《Youngblood》[14]
Advertisement
Эргэж ч харалгүй залнаас гарах түүний хойно хоцорсон Тэхён доош харан инээмсэглэсээр газарт хэвтэх шархны наалтыг ширтэн,
"Мэдсэн юм, хэрэггүй гэж."
Жимин түүнийг гайхан харсаар түрүүхэн байсан нэгний араас хоосон орон зай руу ширтлээ.
-
Буцаж явахдаа Жонгүг өөрийнхөө үйлдлийг арай хэтэрчихсэн эсэхэд эргэлзэн алхана. Тэхён түүнд хамгийн түрүүнд санаа зовсондоо ирсэн нь илт шүү дээ. Бас уучлалт ч гуйсан байхад Жонгүг хэтэрхий түргэдээд Тэхёны урмыг хугалчихсан байх вий гэдэгт багахан эмээнэ.
Тэр үсээ багахан сэгсийлгэн бухимдангуй санаа алдаад "Новш гэж." хэмээн амандаа бувтнав.
Түүний сүүлд хэлсэн үг магадгүй хэн ч сонсохоор ширүүн хийгээд өвдмөөр байсныг тэр өөрөө ч таамаглана. Зүгээр л өөрөө ч мэдэхээсээ өмнө цээжиндээ буглаад байсан тэр их өвдөлтийг намдаах гээд л хэлчихсэн. Тэхён ч гэсэн өвдвөл Жонгүгийн сэтгэл багахан тайтгарах мэт.
Гэсэн ч одоо хэр нь гэмших мэдрэмж төрж байгааг тэр өөрөөсөө нууж чадахгүй.
-
Өглөөг их л тухгүй угтсан Жонгүг шалбарсан хацар дээрээ цэвэрхэн шархны наалт наачихсан явааг харах сурагчид бүгд сониучирхан харна. Хүзүүгээ хөдөлгөн ангид орж ирвэл Тэхён хэдийн ирчихсэн ширээ дэрлээд хэвтэж байх нь тэр. Уг нь эрт ирсэн үедээ бусадтай яриа өдөж эсвэл утсаараа тоглож байдаг Тэхён өнөөдөр яагаад ч юм нэг ч удаа ширээнээсээ толгойгоо өндийлгөсөнгүй.
Өвдчихсөн юм болов уу гэж таамаглах Жонгүг завсарлагаан бүрээр толгойгоо эргүүлэн харах ч нэмэр байхгүй хэвээр Тэхён хичээл тартал тэгж хэвтсэн байлаа. Сүүлийн хичээл завсарлаж бүгд нэг нэгээр ангиас гарсан ч хэн нэгэн Тэхёныг сэрээгээд хамт гарсангүй. Тиймдээ ч цүнхээ үүрээд гарахад бэлдэж байсан Жонгүг буцаад суудалдаа суун урагш харсаар элгээ тэврэв.
Хэдийн нэлээдгүй хугацаа өнгөрч гадаа бүрэнхий болж эхэлсээр харагдах орчин багасч байсан ч ангид цагны зүүний жигдхэн хэмнэл, Тэхёны тайван амьсгалаас өөр сонсогдох зүйлгүй. Жонгүг яг нэг байрлалдаа харцандаа Тэхёныг ч тээлгүй урагш харан суусаар хэдийн хоёр цагийг өнгөрөөсөн байлаа.
Гэнэт л сандал ширээ дугарч Тэхёны суниахдаа эвшээх чимээ гарах ба Тэхён эргэн тойрноо харан дуу алдахдаа Жонгүгийг олох нь тэр. Түүнийг нойргүй хоноход хүргэсэн нэгэн. Түүнээс болоод дотор нь бачуурч, гомдол зүрхнээс нь дүүжилчхээд нойрыг нь хол аваачаад хаячихсан. Тэгээд тэр үүр цайтал тааз ширтсээр бодолдоо автан хэвтсэн хэрэг.
Advertisement
Өвдөөд байсан юм.
Унтаж ч дийлэхгүй их өвдсөн.
Тэхён түүний хойноос хоёр хором ширтсэн ч ахиад л тээртэй тэр өвдөлт цээжийг нь дүүргээд ирэхэд зугтахыг сонголоо.
Сандал ширээгээ тачигнуулан цүнхээ мөрөндөө үүрээд гарахад Жонгүг сая нэг эргэн харж ангид ганцаар үлдсэнээ мэдлээ. Хоёр цаг хүлээж дөнгөсөн хэр нь Тэхёныг сэрэхэд л мохоод үхчихсэн зоригоо дотроо хараасаар маргааш түүнтэй ярилцаж уучлалт заавал гуйна гэсэн шийдвэртээ бат зогсоод яаралгүй ангиас гарлаа.
