《Youngblood》[25]
Advertisement
Шүршүүрийн чимээгээр нойрноосоо сэрэх Тэхён өндийн босоод эргэн тойрноо харвал ганцаар байлаа. Тэр чигтээ эргэн хэвтээд хэсэг нүдээ анивал удалгүй чимээгүй болж Жонгүг ариун цэврийн өрөөнөөс гарч ирнэ.
"Сэрчихсэн байх шив?"
Тэхён нүдээ аньсан чигтээ "Үхчихсэн л байв гэж."
Гэнэт ор хүчтэй хөдлөн Жонгүгийн нойтон үсний ус Тэхён руу цацрахад тэр цочсоор нүдээ нээлээ.
"Новш гэж!"
Түүний хажууд хэвтсэн Жонгүг инээмсэглэсээр ширтэхэд Тэхён нүдээ нухласаар түүн рүү харлаа.
"Сургууль руу явмааргүй байна."
Багахан өндийн Жонгүгийн гарын булчин дээр үнсэлтээ үлдээхэд өнөөх сайхан үнэртэй саван нь сэнхийнэ.
"Таслах уу?"
Тэхён толгой сэгсэрсээр тэд нэгнийхээ уруулыг мэдэрлээ. Тэхён Жонгүгийн хүзүүгээр тэврээд өөр лүүгээ улам татах бол Жонгүг өндийн түүний толгойн хажууд гараараа тулав. Дэндүү удаан үргэлжилсэн халуухан үнсэлтийн дараа Тэхён орноос босч ариун цэврийн өрөө орлоо.
Үнэхээр л сургууль руу явах хүсэлгүй байгаагаа мэдрэх Жонгүг дээшээ харж хэвтээд Тэхёнтой хаа нэг тийшээ явж цагийг өнгөрүүлэх талаар бодно.
Тэхёныг гарч ирэхэд тэд хамтдаа өглөөний цай уучихаад гэрээс гарлаа.
"Удахгүй амрах нь ээ?"
"Амралтаар юу хийх юм?"
Жонгүг гараа халааслан алхахдаа хэнэггүйхэн асуухад Тэхён бодсон ч зүйлгүй,
"Гэртээ үхсэн мэт л алга болно. Байнга тэгдэг шигээ." гэв.
Жонгүг түүний хариултыг гадарлаж байсан мэт шоолон инээвхийллээ.
Тэд сургууль дээр ирэхэд анги хоосон байх бөгөөд Жонгүг салааны эхэнд байрлах суудалдаа цүнхээ тавин суух гэтэл Тэхёны дүрсгүй зан хөдөлсөн мэт хорон инээмсэглэхдээ гэнэт л зангианаас нь татан уруул дээр нь хүчтэй үнсчихээд хойш яваад өгөв.
Жонгүгийн нүд багахан томорч Тэхён руу харсаар инээх аядахад тэдний үнсэлтээс гуравхан хормын дараа хаалга нээгдэх нэгэн охин орж ирэх аж.
-
Тэхён хичээлдээ анхааралгүй цаасан дээр эрээчсээр Жонгүгийн зүг хальт харвал багшийн яриаг анхааран сонссоор элгээ тэврэн суух аж.
Түүний уйтгартай байдлыг аврах гэсэн мэт утас нь чичрэх ба нээн харвал дахиад л Жиминээс ирсэн зурвас байх нь тэр.
-Юу байна
Тэхён инээвхийлсээр -Уйдаж үхлээ.
Advertisement
Хариу тэр дороо ирнэ.
-Уйдаж байхаар надтай зугаацвал яаж байна?
-Яана гэж?
-Яасан ч болно шүү ;) haha.
-Сонирхолтой л юм.
Хонх дугарсан ч Тэхён Жиминээс хариу ирэхийг хүлээгээд суучихав. Уйдсандаа тэр.
-Намайг ашигла.
Жиминий хэтийдсэн сээтгэнүүр зурвасууд Тэхёны инээдийг хүргэж улам дэврээмээр санагдахдаа өдсөн хариу бичсээр байв.
Жонгүг цүнхэндээ дэвтэрээ хийн нэг мөрөндөө үүрчихээд ангиас сүүлийн хүүхэд гарч явахад Тэхёны дэргэд ирлээ. Хамт очиж болох газрын санаа олсондоо Тэхёнд хэлж үзэхээр ирсэн ч түүнийг тоох завгүй утсаа гөлрөх Тэхёний ширээг хөнгөхөн тогшив.
