《Youngblood》[16]
Advertisement
"Зугаацах хүн хайж байгаа бол миний хүнээр оролдоод байлгүй хаа нэг газрын биеэ үнэлэгчидтэй тоглох хэрэгтэй биш үү?"
Жонгүгийн хэлсэн үгс. Жиминий тархин дундуур дэлсээд авах шиг болох ч тэрээр хэд хэд гүнзгий амьсгалчхаад дотогш орлоо.
Дахин гурван удаагийн тоглолт дэндүү гэмээр ширүүн өрнөж Жимин хамгийн сүүлийн бөмбөгөө амжилттай оруулахтай зэрэгцэн цаг дууссанаар ийнхүү түүний баг нэг удаагийн ялалттай тоглолтоо дуусгасан юм. Хэдий сүүлийн тоглолт дээр ялагдсан ч Жонгүгийн царай бүгд дээр нь ялсан мэт л харагдана. Тэр Жиминий хор шарыг дэндүү ихээр малтах ажээ.
Бүгд залыг чөлөөлж хувцас солих өрөөнд хөлстэй хослолоо тайлан өөрсдийгөө сэрүүцүүлэх бол Жимин, Жонгүг хоёр л юу ч хийлгүй сандал дээр биен амраан суусаар. Эхнээсээ нэг нэгээрээ явсаар Тэхён ч бас хувцсаа сольж дуусчхаад зогсоход Жимин хөдлөсөөр өөрийн гутлыг сольж эхлэлээ.
Гэнэтхэн л Жонгүг дээгүүрх хослолоо тайлж орхисонд Тэхён түүний дэндүү гэмээр өөгүй биеийг шууд л харж орхих нь тэр. Жонгүг цээж нүцгэн зогссоор ус уух бол Жимин түүний үйлдэлд инээвхийлэх шиг болсоор өөрийн хувцсыг сольж эхлэх аж. Тэгэхдээ Тэхёнд хандан "Хийх зүйл байхгүй биз дээ?" гэхэд Тэхён одоо л Жонгүгийн зүг харахаа больж толгой дохих аж.
Жонгүг Жимин хоёр хувцсаа сольж дуусахад Тэхён хаалга налж зогсоод тэднийг хүлээж байсан юм. Жимин гадуур хувцсаа өмсчихөөд Тэхёны мөрөн дээр гараа тавин "Явъя, тэртэй тэргүй хийх юм байхгүй биз дээ? Зугаацацгаая." гэсээр нүүрээ ойртуулахад Тэхён толгойгоо эргүүлсээр цүнхээ үүрч буй Жонгүгийн зүг харлаа.
Түүнд өөрсдийг нь ажиглаж байгаа шинж ч алга бөгөөд удалгүй тэдний хажуугаар гарах гэхэд Тэхён шуудхан л Жиминий гарыг тавиулаад мөрөн дээр нь хөнгөхөн цохив.
"Хийх зүйл байхгүй ч, явах зам байгаа. Чи болгоомжтой хариарай."
Тэхён ийн хэлчхээд Жонгүгийг түрүүлж гарахыг хүлээн араас нь гурван хормын дараа гарч явах нь тэр. Жимин дэндүү төв царайлан өрөөнд зогссоор үлдэх бол Жонгүг хожлын инээмсэглэл тодруулаад урагш харан алхаж байв.
Тэд зэрэгцэн алхсаар нэг зүгт явах ч гэлээ хэн хэнийх нь амнаас үг үл унана. Яг л юу ярих ёстойгоо мэдэхгүй байгаа мэт зөвхөн толгойдоо л дэндүү их бодлууд тээн алхах тэд хэтэрхий их хүчилцгээх шиг.
Advertisement
"Тэр залуутай явах хэрэгтэй байгаагүй юу?" Жонгүг зүгээр л Тэхён юу гэж хэлэхийг мэдэхийг хүссэндээ ийн асууж гараа халаасласан хэвээр алхална. Тэхён мөрөө хавчин чимээгүй явж байгаад "Онцын зүйл биш ээ, явахгүй байсан ч болно."
"Түүний царай тоглолтон дунд их тавгүй харагдаж байсан. Чи яагаад эргэж очоод түүнд туслаж болохгүй гэж?" гэж хэлэхдээ Жонгүг үл мэдэг инээвхийлсэнийг Тэхён анзаарсангүй.
"Тэр зүгээр ээ."
Тэхёны хариултад Жонгүг яг л гэнэн нэгэн шиг итгэсэн төрхөөр толгой дохин өнгөрөөх бол үүнээс хойш тэдний хэн нь ч дахиж дуугараагүй юм.
