《Youngblood》[4]
Advertisement
Хэн нэгнийг санах гэдэг хэзээ ч тайтгардаггүй хүнд мэдрэмж байдаг. Би ийм мэдрэмжийг бараг л 7 жил мэдэрч явсан бололтой. Үргэлж л инээж, дэндүү олон найзтай байсан ч тэр л хоосон мэдрэмж цээжний буланд байсаар... би хэн нэгнийг хүлээсээр өссөн.
"Өнөөдөртөө хичээлээ дуусгацгаая. Дараа долоо хоногт бие даалтын материалаа хураалгаарай."
Хамгийн сүүлийн хичээл ийн завсарлахад Тэхён их л яаруу хамаг юмаа хаман цүнхэлж, Жонгүгийн ширээний зүгт харлаа. Харин түүнд яарсан шинж байсангүй. Дэвтэр номоо цэгцтэй гэгч нь цүнхэлж буй харагдана. Тэхён инээсээр ойртон очив.
"Хурдан явцгаая. Эрт очвол илүү их тоглоно."
"Донтчихсон юм уу?"
"Хөөе, үгүй!"
"Тэгээд яагаад ингэж яараад байгаа юм? Догдолж байгаа чинь бүр мэдэгдээд байна?"
"Амаа тат. Хэн догд-" Тэхён гэнэт гацах нь тэр. Догдлох? Үнэхээр яагаад тэр ингэж хөөрөөд, зүрх нь хурдан бас хүчтэй цохилж, алга нь хөлрөөд байгаа юм бол? Зүгээр л найзыгаа гэртээ урьж тоглох гэж байгаа биз дээ?
Тэхёний дуу суларсаар тэр амандаа бувтнах шахам "Х-хэн догдлосон юм?"
Тэд хамтдаа сургуулийн хаалгаар гаран Тэхёний гэрийн зүгт алхана. Уг хэрэгтээ өнөөдөр Жонгүг болзоотой байсан шүү дээ. Тэхёнд гэмших сэтгэл хумсын чинээ ч төрсөнгүй. Ингээд ч хамаагүй Жонгүг гэх хүнийг дэргэдээ байлгавал тайван байх мэт л санагдана.
"Хуучны өдрүүдийг саначихлаа." Тэхён уруулдаа хөнгөн инээмсэглэл тодруулан хэлэхэд Жонгүг сонирхсон янзтай,
"Юуг тэр вэ?"
"Бага ангид байхад бидний гэр их ойролцоо байдаг байсан шүү дээ. Хоёулаа хичээлээ тарж хамт явахдаа байнга л сүүл холбож тоглодог байсан."
"Аан тийм, хожигдсон нь шийтгүүлнэ. Гэхдээ ихэнхдээ зайрмаг авхуулдаг байсан байх аа?"
"Ким Тэхён! Чи сүүл холбохдоо үнэхээр муу."
"Новш гэж, би үргэлж л халаасны мөнгөөрөө чамд зайрмаг авч өгдөг байсан шд."
"Одоо тэгвэл нэг үзчих үү?"
"Хөөе, би их сайн болсон шүү. Одоо лав хожигдохгүй."
"Болж байна. Шийтгэлтэй шүү!"
"Болж байна!"
-
Тэдний сүүл холболт Тэхёны ялалтаар дуусч Жонгүг түүнд зайрмаг авч өгөхөөр болсон юм. Хуучны дурсамж нь Жонгүгийн толгойд тоглогдож тэр өөрийн мэдэлгүй инээмсэглээд ойролцоох зайрмагны мухлагийн зүг алхлаа. Тэхён үргэлж л хожигддог байсан юм сан, намайг явсны дараа үүнийг хэн нэгэнтэй тоглосон болов уу гэх бодол түүний толгойд зурсхийх ажээ.
