《Youngblood》[8]
Advertisement
Сургуулийн хаалгаар орж ирэхдээ Тэхён хэдийн бүх сурагчдын бахархалт яриа болсон цомын эздийн талаар дахиад л сонсоно. Шүүгээндээ цүнхээ хийгээд эхний цагийн хичээлээ бэлдэн гартаа бариад хаалгыг нь хаахтай зэрэгцэн зэргэлдээ шүүгээний өмнө Жонгүг зогсож байгааг тэр харлаа. Түүнийг харсан даруйдаа нүдээ эргэлдүүлэн эсрэг тийш явах ч тэд нэг ангид орох нь ойлгомжтой тул Тэхён ангидаа орж суудал дээрээ суусан ч Жонгүг нүднээс нь арилсангүй.
Тэр өдөр Жонгүгт хоёр дахь удаа орхигдон ганцаараа алхахдаа л Тэхён ойлгочихсон. Жон Жонгүг түүнд атаархаж, өөрөө хойно үлдэхвий гэсэндээ Тэхёний гутал дотор хадаас хийж орхисон нь үнэн гэдэгт өөрөө итгэчихсэн юм. Үгүй байгаасай гэж хүсч, тэр үед гараа татаж авсандаа хэчнээн эмзэглэж байсан ч түүнээс хойш Жонгүгийн түүнтэй харьцах болсон ааш зан хийгээд хандлага нь үргэлж Тэхёнийг төвөгшөөж, дорд үзсэн яг л "Одоо чиний хэрэг надад байхгүй." гэж байгаа мэт болоод хувирчихсан юм.
Тэхён түүнд муу зүйл санаагүй болохоор бүх зүйл хэвэндээ байж болох л байсан. Харин Жонгүг ижилхэн бодоогүй нь тэр бололтой.
Багын найзууд байлаа гээд яана гэж? Хүн өөрчлөгдөхөд дэндүү хангалттай хугацааны дараа тэр уулзсан.
Тэхён бодолдоо автан Жонгүгийн зүгт тусгаж байсан харцаа багш ангид орж ирэхэд салган ердөө л нэг удаа уртаар санаа алдсан юм.
-
Бэлтгэл эхэлж дасгалжуулагч нь хориглосон ч Тэхён зөрүүдлэсээр анх удаа бэлтгэлдээ орж ирлээ. Тэр бүр зүгээр гэдгээ харуулахийн тулд хөндүүрлэн өвдөж байсан ч гүйж, үсэрч үзүүлсэн болохоор дасгалжуулагч аргагүйн эрхэнд түүнийг оруулсан хэрэг.
Дасгалууд дуусахад сүүлийн хагас цагийг тэдэнд үлдээсэн учир шууд л багт хуваагдан тоглож эхэллээ. Тэхён эхэндээ өөрийгөө тоглолтоос бага зэрэг холтгон хаалт л хийн гүйж байсан бол бөмбөг түүнд дамжуулагдан ирэхэд шууд л шийд рүү шидсэн нь маш цэвэрхэн орчихов. Үүндээ урамшин буцан гүйж хамгаалж эхлэхдээ Тэхён Жонгүг гартаа бөмбөгийг аваад тэдний хэсэг рүү залан ирж байгааг харсан юм. Гэнэтхэн түүний царай хувирч Жонгүгийн өмнөөс хамгаалан орох бөгөөд түүнийг олж харсан Жонгүгийн царай ч ширүүсэхийг харсан юм.
Advertisement
Тоглолт аажмаар зөвхөн тэднийх болж бусад нь залхсандаа өвдгөө тулан нэгэн рүүгээ мөрөө хавчин гайхаад зогсочихов. Талбай дээр хэнээс ч илүү ширүүхэн өрсөлдөх хоёр тамирчны тоглолт тэдний сонирхлыг таттал ширүүхэн өрнөж байсан хэрэг. Нэгнээ хаах хаалт нь өвтгөхийг хүссэн мэт ширүүн хийгээд нэгэндээ ялагдах хүсэл нь огт байхгүйд шидэлт бүрээ цэвэрхэн үйлдсээр хамгийн эцсийн бөмбөгөө Жонгүг Тэхёныг түлхэн унагасаар шидэн оруулж ялалт Жонгүгийнх болох нь тэр.
