《Youngblood》[9]
Advertisement
Жонгүг хүн ихтэй хоёр давхрын сандал дээр хөлөө ачин суугаад гараа энгэртээ зөрүүлэн тэвэрчээ. Түүнээс нь болж сургуулийн ихэнх охидууд зөвхөн хоёр дугаар давхарт л бөөгнөрч багш нарт ихээхэн төвөг удаад амжив. Гэхдээ түүний хажууд талд ирж суух охин бараг л байсангүй. Бүх л хүний анхаарал түүн дээр байхад хажууд нь суух үед Жонгүг босоод явчих юм бол ичгүүртэй хэрэг шүү дээ.
Харин Жонгүг нүдээрээ бүгдийг нь гүйлгэн харна. Царайг нь, биеийг нь, нэр хүндийг нь. Жонгүгийн сэтгэлд нийцье л гэвэл бүх талаараа түүний шалгуурт нийцэх хэрэгтэй. Тэр хэрээрээ Жонгүгийн охидод тавих шат маш өндөр.
Гэвч энэ нь илүү сонирхолтой биш гэж үү? Шалгуур багатай залуучуудад охидыг бөөнөөр нь уургалах боломж бараг л байхгүй. Учир нь ямар ч эмэгтэй хүн өөрийгөө хүссэн бүхэнд нь нээгээд өгчихдөг залууд тушаахыг хүсэхгүй биз. Тэд өөрийгөө үнэтэй гэж мэдрэх дуртай, тиймээс л Жонгүг хожиж байгаа юм. Түүний шаардлага өндөр, тэгээд тэр хүссэн охиноо авч чадна.
"Суучих уу?" гэсээр Жонгүгийн хажууд нэгэн хар бор үстэй том алаг нүдтэй охин хариу хүлээн зогсох нь тэр.
"Хүсч байвал тэг л дээ." Жонгүгийн сээтэгнүүр зан асч тэр охин луу аймшигтайгаар жуумалзан харж эхлэв. Үүнийг нь охин анзаарсан ч анзаарахыг хүсэхгүй байгаа мэт хүчирхэг царайлах гэж хичээнэ.
Жонгүг түрүүнээс хойш хэн зориглон ирж түүнтэй яриа өдөх бол гэдгийг ажиглаж байсан тул хажууд нь суугаа охин түүнд бага зэрэг таалагдаж эхлэлээ. Учир нь Жонгүг санаачилгатай охидыг илүүд үздэг. Тэр охидын араас гүйж, тэдэнд түрүүлж сээтэн хаяхаас төвөгшөөдөг тул ийм охидууд хэчнээн амар гэж санана.
"Би чамайг хаана харж байлаа?" Жонгүг гараараа шанаагаа тулан охин руу ширтсээр байсанд өнөөх нь инээд алдаад "Санахгүй байгаа юм уу?"
Жонгүг толгой сэгсрэхдээ ч сээтэн инээмсэглэлээ салгаагүй байсанд тэрээр "Санахгүй байгаа бол яах вэ дээ." гэчхээд нууцхан инээмсэглэн утсаа оролдлоо. Энэ нь ч Жонгүгийн инээмсэглэлийг улам нэмж орхих нь тэр. Охин түүний шалгуурт дөхөж байв, учир нь Жонгүг өөрөө үнэтэйн дээр тийм хямдхан охидыг ч мөн хүсэхгүй.
Advertisement
"Алив ээ, би энэ удаа жинхнээсээ тогтоох юм шиг байна."
"Бэ Наын." гэж хэлэхэд нь Жонгүг Наынаас харцаа салган инээгээд "Нэрийг чинь мэднэ ээ."
Наын түүн рүү харан гайхширсаар асуулт эрэх аж. "Мэддэг байж яагаад мэддэггүй царайлаад байгаа юм?"
Харин Жонгүг түүнд илүү дөхөж суугаад чихэнд нь ойртсоор "Надад мартагдчихсан гээд цээж чинь дэнсэлсэн биз дээ? Сонирхолтой биш гэж үү, би чамайг мэддэг байхад." гэж хэлэн түүнээс холдоод доод уруулаа хазан инээмсэглэсэнд Наын доош харан мишээл тодрууллаа. Тэр охин үнэхээр ялдам инээмсэглэдэг бөгөөд энэ нь ч мөн түүний давуу тал болчихсон юм.
Бүгд тэдний зүг харж байсан тул Жонгүг түүнээс холдсоор "Удахгүй уулзъя." гэчхээд цааш харан алхахад удалгүй Наыны зүг найз охидууд нь бөөнөөрөө шуугилдан ирэхийг Жонгүг сонсов.
"Наын гэдэг байж ээ... Тийм ээ, найз ихтэй бай. Тэгвэл чи хүссэндээ хүрэх болно." гэсээр Жонгүг нэрийг нь санахгүй байсан охиныхоо нэрийг амандаа шивэгнэсээр алхлаа.