Advertisement
Тэхёны гэрийн зүг алхахдаа тэд өөрсдийн дуртай зайрмагаа барин алхацгаана. Тэхёны нүдэнд Жонгүг хэтэрхий тайван харагдах ч тэр дотроо маш их мэдрэмж мэдэрсээр алхаж байсан юм. Жонгүг Сүёны дуудлагыг таслачихсан. Найз охиндоо ингэж хандаж болохгүйг мэдсээр байж тэр өөрийн байхыг хүссэн газар луугаа нүдээ анин зүглэж орхисон.
"Би нэг дажгүй тоглоомын газар мэднэ. Биллиард, боулинг гээд зугаацах зүйл олон. Дараа тийшээ явцгаах уу?" Тэхён давхарлан өрсөн шоколад, иристэй зайрмагныхаа дээрээс долоочхоод асуухад нь Жонгүг өөрийн бодлоосоо салан толгой дохив.
"Сонирхолтой л юм. Завтай цагаа тэнд өнгөрүүлж байя."
Тэхён түүний хариултанд инээмсэглэл тодруулах үеэр Жонгүгийн утсанд дахин нэг дуудлага ирлээ. Гэвч дуугараад удаа ч үгүй байхад нь Жонгүг нэрийг нь харалгүйгээр тасалж орхиод халаасандаа буцаан хийх нь тэр. Хэн залгасныг Тэхён сайн мэдэж байсан юм. Жонгүгийн царай хачин байхыг анзаарсан Тэхён,
"Буцаад явах юм уу?"
Хүссэн хариултаа сонсох гэж тэрээр асуухыг хүсээгүй асуултаа асуучихлаа. Жонгүг түүний үгэнд ороод яваад өгчих вий гэж дотроо битүүхэн санаа зовон хэлсэн зүйлдээ дорхноо харамсчихав.
"Үгүй ээ. Энэ хэрэггүй дуудлага байна."
"Тэгвэл, утсаа унтраачихгүй юу." гэсэнд Жонгүг толгой дохиод халааснаасаа гаргаж ирсэн утсаа унтраагаад цүнхээ онгойлгон далд хийж орхисон юм.
Сүён энэ үед хэдийн маш олон амжилтгүй дуудлага хийсэн ч байн байн залгахаас зүрхшээж байв. Жонгүг үүнд дургүй шүү дээ, тэр залхчихна. Гэвч тэр өөрөө ч хэтэрхий удаан хүлээгээд даарч байсан юм. Хэдийн нар жаргаж Жонгүг утсаа салгачихсан нь ирэхгүйн дохио гэдгийг мэдсээр байж Сүён тэр газраас явж чадсангүй.
-
"Би ирлээ."
"Хүү минь." Тэхёний ээж хүүгээ тосохоор хүрж ирэхдээ хамт зогсох Жонгүгийг олж харав.
"Тэгэхээр чи Жонгүг байх нь ээ. Хэтэрхий олон жил өнгөрсөн байна шүү."
Жонгүг Тэхёний ээжид бөхийн мэндэллээ.
"Хоол арай болоогүй байна. Тэхён, хүү минь найзыгаа өрөөндөө дагуулаад орж бай. Ээж нь уух зүйл бэлдээд аваачиж өгье."
Тэхён түүнийг дагуулан өрөөндөө орж ирлээ. Ээж нь цэвэрлэсэн нь ойлгомжтой маш цэмцгэр байх өрөө тийм ч олон тавилгагүй аж. Тэхёний ор тэгээд хичээлийн ширээ, хувцасны шүүгээ мөн алдарт шинэ видео тоглоомын дэлгэц зэрэг л түүний өрөөнд үзэгдэнэ.
Advertisement
"Хувцасаа солих юм уу?"
"Үгүй ээ, орой буцах юм чинь."
Тэхён толгой дохиод шүүгээгээ онгойлгон гэрийн хуьцасаа сольж өмсөх хооронд Жонгүг цүнх хүрмээ тайлаад Тэхёний өрөөг ажиглаж эхэллээ. Хичээлийн ширээ нь эмх цэгцтэй хоосон шахуу ч гэр бүлийнх нь дээр үеийн зураг мөн Тэхёний багын зураг харагдана. Түүний өрөө үнэхээр үзээд байх зүйлгүй цэвэрхэн аж.
