《Youngblood》[27] Last part.
Advertisement
Заал тойрч гүйх залуусын чимээ хэсэг үргэлжилснээ удалгүй намжиж бүгд тал талд таран зогсоцгоов. Бүгд дасгалжуулагч багшийн зааварчилгаагаар хүндхэн дасгалууд хийсээр бэлтгэлийн цагийг өнгөрүүлнэ.
"Тал нь гар дээр суниах байрлал аваад, үлдсэн нь тэдний дээр гарч хүндрүүл."
Бүгд нэг нэгнийхээ зэргэлдээ очиж өөрсдийн жингээрээ газар тулах залуусыг дарах бол Жонгүгийн хажууд Тэхён ирж зогслоо.
Хоёр гараараа газар тулахад нь Тэхён түүний дээр сууж багшийн тоолох эхэлмэгц Жонгүг суниаж эхлэх ажээ. Тэхён дээш доош болж хөдлөхдөө аль болох Жонгүгт саад хийхгүйг хичээн эвтэйхэн суух бол Жонгүгийн гарын судас чангарч хөлс нь урсаж байсан юм.
50 тоолж дуусахад Жонгүг хүчгүйдэн доош хэвтэж Тэхён түүний дээрээс босов. Бусад нь 30 хүрээд л зогссон байхад Жонгүг тэднээс 20-ын тоо илүү удаан барьсан нь гайхалтай.
"Гартаа хүчтэй байх хэрэгтэй. 80 хүрч чадталаа үргэлж гар дээр суниалт хийцгээ, ойлгосон уу?"
Багш ийн хэлэхэд бүгд уулга алдацгаан төд удалгүй байр солигдон суниалтаа хийж эхлэнэ.
Бэлтгэл нь эрт тарсан тул Жонгүгийн гэрт цагийг өнгөрөөхөөр тэд хамт зам дагасаар алхалж байлаа. Зун болж байгаа учир оройн 7 цаг болж байсан ч гэрэлтэй хэвээр л байсанд тэд огтхон ч яаралгүй явцгаах аж.
"Юу хийж идэх юм, Ким Тэхён." Жонгүг буйдан дээр суучхаад зурагт асаангаа хэлэхэд Тэхён шуудхан л цүнхээ тайлан Жонгүгийн гэрийн хөргөгчийг нээж үзэв.
"Мах шарж болох юм." гэсэнд Жонгүг шууд л хөмсгөө зангидсаар "Үгүй, өнөөдөр идмээргүй байна. Өөр хоол бодож ол." гэж зөрүүдэллээ.
Үнэндээ Жонгүг хоол хийж чадах ч хэтэрхий эрх дураар зантайн дээр Тэхён түүнд буугаад өгчихсөн юм.
"Тэгвэл гоймон буцалгаад хачир бэлдчихье. Хувцсаа солиод хүлээж бай."
Жонгүг залхуутайяа буйдангаас өндийн цамцаа тайлж шүүгээндээ хийсээр цээж нүцгэн зогсож байлаа. Тэхён хоолоо бэлдэх зуураа үе үе Жонгүг руу харц чулуудан идэх гэж буй мэт ширтэнэ.
Гэрийн өмдөө өмсчихөөд цээж нүцгэн хүрч ирэх Жонгүг гараа явуулан Тэхёны цамцыг сөхөөд цээжээр нь хуруугаа гүйлгэсээр "Хоол болоогүй л байна уу?" гэх нь зүгээр л энд ирж зогсох шалтаг гэлтэй.
Advertisement
"Би эхлээд таван минут ч болоогүй байна."
"Тэхён... дүрэмт чинь муухай болчихно. Цамцаа тайлчихвал дээргүй юу?"
Тэхён түүний үгэнд инээд алдсаар гоймонгоо буцалган "Харин л дээ. Тэгэх хэрэг байгаа юм болов уу?"
"Мэдээж. Бид илүү халуухан үнсэлцэнэ шүү дээ."
Жонгүг үгнийхээ араас Тэхёны хүзүүг үнсэх бол Тэхён хийж байгаа зүйлээ хаяад Жонгүгийн цээж рүү хоёр гараараа түлхэн өөрөөсөө холдуулав.