"Гарах уу?"
"Тэгье дээ."
Тэхён түүн рүү харчихаад утсаа далд хийн цүнхээ үүрсээр бослоо. Тэд хамтдаа сургуулиас гарч ойр зуурын зүйлс ярилцан явтал Тэхёны утас чичрэх нь дуулдаж тэр гараа явуулан утсаа гаргаж ирлээ. Хэн нэгний зурваст хариу бичихийг нь анзаарахдаа Жонгүг,
"Хэн юм?"
"Жимин."
Жонгүг мэдсэн мэт царай нь барайсаар хэсэг хүлээсэн ч Тэхён салах шинжгүй харагдсанд нь бухимдсаар,
"Болихгүй юм уу?"
Тэхён түүн рүү харан инээсээр "Сүртэй зүйл биш дээ? Ингэж харахаа боль. Чи бид хоёр яг л адилхан." гэчихээд утсаа халааслахад Жонгүг гүнзгий амьсгал аван гаргахдаа өөрийн охидтой хийж байсан үйлдлүүдээ санасаар түүнд бууж өглөө. Гэвч Жонгүг тэр охидоор тоглодог байсан хэдий ч Тэхён шиг ийнхүү чин сэтгэлээсээ санаа тавьж байсан удаагүй шүү дээ.
"Нэг тийшээ явах уу? Очих газар байна."
Тэхён хэсэг бодсоор толгой сэгсэрч орхиход Жонгүг гайхан хөмсөг зангидав.
"Амжихгүй байх. Дөнгөж сая Жиминтэй яриад тохирчихлоо. Ойрхон нэг газар уулзахаар-"
"Тэр тийм чухал байна уу?"
Жонгүгийн хоолой өөр сонстон тэр явж байсан газартаа зогсчиход Тэхён гайхсаар эргэн харлаа.
"Юу гэсэн үг юм? Зүгээр л уулзах гэж байна."
"Тэгээд тэр новштой зүгээр л уулзах нь надтай хамт зугаалахаас ч илүү байгаа хэрэг үү?!"
Жонгүг хөмсгөө зангидан Тэхён руу харахад түрүүхэн хэвийн байсан Тэхёны төрх ч мөн ууртай болж эхлэх нь тэр.
"Амаа мэд Жонгүг. Тэр новшийг чинь Пак Жимин гэдэг юм."
Advertisement
Жонгүг худал инээвхийлчхээд Тэхёнаас харц буруулан үснээсээ чангахан зулгаах аж.
"Хараал идэг! Чи арай хэтрээд байна Ким Тэхён."
Тэхён хэзээ ч Жиминийг хайрлаж байгаагүй атал Жонгүг юунд ингэтлээ уурлаад байгааг мэдсэнгүй. Ам нээх бүртээ Жиминийг харааж, бүр сүүлдээ Тэхён руу уурлаж эхлэх нь түүнд яав ч таатай санагдаагүй хэрэг. Харин Жонгүгийн сээтэгнэж явсан охид хэр олон билээ дээ? Түүнд ингэж бухимдах шалтгаан байхгүй гэж Тэхён бодож байлаа. Түүний нүдээр тэд хоёул адилхан шүү дээ.
"Би яагаад хэтэрсэн гэж? Чиний уулзаж учирдаг охидыг чинь би хэзээ ч харааж үзээгүй юм шүү!"
Жонгүг үг хэлэлгүй зогсох аж. Тэр уулзаж учирдаг охид гэсэн үгийг ер ойлголгүй Тэхёнаас лавлаж асууна.
"Чиний уулзаж учирдаг охид? Тэр чинь юу гэсэн үг юм."
"Яасан? Би худал зүйл хэлээ юу? Сүён, Наын, Жихён бас сургууль дүүрэн ард чинь алхалж явдаг охид. Чамд миний мэдэхгүй үүнээс ч их байгаа биз дээ?"
Тэхён уурандаа юу хэлж байгаагаа ч хагас дутуу ойлгосоор байлаа. Жонгүгийн хөмсөг зангидсан хэвээр байх төрх нь Тэхёны уурыг намжаах байтугай улам л нэмэх шиг болно.
"Тэгээд... чи Пак Жиминээс болж ингэж байгаа хэрэг үү? Би чамтай албан ёсны харилцаагүй байхдаа л охидтой уулзсан. Чи намайг тэдэнд чин сэтгэлээсээ хандаж байгаагүйг мэднэ!"