Нэг хоногийн дараа гэхэд л сургуулийн эргэн тойронд Жонгүг болон Наыны зураг хаа сайгүй тавигдаж зарим нэг зураг дээр нь Жонгүгийн эргэн тойронд зүрх зурчихсан байх нь ч харагдах ажээ. Наын сургуульдаа нэр хүндтэй ч шүүмжилдэг хүмүүс ч их тул энэ удаа Жонгүгийн хажууд зогссоноос болж улам их анхааралд өртөж байв.
Харин Жонгүг ангиасаа гарахдаа л өөр сургуулийн дүрэмттэй охидууд сургууль дотор нь түүний араас яваад байгааг анзаарсан юм. Урууланд нь инээмсэглэл тодорч сургуулиасаа гаран алхахад гадаа ч хүртэл өөр сургуулийн охидууд их байх нь тэр. Жонгүг руу харж байгааг нь тэр өөрийн совингоор сайн мэдэх тул чимээгүй л тэдгээр охидын хажуугаар зөрөн алхална. Жонгүг хүссэндээ хүрсэн юм.
-
Сургуулийн хашаагаар ороход л түүний өөдөөс салхинд хийсэх Жон Жонгүг болон Бэ Наыны зургийг хараад Тэхён нүдээ эргэлдүүлэн хаалга руу алхлаа. Үнэндээ түүний алхсан газар бүрт, амтай бүхэн болоод гар утсаа асаах төдийд л тэдний үеийхний дунд хэдийн танил болсноороо сургуулийнхаа нэр хүндийг өсгөсөн "багын найз" нь тааралдсаар байх аж.
Advertisement
Уг нь энэ бүхэн түүнийх байсан юм. Жон Жонгүг түүний гутланд хадаас хийн гэмтээж Ким Тэхёны өөртөө эзэмшиж эхэлсэн тэр амжилтыг булааж аваад одоо энэ өндөрлөгт инээмсэглэн зогсож байна. Инээдтэй биш гэж үү? Бусдын боломжыг булаачихаад.
Шүүгээн дээр нь наасан Жонгүгийн зурагтай сурталчилгааны хуудсыг удтал ширтсэний эцэст Тэхён гараараа хуулан аваад хогийн сав руу шидчихээд анги руугаа орлоо.
Сэтгэл санаа нь хэтэрхий замбараагүй байсанд Тэхён хичээлдээ шамдах ч хүсэл төрөлгүй ширээ дэрлэн хэвтэх бөгөөд азаар багш нь түүнийг ойлгосон мэт элдэв зүйл огт шаардалгүй хонх дугарлаа.
Хөлөө чирэн газар шагайсаар цайны газарт орж ирэхэд тэр хамгийн түрүүнд Жонгүгийг олж харсан юм.
Аргагүй хэрэг. Одоо бол тэр энэ сургуульд хэнийг ч дээрээ гаргахгүй нэгэн. Түүнээс сонирхолтой зүйл гэж үгүй болсон шүү дээ. Бүгдийн харцыг булааж эргэн тойронд нь суухдаа анхаарлыг нь татахыг хичээх олны төв болсон нэгнийг Тэхён сохор л биш бол олж харахгүй байх учиргүй.
Нэг гараа өмдныхөө халаасанд хийгээд Тэхён тавцантай хоолоо барин алхсаар Жонгүгийн суусан эгнээний зэргэлдээ ширээн дээр шидэх шахам тавьчихаад ширээн дээр гараад суучихав.
Жонгүг ганцаар суун чихэвчээ зүүчихээд тайван хооллож байсан юм.
Удтал түүнийг дэргэдээс нь ширтэх Тэхёныг одоо ч үл анзаарахыг үзээд Тэхён инээвхийлсээр чанга биш ч бүх хүн асуудалгүй сонсчих хэмжээнд,
"Ууланд авирах хэзээ ч амархан байдаггүй биз?" хэмээн хачин асуулт тавихад хариулах нэг ч хүн байсангүй. Бүгд чимээгүй болоход Жонгүг түүнийг сонссон бололтой хооллохоо зогсоон өрөөсөн чихэвчээ буулгалаа. Тэхёны зүгт нүднийхээ булангаар харах шиг болоход Тэхён үргэлжлүүлсээр,
"Гэхдээ хичээж яваа нэгнийг араас нь татаж, таягийг нь булаан урагшилсаар байвал хэтэрхий амархан ч юм шиг. Харин оргил ойртох тусам бусад зүйлс хялбар болчихно, тийм үү?"
Харин одоо бүгд Жонгүг шилдэг тоглогч болохын өмнө сургуульд дэгдсэн яриаг эргэн дурсах нь энд тэндээс сонстоно. Жон Жонгүг Тэхёны гутал дотор хадаас хийж түүний хөлийг гэмтээснээр төвийн байрлалд тоглох байсан Ким Тэхён багаасаа хасагдсан тухай.
Тэхён бүгдэд үүнийг сануулахыг хүссэн аятай инээмсэглэсээр,
"Бидэнд хэлж өгөөч, Жон Жонгүг? Бяцхан заль ашиглаад гарчихсан наад өндөрлөг дээр чинь хэр байгааг..."