Тэднийг үзэж зогссон багийнхан нь алга ташин орилолдож Жонгүгт баяр хүргэн нэг нь Тэхён руу гараа сунгасан ч уурандаа багтарч ядах Тэхён амьсгаадан Жонгүг рүү ширүүн харсаар өөрөө газраас бослоо.
"Жонгүг аа!" Сүён тэднийг үзэн зогсож байх бөгөөд Жонгүгийг дуудахад Тэхён ч түүнийг харлаа.
Сүён инээн хүрч ирээд тэд юу ч юм ярилцан Сүён Жонгүгийн хөлсийг алчуураар арчин өгөхийг нэг бүрчлэн харсаар байх Тэхён гэнэт л сандлаас босон түрүүнээс хойш Тэхёнийг ширтэнгээ гартаа савтай ус барин зогсох охины өмнө очлоо.
Охин түүнийг гайхан гэнэт дэргэд нь хүрээд ирсэнд сандрах нь харагдах бол Тэхён амьсгаагаа даран инээмсэглээд,
"Надад өгөх гэж байгаа хэрэг үү?" гээд эрүүгээрээ гартаа барьсан ус руу нь дохиход охин гэнэт ухаан орсон мэт Тэхён руу сунган "Т-тиймээ!!!" гээд бараг л орилоход Тэхён шоолон инээгээд усыг задлан балгасаар өөрөөсөө толгой намхан эгдүүтэй охины үсийг хөнгөн сэгсийлгэчихээд тэндээс алхан гарлаа.
Жонгүг түүний араас цааш явах нурууг нь л харсан ч тийм ч их удалгүй Тэхёныг бодлоосоо авч хаясаар Сүён руу харан инээмсэглэнэ. Найз охин нь хамтдаа сургуулиас гарахыг асуух үед Жонгүг хэсэг бодолхийлэн яг л зөвшөөрдгийн даваан дээр нуруундаа хүмүүсийн цохилтыг мэдрэн эргэж харах нь тэр.
"Шилдэг тоглогчоо захирал чамайг дуудаж байна." Хамт тоглож байсан залуус инээлдсээр Жонгүгийн мөрөн дээр гараа тавин дотночлох бол Жонгүг мөрөө хүчтэйхэн сэгсрээд бүгдийнх нь зөвшөөрөлгүй хүрсэн гараас өөрийгөө суллаж авав.
Жонгүг өөртэй нь ямар нэгэн дураараа харьцах занг тэвчдэггүйн дээр Тэхёны гаргасан үйлдэл, уурссан нүдний харц, өөрийгөө харуулахыг хичээн тэгэж чангаар дуугаран үл таних охины гараас ус авч уусан зэрэг нь дэндүү их толгойны өвчин болж байсан юм. Тиймээс түүнд одоогоор сайхан ааш байсангүй.
Advertisement
"Би амжихгүй юм шиг байна, түрүүлээд явж бай даа." гэсээр Жонгүг Сүёны зүг гартаа барьсан савтай усаа сунгаад багахан мишээсээр тамирын хослолоо сэгсрэн цааш алхахад Сүён ямар нэг хариу хэлж амжилгүй араас нь харан хоцрох нь тэр.
Жонгүг хөмсгөө үл ялиг зангидан сургууль дотор алхах бол түүнийг нь анзаарсан сурагчид аль болох холуур алхахыг хичээн Жонгүгт ойртож зүрхлэсэнгүй. Яг л ийм үед нь ойртож уурыг нь хүргэвэл юу болохыг нь сайн мэдэж байгаа аятай.