Дараа өдөр нь Жонгүг хичээлээ тарчхаад гар утсаа харсаар сургуулийн гадна гарч ирсэн юм. Хэн ч байхгүй ил хуль үүдэнд зогсохдоо нүдээрээ хэн нэгнийг хайвал холгүй зогсох Сүён Жонгүгийг дуудах мэт гараа хөдөлгөж буй нь харагдав. Тайван гэгч нь алхалж очихдоо Жонгүг түүн лүү яарсангүй.
"Чи гадаа юу хийж байгаа юм?"
"Би чамаас ганцхан зүйл асууж болох уу?" Сүён шуудхан л ийн хэлээд Жонгүгаас харц буруулсанд Жонгүг одоо л урдаа зогсох охины нүд улайн хавдсан байгааг анзаарна. Тэгээд толгой дохин хүлээхдээ чухам юуны талаар асуухыг нь гайхвал Сүён инээмсэглэх гэж хичээсээр "Би чиний хувьд хэн бэ, Жонгүг?" гэж сандрангуй хэлэхэд нь Жонгүг юм хэлэлгүй зогслоо.
"Үнэхээр эргэн тойронд хаа сайгүй цуурайтах хов живнээс болж үхэх гэж байгаа аятай л мэдрэгдэж байна. Би тэр зургаа авхуулчихсан охиныг буруутгах гээгүй ч, чамаас худал үг ч хамаагүй сонсохгүй л юм бол түүнийг үзэн ядсандаа галзуурах гээд байна."
Хэсэг чимээгүй ноёрхож Жонгүг Сүёныг ширтэхдээ удалгүй өөр тийш толгойгоо эргүүлэн санаа алдсан юм.
"Зүгээр л намайг үзэн ядчих. Тэр охин яагаа ч үгүй."
Сүён түүний үгийг даалгүй нулимсаа урсгахдаа үг хэлэлгүй зогсох бол Жонгүг нүдээ аниад "Гуйж байна, ийм ааш гаргах хэрэггүй. Уйлах чинь дэндүү сул дорой харагдаж байна. Би уйлахыг үзэн яддаг." гэсэнд Сүён хоёр гараараа ээжлэн арчих ч гэлээ тийм ч сайн арилалгүй хорсож өвдөнө.
"Тэгээд... асуултынхаа хариуг энэ гэж ойлгож болох уу?..."
"Чи надад тохирохгүй гэдгийг би анхнаасаа мэдэж байсан. Бид тэс өөр. Тэглээ гээд би чамд хөгийн ааш гаргахыг огтхон ч хүсээгүй. Бусдын хийдэг шиг яг адилаар тэр бүхнийг нь чамд өгч байсан гэдгийг чи ч мэдэж байгаа. Намайг битгий гомдоогоорой гэж чи хэлж байсан биз дээ?"
Advertisement
Сүён сүүлийнх нь өгүүлбэрт зогтусах шиг болж инээх гэж дэндүү их хичээсээр "Тэгээд л чи надаас татгалзаж чадаагүй гэж үү? Тийм сайхан сэтгэлтэй юм уу, эсвэл адгийн амьтан юм уу?" гэхэд нь Жонгүг хажуу тийш харан "Зүгээр л намайг хог новш шиг сана. Сайхан сэтгэлтэй гэж итгүүлэх хүсэл алга." гэж хариуллаа.
"Яаж ийм нөхцөл байдалд ч ажрахгүй ингэж хэлж, яаж ингэж хэлүүлчхээд би чамайг одоо хүртэл хайрласандаа үхэх гээд байдаг байна аа... Үзэн ядмаар юм." гэчхээд Сүён эргэж харан анх удаа л Жонгүгийн хариуг сонсолгүй түрүүлж алхан холдох аж.
Түүний хэлсэн үгс Жонгүгийн цээжинд өнөөдөр л бүтэн дараатай явах бололтой түүний сэтгэл санаа тогтворгүй болж орхисон байв. Ганцаар сургууль руугаа буцаж орохдоо хэдхэн алхмын зайд байх Тэхёныг олж харах нь тэр. Тэгээд л Жонгүг дөхөж очсон юм. Бага ч гэсэн сэтгэлээ хөнгөлөхгүй бол дааж дийлэхгүй аятай санагдах нь мэдээж.
"Түр ярилцъя."
