《My first & last tiger》ХОНГОРЗУЛ Pt.5
Advertisement
Чихэнд минь эр хүний тачаадах дуу сонстоно. Би ахиад л хий дэмий чихээ таглан уйлах ажээ.
-Гуйя.Болиочдээ. Өвдөж байна.
Юу ч хийж чадахгүй өөрийгөө үзэн ядаж байна. Бахим эрийн гараас мултарч чадахгүй байгаагаа, юу бодож энэ хараал идсэн оромжинд орж ирсэнээ, энэ новшийн бүх төрхийг харсан хэрнээ туслах гэж очсоноо, хоолойгоо боолгуулчихаад яагаад гараад гүйгээгүйдээ, яагаад яагаад одоо эрүүл ухаантай байгаагаа үзэн ядаж байна. Энэ бүхнийг би үүрд санаж явна гэж бодохоор яг одоо зүгээр л үхээд өгөхгүй байгаа өөрийнхөө энэ бузар биеийг сийчээд хаямаар байна. "ГУЙЖ БАЙНА БОЛИОД ӨГӨӨЧДЭЭ" эцсийн хүчээ шавхан чангаас чанга хашхирч орхилоо.
...
Бушуухан л энэ газраас гарахын түүс болон нүдэнд хамгий ойр байсан даавуун цагаан цамцыг углаад гарахыг зэхлээ. Энэ нөхцөл байдалд бол чихээ таглан уйлж, дээрээ байх араатнаас болихыг гуйн цурхирч байсан би тэр чигтээ мөлхөж гарахыг биш хөхөрч бяцарсан биеэ цэхлээд нөгөө сэхээтэн гаралтай, ихэмсэг язгууртан төрхөө хадгалан юу ч болоогүй юм шиг алхаж гарахыг илүүд үзлээ.
Гарахынхаа өмнө түүний нүүрээ даран доош суухыг нүднийхээ булангаар хараад амжлаа.
...
Ойн гүн уруу өчигдөрхөн л охин байсан хүүхэд одоо бол бүсгүй болон алхална. Хаашаа яваагаа мэдэхгүй байгаа бололтой. Түүний үс, энгэр, сэтгэл, гурав нь задгайн дээр охин биенийх нь баталгаа болсон залуу улаан цус гуяыг дагаж урссан чигтээ хатаж орхижээ. Хөхөрч бяцарсан энэ биеийг нь хэрвээ цасан ширхэгүүд харсан бол гялтганах өнгөө хувилгаж газарт шингэн уусаад хамгийн уянгалаг хайрын аяз хүртэл харууслын өнгөөр гиншиж, наран авхай үүлний цаанаас гарч ирэхээсээ ичих биз.
...
Би хаашаа явж байгаагаа ч үл мэднэ. Гагцхүү тэр газраас л холдож байвал хаана ч байсан яахав.
...
Хаана байгаагаа мэдэхгүй юм. Танил агаар, танил амьсгал, танил үнэр, танил ор... Үгүй ээ! Би энэ газраас холдож чадахгүй юм гэж үү
Нүдээ нээгээд харвал нар жаргаж байх юм. Зэрлэг мигуй энд өдөржин уйлж суусан юм байхдаа нүд нь байдгаараа бүлцийчихэж. ЧИ ЯГ ХЭН ЮМ БЭ? Аль нь чиний жинхэнэ төрх вэ? Тэр яг одоо ч харцаа хувилгаад намайг ахиад хүчиндвэл би лав гайхахгүй. Хамгийн аймшигтай нь би түүнд ер бусын гэмээр татагдах ажээ. Яг л миний биеийн нэг хэсэг мэт. Түүний энэ хамелеон зан, гүн бор нүд, өнөөх нуурын мандал шиг дөлгөөн царай, хар тамхинд донтогч шиг араатан авир нь намайг хачин ихээр өөртөө донтуулна. Гэхдээ л би түүнээс одоо ч айж байна.
