《Youngblood》[2]
Advertisement
Цайны газарт чихэвч зүүгээд хооллож байсан хөвгүүн багын найз нь байсныг мэдээд Тэхён нэлээн гайхсан юм. Олон жил өнгөрсөн шүү дээ. Жонгүг хэвэндээ байсан ч Тэхён өөрийнхөө хувьд дэндүү их зүйлээрээ өөрчлөгдсөн ч найз нь одоо ч түүнийг таньж, түүгээр ч зогсохгүй инээж байгаад баяртай байлаа. Одоо л энэ ахлах сургууль бүрэн утгаараа Тэхёнд таалагдаж байна.
Яагаад ч юм өнөөдөр цаг өнгөрч өгөхгүй, Тэхён дотроо их л яарч байлаа. Жонгүгтэй ярих зүйл дэндүү их байгаа шүү дээ. Олон жил уулзаагүй ч тухайн үед тэд маш дотно нөхөрлөдөг найзууд байсан. Хичээл тарчихаад шөнө болтол хамт сагс тоглодог байснаа санана. Дэндүү хөгжилтэй өнгөрсөн тэдний балчир нас.
Тэхёнийг хичээлдээ анхаарч чадахгүй суух хооронд хонх дугарч тэр бушуухан цүнхээ аваад Жонгүгийн дэргэд ирлээ. Жонгүг түүнийг харж инээчихээд тайвнаар ширээн дээрхээ хураана.
"Зам нийлэх үү?"
"Тэгье дээ."
Тэд хамтдаа сургуулиас гарч хэдий хоёулаа нэгэнтэйгээ уулзсандаа баяртай байгаа хэдий ч биеэ барих аж. Ярих зүйл хэтэрхий олон мөртлөө амнаас гарахаас өмнө залгигдаж байлаа. Тэгсээр Тэхён хоолой засан яриа эхлүүлэв.
"Удаан хугацаа өнгөрчээ."
"Тэгсэн байна. Чи хэр байв даа?"
"Дажгүй шүү. Ээж бид хоёр саяхан нүүж ирсэн юм. Тэгээд л сурч байсан сургуулиа солихдоо азаар чамтай таарлаа."
"Ингэж таарна гэж төсөөлсөнгүй."
"Би чамайг шилжээд явсны чинь дараа ч танил байсан хүүхдүүдээс чинь асууж, хайж байсан шүү."
"Тийм гэж үү? Уулзахыг тэгж их хүссэн хэрэг үү?"
"Маааш их."
Тэд нэгнээ хараад гэмгүйхэн инээд алдацгаалаа. Тэхён хуучин дурсамжуудаа эргэн сөхөж ам хуурайгүй ярьсаар явах бол үүнд нь Жонгүг инээмсэглэн цөөн үгээр хариулах аж. Гэнэт Жонгүг явж байсан газартаа зогсчихов.
"Яасан?"
"Т-эхён, би нэг ажил амжуулах байснаа мартчихжээ. Маргааш сургууль дээр уулзъя, баяртай!" гэсээр Жонгүг эсрэг зүгт хар хурдаараа гүйн алга боллоо. Тэхён түүний араас гонсойсон мэдрэмжээ чагнасаар харж хоцорсон юм.
Жонгүг сая л оройноос хойш хүлээж байгаа охиныг санасандаа өөрийгөө зэмлэн цагаа харахад хэдийн оройтчихсон байх аж. Тэр улам хурдалж гүйсээр хагас цагийн дараа зорьсон газартаа ирэхэд Сүён удаан хүлээж зогссондоо даарсан аятай гартаа барьсан ууттай зүйлээсээ чанга атгасаар чичрэн зогсож байх нь үзэгдэв.
Advertisement
"Дахиад л хоцорчихлоо." хэмээгээд Жонгүг түүний зүг алхахад Сүёны нүүрэнд инээмсэглэл тодорч хурдхан шиг өөдөөс нь зүглэн гүйх нь тэр.
"Энийг чамд."
Сунгасан ууттай зүйлийг нь Жонгүг талархан авахдаа түүний хүйтэн гарыг өөртөө мэдэрлээ. Тэрээр цүнхээ буулган өгсөн зүйлийг нь хийчхээд Сүёны хоёр гарыг атган өөрийн халаасандаа хийсээр,
"Орой болчихсон байхад нэг дулаахан газар ороод хүлээж байх хэрэгтэй биз дээ."