-
Хичээлийн цаг дуусч Жонгүг цүнхээ үүрсээр багш нарын өрөө рүү алхахдаа эргэн тойронд өөр лүү нь харж зогсох охидууд руу инээмсэглэж орхив. Өрөөний урд ирж хаалгыг нь тогшсоор дотогш ороход биеийн тамирын багш нь сууж байх аж. Жонгүг ч сандал дээр суун багш руугаа харахад тэрээр Жонгүгт тэмцээний удирдамж болох цаасыг сунгаж үзүүллээ.
Тэр анхааралтай гэгч нь уншиж байгаад яг нэг үгэн дээр хөмсгөө атиралдуулан толгойгоо дээш өргөх нь тэр.
"Манай сургуулийн шигшээгээс нэг л хүн юм уу?!" Бухимдангуй хоолойных нь өнгөнд багш нь түүнийг тайвшруулахыг хичээн "Тийм ээ, гэхдээ санаа зоволтгүй. Манай шигшээ багаас чи Герман явж тоглох болно." гэсэн ч Жонгүг огтхон ч гайхшраагүй хэвээр хөмсгөө зангидан суусаар байв.
"Ким Тэхён та хоёрын нэгийг сонгох гэж их эргэлзсэн. Тэр ч бас үнэхээр сайн тоглогч."
"Яагаад намайг сонгосон юм?"
Жонгүг гүн хоолойгоор асуухад багш нь хэсэг бодолхийлж байгаад "Чамайг бид илүү удаан бас илүү сайн мэдэх болохоор л. Бидний урмыг хугалж байгаагүй учраас чи тэнд очиж тоглох эрхтэй шүү дээ."
Түүний хариултад Жонгүг нүдээ анин удтал суусны эцэст уртаар амьсгал авчхаад "Би бодох хэрэгтэй байна. Болно биз дээ, багш аа?" гэсээр суудлаасаа өндийхөд багшийнх нь үг сонстов.
"Жонгүг, бодох цаг байхгүй. Бэлтгэлээ шууд л эхлэх хэрэгтэй байна."
"Гучин минут. Ердөө гучхан минут байхад болно." гэсээр тэр багш нарын өрөөг орхилоо. Үнэн хэрэгтээ Жонгүг Тэхёнтай хамт Герман явна гэж таамаглаж байсан юм. Шигшээ багийн хэн нь ч зөвхөн нэг хүн л явж тоглох талаар мэдээгүй. Хэрэв мэдэж байсан бол Жонгүг анхнаасаа л тэмцээнд оролцох эрхийг Тэхёнд атгуулчих байсан юм.
Advertisement
Тэхёны бодлоор Жонгүг бол түүний шилдэг тоглогч болох замыг булаасан нэгэн шүү дээ. Хэдий худал зүйл байлаа ч тэгж итгэсэн сэтгэл тийм амархан эдгэчихгүй гэдгийг Жонгүг сайн мэднэ. Тиймээс л тэр Тэхёныг тэмцээн рүү явуулах байсан юм. Өөрөө тоглохыг үхтлээ хүссэн байсан ч хамаагүй.
Гадаах сандал дээр суусан Жонгүг сургуулийн хаалга нээгдэж дотроос нь Тэхён гарч ирж буйг харлаа. Тэхён нэг зүгт харж тийш алхаж эхлэхийг чимээгүйхэн ажиглах Жонгүг энд хэдийн Жимин ирсэн гэдгийг ойлгох шиг. Тэр л Тэхёныг ингэж сургуулиас нь шүүрч аваад явах нэгэн. Харин Ким Тэхён түүний эрээ цээргүй аашийг мэдэх атал дагаж явсаар байгаа нь Жонгүгийн уурыг барах шиг болж байв.
"Өмнөхөөсөө удаан хүлээлгэдэг болчхож ээ?" Жимин машинаа налан гараа халааслачихсан ийн хэлэх бөгөөд Тэхён түүнд дөхсөөр инээмсэглэл тодруулна.
"Тэгээд хаачих гэж байгаа билээ?"
"Хаачсан ч болно. Хүссэн газраа хэл л дээ, би хүргээд өгчих ч юм билүү?" гэж хэлэхдээ Жимин дэндүү гэмээр сээтэгнүүр инээмсэглэлээ Тэхён руу цацаж байлаа. Үүнд нь Тэхён толгой сэгсрэн хажуу тийш харахад Жон Жонгүг өөрийг нь чиглэн алхаж байгаа харагдана. Дэндүү ихэмсэг алхаатай, тийм хэр нь сэтгэлд хэтэрхий дотно мэт.