Захирлын өрөөний хаалга гурвантаа тогшигдсоор онгойход Жонгүгийн орж ирж буйг харсан захирал бүсгүй суудлаасаа босон түүнийг буйдан дээр суухыг урина.
"Ямар хэргээр дуудсан юм бол?" Жонгүг дэндүү сонирхсон шинжгүй асуусанд захирал нь инээмсэглээд "Чамайг сагс ямар гайхалтай тоглодгийг чинь бусад сургуулиуд ч мэднэ. Сургуулийнхаа төлөө маш боломжийн саналаас татгалзахгүй биз дээ?"
Оршил ярьж Жонгүгийг залхаасаар байсанд тэрээр шанаагаа тулан суугаад захирал руугаа ширтэн "Надаар яг юу хийлгэнэ гэж?" гэж асуусанд өнөө захирал бүсгүй суусан байрнаасаа босч ширээн дээрээ тавьсан цаасыг авч Жонгүгт үзүүллээ.
Танихгүй сурагч нарын авхуулсан зураг байсанд Жонгүг асуулт эрэн толгой өргөхөд "Чи сургуулийнхаа нүүр царай болох хэрэгтэй байна. Ийм царайлаг юм чинь нүүр царай байхад яг тохирно."
"Уучлаарай, надад тэгэх сонирхол алга."
Жонгүг хэтэрхий төвөгтэй зүйлээс татгалзахыг илүүд үзсэн ч захирал нь түүнийг тууштайгаар ятгасаар байх аж. Жонгүгт өөрийнх нь тэмцээн дээр тоглож байгаа зургууд хэчнээн их хандалт авсныг харуулж "Жонгүг аа, чи энэ их хүүхдүүдийг харж байна уу? Бүгд чамайг магтан биширцгээсэн байна. Дараа жилийн элсэлтээр чамайг энд сурдгийг мэдсэн хэчнээн сурагчид манай сургуульд орж ирнэ гэж бодож байна?" гэсээр хөмсгөө өргөнө.
"Тэгээд ч чи илүү их олны анхааралд орж нэр хүндээ нэмнэ шүү дээ."
Жонгүг чимээгүй суусаар байсанд захирал нь хэсэг бодолхийлснээ "Үгүй яахав, чамайг хүсвэл дуртай охиныг чинь хамт модел болгож болно. Найз охин байгаа бол түүндээ бас хэлээд үз л дээ?" гэсэнд Жонгүгийн нүд гялалзсаар удалгүй бяцхан мишээл тодруулж эхлэх нь тэр.
"Тэгвэл хийе ээ. Гэхдээ манай найз охин завгүй байгаа. Өөр нэгэн байж болох уу?"
Захирал нь инээмсэглэсээр толгой дохин Жонгүгт хамт нүүр царай болох хүнийг нь даатгаж орхив.
Тэдний яриа амжилттай өндөрлөж Жонгүг өрөөнөөс гарахдаа шууд л нүдээ хурдан гэгч нь гүйлгэж эхлэх нь тэр. Тийм шүү дээ, Тэхён түүнийг өөрөөс нь илүү гарахыг хүсдэг ялихгүй амьтан гэж харсан юм чинь тэр хүн нь л болох хэрэгтэй. Тэхёнаас ямагт илүү гэдгээ батлах нь зүйтэй.
Харин Жонгүг гялалзаж байгаа өөртөө хамгийн төгс тохирох үзэсгэлэнтэй охиныг хайж эхлэсэн юм. Тэхёны авч чадахгүй тийм хэмжээний охин.
"Надтай нэгийгээ үзэх гэж байгаа бол, болж байна Ким Тэхён. Намайг өрөвдөлтэй байдалд оруулсны чинь төлөө юу чаддагаа чамд харуулъя. Энэ сургуулийг Жон Жонгүг авч явдаг юм."
Жонгүг амандаа ийн шивэгнэчхээд гараа халааслан захирлын өрөө байх хамгийн дээд давхраас хөлөө зөөн буух ажээ.