Жонгүг чангахан шиг дуугарахад Тэхён ч мөн дуугаа өндөрсгөсөөр "Тэр ямар хамаатай юм!!!"
"Яагаад хамаагүй гэж? Бид тэр үед эхлээгүй байсан. Харин одоо л бид сайхан болж байхад чи тэр нохойн гөлөгт хэтэрхий дэндүү гэмээр хандаж байгаагаа ойлгож байна уу... Хараал ид!"
Тэхён дахиад л сануулаад байхад нь Жиминийг нохойн гөлөг гээд шуудхан хэлчихсэн Жонгүгийн дээрэнгүй занг тэвчсэнгүй шуудхан л түүнийг өөр лүүгээ татаж харуулан хашгичих нь тэр.
"Чи! Чи тэдэнтэй унтчихаа биз дээ? Жонгүг надаас илүү хохирсон нэгэн шиг аашлах хэрэггүй. Яасан, чамд намайг дооглож тохуурхах сайхан л байсан биз? Бүгдтэй нь үзчихсэн юм чинь."
Тэхён Жонгүгт дөхөн ийн хэлсэнд Жонгүг жинхнээсээ таг гацаж орхив. Тэр охидод хэзээ ч хүрч, унтах талаар бодож ч байгаагүй атал Тэхён зүгээр л ингээд хэлчихлээ шүү дээ.
Жонгүг өөрийгөө өрөвдөх мэт сулхан инээмсэглэсээр доош харан чимээгүй зогсоход Тэхён сая л хэтэрхий их уурласандаа цацаж орхисон үгээ анзаарах аж. Бодогдох төдий л өнгөрсөн зүйлийг дэндүү ширүүн болгоод Жонгүг руу чулуудчихсандаа тэр дороо гэмшиж эхлэх ч энэ бүхнийг буцаах арга одоо үгүй.
"Тэхён..."
Жонгүг сулхан хоолойгоор түүний нэрийг дуудаад толгойгоо өндийлгөхөд Тэхён түүний нүднээс маш их өвдөлт харсандаа үг ч дуугарч чадсангүй. Тэгээд Жонгүг инээхийг хичээсэн ч болж өгөхгүй байх аятай уруулаа чичиргэсээр эцэст нь ам нээлээ.
"...Ингэж хэлэхийн оронд зүгээр л намайг үхтэл минь зодчихгүй дээ."
Тэхён түүнийг үгэнд дэндүү цочирдохдоо хий дэмий ширтэн байрнаасаа ч хөдөлж чадалгүй зогсоход Жонгүг түүн рүү харж байсан харцаа алгуураар буруулан биеэ эргүүлээд Тэхёныг орхин явах нь тэр.
Жонгүг зөвхөн Тэхёны анхаарлыг л хүссэн. Тэр өнгөрсөн бүхнээ цагаан цаас болгож чадахгүй атал энэ бүхэн нь Тэхёнд тэгтлээ аймшигтайгаар хэлүүлэх шалтгаан болно гэж яаж санах билээ? Дэмий л өнгөрснөө буруутган зүхнэ.
Харин Тэхён түүнийг өөрийн хувьд хангалттай тэвчсэн гэж боддог байлаа. Охидтой хамт байгааг нь харах бүртээ дэндүү ихээр шаналж, байж болохоос болохгүйг хүртэл төсөөлөн бодохдоо сэтгэлийн гүндээ нуучихсан байсан тэр өвдөлтийг зүгээр л цацаж орхив уу гэлтэй. Тэхёнд үнэн хэрэгтээ Жонгүгийн өмнөх охидтойгоо унтсан эсэх нь хамаагүй шүү дээ. Гэвч нуусан өвдөлт ийм л хүчтэйгээр гарч ирэхийг тэр мэдээгүй юм.
