《Youngblood》[18]
Advertisement
Хувцасаа солингоо хүндхэн санаа алдах Тэхёныг ажигласан Жимин дэргэд нь ирж суулаа. Тэд сургуулиасаа чөлөөлөгдөн бэлтгэл хийж эхлээд долоо хонож байсан юм.
"Яагаа вэ?"
Тэхён толгой сэгсрэн босох ч цаанаасаа л сэтгэл дундуур аль эсвэл ядарсан мэт харагдах нь хачин. Жимин түүний хойноос уруулаа жимийсээр ширтэн хоцрох аж. Тэгсээр бага зэрэг инээмсэглэл тодруулан доош харна. Пак Жимин хараандаа оруулсан нэгнээ хоёр хоногоос илүү хөөцөлдөж байсан удаагүй юмсан. Энэ залуу хэтэрхий сохор бас хөлдүү мэдрэмжтэй. Эсвэл хэн нэгэнд сохорч бас дүлийртлээ дурлачихсан байх.
Гэвч Пак Жимин хэзээ ч ангаа алдаж үзээгүй.
-
"Дуён тэмцээнд оролцох боломжгүй болсон гэж байна."
Тэхён дасгалжуулагчын өрөөнд орохдоо түүнийг хэн нэгэнтэй утсаар ярьж байхыг нь сонсчихов. Дасгалжуулагч бага зэрэг бухимдангуй байх нь том асуудал мэт харагдана.
"Өө Тэхён, яасан юм?"
"Толгойны эм асуух гээд." гэсээр Тэхён сандал дээр суухдаа болгоомжлонгуй асуув. Тэгчхээд асуух үгүйгээ хэсэг бодсоор,
"Дуёнд.. ямар нэг зүйл тохиолдоо юу?"
"Хөлөө хугалчихаж. Тэмцээндээ анхаарах хэрэгтэй байтал зугаацаж явж байгаад бэртчихсэн бололтой. Хариуцлагагүй юм." Амандаа үглэсээр дасгалжуулагч нь түүнд эм өгөхөд,
"Одоо.. түүний оронд өөр хүн хэрэгтэй болох уу?"
"Хэдийн долоо хоног өнгөрчихөөд байхад шинэ хүн олж эхнээс нь бэлдэнэ гэдэг бага зэрэг чирэгдэж л таарна. Хогийн юм, сул талтай байж болохгүй юмсан."
Тэхён түүнд бөхийн гарах хаалга руу зүглэсээр яг гарахын алдад эргэж харан хэлж орхилоо.
"Та... Жон Жонгүгийг санаж байна уу?"
-
Жонгүг бэлтгэлийн цүнхээ үүрсээр хувцас солих өрөөнд орвол бүгд түүнийг шинжин харж байх аж. Учир нь Жон Жонгүгийг бүгд танина. Тэхён тэр дундаас ганцаар Жонгүгийн дэргэд ирж хоолой зассаар,
"Сайн уу?" хэмээхэд Жонгүг хальтхан харсаар "Сайн." гэхдээ толгой дохино.
"Хамт тоглох болсондоо баяртай байна."
Тэд уулзаагүй долоо хоночихсон шүү дээ. Тэхён яагаад ч юм түүнтэй яриа өдмөөр санагдан дэргэдээс нь боссонгүй. Жонгүг ч толгой дохихоос өөрийг хийлгүй хувцасаа сольж бүгд хувцасны өрөөнөөс гарч эхлэхэд Жимин Тэхёны хажууд ирсээр,
Advertisement
"Дасгалжуулагч чи бид хоёрыг дуудсан."
"Тийм үү, ойлголоо."
Жонгүгийн хувцасаа сольж дуусахыг хүлээж байсан ч үгэнд нь ухасхийн босохдоо Тэхён түүний дэргэдүүр өнгөрсөнд Жонгүг толгой эргүүлэн харвал Жимин түүний мөрөөр гараа оруулж татаад өөртөө ойртуулах нь тэр.
Жонгүг инээвхийлсэн ч хөмсөг нь үл ялиг зангирчээ.
Пак Жимин тоглохыг үнэхээр хүссэн бололтой.
Жонгүг хэдийн чадвартай тоглогч тул багтайгаа уусахад асуудал гарсангүй. Харин ч багийн тоглолт илүү сайжирч байгаа нь анзаарагдана.
"Гучин минут завсарлацгаая."