"Цаашаа зогс Жонгүг. Би чамд аюулгүй хоол хийж өгөх гэж байна. Дэмий садаа болох хэрэггүй."
Жонгүг инээд алдчихаад цааш алхан "Ойлголоо, харин наадхаа буцалж байх хооронд ирээд дээр суугаад өг. Хоолноос өмнө дахиад гар дээр суниалт хийх хэрэгтэй байна." гэж хэлээд гараа чангалсаар газар тулж доош харлаа.
Тэхён хоолныхоо галыг багасгачхаад Жонгүг руу очин дээр нь сууж үзсэнээ удалгүй нуруугаараа налсаар дээш хараад хэвтчих нь тэр.
"Жонгүг, чи 60 хүргэж чадах уу?"
"Бэлтгэл дээр сульдчихсан байсан юм. Наадахыг чинь давах миний хувьд хүүхдийн тоглоом."
Жонгүг итгэлтэй нь аргагүй хэлэхэд Тэхён инээсээр "Тэгвэл нэг мөрийцөөд үзэх үү?"
"Зүгээр л мөрийгөө алдахаа хүлээгээд хэвтэж болно."
Жонгүг шууд л суниаж эхлэн Тэхён түүнийг доош болох бүрт чанга дуугаран тоолсоор төд удалгүй 40 хүрчих нь тэр. Тэхён гэнэтхэн сандарч эхлэхэд Жонгүг үнэхээр л мөрийндөө ялахад хэцүү зүйл үгүй харагдана.
Хорон арга хэрэглэж Тэхён өөрийн гараа шуудхан л Жонгүгийн сул өмд рүү шургуулахад түүний дуу чанга дуулдаж эхлэлээ.
"Тэхён, чи булхайцаж байна!"
Жонгүг суниахаа түр зогссон ч гараа тулсан хэвээр хэлэхэд Тэхён дооглонгуй инээсээр "Алив ээ, бидэнд ямар ч дүрэм байгаагүй. Ингээд байвал чи хэзээ мөдгүй унах нь байна." гэж хэлээд гараа түүний өмдөн дотор тэнүүчлүүлэн Жонгүгийн тэсвэр тэвчээрийг алдуулах гэж оролдох ажээ.
Жонгүг ч амандаа хараал шивнэсээр үргэлжлүүлэн суниаж эхлэхэд Тэхён тасралтгүй гараа хөдөлгөсөөр инээд алдана. Удалгүй байдал эргэж Жонгүг 60 суниачхаад шууд л өндийн босоход Тэхён түүнээс эмээсээр арагш ухарч гарах нь тэр.
Жонгүг түүн рүү толгойгоо ойртуулан алхсаар эцэст нь хананд тулахад Тэхён гараа цээж рүү нь чангахан шиг түлхэж "Тоглож байсан юм аа, тоглосон юм." гээд өөрөөсөө холдуулахыг хичээлээ.
Advertisement
Гэвч Жонгүг түүнээс илүү хүчтэйн дээр саяхан булхайцсан найз залуугаа зүгээр орхихыг хүссэнгүй шууд л дахин ойртоод эрүүнээс нь чанга зуураад нүүрэнд нь тулж очив.
"Чи буруу хүнтэйгээ тоглолоо доо."
Жонгүг гараа чангалан түүний уруул руу ойртоход Тэхён гал тогоонд хоол буцлах чимээнээр шуудхан л түүнийг ахин түлхээд "Холдооч дээ." гэсээр түүн лүүгээ гүйх нь тэр.
Жонгүг түүний араас очин мөрөн дээгүүр нь гараа давуулчхаад энгэр рүү нь бугуй хүртлээ чихсээр "Яасан, буцалчихаж уу?" гэж хэлэн хүзүүг нь шуналтай үнсэх аж.
"Намайг оролдоод байлгүй хүсэх зүйлээ хэл ээ. Чи мөрийнд алдаж мэдэх биш." Тэхён хоолоо аягалан ширээний ард зөөх бол Жонгүг түүнээс холдож хана налан зогсоно.