Advertisement
- In Serial25 Chapters
Apollyon's Curse
Within the pages of folklore and fantasy, tales of people who chase after the dream of eternity, of living forever, rarely find a happy ending. They are either struck by the grim truth of reality, give up, and return to mortality or face a ghastly realization of their wishes. The latter often the worse fate, as they come to realize, only far too late, that what they sacrificed was worth far more than the time they gained. Ultimately, the common thread in these stories is that “immortality is as much a curse as it is a blessing”. People either realize it early and give up or are doomed to inevitably face its consequences. In the world Enrich lives in, that saying does hold merit. Every pathway towards eternal life has shackles of its own. They bring those high above down to the ground, evening the playing field. It is thanks to these fundamental laws that ambitious mortals are able to defy the heavens and achieve immortality themselves. The variety of methods result in each of these bindings varying in intensity and degree of freedom. Enrich’s path doesn't break this trend. Though, after what he did to himself, most wouldn’t even consider him a living thing anymore. On the day of his ascension, a world’s worth of souls were melted and recast. On that day, the human’s path had reached its conclusion, recast into Apollyon. An artifact, a weapon, is eternal, after all. As for the curse? The payment will be made, as it must. So why not offload the curse to someone else? Mortals throw their lives away for all manner of petty reasons, noble or otherwise, especially in desperation. Eventually, someone will be willing to foot the bill. Most will if given the chance. The bait is far too tempting, after all. Power, status, knowledge. All at their fingertips. If only they say “yes”. And Apollyon is very willing to help any lost souls. If they give up everything in return, of course.
8 125 - In Serial37 Chapters
Battle Maidens
A vacant throne. Seven contenders and a princess with a mysterious necklace. Shahzadi Rouya's days as a princess come to a bloody end. When rebels storm the castle and murder the emperor, Rouya vows to reclaim the throne but is forced to flee with an army on her heels and a necklace in her pocket. The rebels won't stop chasing her until they've pried the relic off her dead body and unleashed the ancient spirit trapped within. Evelyn has served many masters throughout the centuries and seen them all inevitably fall. As a Battle Maiden, she's a warrior spirit bound to the summoner in possession of her relic and capable of defeating entire armies. Evelyn isn't alone, for each of the seven relics contains within it a Battle Maiden of equal strength sworn to another master. Seven combatants, each bearing one of the relics, lays claim to the throne but only the summoner who unites all the pieces will become the next emperor and rule supreme
8 266 - In Serial8 Chapters
Weep, for Sun is dead
Weep, for Sun is dead Rejoice, for Sun is dead The mantle lays empty Its carrier has been eclipsed The Sun blinked And the God clapped The mantle lays empty Rise and pick it up, Carry it to the shore And give it to another hand
8 117 - In Serial8 Chapters
Relevance
(The story plot and name is subjected to change in due time.) Set during the cold war that never ended in a reality called Orbis. It follow the story of several characters of several nationalities and entities in different events in the timeline of the cold war of Orbis. This is more or less, a anthology series.
8 160 - In Serial13 Chapters
The Chronicles of The Green wizard
Garion Greensleeves always was an oddity. The first son of High-Wizard Garius Greensleeves and Adricor, a Noble woman of well renown, he would of stood to inherit much. However, on the night of his first full moon, as a baby he disappeared from his cot. His parents, after much frantic searching, found the babe crying in a small clearing of trees, a large feline creature pacing defensively around him, the bloodied corpse of a fox resting at its feet. As the parents approached, the beast transformed into a small owl and flew around the clearing before perching on a low branch of a tree nearby. From this moment on Garion's fate had been decided. Only those with magical blood could be capable of calling out to such a being as this. As Garion grew older, the transforming creature remained by his side. Wizards from all the continents visited the glade to see the child who had bound a familiar to his will as a babe. At age seven, Garion left his home glade and travelled the world studying to become a recognised guilded wizard. After many years he was granted the title of Wizard and was sent forth to advise, learn and ponder on behalf of the guild. After a while, Garion was assigned to a small nation within the vast continent mainly populated by man-folk known as The Patchwork kingdoms.
8 85 - In Serial53 Chapters
Jake the Panty-Ripper (Book 1, the Phantoms MC Series)
Maya, an innocent nurse, finds herself forced to accept protection from the Phantoms motorcycle gang, specifically the dangerous, irresistible biker, Jake Ford. *****Maya, a kind nurse, has a normal life and a normal boyfriend, Sebastian. But one day she drops off a letter to a prison for a patient under her care, and finds herself being watched over by a dangerous, handsome biker. It turns out Maya is under the protection of Jake Ford, and despite her feelings for Sebastian, she can't resist the pull of Jake's strong arms, dark looks and chequered past. Soon criminals are coming after her, and Jake is the only one who can keep her safe. Will Maya hide behind her good-girl reputation, or let go and lose herself in the passionate world of Jake Ford?Content and/or trigger warning: This story contains scenes of violence and sexual activity, which may be triggering for some readers.[[word count: 150,000-200,000 words]]Cover designer: Ren T.Photographer: Michelle LancasterModel: Jaxon Human
8 207