Бүгд шалан дээр дуу алдан унацгаахад Жонгүг тайвнаар сандал дээр суун уснаас балгаж харцаараа Тэхёныг хайвал шалан дээр хэвтэн хэцүү байгаа бололтой хүнд хүнд амьсгална. Жонгүг түүний түнхэлзэх цээжийг хараад өөрийн эрхгүй хөнгөхөн инээмсэглэж, сонин зүйл үгүй ч ширтэхээ больж чадсангүй. Жимин Тэхёны дэргэд ирэх хүртэл...
Жонгүгийн царай гэнэт барайхтай зэрэгцэн Жимин түүнийг татан босгоод ус өгч байгаа нь харагдана.
"Новш." Жонгүг амандаа бувтнасаар залнаас хаалга саван гарсан юм.
-
Бэлтгэл тарж Жонгүг хувцас солих өрөөнд орж ирвэл Тэхёны чанга дуу хадах бөгөөд багийхнаа инээлгэж байгааг нь харвал тэд хэдийн дотно болсон бололтой. Жонгүг тэдний нэг байхыг тийм ч их хүсэхгүй тул чимээгүйхэн хувцасаа сольж дуусаад гарна.
Гэр лүүгээ алхаж эхлэхэд түүний хойноос нэрээр нь дуудах сонсогдож эргэн харвал Тэхён түүнийг чиглэн гүйж байх нь тэр.
"Хамт алхах уу?"
"Хүсвэл тэг л дээ." Жонгүг гайхсан нь үнэн ч нүүрэндээ ил гаргасангүй. "Хамт явах хүнгүй байсан хэрэг үү?"
"Тэд уухаар явж байгаа."
"Тэгээд?"
"Зүгээр л явмааргүй байсан юм."
Жонгүг толгой дохин урагш харсаар явах ч алхаа нь удаашрана. Тэд юунд ч яаралгүй нэгэнтэйгээ мөр зэрэгцэн алхахдаа тухтай байгаа бололтой.
"Жонгүг?"
Эмэгтэй хүний намуухан хоолой түүнийг дуудахад Тэхён түрүүлэн эргэн харвал Наын Жонгүг рүү инээмсэглэсээр ирж байлаа.
"Наын?"
Жонгүг гайхсан бололтой өөдөөс нь очиход Тэхён ард үлдээд тэднийг ажив.
"Энд юу хийж байгаа юм?"
"Чамайг огт холбоогүй байхаар гайхсандаа бэлтгэл дээр чинь очих гэж байлаа. Надад цаг гаргаж чадна биз дээ?"
Advertisement
Жонгүг түүнд толгой дохин нэгд нэгэнгүй ажиглалаа. Уруулд нь жижигхэн инээмсэглэл тодорсоор Тэхён руу эргэн харахдаа,
"Түрүүлээд явж бай даа. Би ажилтай болчихлоо." гэх нь тэр. Жонгүг Тэхёны царайнд ямар төрх тодрохыг сонирхон ажиглахад Тэхён зөөлөн алхсаар тэдэнд тулж ирэх аж.
"Бидэнд илүү чухал ажил байгаа гэдгийг мартаагүй биз, Жонгүг."
Тэхён итгэлтэй хоолойгоор ийн хэлчхээд Жонгүг руу харсаар байсанд тэрээр урууландаа ёжлонгуй инээмсэглэл тодруулчхаад Наыны зүг харлаа.
"Яадаг билээ, чи сонссон бол би илүү чухал ажилтай байж."
Наын Тэхён руу хачин харчхаад Жонгүгийн зүг хөнгөхөн инээмсэглэсээр "Үнэтэй залуу." гэж шивнэн зурвас бичихийг сануулаад тэднийг орхин явах нь тэр.
Тэхён Жонгүгтай зэрэгцэн алхаж эхлэхдээ хэлсэн үгэндээ цэрвэн дуугаа хураах бол Жонгүгт дэндүү таатай санагдаж бах нь ханасан янзтай инээмсэглэсээр байв.
"Бидэнд хийх илүү чухал зүйл юу байгаа билээ?" Хариултыг мэдэх хэр нь асуух Жонгүгийн бодлыг Тэхён сайн мэдэж байсан юм.
"Зүгээр л тэр охиноос холдохыг хүсч байгаа харагдсан болохоор чинь тусласан төдий."
"Тэгээ юу?" гэсээр Жонгүг итгэсэн мэт өнгөөр хариулахад Тэхён юм дуугарсангүй.
