《Youngblood》[3]
Advertisement
"Энд би чиний дарга шүү!"
"Давар!" Тэхён Жонгүгийг түлхсээр тэд хамтдаа спорт заланд орж ирлээ. Арав орчим тооны хөвгүүд хэдийн бэлэн болчихсон тоглоод эхэлсэн байх бөгөөд Жонгүг зал тойрон хөнгөн гүйж эхлэхэд Тэхён ч мөн дагав. Тэд гүйлтийн дундуур дасгал хийн биеэ халаагаад тоглолтонд нэгдлээ.
Хагас цаг орчим тоглоод, дараа нь дасгал хийж эцэст нь бэлтгэл дуусахад Тэхён ойрд аваагүй их ачаалал мэдэрсэндээ газарт тэрийн уналаа. Хүнд амьсгалж, тааз ширтэн хэвтэхдээ өөрийн мэдэлгүй Жонгүг түүн дээр ирж үгээр идэхийг хүлээх аж. Тав орчим хормын дараа өндийн суугаад эргэн тойрноо ажвал Жонгүг үүдний дэргэд сандал дээр үл таних охинтой ярилцан сууж байлаа. Тэр өөрийн эрхгүй тэднийг ажиглан хэсэг суусан юм. Жонгүг юу ч юм ярин түүнд нь өнөөх охин ичингүйрэн инээмсэглэж, тэгэх бүртээ үсээ чихнийхээ ардуур хийн янзлах ч удалгүй уначихна.
"Найз охинтой байх нь ээ?"
Юу түүнийг хөтөлснийг мэдэхгүй ч Тэхён газраас босоод тэдний зүг очсон юм.
"Жонгүг, хэзээ харих юм?"
Жонгүг цочисхийн хараад "Болоогүй." гэсээр царай нь хувирах аж.
"Найз чинь юм уу?" Хамт суусан охин нь намуухан хоолойгоор асуухад Жонгүг эв хавгүй инээмсэглээд "Тийм ээ, танилц даа... Тэхён, миний найз. Тэхён, энэ бол Сүён. Миний... найз охин."
"Сайн уу? Сүён гэдэг." Охин хөөрхөн инээмсэглэн гараа сунгахад Тэхён ч инээн гараас нь атгалаа.
"Намайг Тэхён. Жонгүгийн багийн найз."
"Танилцсандаа таатай байна."
"Надад ч бас."
Тэхён инээсэн хэвээр Жонгүгийг нудраад "Хөөрхөн охин байна." гэхэд Сүён ичин инээмсэглэж, Жонгүг муухай харан зөрүүлээд цохих аж.
"Би тэгвэл түрүүлээд явж байя дөө."
"Тэхён, бид хоёртой хамт яв л даа. Жонгүгийн найзтай дотно танилцмаар байна."
"Юу-" Сүён эелдэгээр асуухад Тэхён хүсэхгүй байсан ч татгалзаж чадсангүй. Эвгүйхэн толгой дохиход Сүён үлдэж тэр Жонгүгийн хамт хувцасаа солихоор хувцас солих өрөө лүү орлоо. Бүгд хэдийн явчихсан бололтой тэр хоёр хоёулханаа байсан ч уур амьсгал хачин чимээгүй байсан юм. Тэхён юунд ч юм бухимдаад буйгаа ойлгож ядсаар Жонгүгтэй ярих хүсэл төрөхгүй байх аж. Дурамжхан хувцасаа сольж дуусаад өрөөнөөс гаран тэд хамтдаа сургуулийн хаалгаар гарлаа.
Advertisement
-
Бэлтгэл дуусах үед Жонгүг ус хайн эргэн тойрноо харахдаа Сүёныг олох нь тэр. Сүён түүний бэлтгэлийг хараад сууж байсан бөгөөд Жонгүгийг дуудах мэт гараа өргөн инээмсэглэнэ.
Түүний зүг явж очиход Сүён гартаа атгасан байх усаа Жонгүгт өгөөд,
"Бэлтгэлийг чинь найз охины хувиар үзэх гэж ирсэн юм."
Жонгүг барьсан усаа задалж дуустал нь уучхаад түүний хажууд суухад Сүён яриагаа үргэлжлүүлэн,
"Өмнө нь чимээгүйхэн ирчхээд ингээд л бүтэн өдөржин хараад суудаг байсан даа."
"Чи бараг бэлтгэлийг минь алгасаж байгаагүй байх"
Жонгүг ийн хэлээд инээхэд Сүён түүнийг даган мишээсээр унжсан үсээ чихнийхээ ардуур хийж байв.
"Жонгүг, хэзээ харих юм?"
Гэнэтхэн ард нь сонсогдох хоолойнд Жонгүг өөрийн мэдэлгүй цоччих нь тэр. Тэхёны царайг харах үед хийж болохгүй зүйл хийсэн мэт хачин мэдрэмжийг тэрээр мэдэрч эхлэхэд амнаас нь үг унаж өгсөнгүй.
