《Youngblood》[6]
Advertisement
Задгай сагсны талбайд өөр сургуулийн дүрэмттэй хоёр хөвгүүн ширүүхэн тоглолт өрнүүлнэ. Нар жаргаж, бүрэнхий болох хүртэл тэд тоглоод эцэст нь цүнхээ тавьсан сандал дээр суун амарлаа.
"Ким Тэхён тэр новш тэгвэл танай сургуульд шилжээд орчихсон байх нь ээ?"
"Хэд асуудаг юм? Тийм их хамаатай гэж үү?"
Юнги инээвхийлэн "Тооцоо бодох хэрэгтэй байгаа юм."
"Яасан гэж?"
"Инаг мэднэ биз дээ?"
Хусог толгой дохисоор "Мэдэлгүй яахав дээ, сайн найз чинь. Тэр яасан гэж?"
Юнгигийн харц өөрчлөгдөж, гараа чангалан атгалаа.
["ЯАГААД ЗААВАЛ ТЭР ГЭЖ??!"
"Юнги! Битгий орилоод бай."
"Асуугаад байна! Тэр новш чамд огтхон ч сэтгэлгүйг мэдсээр байж яагаад?"
"'Тэр надад хайртай Мин Юнги! Чамаас тэс өөр хүн. Битгий ингэж ярь." гэсээр түүнийг орхин явах Ина. Юнги түүнийг арван жил хайрласан. Гэвч Ина Юнгиг зөвхөн сайн найзын нүдээр харсаар ирсэн ч өөр нэгнийг ч сонгоогүй өнөөдрийг хүрсэн юм. Эцэст нь тэр харьцаад удаагүй нөгөө ангийнхаа Ким Тэхёнд сэтгэл алдарч үерхэх саналыг нь хүлээж авсан нь энэ. Юнги Инаг тоглуулаад л хаягдахыг дэндүү сайн мэдэж байлаа.
Долоохон хоногийн дараа Юнги сургуулийн ард талбайд ганцаараа уйлан суух сайн найзыгаа олж харсан юм. Түүний өмнөөс сэтгэл нь өвдөж, өөрөөсөө илүү хайрлаж жаргалтай байлгахыг хүсдэг тэр л охины сэтгэлээр наадаж орхисон хөвгүүн тэдний сургуулиас байгаагүй мэт л шилжээд явчихсан байлаа.]
"Хусог! Чи надад тусалж чадах уу?"
"Яаж?"
"Энэ сард дүүргийн сагсны тэмцээн болох гэж байгааг мэднэ биз дээ?"
Хусог толгой дохиход Юнги түүнрүү харж хорон инээмсэглэл тодрууллаа.
-
Ангийн хамгийн арын ширээнд суух Тэхён багшийн яриаг үл анхааран шанаа тулан сууна. Түүний харц хажуу салааны урд байх хөвгүүн рүү чиглэсэн байх агаад бодолд автан хөмсөгөө зангиджээ. Амралтын өдрөөр кафед таарснаас хойш тэд харьцаагүй. Жонгүг түүнийг харсан ч хараагүй царайлсаар байгаа нь гайхмаар, уурлачихсан ч юм шиг. Уг нь уурлах нэгэн нь Тэхёнаас өөр үгүй баймаар.
Advertisement
Хонх дугарч хичээл тарахад Тэхён санаа алдан шүүгээндээ цүнхээ хийгээд бэлтгэлийн хувцасаа авчихаад шүүгээгээ онгорхой орхиод ангиас гарав. Спорт заланд орж ирэхэд ганц хоёр хүн ирчихсэн тоглож байх бөгөөд Тэхён тэдэнтэй мэндэлчихээд хувцас солих өрөөнд орлоо. Хэн ч байсангүй. Хүрмээ тайлж тавиад сандал дээр суухдаа тэр халаасанд нь утас нь байхгүйг анзаарав. Гэнэт шүүгээ онгойлгохдоо дээр нь тавьснаа санан амандаа хараасаар гүйн гарахдаа түүнтэй зөрөн орох нэгнийг анзаарсангүй.
Хоосон өрөөнд сагсны өмсгөлтэй нэгэн хөвгүүн орж ирсээр сандал дээр байх Тэхёний цүнхтэй хувцсыг онгойлгон гаргаж ирэв. Тэр өрөөнд хэдхэн хором саатаад буцаад гарахад залны хаалга дугарч Тэхён буцан орж ирж байгаа нь харагдлаа. Хусог юу ч болоогүй мэт харагдсан сагсны бөмбөгөө залан гүйсээр шийдрүү тохон оруулахтай зэрэгцэн хувцас солих өрөөнд Тэхёний ёолон орилох дуу гарч түүний уруулд инээмсэглэл тодрох нь тэр.
"Хүн орилсон уу?"
Заланд байсан бүх хүн тийшээ гүйлдэхэд Хусог ч сандарсан дүр үзүүлэн тэдний хамт хувцас солих өрөөнд орж ирэхэд Тэхён баруун хөлөө барин газар суучихсан байх ба нэг нь гутлыг нь зөөлнөөр тайлахад цусанд будагдсан маш богинохон хадаас шалан дээр уналаа.
