《Youngblood》[10]
Advertisement
Өнөөдрийн сүүлийн хонх дугарч хичээл тарахад Тэхён хамгийн түрүүнд цүнхээ шүүрэн ангиасаа гарлаа. Түүний царай замдаа таарсан хэнийг ч цохиод унагахад бэлэн харагдах бөгөөд шүүгээнийхээ өмнө ирвэл өглөөхөн хуулж авсан сурталчилгааны хуудсыг шинээр наачихсан байх нь асаж ядах хилэнг нь бүр сэдрээх шиг болов.
"Новш гэж." Амандаа бувтнаад Жонгүгийн инээмсэглэсэн царайг базан хаяхдаа яг үүн шиг Жон Жонгүгийг бут цохин унагахыг хүсч буйгаа мэдэрлээ.
Сургуулиас гаран алхахад бүх зүйл зөвхөн түүний эсрэг байгаа мэт хаа сайгүй Жон Жонгүгийн царай харагдана.
Харахыг хүсэхгүй байхад.
Хэсэг алхаад гэртээ хүрэх замынхаа талд хүрэхдээ сая нэг багахан тайвширч буйгаа мэдрээд Тэхён цүнхээ нөгөө мөрөндөө зүүлээ. Үнэндээ хэзээ ч Тэхён ийм их уур хилэнг дотроо тээн явж үзээгүй багын л тайван нэгэн байсан юмсан. Бүх зүйл сургуульд шилжиж ирээд Жонгүгтэй таарснаас хойш өөр болсон мэт санагдана.
Магадгүй бараг л танихгүй нэгэндээ хэтэрхий их итгээд ар нуруу луугаа өшиглүүлчихсэн болохоор тэр биз. Одоо түүнийг харах бүрт амьсгал нь давхцан уур хүрч, бодлоос гарах нь дэндүү ховор болчихож. Бас энэ байдал Тэхёныг бухимдуулж байлаа. Тэр л дэндүү завтайдаа цаг үргэлж Жонгүгийн талаар бодол тээж түүндээ бухимдан яваа гэдэг. Бас тэр бүх бодол цээжийг нь их хачин өвтгөдөг учир.
"Тийм дээ, би л хэтэрхий завтай байгаа биз."
Тэхён тайван алхаж яваад гэнэт л ямар нэг бодол толгойд нь ороод ирсэн бололтой хэсэг гайхсан ч үл ялиг инээмсэглэн үргэлжлүүлэн гэр лүүгээ алхлаа.
-
"Яагаад өнөөдөр утсаа авахгүй байсан юм?"
Орой харанхуй болж Жонгүг найз охиныхоо гэрийн гадаа ирсэн байх аж.
"Хийх ажил байсан юм. Зурвас бичсэн биз дээ?"
"Өглөө юу?"
Жонгүг үг хэлэхээс ч залхсан мэт чимээгүй орхиход Сүён түүнийг хэсэг ширтээд санаа алдан,
"Би бухимдсандаа солиорох нь Жонгүг. Тэр охин чиний хувьд хэн ч биш биз дээ?"
Жонгүг гараа халааслан Сүёний хардаж харамласандаа бачуурах царайг харан инээмсэглээд,
"Надад өөр охидтой орооцолдох зав байхгүй, мэдэв үү? Дэмий зүйлд санаа зовохоо боль."
Advertisement
Сүёнд түүний хариулт хангалтгүй мэт нүд рүү нь ширтэж байсан ч эцэст нь санаа алдан цээжээр нь тэврээд наалдсаар,
"Айж байна. Харамлаад үхэх нь, Жон Жонгүг."
Түүний мөрөөр зөрүүлэн тэврэх ч дэндүү сул байгааг анзаарах Сүён өөрийн бодлоосоо ч Жонгүгийг харамласаар нүдээ анин тэврэлтээ чангаллаа.
-
"Өглөөний мэнд."
Наын шүүгээгээ хаан хажуу тийш харвал түүний зэргэлдээ Жонгүг ч бас зогсох аж. Үл ялиг инээмсэглэн зөрүүлэн мэндлээд цааш явах Наыны араас хальтхан хараад эргэхдээ Жонгүг хэн нэгний хөл дээр гишгэж орхих нь тэр. Хөмсөгөө өргөн дээш харвал Тэхён байх бөгөөд Жонгүг одоо шууд л хөмсөгөө зангирахыг анзаарна. Гэсэн ч түүний буруу тул хоолой зассаар дэргэдүүр нь өнгөрөхдөө,
"Уучлаарай." гэхэд Тэхён тоосон шинжгүй,
"Зүгээр дээ." гэчихээд гутлаа арчих аж. Түүний хариу үйлдэл Жонгүгийг багахан гайхахад хүргэлээ. Өчигдөрхөн түүнийг элдэвлэн үг хаяж, ширүүн харж байсан нэгэн биш юм шиг л эелдэг хэрнээ хүйтнээр хариу хэлэн цааш явчихав.