Чимээгүй хоосон алхах ч тэдний тэдний цээж дэндүү дүүрэн оргиж байсан юм. Яг л анхнаасаа ийм байх ёстой байсан гэсэн шиг.
Алхаа бүрээрээ нэгэнтэйгээ ярилцах тэдэнд яг л үгс гэгч хямдхан зүйл хэрэггүй мэт.
-
Нисэх онгоцны буудалд ачаагаа харан зогсох тэдэн дээр дасгалжуулагч хүрч ирсээр бүгдэд нь тийз болон үнэмлэхийг нь тарааж өгөв. Ихэнх нь л хальтхан харчхаад далд хийх бол Жимин Тэхён хоёр л суудлын дугаарыг нь сайтар ажиглах аж.
Жимин нүдээ гүйлгэсээр хажуугийнх нь суудалд суухаар болсон Тэхёны тийзийг харж эцэст нь мушилзан инээмсэглэсээр Тэхёныг харахад үг ч хэлж амжаагүй байхад Тэхён ачаагаа чирэн хаа нэг тийшээ алхаж эхлэх нь тэр.
Жонгүгийн гартаа атгах тийзийг ширтэж байгаад эцэст нь Тэхён бусад дээрээ очин Жонгүгийн хажуугийн суудлыг өөрийн суудлаар солих хүсэлт тавих аж. Харин Жонгүг үүнийг нь анзааралгүй чихэвчээ зүүсэн хэвээр нүдээ анин, гараа цээжиндээ эвхчихсэн сууна.
Суудал эзлэх цаг болж бүгд дотогш нэвтрэн гар тээшээ янзалсаар өөрсдийн байрандаа ирж суухад Тэхён гэнэтхэн л Жонгүгийн дэргэд ирээд суучхав.
Жонгүг цонхон талд байсан тул толгойгоо эргүүлэн харахдаа багагүй гайхсан ч удалгүй "Энд суух уу, цонхон тал тухтай байна." гэж асуулаа.
"Хэрэггүй дээ, би цонхон талд явж чаддаггүй юм."
Жонгүг толгой дохин урагш харахдаа чихэвч зүүсээр нүдээ анин хэвтэх нь тэр. Тэхён түүн лүү хальт харчхаад мөн өөрийн чихэвчийг авсаар дуу тоглуулж эхлэх аж.
Хагас цаг орчмын дараа Тэхёны аниатай байсан нүд мөрөн дээрээ ямар нэг зүйл мэдрэхдээ шууд л нээгдэж орхилоо. Толгойгоо эргүүлэн харвал Жонгүг дуу сонсож байгаад унтчихсан бололтой нэгэн жигд амьсгалсаар түүний мөрийг дэрлэчихсэн байсан юм.
Тэхён юу ч хийлгүй зүгээр л ширтэхийг сонгов. Хараад л байвал хараад л байх юм шиг санагдсандаа эцэст нь гараа явуулж Жонгүгийн нугаларчихсан хувцсыг татаж тэнийлгэсээр илүү тухтай унтуулахыг хичээх бөгөөд урдуур нь унжчихсан үсийг нь ч долоовор хуруугаараа хажуу тийш нь болгож өгөв.
Тайван гэгч нь унтаж байгаа Жонгүгийн төрх Тэхёнд ч бас дэндүү их амар амгалан авч ирэх шиг болно. Тэгээд Тэхён урагш харсаар нүдээ анихдаа удалгүй Жонгүгийн толгойн дээр өөрийнхөө толгойг налуулж унтахаар зэхсэн юм. Энэ байрлал дэндүү тухтай байлаа.
Онгоц Берлин хотод газардах гэж байгаа тул зорчигчид та бүхэн суудлын бүсээ зүүнэ үү.
Хэдэн цаг өнгөрснийг мэдэхгүй ч онгоцонд ийн хэлэх чимээ дуулдахад Жонгүг Тэхён хоёр нэгэн зэрэг хөдөлцгөөн сэрэх нь тэр. Нэг байрлалдаа унтсанаас болж бие нь чилсэн ч түүнээс илүү гайхам зүйл харсандаа тэд хоёул ухасхийн нойрноосоо сэргэцгээв.
Жонгүг Тэхён хоёр нэгнийхээ гарыг атгалцчихсан байсан юм. Давхарлаад тавьсан ч биш, бүр хуруунуудаа салаавчлан тухтай гэгч нь атгалцаад.