Жонгүг тэдний чимээнээр дуу гарсан зүг дөхөж очвол Тэхён хөлөө барьсан харагдах бөгөөд түүний хөлийн ул цусанд будагдчихсан байхыг олж харах нь тэр. Тойроод зогсчихсон байх хүмүүсийг яран гарч гүйхээрээ нэг Тэхёны өмнө очин суугаад юу болсон талаар асуухад Тэхён толгой сэгсэрсээр мэдэхгүйгээ илэрхийллээ. Жонгүгийн уур эцэстээ тултал хүрч байсан тул эргэж хараад чангаар орилж гарав.
"Хараал идсэн хэн нэгний чинь хийсэн ажил уу? Хэлээдэх, хэн хийсэн юм гэж асууж байна!"
Жонгүгийн үгэнд бүгд цочисхийхэд тэр эргэж хараад Тэхёныг үүрэх гэж оролдоно. Гэтэл тойрон зогссон хүмүүсийн дундаас хэн нэгний хоолой гарахад бүгд чимээгүй болцгоох нь тэр.
"Тэхён, чи цүнхтэй хувцсаа орхиж явсан уу?"
"Үгүй гэж бодож байна... Аан тийм, сая утсаа авах гээд түр зур л гарчхаад ирсэн юм." Тэхён дуу алдах зуураа ийн хэлээд Жонгүгийн нуруунд үүрүүлэхийг хичээлээ.
Advertisement
"Жонгүг дөнгөж сая энэ өрөө рүү орж байсан биз дээ?"
Түүний үгэнд Тэхён зогтусаж Жонгүгт үүрүүлэх гэж байснаа хөдөлгөөнгүй болов. Жонгүг ч гайхсаар дуу гарсан зүг хараад,
"Чи юу гэх гээд байгаа юм?"
Хусог гараа халаасандаа хийгээд "Би чамайг сая энэ өрөө рүү орж байхыг харсан юм. Үгүй юм болов уу?"
"Тийм шдээ, Жонгүг чи ийшээ орсон. Би ч бас харсан юм байна." гэсээр нэг үл таних залуу Хусогийн хэлсэнтэй санал нэгдэнэ.
"Жонгүг, чи өөрөө хийчихсэн юм биш үү?" гэхэд хөвгүүд ам амандаа шивнэлдэж эхэллээ.
"Энэ хоёр чинь найзууд биз дээ?"
"Уг нь тийм. Гэхдээ Тэхён шилжиж ирснээс хойш дасгалжуулагч Тэхёнийг хамгийн сайн тамирчин болох нь гэж магтаад байдаг болчихсон. Урд нь Жонгүг л дандаа тийм зүйл сонсдог байсан биз дээ?"
"Дасгалжуулагч бүр Тэхёнийг ахлагч болгоно гээд ярьж байсан шд."
"Хөөх, Жонгүг..."
"Тэр ялагдаж үзээгүй."
"Дүүргийн тэмцээн удахгүй болох гэж байгаа биз дээ? Одоо Тэхён орж чадахгүй болчихсон уу?"
"Жонгүг чи арай хэтрүүлчихсэн байна."
Жонгүг тэдний байж боломгүй үгсийг сонсоод уур нь савссаар "Би биш болохоор утгагүй юм ярихаа больцгоо." гэж хэлээд Тэхёний гарыг хүзүүгээрээ давуулан үүрэх гэхэд Тэхён гараа татаад авчих нь тэр.
Жонгүг түүний царайг харахад ямар ч утгагүй мэт харцаар түүний царайг ширтэж байлаа.
"Тэхён?"
"Үүрэхгүй байсан ч болно оо. Би өөрөө тийшээ явчихаж чадах байх." гэсээр цүнхнээсээ бент гаргаж ирэхэд тойрч зогссон хүмүүсээс Тэхёнд туслах хүмүүс гарч ирэн хөлийг нь боож өгөхөд туслав.
Тэхён гараараа нэгнийх нь хүзүүнээс зүүгдэн нэг хөл дээрээ алхсаар зөрж өнгөрөхийг Жонгүг араас нь харж зогссоор удалгүй өөрийгөө шоолох мэт инээмсэглэсэн юм.
Хусог өрөөнөөс гарч ганцаараа эсрэг зүгт алхан хүнгүй буланд ирээд Юнги рүү зурвас бичлээ.
-Болчихлоо! :)
-
Тэхён долоо хоног гэртээ байхаар болсон юм. Мэдээж баг түүнгүйгээр дүүргийн тэмцээнд орно. Тэр өдөржин гэртээ хэвтээд тааз ширтэж байлаа. Түүний мэдэх Жон Жонгүг тийм зүйл хийх нэгэн биш ч тэр өрөө рүү орсон гэдгийг хөвгүүд харсан байсан. Тэр хэнгэнэтэл санаа алдаад гомдох мэдрэмжээ чагнана. Үнэхээр тэгчихсэн байвал... Жонгүг надад дургүй гэж үү?
Тэр утсаа гарган хэн нэгэн рүү залгалаа.