Үүнээс хойш магадгүй таван өдөр Жонгүг Тэхёноос ямар нэгэн үг ч сонсолгүй өнгөрөөсөн юм. Тэд ангид болон бэлтгэлийн танхимд л тааралдахаас өөрөөр нэгнээ бараг л олж харахаа больж, танихгүй хүмүүс мэт л зөрнө. Жонгүгт үнэндээ хамаа байсангүй. Харин ч Тэхён түүний тайван байдалд халдахгүй өөрийнхөө замаар явж байгаа нь амар санагдан бараг л бодлоосоо аваад хаячихсан юм.
Түүнд сатаарах өөр зүйлс дэндүү их байсан учраас.
-
Жирийн л нэгэн өглөө Жонгүг урьдынх шигээ танихгүй охидын өөрийг нь хэрхэн ширтэж буйг анзаарсан хэвээр ангийнхаа үүдэнд үл таних охины зэргэлдээхэн талд зогсоно. Түүний урууланд инээмсэглэл тодроогүй ч гэлээ энэ бүхэн нь таатай санагдах аж.
Удалгүй түүний хүлээсэн өөр ангийн хөвгүүн дэргэд нь ирж зогсоод Жонгүгтай мэндлэхэд тэр толгой дохин "Яах гэж дуудсан юм?" гэсээр залхуутай нь аргагүй ширтлээ.
"Үнэндээ... манай дүү SNS-ээс чиний зураг, бичлэгийг харчихсан юм л даа. Тэгээд..." гэж үгээ олж ядан зогсоход нь Жонгүг толгойгоо хөнгөхөн дохисон хэвээр "Тийм ээ, тэгээд тэр утасны минь дугаарыг хүсээ юу, эсвэл инстаграмаар харилцах уу?" гэж үгийг нь гүйцээх аж. Аль нь ч байсан гэсэн Жонгүг түүнд хийж өгөхгүй шүү дээ.
Advertisement
"Инстаграмаар харилцаж болно гэж үү?"
Түүнийг хэлэхтэй зэрэгцэн ангийн хаалга онгойж Тэхён гарч ирэх бөгөөд түрүүнээс хойш Жонгүгийн зэргэлдээ зогсож байсан охин шууд л инээмсэглэсээр Тэхён руу ойртож очих нь тэр. Дэндүү жаргалтай харагдах тэр охин яг л Тэхёнд зориулж уруулаа өнгөлсөн мэт тэр хөөрхөн уруулаараа дэндүү үзэсгэлэнтэй инээнэ. Харин Тэхён хаалгаар гарч ирсэн цагаасаа эхлээд Жонгүгийг ч олж харалгүй урдаа зогсох охины царайнаас хүүхэн хараагаа жаахан ч атугай салгасангүй.
Жонгүг цээжин тушаа дэндүү их өвдөлт мэдэрч хөмсгөө зангидах ба удтал тэднийг ширтэхийг хүссэн ч доторх бардам зан нь тэгүүлэхийг хүссэнгүй. Тэр Тэхёнд яагаад анхаарал хандуулах ёстой гэж. Тэр чинь дэндүү сэтгэл гонсойлгом урвагч шүү дээ.
Хэрэв Жонгүг Тэхёны оронд байсан бол өөртөө итгэх байсан юм. Хэзээ ч өөрийг нь хорлочхоод урд нь гарч алхах увайгүй нэгэн биш гэж бодоод гараа өөртөө өгч гэмтсэн хөлөндөө санаа тавиулсаар суух байсан юм. Харин Ким Тэхён хэзээ ч тэгээгүй. Тэр Жонгүгийг өөдгүй амьтадтай л адил гэж итгэсэндээ дэндүү увайгүй үйлдэл гаргачихсан.
Тэр үед Тэхён Жонгүгийн гараас атгасан бол Жон Жонгүг гээч залуу дахиад л өөрийн бүгдээ хаяад Тэхёныг нуруун дээрээ үүрэн хол гэгч нь гүйх байсан. Тэмцээнээсээ ч татгалзаж Тэхёны гэрт видео тоглоом тоглож өнжих байсан шүү дээ.
Тэр залуу өөрийн үнэт бүхнээ л Ким Тэхёны өмнө таягдан хаяж байсан атал хариу нь хэтэрхий сэтгэл гонсойлгом байгаагүй гэж үү? Нэр төр, найз охин, хувийн орон зай гээд Жонгүгийн гэсэн бүхэнд хэн ч халдаж чадахгүй атал тэр бүхнээ Тэхёнд зүгээр л нээгээд өгчихсөн Жонгүг өөрөө өрөвдөлтэй хоцроогүй гэж үү?
Тийм урвалт мэдэрсэн Жонгүг одоо хэр нь хажуудаа зогсох Тэхёныг хараад өвдөж байгаа нь шударга бус. Тэр залуу юу ч бодоогүй аятай жаргалтай инээмсэглэн өнөө охинтойгоо ярилцаж байхад Жонгүг инээмсэглэхээс өөрийг хийж чадахгүй хэвээр.