"Болоогүй."
Сүён тэдний яриаг таслан "Найз чинь юм уу?" гэх үед Жонгүг Тэхёнд түүнийг арга буюу танилцуулахдаа өөрийн найз охин гэж тодотголоо.
Тэхён үгэнд нь ач холбогдол өгөлгүй инээмсэглэсээр байх нь Жонгүгийн сэтгэл санааг унагаах шиг болов. Сүёныг хөөрхөн гэх түүнийг харах төдийд гонсойсон сэтгэл түүнийг нөмөрч Тэхёны нудралтанд нь хариу цохилт өгч орхив.
Сүён гурвуулаа хамт явахыг хүссэнээр Тэхён Жонгүг хоёр хувцас солих өрөөнд очсон ч тэдний хэн нь ч ам нээсэнгүй. Жонгүг сэм Тэхёны зүг харц чулуудах бол Тэхён түүнийг тоосон ч шинжгүй хувцсаа солих аж. Яагаад ч юм буруу зүйл хийгээгүй атал Жонгүгийн амнаас үг эвлэж гарсангүй. Түүний цээжинд гонсойх, гомдохтой адил мэдрэмж мэдрэгдэж байсан ч юу ч ярилгүй тэд өрөөнөөс гарцгаасан юм.
-
Тэд сургуулиас хамтдаа гарч Сүёны гэрийн зүг алхацгааж эхлэв. Бүгдийн хооронд чимээ аниргүй байдал үүсч, ялангуяа Тэхёны хувьд ямар үг унагахаа мэдэхгүй тийм л хавчигдам нөхцөл байдал үүсчээ. Хааяахан тэдний голд алхах Сүён аниргүйг эвдэж Жонгүгаас ойр зуурын зүйл асуух бол Жонгүг түүнд нь товчхон хариулт өгсөөр тэд аль хэдийн замынхаа талд орчихсон байв.
Advertisement
"Тэхён, чи манай Жонгүгийг хэзээнээс эхэлж мэддэг болсон юм бэ?"
"Удаж байгаа. Бид бага сургуульд байхдаа нэг анги байсан юм." Тэхён үгнийхээ ардаас эв хавгүй инээх бол Сүён гайхширсаар,
"Үнэхээр үү? Надаас ч өмнө танилцсан юм гээч!" гэсээр Тэхёны зүг харлаа.
Жонгүг тэдний яриаг сонсоод ширэв татан "Чи надтай танилцаад нэг жил ч болоогүй юм чинь хэн ч байсан чамаас өмнө танилцах нь мэдээжийн хэрэг биз дээ?"
"Гэлээ ч би чамайг нэг жилээс илүү удаан хугацаанд зүс таних хэмжээний байсан шүү!" гэсээр Сүён хэлээ гарган гэмгүй инээмсэглэнэ.
Тэхён замын хажууд тааралдах бүгдийг сонжин харц гүйлгэн алхахдаа тэдний яриаг чагнаж байсан бөгөөд хажууд алхах хоёрын зүг эгцлэн харахаас зайлсхийн явсаар байх аж.
"Би ингээд хоёр царайлаг залуутай болчихдог юм байж ээ."
Сүён гэрийнхээ урд ирээд дотогш орохын өмнө ийн хэлэхэд Тэхён гайхаж орхив. Жонгүг толгой сэгсрээд "Тэр чинь юу гэсэн үг юм?" гэж асуухад Сүён дандаа гаргадаг инээмсэглэлээ гаргасаар "Тэхён ингээд миний найз болсон гэсэн үг. Тийм биз дээ Тэхён аа?" гээд үгүй гэх аргагүй асуултыг эрэн түүний зүг харлаа.
Энэ үед Тэхёны дотор хачин жигтэй мэдрэмжинд автан хэсэг зогссон ч төд удалгүй эелдэгхэнээр "Аан, тийм ээ. Ийм хөөрхөн охинтой найзууд болчихлоо" гээд юу ч болоогүй мэт инээмсэглэж орхив. Жонгүг ч мөн өөрт мэдрэгдэх хачин мэдрэмжиндээ түүртсээр хурдхан шиг тэдний яриаг таслан Сүёнд гэртээ орохыг хүсээд үнсэлт өгөлгүйгээр Тэхёнтай хамт гэрийнх нь үүднээс буцан алхаж эхэлсэн юм.
Буцах зам ч чимээ аниргүй байлаа. Жонгүг гараа халааслан 2 алхамын өмнө явах бол Тэхён түүнийг гүйцэх гэж яаралгүй ард нь элдэвийг харан явна. Чухам түүний дотор юу өрнөж байгаа нь хачин. Жонгүг түүний хувьд багийнх нь маш сайн найз. Шилжээд явахад нь ч хүнээс сураглаж, эргээд уулзсандаа магнай хагартал баярласан тийм л найз. Тэр Жонгүгээс өөр найзгүйдээ ингэж ихээр бухимдаад байгаа юм болов уу? Яг л багадаа түүнийг өөр найзуудтайгаа дугуйланд явж, хамтдаа тоглоход нь харамлаж, ганцаараа уйлдаг байсан шиг одоо ч найзыгаа ингэж ихээр харамладаг хэвээрээ байгаа юм болов уу?