Бүсээ зүүн хоёр биентэйгээ харц тулгаралгүйгээр өөрсдийн зүйлсээ янзлан удахгүй буухдаа бэлдэхдээ тэдний дотор яг л бөмбөр нүдэх аятай чичирч байгааг өөрсдөө сайн мэдэж байлаа.
Advertisement
- In Serial7 Chapters
Cultivation Anomaly Type 7A Variation 3Z
A person from Earth dies and is reborn! Initially delighted, he quickly begins to realize that being in a cultivation novel is much more frightening than reading a book. Still, he does his best to keep a cheerful, positive outlook on life while going to extreme lengths to prevent his own miserable and possibly brutal death.
8 111 - In Serial72 Chapters
Vale… Is Not a Vampire?
Vale Bryce is a hunter because her dad wants her to be one. She is a loner because all hunters are. She is a drifter because that is how hunters find their jobs. Those are lies. Vale is none of those things, the lies the only thing keeping her alive. Until one day she slips up. A single moment of truth ruins it all, awakening a longing for a life not built on things she isn’t. Vale has to go back to lying. She has to. The Inquisition will kill her if she doesn’t. But the truth is too addictive. Vale is not a vampire. That is a lie. That is how she will die. Yet maybe... dying happy is better than dying a lie? First volume completed. Second volume in the works (estimated release fall 2022).
8 354 - In Serial153 Chapters
Late Night at Lund's
Book 1 - Late Night at Lund's is available for sale on Amazon. Book 2: The Lockwood Quest continues the story! A dental hygienist walks into a bar..... Dental hygienist Isa Chamberlin thought the biggest challenge in her life was getting over a messy breakup, but when she pops into a new neighborhood bar, she finds herself in a different world, one filled with wizards, spells, and monsters. Join Isa as she explores unfamiliar surroundings, uncovers new skills, and learns to level. Magic and monsters, allies and enemies, romance and danger, all of it just on the other side of a simple door. "Wear these bracers with pride.” the half-orc slid first one bracer and then the other over Isa’s forearms. “Fight with your heart,” he said as he pulled the laces tight. “And come back with a story to tell. That is what an adventurer does.” ....... **** Thank you for reading, and if you like the story, please rate and review. Isa and I would both like to level up! This story uses the 5th Edition Open Gaming License for game mechanics. I roll dice for combat outcomes and all skill checks.... which is sometimes surprising! One side note - I don't have a "sexual content" tag on - this is more romance than romp. But that might change!
8 184 - In Serial10 Chapters
The Blood-Soaked Circus
SkyTower City was built around the remnants of a long dead sorcerer's lair. Though the era of magic had long since passed, the dark enchantments on the colossal tower still held firm. After thousands of years, the city has grown to be one of the largest, and most deadly places in the world. Over five hundred miles in diameter, and over twenty million inhabitants, the beast rarely slept. This is the tale of but one of those many people, and his goal of being the first person to enter the Skytower since the death of it's last master. To do that, however, he'll need an army, and an ocean of blood.
8 215 - In Serial29 Chapters
The Adventures of Ray Gunn: Be A Shining Light
Raymond Gunn is a man who has a loving family, a thriving business, and a good future ahead of him. All of that was built on a marker. When the marker is called due, Ray will find himself in a race to prevent the destruction of reality.
8 113 - In Serial21 Chapters
Pain Of Hatred [ COMPLETE ]
မင်းကိုရက်စက်ယုတ်မာခဲ့တဲ့ငါကမှားတယ်ဆိုရင်ငါ့ကိုအမှန်သိအောင်မရှင်းပြခဲ့တဲ့လူတေလဲမှားနေတာပဲလေပြင်ဆင်ခွင့်မရှိတော့အောင်မှားခဲ့ပီးမှသိခဲ့ရတာတရားလား#Jeon Jungkookကိုကို ကိုယ်တိုင်ကမသိလို့မှားခဲ့တာပဲTaeခွင့်လွှတ်ပါတယ်ဒါမဲ့အဆိုးဆုံးဆိုတဲ့နာကျင်မှုတေပဲပေးခဲ့တာမို့စိတ်ဆိုးမိတယ်နောင်ဘဝသာရှိမယ်ဆိုရင်ကိုကို့အမှားတေကိုပြင်ဆင်မယ်လို့Taeမျှော်လင့်ပါတယ် မောင်#Kim Taehyungအမုန်းဆိုတဲ့အရာကမုန်းနေတဲ့သူရောအမုန်းခံရတဲ့သူရောနာကျင်ရတာမျိုးလေ
8 103