Удаанаар ойртон ирэхийг нь харах Тэхён Жимин рүү анхаарал хандуулсангүй. Жимин ч мөн Жонгүгийн зүг хөндий харц тусган зогсохдоо эндээс хурдхан арилаасай гэж хүсэх аж.
"Ким Тэхён, чи бэлтгэлтэй."
Тэхён Жонгүгийн үгийг гайхсаар "Өнөөдөр байхгүй гэж бодсон юмсан. Дуудаагүй шүү дээ." гэхэд Жонгүг Тэхёны царай руу нэгд нэгэнгүй ширтчихээд Жиминий зүг харах нь тэр.
Жонгүг Тэхёныг Жиминий хажууд суулгаж явуулаад өөрөө бэлтгэл рүүгээ орох хэмжээний их ууртай байсан атал өчүүхэн ч атугай түүнийгээ ил гаргасангүй. Тэрээр Тэхёнд дөхөж очин чихэнд нь ойртсоор ийн хэлэх нь тэр.
"Гутланд чинь хийсэн зүйлд уучлаарай. Энэ миний тэр өрийг дарж чадах цор ганц зүйл юм шиг байна."
Тэхён түүний үгийг ойлгох гэж бодолхийлэн зогсохдоо дэндүү ихээр нухацтай болж байлаа. Жонгүг түүнээс толгойгоо холдуулсаар "Ор доо, бэлтгэл хийх гээд хүлээж байгаа байх." гэж хэлэн зөрж явахад Тэхён бага зэрэг толгой дохиод Жиминд явах хэрэгтэйгээ хэлэн сургууль руугаа эргэж алхах аж.
Харин Жонгүг Жиминий зүг дээрэнгүй гэгч нь харчхаад цааш алхахдаа халаасаа ухан утсаа гаргаж ирэх нь тэр. Дугаар хийн чихэндээ наагаад хэдэн хором хүлээсээр эцэст нь ам нээв.
"Багшаа, би оролцохгүй болохоор Ким Тэхёныг тэмцээнд тоглуулсан нь дээр байх. Тэр одоо очиж байгаа."
Advertisement
- In Serial699 Chapters
Destroyer of Ice and Fire
As the era of dragons gradually came to an end, as arcane masters left countless riches and legends under the starry sky, one awakened youngster after another began to set foot on their journey. Translator Notes: A lighthearted shounen-style story in a western fantasy setting filled with a group of friends, magic academies, chuckles, hot-blooded youth, and no harem. Let their adventure begin.
8 142 - In Serial17 Chapters
Running to Willow
In a country called Quinque, a plague breaks out leaving millions traumatized by death. With five states broken up in the country, one being wealthy few got medicine. Taking advantage of the country's weakness a government man named Robert Pollock takes over as dictator. Handing out medicine while serving out unjust laws Dictator Pollock becomes more and more of an alcoholic as his daughter discovers the jail in which her dad leaves those who disobey his rules. Seeing what horrible conditions they are suffering in Robert Pollock's daughter, Faith starts to feed the prisoners illegally.
8 97 - In Serial20 Chapters
Diamond Jozu (English)
A man reincarnates as Diamond Joz in One Piece but not at the right time! What does he plan to do in this dangerous new world?
8 257 - In Serial11 Chapters
Rebirth as Evol a certain evil goddesses's stupid mistake
My name is the goddess of sinful flame Azarias the most perfect and mightiest who all should bow before, perfect in every way from my slim and noble chest and flat stomach to my soft yet caramel skin from where the dark red flames that forms my divine limbs and sacred dress. all would be perfect if not for the low number that pray to me seeking help from less impressive goddesses i sought to summon one who would spread my name across space in exchange for a simple wish. Oh, poor fractured and twisted soul become my champion and grant me every world. wait why do you sit staring at that woman obey me and conquer!!!!!!!!. and this is the tale of my misfortune summoning a Tokusatsu lover to other worlds. this is my first story and sorry if any mistakes got no editor lol this will have lots of rider and jojo references
8 139 - In Serial4 Chapters
Its FashiON | ITS HERE!
All Isha wanted to do was escape an arranged marriage. Little did she know that she was in for the ride of her life once she stepped foot into her sister's workplace It's FashiON.
8 212 - In Serial11 Chapters
My irl wedgie stories
Hey, I'm guessing I don't need to explain this but. I love wedgies!! Ive been a wedgie masochist all my life. And now that I'm in college, with no job and a lot of free time, I can do all sorts of wedgies. So here are some I've done while writing this story. And if you wanna leave a dare, please do so. I will do mostly anything.
8 70