Advertisement
...
-Чи сэрчихсэн юм уу?
Гэж тэр улайж бүлцийсэн нүдээ томруулан асуулаа. Яг л жаахан хүүхэд шиг юм.
-Харж байгаачлан чиний гарт үхэхээ шахсаныхаа дараагаар сэрчихсэн л юм шиг байна.
-Уучлаарай намайг үнэхээр уучлаарай би тэгэх ёсгүй байсан юм би ухаанаа алдчтхсан байс...
-Мэдээж хэн ч л байсан ухаанаа алдчихсан байсан гэж хэлнэ. Чиний хоосон уучлалт надад хамаагүй чи намайг яах гэж энд авчирсан юм яасан ахиад миний бие чамд хэрэг болоо юу?
Гэж түүний яриаг таслан хүйтэн хөндийгөөр асуулаа. Би яг л хямдхан өлөгчин шиг ярчихлаа бурхан минь тэр шархалчихсан болов уу? Хараал ид би яагаад энэ бүхний дараа түүний энэ новш шиг сэтгэлд санаа зовоод байгаагаа ойлгохгүй байна.
-Үгүй ээ! Чи битгий ингэж ярь. Надад боломж олгочих нэгхэн боломж, ганцхан...
-Намайг арай өөрөөр таашаах ганц боломж уу?
-Гуйж байна намайг сонсооч дээ нэг л удаа би бүгдийг нь тайлбарлъя. Чи бүгдийг нь сонссоны дараа явж болно оо. Би чамд тусалъя. Эхлээд намайг сонс
-Өө тийм лдээ магадгүй намайг хүчиндэх шалтгааныг чинь сонсох хэрэгтэй байх...
Миний хаанаас ийм хүйтэн үгс гараад байгааг мэдэхгүй ч би түүнийг сонсох хэрэгтэй гэдгээ мэдэж байна.
...
-Чи бол тэнгэрийн хааны ганц охин Хонгорзул, харин би газрын ханхүү.
-За больж үз. Би хэдий жоохон ч наад үлгэрт чинь итгэнэ гэж санаа юу надад чиний тусламж хэрэггүй бас наад үлгэр чинь ч хэрэггүй би явах хэрэгтэй байна.
Гэж хэлээд босох гэтэл тэр:
-Чи намайг яаж хувирахыг харсны дараагаар ч үүнд итгэхгүй байгаа хэрэг үү?
...
Тэр жил аав минь надад эхнэр сонгохоор Тэнгэр, Газар, Лусын хаадын оролцдог найранд ханхүү гүнж нарыг урьсан юм. Тэр олон гүнж нараас надад чи л хамгаас их таалагдсан, чамд ч бас би таалагдсан тэгээд чамайг манай ордонд үлдэнэ гэхэд аав чинь зөвшөөрөөгүй юм. Харин чамайг явахын өмнөх шөнө чиний сайн найз болох лусын гүнж бид гурав уулзаж зовлон жаргалаа хуваалцсан тэгэхэд чамайг ямар ихээр уйлсаныг би одоо ч тод санаж байна. Би ч бас чамаас хагацна гэхээс сэтгэлд минь байсан хар нүх хормын төдийд ангал болон хувирсан юмдаг. Тэгээд маргааш нь явах болоход чи алга болчихсон байсан. Тэнгэр, Газар, Лусын хаадууд илч довтолгон чамайг хайсан ч чи олдоогүй тэгээд аав чинь ордны маань үүдэнд гуниглан сууж байхдаа хажууд нь дэлбээлж байсан шинэхэн цэцэгнээс чиний гэгээн ариун хонгорхон харцыг олж хараад хаан эцэг болон намайг дуудаж миний охин чиний хөвүүнд чин сэтгэлээсээ хайртай болж танай ордоны үүдэнд үлджээ. Харин хүү минь чамаас нэг л зүйлийг гуйя түүнийг насан туршдаа чин сэтгэлээсээ хайрлаж яваарай түүнийг минь битгий ганцаардуулаарай түүнд миний охины Хонгорзул гэдэг нэрийг өгөөрэй гэж захисан юм. Тэр цэцгийг хартал яг өмнөх шөнө нь чиний нулимс дуссан тэр газар дэлбээлсэн байсан юм. Тэгээд лусын гүнж бидний үнэнч хайрыг хүндэтгэн өнө мөнхөд услаж явахаа амласан юм.
