ёстой гэсэн байх юм. " хэмээх ба өөдөөс нь утас нь залгав.
Утсаар ярин цаасруу хэд хэд харж комьпютер дээрээ юм бичих ба ярьж дууссаныхаа дараа хуруугаа оролдох надад хандан
Advertisement
" Хүлээлгэсэнд уучлаарай Бан Юра. Би уг нь захирлынхаа ажлыг хийх ёстой ч өнөөдөр үүнтэй жоохон орооцолдчихлоо. Тэгэхээр 3 сарын дараа манай нэг менежер ажлаасаа гарахаар тохирсон байгаа. Тэгэхээр чи түүний орон зайд орж болох юм байна."
Миний нүд гэрэлтээд л явахаа би өөрөө мэдрэв.
"Тийм гэж үү ? ашгүй дээ."
"Гэхдээ-... "
Бан захирал жоохон эмээсэн төрхтэй хэлэхэд би дахин түүнрүү харлаа.
"Чи тэр үе хүртэл стилистийн ажлыг л хийх хэрэгтэй болох нь дээ."
"Гэхдээ би стилистийн ямар ч мэдлэггүй шүү дээ."
"Зүгээр ээ зүгээр. Чамд анхан шатнаас нь заана"
Стилист болох санаа надад нэг л гэрэл асаахгүй байлаа. Менежэр стилист хоёр чинь тэс ондоо ажил шүү дээ. Итгэж байна уу үүнд.
Би хоёр гараа түүний ширээн дээр тавин урагшаагаа бага зэрэг бөхийн ойртоод
"Гуйж байна ээ. Өөр ямар нэгэн арга байхгүй юу? Би үнэхээр стилист болмооргүй байна".
Санаа алдан , Бан захирал компьютэрээ унтраан , уртлах цаасыг эвхлэн янзлаад
" Харамсалтай нь тийм арга алга даа хатагтай Юра. Таныг менежер болгох арга зам ердөө энэ л байна. Эс бөгөөс та өөр ажил л хайх хэрэгтэй болохвий гэдгээс эмээж байна. Бидний болчимгүй явдлаас иймэрхүү зүйл болсонд уучаарай. Уг нь манайх ингээд байдаггүй
юм. "
Түүнийг зөвшөөрүүлэх гэсэн хичээл зүтгэл талаар нэг өнгөрөхөд би нүүрэн дэхь итгэлээ арилган сандлаас босч түүнд бөхийгөөд
"Заза би хичээж ажилна аа " хэмээн зөвшөөрхөөс өөр арга зам үлдсэнгүй.
Энэ бол надад олдох ганц л боломж. Юра ердөө 3 сар л тэс.
" За тэгвэл сайн байна. Чи хоёр давхарлуу буун 304 гэсэн өрөөлүү орвол бусад стилистүүдтэй уулзана. Тэд чамд туслах байх. "
"За баярлалаа танд. "
Би бөхийн ёслон өрөөнөөс гарч хаалгыг хаасан даруйдаа нүүрэн дэхь хуурамч инээмсэглэлээ арилгав.
Таарч дээ. Юра.
Чи үнэхээр гайхалтай азтай юм.
Чи явсаар явсаар болон хувирлаа.
Advertisement
- In Serial130 Chapters
Loving The Forbidden Prince
Can a royal Romeo and Juliet find their happy ending?
8 2533 - In Serial79 Chapters
The Male Main's Uncle Is Openly Obsessed With Me
It was only after Su Yayan's death that she realized that she was a malicious cannon fodder female character who became a scapegoat in a Mary Sue story.
8 231 - In Serial36 Chapters
Hiding in the Advice Column
Rhea had the perfect life. She found the love of her life just before graduating from University and built a relationship that lasted a lot shorted than either expected.She thought it was a whirlwind romance, only seeing each other for six months before he proposed, marrying shortly afterwards, but only for a year.Being kicked out of the house and crushed, Rhea moved on with her life.She concentrated on her career and her family life.Being an advise columnist has its perks, and it's downfalls. Feeling the empathy of each letter she replies to. But what will happen when she replies to a letter, giving this anonymous person advise, the exact opposite to what she took.And for him to find her.... How will she balance it all out, her life spinning out of control when she finally thought she held it altogether?
8 90 - In Serial64 Chapters
Forced With Him
Shreya ChaudharyAn eighteen year girl who believes in love but do not want to feel betrayed by it. She is having everything from money to loving parents. Her life is nearly perfect with almost no close friends left with her. But she never cared about it. When she thought life can not get any better she bumped into the mysterious and arrogant young billionaire Rehan Khurana.Adding to it various secrets of past are hunting her now to destroy her perfect life and forcing her to be with the arrogant billionaire.
8 166 - In Serial49 Chapters
The Nerdy Twin ✔️
All Willow ever wanted was to be happy, take care of her younger brother Charlie and escape the claws of her chaotic mother. Moving to a new town after her mom's fourth marriage didn't fit into her plans. To her it was just a pit stop before she and Charlie took the journey of their lives. She just didn't expect to meet quiet, reserved, nerdy Matthias. He was definitely not in the plan so she either had to get rid of him or find a way to make him part of her journey.
8 129 - In Serial20 Chapters
Fated to Miss Jackson ( GXG )
Everything changes for Katy as she moves to a new school in her final year, her friends, her home, her new English teacher Miss Jackson who smells like vanilla and tastes just as sweet... (gxg)
8 115