Advertisement
- In Serial71 Chapters
Eldritch Night
eBook Version Now available on Amazon and Kindle Unlimited! Eldritch horrors descend from the sky to consume the world. Only a last-minute intervention by a mysterious Hegemony of Worlds saves Earth, albeit temporarily. Skills, levels, and battles with twisted monsters are part of the new reality the survivors will have to face. Augustus Finn is a young man driving home when the new system is imposed. He is thrown directly into danger as a twist of fate places him in an area designated, by the automated systems of the Hegemony, for the containment and disposal of eldritch energy - areas also known as dungeons. Without the aid of tutorials, or the orientation areas commonly known as "newbie zones," Augustus will have to make his own way to survive in unforgiven circumstances. He will face monsters, aliens, other humans, and his own darkness as he struggles to grow strong enough to face the countdown to the apocalypse. *** Author's Note: The rewritten version of Book 1 is here: https://www.royalroadl.com/my/fiction/19458
8 648 - In Serial40 Chapters
Outlands
Ryou, a relentlessly repressed accountant, accidentally slips between dimensions, right into the middle of a fight between a stranger and a couple of outlandish creatures. Since he's not a complete idiot, Ryou quickly retraces his steps and flees backs to the normal world , but he brings the stranger along with him. Now his life is going to take a sharp turn away from "repressed" to very strange places indeed: into a warped image of the past and into a very uncertain future, through war and violence to the very edges of reality and beyond.
8 198 - In Serial19 Chapters
Death Galaxy
When portals opened across the world and space, people were a bit terrified. Naturally, some people called it the end times or some other negative interpretation. Thankfully, the new arrivals managed to calm the masses, saying they were here from across dimensions in search of peaceful refuge. After some discussion and promise from the reality hopers to not break the world, they were allowed asylum. And so, began a technological revolution as the new cohabitants, who looked distinctly human if a bit off, openly shared some of their knowledge with us. Space travel, while not cakewalks, become more easily accessible, as did interplanetary colonization. Naturally, with the New Humans keeping some of the more dangerous techs to themselves and Old Humans being a greedy bunch, tensions are arising as old and new grudges rear their ugly heads. The world endlessly spins as history, both good and bad, is seemingly on its way to repeating itself. Only with other planets, and potentially other universes, being the backdrop this time. But that was big stuff that Alex had no real interest in. They only care about one thing and one thing. TDAG. Trans-Dimensional Adventure Games. Best VR system ever made. Alex, instead of focusing on political and multiverse shenanigans, had their eyes set on VR games. Specifically, one of the new and up and coming potential best games of all times. Death Galaxy
8 185 - In Serial14 Chapters
FERMI PARADOX
“Dead? Am I dead? Is this heaven or hell? Where am I right now?” I muttered to myself. When I was confused about the phenomenon happening right now, suddenly I heard someone calling me from behind my shoulders by saying “Dewa Candra Kumara, Dewa Candra Kumara it is great that you are finally here!”
8 80 - In Serial8 Chapters
The Accidental Transformation remake
The former Jurassic World employee known as Barry Jetber was recently fired for certain reasons and he is so intent on getting his job back that he undertakes an experiment that could end disastrously changing his life forever, and not only that but he could end up fighting for his life. will Barry Jetber survive these gruesome times? find out in this book.Quick disclaimer I do not Own Jurassic world, therefore, I don't own any of the characters I just own the story plot.
8 126 - In Serial41 Chapters
The Academy 3
Book 3 of The Academy SeriesSuffering from a broken heart, Alicia has reverted back to her old self. She's much colder than she ever was to all the people she loves. Nicola is not faring any better. She's heartbroken and regretful of letting Alicia go. If Nicola wants Alicia back, then she'll have to chase the girl who owns her heart. But, what about Skye? How will she react if the two get back together?Read to find out what happens!
8 191