Advertisement
Тэгээд Хонгорзул цэцгийг тэнгэр газар лусыг холбодог ганц цэцэг гэлцдэг. Би ч үүрд чамайгаа харж, хайрлаж өдийг хүрсэн. Харин тэр нэг өдөр бүх зүйл эмх замбараагаа алдаж эхэлсэн. Манай газрын хааны ордон энэ Бэгду ууланд байдаг байсан юм. Ойн голд байгаа нуурыг харсан уу? Тэр нуурын усыг лусын гүнж үргэлж тунгалаг цэвэр байлгаж чамайг усалдаг байлаа. Нэг өдөр тэр нуурын ус бохиртож, ширгэж эхэлсэн. Чи ч гандаж үхэж байлаа. Тэр мэдээ тэнгэрийн хааны чихэнд хүрч тэр биднийг амлалтаа зөрчсөн гэж үзээд ааваас минь анд нөхрийн тангарагаа таслаж бидэн рүү довтлогосон юм. Аав минь ч амь үрэгдэж, би Бэгду уулын бар болон үлдсэн юм. Тэнгэрийн хааны хорсол, гомдол одоо ч тайлагдаагүй болохоор энэ уулын бүх барыг хороосон хамгийн сүүлчийнх нь би.
Харин чамайг энд хүний төрөл олчихсон байна гэж би яаж мэдэх билээ. Харин тэр эмээ гээд байгаа удган чинь лусын гүнж байгаа юм. Тэр нуур ширгэсэн учир нь лусын гүнжид хараал хүрж үхэж амилдаг болчихсон тэгээд л яг үхэж амилах хооронд нь нуур ширгэсэн хэрэг. Харин одоо тэр хүмүүстэй цуг амьдарч байгаа бололтой. Тэгээд л чамайг хараалтай хүүхэд гэж хэлээд өөрөө хамгаалахаар шийдсэн хэрэг. Чи ч гэсэн сонсож байсан л биз дээ ХОНГОРЗУЛ цэцгийн өргөстэй болсон түүхийг өөрийн гүнжээ муу муухай бүхнээс хамгаалах гэсэн аавын чинь сэтгэлийн нулимс нь чиний ишин дээр уусан урсахдаа өргөс болсон гэдэг юм.
Түүний яриа өндөрлөх хүртэл би уйлсаар байлаа. Гайхамшигтай нь миний нулимс дуссан газар бүр Хонгорзул цэцэг дэлбээлэх ажээ. Тэнгэрийн гүнжийн цэвэр ариун сэтгэл Газрийн ханхүүгийн чин үнэнч сэтгэлийг ХОНГОРЗУЛ цэцгээр билэгдэн чин хайрын цэцэг, ордны титэмт цэцэг, тэнгэрийн гүнж цэцэг, тэнгэрийн дагина цэцэг гэж хүндэтгэдэг гэж л сонсож байснаас ийм түүх байсан гэдгийг зүүдлээ ч үгүй явж.
-На-намайг уучлаарай зэрлэг мигуй. Үгүй ээ! Нөгөө хэн ингэхэд чиний нэрийг хэн гэдэг юм бэ? Эсвэл таны нэрийг ч гэх юм уу?