"Алив суу."
Тэхён орныхоо өмнө завилан суугаад дэлгэцээ асаах бөгөөд өрж тавьсан олон видео тоглоом дундаас сонголтоо хийж байхыг нь Жонгүг нэг бүрчлэн харах аж.
"Аан, энд байна. Энэ хамгийн сонирхолтой нь." гэсээр Жонгүг рүү тоглоомын гар шидэж "Яасан бэ? Суугаач." гэлээ.
Жонгүг түүнтэй зэрэгцэн суухад дэлгэцэн дээр тоглоомын тохиргоо гарч ирэн удалгүй эхэллээ.
"Хөөе, тайван бай. Би туршиж байна."
Эхний үе дээр Тэхён ялахад Жонгүг шарандаа ийн хэллээ. Хэд хэдэн тоглолтын дараа Жонгүг туршлагажих агаад одоо л жинхэнэ тоглоом эхлэв.
"Хөөе, булхайцаад байна."
-
"Хаха!"
-
"Сул дорой амьтан."
-
"Өдөөд байна уу?"
-
"Хөөш Жон Жонгүг!"
-
"Дахиад үзье!"
-
Эцэст нь бүгд Тэхёний ялалтаар дуусч тэр ялсандаа баярлан орилсоор босч зогсоход хор шар нь буцласан Жонгүг хамгийн түрүүнд харагдсан дэрийг барьж аваад Тэхёний нүүрэн дундуур буулгах нь тэр.
"Хөөе! За Жон Жонгүг! Чи өөрөө л эхэлсэн шүү. Наашаа хүрээд ир!"
Дайн эхэллээ.
Өрөөний гадна хоёр хөвгүүний хөгжилтэй инээлдэх, нэгнээ шоолох үгс л цуурайтна.
-
Сүёны гар бээрсээр арайхийн утсаа гарган цагаа харвал шөнийн 11 цаг 43 минут. Мөн Жонгүгаас нэг ч дуудлага эсвэл зурвасгүй. Ажил гарсан байлгүй дээ гэж бодсоор одоо л нэг тэндээс холдон алхахад хөл нь даараад хөдлөхөд ч хэцүү санагдаж байлаа. Харанхуй болсон тул гэрэл бараадан зам дагаж алхсан ч Сүён дотроо айж байсан юм. Юуны түрүүнд л шуудхан Жонгүг бодогдсонд утсаа гаргаж ирээд дахин залгаж үзсэн ч холбогдсонгүй. Дотор нь зурах шиг болж өвдөж байсан ч сэтгэлээ амраан завгүй байгаа гэж таамаглан алхаад өөрийн найз руугаа залган нулимс дуслуулав.
"Байна уу Хэми..."
Найз нь хариулсан ч Сүён удтал үг дуугарсангүй. Харин дараа нь Сүён гомдолтойгоор мэгшин уйлж эхэлсэн юм.
"... -би даараад байна."
-
Хэдийн цаг оройтож явах болсонд Жонгүг дурамжхан байгаагаа анзаарлаа. Гэсэн ч тэр энэ орой үнэхээр аз жаргалтай байсан бөгөөд нүүрэнд нь үүссэн мишээл замхарч ч амжаагүй ажээ.
"Хүү минь найзыгаа гаргаж өг. Жонгүг аа, хүссэн үедээ ирж байгаарай, эгч нь амттай хоол хийж өгч байя."
"За эгчээ, баярлалаа" гэсээр тэд хамтдаа хаалгаар гарахад Жонгүг түрүүлэн үг дуугарлаа.
"Өнөөдөр ирсэн нь сайн зүйл боллоо. Хожсон гэж битгий бод, би зүгээр л дасаагүй байгаа юм." гээд хорон инээмсэглэл тодруулан Тэхёний янзыг үзсэнд тэрээр Жонгүгийг нударсаар,
"Ичих хэрэггүй дээ, хожигдсон гэдгийг чинь хүнд хэлэхгүй." гээд инээд алдах нь тэр.