"Байна?"
"Өө, Хусог. Завтай байна уу?"
"Тийм ээ, хөл чинь яаж байна?"
"Гайгүй гэх үү дээ. Би чамаас нэг зүйл гуйх гэсэн юм."
"Юу?"
"Тэр өрөө рүү үнэхээр Жонгүг орсон эсэхийг мэдмээр байна. Баттай мэдээд өгөөч?"
"Хувцас солих өрөөний гадна хяналтын камер байдаг. Хамгаалагч ахаас гуйгаад шалгуулаад өгөх үү?"
"Тэгвэл их баярлана шүү."
"За би асуучихаад эргээд залгая. Удаж магадгүй шүү."
"Ойлголоо."
Тэхён нүдээ анин хариу ирэхийг хүлээнэ. Биш байгаасай.
Түүний хүсэх ганц л зүйл энэ байсан юм. Хэрвээ үнэхээр мөн бол Тэхёнд дахиж түүнтэй ярих зориг үлдэхгүй байх. Дахиж түүнтэй найз хэвээрээ байж чадахгүй гэж бодох төдийд л цээж хоосон оргих мэдрэмжийг тэр авна.
Хагас цаг орчмын дараа утас дугарахад тэр маш хурдан авлаа.
"За?"
"Тэхён, чамайг гүйж гарахтай зөрөөд Жонгүг өрөөнд орсон байна. Тэгээд таван минут орчим байж байгаад гарч байна. Өөр хүн огт ороогүй араас нь чи өөрөө орж."
Тэхён санаа алдан нүдээ анилаа. Асар ихээр урам хугаран тэр сулхан хоолойгоор,
"Баярлалаа, Хусог."
Advertisement
- In Serial64 Chapters
Who Cares about an Isekai? Surely not me! (New version)
Ran just wanted to be left alone. She just wanted a nap. She suddenly woke up on her way to an Isekai and told she was now a Hero who would fight the Demon Race alongside 11 others. So what if she could design her skills and body? So what if she was the last hope of humanity? Nobody asked her if she wanted this, so why should she care about their world? ___________________________________________________________________
8 415 - In Serial6 Chapters
Heaven Nor Hell: 天國も地獄も
Zaki Lee, a 17-year-old senior in high school decided that he wanted to exchange to Japan for his final year in high school, after a shady deal with the school and 1 terrorist attack later, he and his entire class of people he had just met were all killed. He awoke in a void where he met a man most people know as God. God gave him three choices, Heaven, Hell, or The Sanctuary. After finding out that the Devil and God had made the Sanctuary to give people another chance at a life with immortality he decided to help rid it of as much evil as he can with the help of some of his classmates who too have found their ways of entering the world in between realms, it was neither Heaven Nor Hell, but a world of its own.
8 138 - In Serial26 Chapters
The Demon Lord becomes the hero? DROPPED
Ever thought about what would happen if a demon lord got summoned to another world to slay another demon lord? Join the weakest demon lord in history, Draculus Asdain, on his journey as he tries to defeat the strongest demon lord ever to exist.(Gets better chapter 16 onwards. I changed my writing style, added proper speech and better grammar. I also increased the word count slightly)OFFICIAL COVER HERE! Credit goes to Sunwalker AKA TNLEgraphics for doing an epic job. Give the guy some props everyone. *claps*
8 202 - In Serial12 Chapters
A Destructive Incarnation
Hey there... It's me.The narrator of this story. I'm here to convince you to read this. Why you ask? Because it has Allen. Who is Allen?What is Allen? Why is Allen?Where is Allen?When is Allen?...Is there any other question words left.Ah yes ... How is Allen?That's important as well. Well,all these questions will be answered if you read it.Intrested yet? No? What if I say this is an isekai? It is one, Definitely.*wink wink Still no?What if I say there is a harem?All of them have happy endings as well... Definitely *wink wink Wait... Don't go yet. I don't want to be lonely. I have OP MC, cute girls, Really bad villains who gets trashed by the MC,the classic system and level ups and the RPG stuffs well.Read this story and we will be friends beyond the fourth wall. That's pretty much it.(This is fucking embarrassing) If you still decide not to read this story.I guess I can only say that I couldn't manage to change my fate. Authors Note : Thank you Fuyu Dust for the cover. Here is the link if you want to go check his thread.
8 123 - In Serial9 Chapters
Patroclus & Achilles (AU) (completed)
"I didn't meant for it to happen."A/N: Probs are the story is better than this introduction, sorry, I just can't really find the right words for this part. Also, the watermark on the cover is me, I changed my @ a long while ago
8 180 - In Serial29 Chapters
Kim Jae eun | BTS 8th member
This is a story about Kim Jae eun , the only female member. How will she survive in the music industry?, how will she react to other idols disliking her ? How will she react with members being overprotective? How did she react when she realized 2 idols were her siblings? Or how will she cope with he father's passing ?Read and find out ! ⚠️requests are open ⚠️⚠️please don't be silent readers ! Comment! ⚠️❤️Also if you need a book cover I can make one for you ! ❤️
8 138