"Хэдхэн хормыг ч алдалгүй ирж байгааг чинь хармаар санагдаад байсан юм аа." гээд Сүён инээмсэглэн урдаа зогсох хөвгүүний халаасанд байгаа өөрийн гарлуугаа харсаар бахдах аж.
"Өнөөдөр хөөрхөн байх чинь. Матар ийм хөөрхөн харагдаж байгаа нь анхны удаа юм байна."
Жонгүг түүнийг шоглосоор ийн хэлэхэд Сүён нүдээ эргэлдүүлээд,
"Ийм хөөрхөн матар харуулсандаа баяртай байна." гэхэд нь Жонгүг эгдүүрхэн инээгээд халаасандаа Сүёны гарыг үлдээн өөрөө түүнийг татан тэвэрч мөрөн дээр нь толгойгоо наалаа.
"Чи надтай үерхэх үү?"
Жонгүг ийн хэлэхдээ өчүүхэн догдлолыг цээжиндээ мэдрэх агаад тэвэрсэн байх охины хариултыг мэдсээр байвч чих тавин хүлээнэ.
"Сүр бадруулан гуйж чадахгүй ч, найз охин минь болоосой гэж хүсч байна." хэмээн нэмж хэлэхэд Сүён таг гацсаар цээжинд нь түм бум мэдрэмжүүд мэдрэгдэж байв.
Сүёны хувьд ингэж гуйх нь хангалттайгаас ч илүү билээ. Сүр бадруулан гуйхаас илүү түүний амнаас ийм үгс сонсоно гэдэг түүний хувьд бүтэн жил хагасын турш өдөр бүр одноос гуйх чин сэтгэлийн хүсэл байсан юм.
"Тийм ээ... Би зүүдлээд байна уу даа." гээд инээмсэглэх Сүёныг харахын тулд Жонгүг толгойгоо түүний мөрөн дээрээс авч, удаан ширтсэний эцэст духан дээр нь үнсээд дахин тэвэрлээ.
Жонгүгийн дотор хэд хоногийн өмнө Сүёны хэлсэн "Намайг битгий гомдоогоорой." гэх үгс хадагдан өөрийн хийсэн зүйлийг зөв хэмээн өөртөө батлах ажээ.
-
"Хүү минь, бууж ирээд хоолоо ид!"
"Одоохоон!"
"...Jungkook_Jeon, биш байна. Jung_kook, бас л биш. Jungkook_Jk, хог гэж биш байна. Тэр ер нь Instagram ашигладаг юм уу?" Тэхён амандаа үглэсээр утсаа орхин өрөөнөөсөө гарлаа. Ээжийнхээ өөдөөс харж суугаад,
"Та Жонгүгийг санаж байна уу?"
"Жонгүг? Аан тийм, найз чинь. Хөөрхөн нүдтэй хүү байсан байх аа?"
"Тийм ээ, би түүнтэй таарсан. Манай анги юм байна лээ."
Advertisement
"Хөөх, сайн хэрэг байна." Тэхён инээмсэглэн толгой дохисоор тэд хооллож эхэллээ. Тэр орой Тэхён Жонгүгийн Instagram хаягийг хайхад зарцуулсан юм.
-
Тэхён сургуулийн хаалгаар орж байхдаа Еэриг олж харлаа. Хөнгөхөн гүйн зэрэгцэж очоод мэндлэв.
"Сагсний багтаа бүртгүүлж чадсан уу?"
"Өө нээрээ...!" Тэхён Жонгүг дээр яах гэж очсон зорилгоо мартаж орхисон байлаа. Мэдээж тэр сагсны багт бүртгүүлэх гэж байсан шүү дээ.
"Нээрээ Жонгүг миний багын найз байсан юм байна лээ."
"Юу?"
"Өчигдөр бүртгүүлэх гээд очихдоо таньсан. Тэгээд л зорилгоо мартчихаж."
"Жонгүгт найз байдаг гэж үү?"
"Юу гэсэн үг юм?"
"Манай сургуульд лав түүнтэй дотно найзууд байхгүй. Жонгүг их чимээгүй, бас дандаа ширүүн харцтай явдаг, хүйтэн хөндий харагддаг болохоор хүүхдүүд ойртож чаддаггүй юм шиг санагдсан."