Тэд инээлдэн зогссоор удалгүй Тэхён "За яв даа." гэсээр уртаар амьсгаа аван зогслоо.
"Би зүгээр, чи харин ор доо. Ээж чинь хүлээж байгаа." гээд инээмсэглэл тодруулахад Тэхён толгой дохиод эргэж оров.
Жонгүг гэрийнх нь үүднээс холдон алхахдаа гэнэт бодит байдалдаа эргэн орж цүнхээ хурдан гэгч нь уудлаад утсаа гаргаж ирэн асаахад түүнд маш олон дуудлага, зурвасууд ирсэн байх аж. Жонгүг ч үүнийг таамаглаж байсан. Зурвас руугаа орон харахад хамгийн сүүлд ирсэн байх Сүёны бичсэн зүйлийг хараад түүнд буруутай мэдрэмж төрөх нь тэр.
"Сайхан амраарай, хайраа."
Advertisement
- In Serial8 Chapters
Useless Strength In The Modern World
Zhuge Lian, modern genius, just got rejected from all of his favourite dream colleges. Driven by depression and anger, he jumps from the balcony of his apartment in Guangzhou. However, as his nose hits the pavement, everything turns white. The Modern Strength System has arrived in his life, and after failing, Zhuge Lian will rise up once again! update schedule is 5-7/week 1k-2k word chapters
8 197 - In Serial17 Chapters
Deviant's Masquerade: The Huntsman's Quest (Old Version)
Camp Bet looks like a regular every day summer camp. Then you realize the owner is a witch, the quartermaster is probably a serial killer, and the whole place is surrounded by a mystical forest. All of that is just part of the reason why Jon Whitaker considers Camp Bet home. So, when things from both the city and the forest start to threaten his home... Well, he's going to do something about that. --- (A Quest set in the world of Deviant's Masquerade.) Please Note: This story has undergone a soft reboot and can now be found here.
8 97 - In Serial52 Chapters
The Kings Mate
Mason is King.... Well almost. But he's trying to get the role. But the only thing he need to get this amazing roll is a mate. And when he can't find his he starts to get worried. Malia is a human, she moved from New York to Virginia. She will go to a school that consist of mainly werewolves. Which may be a little different from her old one where everyone is a human. And when worlds collide and these two polar opposites meet, well you'll just have to read to find out +++++Okay, this is not a sequel to Rejected at first sight, but more of a what happens after. So if you have not read Rejected at first sight don't worry you can still read this. But take a look at the book that started it all. You might just like it.(their is a chapter that can make some readers uncomfortable. But just a little bit. probably nothing you haven't seen in a tv show or movie)
8 134 - In Serial28 Chapters
Beyond Midnight
"I've been taught that girls have no value, and he's the only one who assures me that I do." Soleil is a girl. A young woman. A female. She couldn't hate it more, because in her society that cursed gender makes her expendable.The war that was wrought on Earth years ago destroyed society, and men almost went extinct. Repopulation is the propriety, even if it means marrying a man with 8 other wives to become a baby making machine.When she meets an enormous alien man through a window, she slowly comes to realize that she is meant for more. She sneaks away every night after that to meet him, finding herself falling for all 7 feet of him.... even if she can't understand a thing that he says.Fray has come from Rytaria to collect human females, the salvation of his race. As soon as he meets his precious Soleil, he knows he has to have her. Little does she know that Fray will do whatever it takes to make her his mate, and he will worship the very ground she walks on.
8 151 - In Serial183 Chapters
Destiny Rewritten
I got this idea after watching Elseworlds. How might things have changed if Oliver's arrow didn't just destroy the book of destiny? What if it also did one more rewrite to reality? As in reset reality back to 7 years ago, when Oliver first returned home from Lian Yu. How might things have turned out different for him if he suddenly got a do over and he was the only one who realized it? This story will contain some elements from my Frosty Arrow fic. And now enjoy Destiny Rewritten.
8 108 - In Serial7 Chapters
crossing the line (oneshots) History2
these are oneshots of crossing the line the series from history 2. It is freaking good ,you all should read. if you have requests message me.
8 77