"Юу ч байсан биелүүлж чадах юм уу?" Жонгүгийн харц тохуутай харагдаж үл ялиг инээмсэглэчихсэн байсанд нь Тэхён бууж өгөхийг хүссэнгүй толгой дохив.
"Тийм ээ. Хэл."
"Тийм бол хүрээд ир. Ганцаараа байх дэндүү хоосон байгаа болохоор өөрийн бүхнээ авч ирээд надтай энд үлд. Би өдөр бүр чамтай хамт сэрдэг байхыг хүссэндээ солиорох шахам л явдаг, харин надтай үлдээд солиорлыг минь юу ч үлдээлгүй дараад өг."
-
Бор шаргал өнгийн хослол өмссөн залуу шөнийн клуб дотор явж буй чанга дуунаас давж ярихыг хичээн хажууд суугаа залуучууддаа дөхөх ажээ.
"Дахиад хатуу зүйл нэмж захиалмаар байвал болно шүү, өнөөдөр би даана."
Талбайд бүжиглэх бүсгүйчүүд рүү ширтчихсэн байсан залуус толгой эргүүлэн хараад "Манай дарга ч өнөөдөр их баярласан бололтойдог шүү. Ажлаа цаашид бүгд сайн хийцгээе." гэж инээлдэхэд залуу зөөгч дуудан нэлээн хэдэн зүйлс нэмж захиаллаа.
Уух зүйлсдээ халсан залуус суудлаасаа босч бүжгийн талбай руу алхаж эхлэхэд тэндээ ганцаар үлдсэн өнөө эр хажуудаа нэгэн бүсгүй ирж суухыг анзаарлаа.
"Энд ганцаараа суух чинь хөгжилтэй биш шүү дээ, хамт гарцгаавал яаж байна?"
Наалинхай инээмсэглэлтэй бүсгүйг харсан залуу зүгээр л мушилзахаас өөр зүйл хийлгүй сууна. Халчихсан учир үг нь бага зэрэг ээрсэн гэдгийг мэдэж байгаа тэрээр бүсгүйтэй юм ярихыг хүссэнгүй.
Удалгүй ширээн дээрх утасных нь гэрэл асч хэн нэгнээс дуудлага ирэхэд нь гартаа авч харвал нууцласан дугаар байх нь тэр. Эргэлзэнгүй ширтсээр эцэст нь дуудлагыг аваад чихэндээ наалаа.
"Чи баригдлаа, Ким Тэхён."
Нүдээ томруулан эргэн тойрноо сандран ширтэх Тэхён эцэст нь холгүйхэн ширээнд хоёр талдаа бүсгүйчүүд суулгасан Жонгүгийг олж харсан юм. Инээмсэглэсээр дооглож тохуурхах мэт гараараа хөнгөхөн даллах Жонгүг үнэхээр Тэхёны хор шарыг малтаж байгаа гэлтэй.
Тийм ээ, тэд хэзээ ч нэгнээ тохуурхахаа мартахгүй.
~~~
A/N: Заа энэ хүртэл уншиж ирсэн бүх уншигч нартаа чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна.
Юуны өмнө, эхлүүлээд орхичихсон байсан бичвэрийг маань хүлээж санаж байсанд, мөн нийтлэхэд нь уншиж үргэлж хөөрхөн зүйлс бичиж үлдээж явсан та нарынхаа тэр их дэмжлэгээр энэ хүртэл явсан юм шүү гэдгээ хэлье.
Хэсэгхэн хугацааг ч атугай догдлол, сандрал, айдас, гуниг, аз жаргалаар дүүрэн өнгөрөөж чадсан бол тэр л бидний зорилго юм шүү.
OHOWLY-доо бас энэ хүртэл хамт бичиж ирсэнд нь гүнээ хүндэтгэл үзүүлье, ингэж бичих үнэхээр их урамтай бас шинэлэг байлаа.
Цаашлаад, энэ бяцхан түүхээс өөртөө жижигхэн гэлтгүй сургамж олж авч чадсан уншигч нар байвал доор юу мэдэрч, юуг нэхэн ойлгосноо бичиж үлдээгээрэй. Сайхан уншиж сууя.