Жонгүгт асуулт тавихад бүгд чимээгээ намдаан тэдний зүгт харах бөгөөд гурван хормын дараа Жонгүг суудлаасаа босон хүрмээ янзлаад нүүрэндээ ямар ч хувирал үл тодуулсаар Тэхёны зүгт харав. Харц тулгарах мөчдөө гэнэтхэн асар их гомдол мэдрэх Тэхён өөрөөсөө ч үүнийг нуун хөмсөгөө зангидан ширүүн төрх тодруулахад Жонгүг удаанаар алхан ширээн дээр суусан Тэхёны өмнө ирээд чихэнд нь ойртохдоо,
"Өөрийн жүжигтээ гол дүр болж тоглох тэгвэл хэр байдаг юм бэ дээ? Ийм болохоор л чи миний хөлд гишгэгдэж байгаа юм." гэж хэлээд түүнийг шоолон инээвхийлсээр танхимаас гарах нь тэр.
Урагш гөлөрсөөр амьсгалаа хүртэл түгжиж орхисон Тэхён гараа зангидан атгасаар уур хилэн нь маналзсан ширүүн харц тодруулан үлдэв.
Advertisement
- In Serial32 Chapters
Fallen
Hundreds of years ago, the servant god Elsyn declared that they would destroy humanity entirely, explaining it as their duty as humanity’s peacekeeper. When the gods saw it fit to send someone to oppose the fallen servant, Iztris—the gods’ own servant and follower—visits Cheryn. Iztris requests the aid of Alyson and Jacob, the oldest two heirs of Cheryn and the only ones given the gods’ offer of the ‘assurance of victory,’ and the heirs agree. There will come a time when humanity does fall—but none of them would allow that to happen by the hands of a being just as flawed as mortals. I recommend reading the story by volume, instead of by the order the chapters were posted. This story was beta read by Mad Sadie. Many thanks! Please note that some characters use different pronouns depending on the chapter’s view and the speaker. Iztris, for example, is referred to with neutral pronouns by Elsyn (in most cases) and themself, and after being introduced as such they are referred to with male pronouns by Alyson and Jacob.
8 97 - In Serial16 Chapters
Hellcrashers
Hellcrashers is intended for a mature audience only. Hellcrashers is a supernatural horror story. The characters are Hellcrashers, weird outlaws on the edge of the occult underground, minor celebrities in strange circles. They find and map entrances, and then mount expeditions into The Inferno itself. They have wealthy, powerful and often very sinister patrons who finance these expeditions in exchange for the Hellcrashers pulling their dead, damned, friends or relatives out of the Pit. Original work by Arthur Boyd; based off the works of Brandish Spex and Clinton J. Boomer. Learn more at http://hellcrashers.wikidot.com/ Hellcrashers is licensed under a Creative Commons Attribution-Noncommercial-No Derivative Works United States License
8 180 - In Serial8 Chapters
A Thief's Sacrifice
Keyla is a streetrat with a penchant for picking pockets and locks. She intuitively knows where to stand in a room or crowd to go unnoticed. The techniques came naturally to her and are enough for her to get by, if not make a true life for herself. When the church gives her an opportunity to commit such sins for money, it's too much to refuse. What she discovers in the course of the heist will challenge her perception of right and wrong, and the very beliefs her society holds dear.
8 186 - In Serial9 Chapters
Immortal Peace
After the sudden arrival of Rhea into the throne room, Olympus is thrown a spiral as they are given the ultimatum of a marriage for peace, or war. What will they choose, who will it involve, and why oh why, does Apollo have to lie.I don't own the pictures for the cover, they were taken from RickRiordan Wiki
8 203 - In Serial34 Chapters
With You (A Kamijirou Fanfic)
𝓒𝓸𝓶𝓹𝓵𝓮𝓽𝓮𝓭Their second year at UA High begins and Kaminari Denki gets all excited. Especially when his best friend Jirou Kyouka is there with him. When he discovers his feelings for his best friend, things get a little out of hand between the two. What does Jirou feel for him? Will their tight-knit friendship fall apart or become something more? What will Jirou do when Shinsou comes into the picture? I do not own any of the characters or anything to do with My Hero Academia except this story. All rights belong to Horikoshi-sensei :) I own the cover design, but not the fan art used for it.Ships used:-Kamijirou (obviously)-Kacchako-KiriMina-TodoMomo-OjiTooru-DekuMeli (?)-IidaMei (?)-ShinKami (you'll see why)Best ratings#1 in denkixjirou (13/2/2021)#1 in kamijiro (18/2/2021)#1 in denkixkyoka (24/3/2021)
8 515 - In Serial6 Chapters
Daniel Seavey Love Imagine
You meet Daniel Seavey and you end up falling in love and getting married.I'm doing this story because I know a lot of you dreamed of marrying Daniel. Follow my fan account on insta: seaveygal10, and my main account olivia_turid
8 180