"Жонгүг-"
Түүнийг ам нээхтэй зэрэгцэн Жонгүгийн утас дугарахад Тэхён уруулаа жимийв.
"Сүён? Яасан юм?"
"-Тэхён бид хоёр буцаад явж байна."
"-Санасан гэнээ? 5 минут ч өнгөрөөгүй байна ш дээ." Жонгүг инээх аядахад Тэхён түүнийг өөрийн эрхгүй ажиглах аж.
"-Маргааш уу? Хийх юм байхгүй ээ."
"-Тэгсэн ч яахав. Ямар кино үзмээр байгаа юм?"
"-За, бодож байгаад хэлээрэй. Надад ямар ч байсан хамаагүй ээ."
"-Сайхан амраарай."
Жонгүг утсаа таслачихаад хүндээр санаа алдах нь залхсан шинжтэй аж. Тэхён харцаа буруулан маргааш тэднийг хамтдаа кино үзэхээр болсон гэж таамаглана. Таамаглах ч биш, маш тодорхой байна шүү дээ. Тэр дургүй байгаагаа мэдрэх аж. Цээж нь хачин мэдрэмжид автаж, уруулаа жимийнэ. Яагаад гэдгийг мэдэхгүй ч Тэхён маргааш Жонгүгийг явуулахыг хүсэхгүй байлаа.
"Жонгүг?"
"Мм?"
"Маргааш завтай юу?"
"Яасан юм?"
"Тараад манайд очиж тоглох уу?"
"Аан, тэгэх зав байхгүй ээ. Сүёнтой болзохоор болчихлоо."
Тэхён гэнэт зогсчихов. Тэрхэн хоромд цээжийг нь цохисон мэт өвдөж, тэр гацсан ч худлаа инээн,
"Өө тийм үү? За тэгвэл дараа л больё." Тэр бугуйн цагаа гаргаж хараад,
"Хөөх, оройтсон байна шүү. Би түрүүлээд явлаа. Маргааш уулзъя." гэсээр Тэхён түүнийг түрүүлэн хэд алхтал араас нь Жонгүгийн дуу сонсогдлоо.
"Тараад явцгаая."
Advertisement
- End555 Chapters
Omniscient Reader
Only I know the end of this world. One day our MC finds himself stuck in the world of his favorite webnovel. What does he do to survive? It is a world struck by catastrophe and danger all around. His edge? He knows the plot of the story to end. Because he was the sole reader that stuck with it. Read his story to see how he survives!
8 400 - In Serial97 Chapters
Fayde of the Void
Peter Wright was an ordinary guy, living a mediocre life, but fate had other plans. Peter finds himself in a parallel world with nothing to his name but a wholly unimaginable power. Now Peter Wright steps forth to unravel what is his destiny, as Fayde of the Void. Click here to view information on characters, locations and maps for Volume 1 of Fayde of the Void : Volume 1 Information Please vote for me on Topwebfiction! Thank you! Vote for me!
8 363 - In Serial30 Chapters
Bloodmoon Destiny
Growing up Haru was exceptionally happy, he had parents that loved him and a sister he adored. The only thing he desired was the ability to make their lives better. Living as commoners Haru had long decided that one day he would become strong, and use that strength to give his parents and sister the kind of life they deserved. Then one day his entire life changes, lies are exposed and everything he knew gets turned upside down. Finding himself in the middle of a war he didn't know was going on, Haru is left with no other choice but to wonder who to trust and what to do. Left with no other choice but to move forward, in a world dominated by humans who hide away in but a small piece of the world. A huge world is left the majority of which is unexplored. Containing magical creatures, diferent beings that evolved differently and a wide array of legacies left behind by creatures once heralded by gods; humanity is about to be pushed forward once again. The world is about to change, and caught in the middle of this and everything else is a young boy named Haru.
8 192 - In Serial59 Chapters
Fenrin's Tale - a third chronicle of the Children of the Bear
Fenrin the Wolf, as cruel and vicious as they come, Fenrin Brynson leads his father's armies in his sister's nation until one day the unthinkable happens--he gets beaten. Forced to reconsider everything he knows, Fenrin has to make a decision about what kind of a man he is and whether that is something he can live with. Will he break the cycle of pain and cruelty? Or will he continue his family legacy until there's nothing left in En to stop him? Please note tags for graphic violence, torture, sexual content (including noncon), and abuse.
8 196 - In Serial41 Chapters
HIS LIL' BABY
Started December 27th 2018Finished January 19th 2019
8 204 - In Serial16 Chapters
[FIRST] Last One
Эгэл нэгнийг ч эгэлгүй болгож чадах тийм их хайрыг би чамаасаа л авсан юм шүү.
8 193