Жонгүг Тэхёнд ойртохдоо ийн хэлчхээд гараа халааслан түрүүлж алхах бол Тэхён дагах эсэхтээ эргэлзсээр эцэст нь хийж байсан зүйлээ орхин Жонгүгийн араас явав. Хүнгүй ангид Жонгүг орж ирээд ширээ өнцөглөн хагас суух бол Тэхён зүгээр л өмнө нь зогсоод юу хэлэхийг нь хүлээх ажээ.
"Ким Тэхён."
Тэхён дуугарсангүй.
"Ким Тэхён... намайг уучлаарай."
Жонгүг хэлэх гэж тэгтлээ хүссэн үгээ хэлсэн ч цээжинд нь мэдрэгдэх өвдөлт алга болохгүй хэвээр л байсанд уртаар санаа алдана. Тэгээд Тэхён руу харахад түүний царай үгээр илэрхийлэхийн аргагүй санагдаж байв. Хөмсөг нь бага зэрэг зангирсан ч уурлаагүй мэт, уучилсан юм шиг нүдний харц тодруулах ч уучлалтыг хүлээж аваагүй байгаа мэт.
Тэгээд Жонгүг үүнээс цааш яриа өрнөхгүйг ойлгосон аятай ширээн дээрээсээ өндийн хажуугаар нь зөрөх үед Тэхён ам нээсэн юм.
"Тэгье ээ, миний буруу ч байсан болохоор."
Жонгүг эргэж харан багахан инээмсэглэх ч удалгүй арилчхав. Тэхён үүнийг нь анзааран юу болсон талаар асуухыг маш их хүссэн атал амнаас нь үг унаж өгсөнгүй. Уг нь тэд чинь уучлаж, уучлуулсан шүү дээ. Гэтэл энэ хөндий мэдрэмж Тэхёныг эвгүй байдалд оруулахаас цаашгүй.
Тэхён оронд нь Жонгүгт нэг алхамаар дөхөн урагшлахад Жонгүг түүнийг нь ойлгосон мэт санаа алдчихаад хажуу тийш харсан юм.
"Би найз охиноосоо салчихсан." Жонгүг ийн хэлэхдээ инээх аядсан ч энэ нь тэдний өмнө нь ярилцдаг байсан шиг тийм ч энгийн сонсогдсонгүй. Тэхён юу гэж хэлэхээ ч үл мэдэн гацаж орхих нь тэр. Гэсэн ч тэр дотроо төрж буй асар их чулууг аваад хаячихсан мэт санагдсанаа Жонгүгаас нууцлаж орхив.
"Харамсалтай...байна."
Тэхён өөр хэлэх үггүйдээ хоёр гараа үрсээр хөлөө зөөн хаалга руу зүглэн гарах үед Жонгүг чангаар биш ч Тэхёны сонсох хэмжээнд дуугарсан юм.
"Ким Тэхён, чи надад хэзээ ч наалт шиг үнэтэй байгаагүй."
Advertisement
- In Serial15 Chapters
Helix: a technothriller
Olesya is a spy hunter. In a high-tech world of programmed assassins, betrayal and far-reaching conspiracies, Olesya and her team are the last line of defense against a covert organization that will stop at nothing to control the world. But a new, deadlier enemy is rising. And they have Olesya in their crosshairs... If you love conspiracies and covert ops, this book is for you.
8 517 - In Serial19 Chapters
CATastrophe
After a bunch of nuclear power-plants all around the world exploded due to some dumb mistakes, radiation caused mutations in just about all the animals and some plants on planet earth. Especially cats. Now cats are the lifeform above all lifeforms, because for some strange reason, radiation had a veryyy pronounced effect on cats. Now dead-set on vengance, cats are out to get humans for making embarassing dank memes of cats and overall setting dogs as the superior species. This will be really endangering the humankind. Plus the fact that now every single animal on earth is sentient, stronger, and sometimes smarter than humans, humans are now on the bottom of the food-chain. Follow Dave the cat-hating prick, on his journey to put humanity back on top, and to pacify as many prideful cats as possible. But first he will have to deal with his girlfriend's cat Holly and her shenanigans. Authors note: Don't expect a lot for this series, this is like my first proper story.