Эцэст нь, дахин баярлалаа. Үүгээр дуусахгүй. Үргэлж л шинэ шинэ зүйлсийг бичиж, чадвараа сайжруулж, харж байгаагүй өнцөг, олж байгаагүй түүхүүдийн талаар бичиж та нартаа хүргэх учир хаягийг маань дагаж, нийтлэгдсэн бичвэрүүдийг маань уншиж үзээрэй.
Энэ хүртэл үнэхээр таатай байлаа. Хором мөч бүр жаргалтай өнгөрсөн. 🤍
Жич: Intro хэсэг байсныг бүгд мэдэх биз ээ. Хэсэг хугацаа өнгөрөхөөр энэ бичвэрийн special chapter буюу Outro-г та бүхэндээ бичиж өгөх болохоор Жонгүг, Тэхён хоёрыгоо битгий мартаарай.
Алдаа дутагдал ихтэй өгүүллэгийг минь хайрлаж уншсан та бүхэндээ хайртай шүү. 🌈❤️
Advertisement
- In Serial18 Chapters
The Adventures of Diggix
In a galaxy threatened by great turmoil, a small robot remains steadfast in his duty to serve his masters. A choice had not been given to him to serve, but with eagerness he executes the functions of his programming. Venturing into the unknown depths of the forests of Dessix, Diggix sets out on a critical mission given to him by his master. Little did he know that this mission would bring new meaning to his existence. This is a supplementary series to the Fables of the Void main series.
8 203 - In Serial13 Chapters
Blind
Have you ever wondered what the blind actually see? For Damon, he can't even answer that question. He's been totally blind since birth. He has no concept of light or dark, no colours from which to reference. How is he meant to describe something when he has no visual context to work from. To him it's simply an abyss, or at least he thinks it is.. He doesn't actually know what an abyss looks like. But from the sounds of it, that's as close as he's gonna get to actually knowing what he sees. That is, until he enter's King's Wrath. Welcome one and all to Damon's story as he gains his sight after entering a game in which he must work hard to stay alive and fight to keep the one thing that will let him see what all other's take for granted. I am a first time writer and if you have any tips or if you spot any mistakes please let me know, as I will endeavour to make this story as shiny and polished as possible. Happy Reading!
8 93 - In Serial25 Chapters
My Collection of Riddle
Join my Discord group: https://discord.gg/xhZjTrWryW Who doesn't love riddles?Who hates it when you can't solve it? I challenge you to give your alter ego specialized in intelligence a shot to solve this a-not-so-hard-i-think-mind-tricking-question with everything of yours to unleash. If you don't know that answer... don't worry I can tell you. Just go to the last chapter..
8 205 - In Serial9 Chapters
The immortal snail problem
“You get 10 million coins, but a magic immortal snail will spawn within 10 kilometers of you. It is as fast as a regular snail, but it will always be chasing you. If it touches you - you die. Do you take the deal?” This obscure message is the first thing you see along with a gun near your head. What will you do if you don't even know where or who you are? Problem...Yeah... I would even call it 'The immortal snail problem'. Improvisational writing. I will try to make small irregular updates. There may be polls. Enjoy.
8 115 - In Serial6 Chapters
YANDERE Prince X Child Reader "I'll keep you"
"Eww! She probably has diseases and germs!" The young prince said in disgust, looking at you who was on the streets. "Indeed, they are nothing like us. Filthy." His mother replied. He sighed and took a better look at you. "But...she is kinda cute. Mom, give me that thing." The prince said and pointed at you. "Are you sure?" His mother asked concerned. "Yeah, I want her." The prince said and folded his arms.'Who knew I would love that little brat so much?' The prince thought.(EDIT, 19 May 2021: I changed the cover of this book, everything else is the same!)
8 193 - In Serial19 Chapters
The Broken House
Life for 9 1/2 year old Nadine Clark is bleak. Influenza took her dad away. Now, after being deserted by her mom, she hides herself in her family's broken house. Nadine thought that she can't trust anyone. Until...
8 102