-Жонгүүг. Жон Жонгүүг. Бас битгий та гээд бай бид чинь чацуу
Гэснээ тэр ахиад:
-Өчигдөрийн явдалд намайг үнэхээр уучлаарай би өөрийн ухаангүй байсан бас чамайг мөн эсэхд маш их эргэлзсэн.
-Тэрний талаар дурсахгүй байцгаая. Нэгэнт өнгөрчихсөн зүйл буцаах аргагүй.
- Аа бас нэг чухал зүйл энэ хамгийн гол нь намайг үхсэний дараа чи заавал аав дээрээ очоорой
Энэ үгийг сонсоод дотор пал хийх шиг хэн үхнэ гэж яагаад?
-Чи яагаад үхнэ гэж энэ ямар учиртай юм. Энэ бүх...
-Чи заавал аав дээрээ очно гэж амлаж чадах уу? Очно гэж амла.
-Үгүй ээ! би очихгүй чи учрыг нь хэл тэгж байж л шийднэ. Заавал чи үхэж байж шийдэгдэнэ гэж үү
-Чишшшш...
Advertisement
- In Serial18 Chapters
A Former Hero's Journey: I just want to live peacefully!
She, a summoned hero from another world, fulfills her destiny and dies. Only to be reborn back in modern Japan along with her powers. Now she just wants to live peacefully....So why is there a Summoning Circle in the classroom? Discord: https://discord.gg/8CEJD8NrKD (Author: English is not my first language so do forgive my grammar errors and this is my first attempt of writing a story. And I don't own the picture)
8 244 - In Serial8 Chapters
Yvitril - Book One: Runeskin
Runeskins. A mysterious race of people that, until just now, appeared in only one place - the Ashfall region. The discovery of a lone Runeskin far from the region in which they're known to reside sets forth a series of events that will shake the continent of Yvitril to its core.
8 246 - In Serial8 Chapters
Dragonhearts: The Redeemer
After generations of mankind suffering from a draconic curse, William Kingsfeld, a daydreaming youth in a small village is revealed to be the prophesied Redeemer who will restore mankind from its bonds. But not all want the curse to end. A secret cult are hunting the Redeemer in order to end the prophesy and bring about an age of darkness in this Fantasy web serial releasing chapters every Thursday!
8 90 - In Serial32 Chapters
Saving The Future
What if "THE GREAT FILTER THEORY" was real and the filter was not something supernatural but a WAR..(The Great Filter theory says that at some point from pre-life to Type III intelligence(galactic civilization), there’s a wall that all attempts at life hit. There’s some filter in that long evolutionary process that is extremely unlikely or impossible for life to get beyond. That stage is The Great Filter).A war that spans the whole universe.Only the strong and advanced can survive..In 3500AD humans had colonized all the moons and planets in our solar system that could harbor life. But then the earth was attacked by an extremely advanced civilization and all human life in the solar system was destroyed..Aariv Hector, the last human to die, was reincarnated in 320BC as son to an Indian Emperor. With his old memories and newfound powers, he is to shoulder the great responsibility of saving the humanity. He has 3800 years before the great war begins..From the world of barbarian and local kings to conquering and uniting the Planet.
8 162 - In Serial22 Chapters
The Problem Store
There lived a guy who went by the name of Guy. He lives in a World, and has many stories to tell about it. Stories of relationships, brotherhood, indulgence, women, and skinship. Especially women and skinship. Guy has a lot of stories about women and skinship. You may or may not enjoy Guy’s stories, but he's more than happy to tell you all about them. If you’re in for them, enjoy. Uneven, sporadic updates with short word counts. Engross at your own discretion.
8 167 - In Serial22 Chapters
Right On The Money Honey - Michael Hardy
"Who'da thought a right on the money honey'd ever fall for a broke boy?"OrIn which Liz and Michael meet at a bar while she's visiting Nashville and they hit it off. Inspired by Broke Boy by Hardy. I own my own characters. [7/7/21] - [7/31/21- 8/24/21]
8 339