8 105 - In Serial10 Chapters
Midthalion Saga
+++Working on new chapters. Share what I've posted with your friends and family! Be sure to build strong bonds with those who are important to you. We only have each other in this world for so long!+++ Can Roderick XXIII gather together and train a party of adventurers to clear out Madeon Caves and bring peace to the wildmarches of Midthalion? Sent from his home monastery in the west to the wildmarches of Midthalion, Roderick the Holy Avenger is devoted to living out his oath to bring the Holy Light to the dark corners of the world. He enlists the help of an old friend, Ulrich Vogelbrandt the dwarf druid, to train and prepare a fighting force capable of defending the west from the evil they both see gathering and growing in the east. Eoroth is an ode to Tolkienesque epic fantasy, Robert E Howard and H.P. Lovecraft's pulp fiction, and Gygaxian Dungeons & Dragons. I like to write about serious topics because I think it's fun. I hope it makes for a fun read. Place: Eoroth, a vast, flat world with many continents set in oceans that reach out and mingle with the Celestial Sea. Our story takes place on the continent of Thalion in the middle, unsettled region called Midthalion. Peoples: Races in Eoroth aren't different species; the species of man is just incredibly diverse, consisting of many known races (and perhaps some unknown). There are no humans in Thalion. Thalion's races include variations of elves, dwarves, halflings (billowits), pierros (clownish men), bergeracs (long-nosed and swarthy men of honour), orcs, trolls, goblins, and hobgobs. The Church: There's one dominant religion in Westhalion. The faith of the elves is an analogue to Roman Catholicism while the dwarves practice an Eastern Orthodox analogue. (Forgive me for not having figured out names yet.) The practitioners worship a triune god (the All-Father, Son-of-All, and Holy Light). There are many powers in heaven, all created by God. These include the Twelve High Thrones, individual, created beings who take on the role of guiding mankind in different aspects, drawing them closer and closer to God. (That should be the essentials. I could write pages on the theology. Comment where something's unclear in the story.) Natural World: There are plants and animals in Eoroth, but the world is also inhabited by spirits called aeons. Aeons are transformative beings; in the wild, they'll change based on whatever is happening nearby. Pollute a pond? Expect to see toxic toad-men running around. Leave a bunch of dead bodies strewn across a battlefield? Expect the place to become haunted with ghouls and ghasts. Druids are important for making sure that the aeons are pacified; that their needs are met so that they don't become rampaging monsters. Where the wilderness becomes overgrown, so too do the aeons. Aeons and People: Long ago, men learned how to trap aeons in stone tablets and use them for war. Now, anyone can capture an aeon into a special staff made by a druid. Men train, raise, and bond with these aeons. Druids often build entire ranches devoted to raising healthy aeons as allies and companions. Aeons are divided into twelve known families, and the church sees these as corresponding with the Twelve Thrones in Heaven. Direction: My goal is to get the story to one million words by June next year. I have tons of content in mind for the world. I want to release novels set in different ages of the world depicting different historical events. I hope to expand the setting into a tabletop role-playing game as well as a series of old-school JRPGs. But, it all begins with writing some stories and publishing my novels.
8 235 - In Serial34 Chapters
Homecoming Hero [Post/Reverse Isekai]
A Reverse/Post-Isekai story. When he was only fourteen, Morgan Moon was thought to have died in an infamous plane crash. Instead, he arrived in the world of Validar where he discovered that he was the Chosen One prophesied to rid Validar's Nine Realms of its maniacal tyrants. After a decade-long adventure across this new world, Morgan fulfilled his destiny at the cost of his life. This, however, only concluded the hero's saga in Validar itself. Rather than making a final departure to the afterlife, he's found himself back on Earth after ten years. To his shock, he hasn't made the journey alone. Quite a few and far from the friendliest of Morgan's 'old associates' from Validar had made their way to Earth ahead of him, and they all have been eagerly awaiting the Chosen One's return for one reason or another. The hero's homecoming will not quite be the wholesome event he was hoping for.
8 211 - In Serial30 Chapters
Still With You✔
Бүх зүйлийн бодит үнэн уйтгар гуниг харуусал дээр тогтоод байх шаардлагагүй шүү дээ, үгүй гэж үү?Ганц олдож байгаа амьдралаа гуниг гутралаар дүүргээд байх чинь утгагүй. Хайртай хүнтэйгээ учирч, аз жаргалаар бялхаад, ганц олдох нандин хурим дээрээ сэтгэл хөдлөлөө тэвчин зогсох, анхныхаа үрийг өлгийдөн аваад нулимсаа барилгүй зөнд нь урсгах, хүүхдээ том болж буйг өдөр өдрөөр харж өтөл болох хүртлээ аз жаргалтайгаар өнгөрүүлэх ёстой...Гол нь хэнтэй гэдэг нь л чухал.....•••Started: 2020.11.19•••Finished: 2020.12.29[Бичвэрт гарч буй бүхэн зохиомол, цэвэр төсөөлөл болохооо буруугаар ойлгохгүй байхыг анхаарна уу:) ]
8 177 - In Serial43 Chapters
lies | taennie √
you told me "did you know i love you?", but now i know you never really meant it.a taennie fanfic.© 𝒋𝒊 𝒂𝒉highest ranking; #35 in poetry
8 171