Жонгүг харцаа буруулан Тэхёныг үзэн ядсандаа гараа цайтал атгачихсан зогсох ажээ. Гэнэтхэн л нэрээ хэд хэд дуудуулахыг сонсохдоо тэрээр уулзаж байсан хөвгүүн рүүгээ харахад өнөөх нь гайхширчихсан янзтай зогсоно. Тэхён өнөө үл таних охинтой хамт хаашаа ч юм явж одоход түүнийг нь хэдэн хором харсан Жонгүг урдаа байх хөвгүүндээ хандан "Түрүүнээс хойш энд зогсоод байсан охин хэн юм?" гэж асуулаа.
"Юу?"
"Энд зогсоод байсан урт бор үстэй алаг нүдтэй охин хэн юм гэж байна!"
Жонгүгийн бухимдахыг хараад гайхахдаа өнөө залуу эв хавгүй түүнд тайлбарласаар "Би...сайн мэдэхгүй ч доод ангийн л охин байх. Түүний талаар мэдэх хүн байхгүй гэж бодож байна." гэж хэлэхэд Жонгүг нүдээ анин уртаар санаа алдсаар дээш харна.
Тэгчхээд инээвхийлсээр хэрэггүй зүйлд ингэтлээ бухимдаад байгаа өөрийгөө зэмлэчхээд тайван хоолойгоор урдаа зогсох залуу руу харан "Хариултанд чинь баярлалаа. Гэхдээ харамсалтай нь би инстаграмаар хэнтэй ч харилцдаггүй юм. Дүүдээ дамжуулаарай." гэчхээд түүнийг орхин Тэхёны явснаас эсрэг зүгт явж эхлэх нь тэр.
Advertisement
- In Serial6 Chapters
Super Sock Knitter
Knitting Fan Mei transmigrated into a world almost exactly like her own, except for one small detail. This new world had Superpowered Socks. Join Mei as she makes her way toward ultimate sock destruction. Inspired by Card Apprentice and Master of the Trading Star Card Game Instead of a world of cards, I just used socks, to me seems more interesting
8 188 - In Serial32 Chapters
Amusement Park
AMUSEMENT PARK IS NOT FOR GOOD BOYS AND/OR GIRLS. PLEASE READ ANOTHER WORK OF FICTION IF YOU WANT TO REMAIN GOOD AND PURE AND HOLY. THANK YOU. An anthology of semi-related writings ranging from the fairly ordinary to the experimental. You may encounter a short story, an essay, maybe a message of some sort, maybe something else, all taking place in a corrupt modern world that is hard to distinguish from nightmare and reality, which may or may not be close to our own. The views expressed in this program does not reflect the views of [REDACTED]. Please enjoy your time here at the Amusement Park!
8 151 - In Serial82 Chapters
Solitude's Requiem
A tale of reincarnation. Our MC is a man who passes away at a young age. A life where he felt the despair of solitude. Will he be able to make something of his second life in this new fantasy world or shall he fall in despair once more? “Death is more universal than life; everyone dies but not everyone lives” – Andrew Sachs Volume 1: Tales of Appolyian (demon realm) Notice: the story is ahead on webnovel. You can find it with the same name. This is purely a hobby and especially the beginning does still have to be reedited. You have been warned.
8 141 - In Serial17 Chapters
Persona: Greed of The World
Natsume Soseki wakes up after being comatose for six months. He never thought that things will get worse, but.. what follows him is a reality, his right eye is gone, his father already in a big debt that got worsened after paying for his treatment. can't pay this, his father runs away with another woman. leaving him, his mother and his sister with a big debt. they sell the house to pay for the debt and move to the remote Goto Islands off the western coast of Kyushu, where his grandparent live. Once he reaches the Island, he starts having a dream of a blue room and gains the power to summon Persona Based on Persona series since this is a Persona, it won't be completed if the reader can't interact with it Reader feel free to add the list of persona/monster that MC can use any figures from inside the game or from mythology that doesn't make it into the game is welcomed
8 101 - In Serial62 Chapters
Pokémon Sun & Moon: Emethyst's Journey
Fourteen year old Ghost Pokemon trainer Emethyst is forced to move to Alola from Kanto after her mother passes away in a tragic accident. Her biological father, Professor Kukui, takes her in. Emethyst is very troubled, and doesn't know if she can go on with her new, mostly unwanted life. Will she get through it, and can Professor Kukui revive his relationship with her? Hurt/Comfort/Angst. (Just a warning, may have some harsh scenes later.) Minor swearing in some parts. *Any photos, media, gifs, etc. used throughout are not mine, and credit goes to the rightful owners. Some photos are edited to fit the fic better. This fic is non-profit, and is for entertainment purposes only.* *Cover is done by @MysteriousLostOne. ❤️*The highest rating for this book was #1 in Pokémon! Thank you all so much! ❤️❤️
8 233 - In Serial19 Chapters
Rating Warrior Cats OCs!
I will rate, and give a rank out of 10 for your OC! Please do not put in joke OCs, and this may be closed at some points for catch up. Enjoy!!!
8 207