"Сонин л юм. Миний мэдэх Жонгүг их хөгжилтэй хүүхэд шүү дээ."
Еэри мөрөө хавчсаар тэд ангидаа хамт орох ба Тэхён хамгийн түрүүнд нүдээрээ Жонгүгийг хайж, Жонгүг ч суудал дээрээ суун тэднийг харж байлаа. Тэхён түүний хажууд ирэн мэндлээд,
"Би нээрээ сагсны багт элсмээр байна."
"Сагс тоглодог хэвээрээ байгаа хэрэг үү?"
"Мэдээж ш дээ. Тэгээд намайг авах уу?"
Жонгүг инээмсэглэн "Тэгье даа. Маргааш хичээл тараад бэлтгэлтэй шүү. Хувцасаа бэлдээрэй."
"За ахаа! Туслаж дэмжээрэй." гэсээр Тэхён тоглоом хийн бөхийхөд Жонгүг инээнэ. Ангийн бусад сурагчид тэдний зүг сониучирхан харж байлаа. Юу вэ гэвэл Жон Жонгүг инээх нь их ховор шүү дээ. Гэтэл дөнгөж л шилжиж ирсэн сурагч түүнтэй хамаагүй ярьж, тоглоом хийж байгаа нь хэнд ч сонин байх нь ойлгомжтой зүйл.
"Гэхдээ... Еэритэй дотно хэрэг үү?" Жонгүг асуухад Тэхён ичингүйрэн инээмсэглэх нь бүгдийн хариулт болчихов. Хонх дугарч Тэхён түүний мөрөн дээр алгадаад суудал руугаа явахад Жонгүг Еэригийн суух зүгт учир битүүлэг харцаар ширтэх аж.
-
Энэ удаад хичээлийн дараа Жонгүг Тэхён хоёр зам нийлэн алхлаа. Байдал өчигдрөөс хавь илүү дээрдсэн байх бөгөөд тэд хуучин шигээ тоглоом тохуу хийлцсээр хажуугаар зөрж өнгөрөх бүхнийг умартан явцгаана.
"Чи яаж тэр үед намайг сагсны багт тоглодгийг мэдчихдэг байна?" Тэхён ийн асуухад Жонгүг бодолхийлсээр,
"Мм... Чи сайн тоглодгоороо алдартай байсан болохоор чамайг хэр гэдгийг чинь мэдэх гэж бэлтгэлийг чинь үзэж байсан юм."
Тэхён түүн лүү харан хачин царайлсаар "Бэлтгэл хийж байхыг минь нууцаар үзсэн гэнэ ээ? Надад хайртай байсан юм уу?" гэсээр тоглоом хийхэд Жонгүг толгой сэгсэрлээ.
"Чи л харин араас минь яаж гүйдэг байсныг санаж байна."
"За хөгшөөн, насандаа чиний араас гүйж байснаа санахгүй байна. Тэнгэр мэднэ дээ" гээд инээд алдахад Жонгүг жуумалзсаар,
"Шийтгэлтэй сагс тоглоод чи хожигдож надад сэтгэлээ..." хэмээн үгээ дуусгаж амжаагүй байхад Тэхён яриаг нь таслалаа.
"Тэгвэл одоо л тоглоод үзчихье."
"Юуг тэр вэ?" Жонгүг үгээ зөөсөөр ийн хэлэхэд Тэхён эргэн тойрноо харсаар ойролцоох сагсны талбайд гүйн очиж хураалттай байгаа бөмбөгнүүдээс нэгийг нь гартаа барин зогсох нь тэр.
Жонгүг түүний араас хөлөө чирэн алхсаар,
"Тэхён бид дүрэмт хувцастайгаа байна."
"Зүгээр л хэд шиднэ ээ. Ямар ч асуудал байхгүй." гэсээр гартаа байх бөмбөгийг шидэж амжилттай орууллаа.
Жонгүг ийм зүйлээс татгалзаж чаддаггүй учир газар ойсон бөмбөгийг барьж аваад,
"Чамд ямар ч бооцоо, шийтгэл өгөхгүй ээ." гээд жуумалзан бөмбөгөө барьсаар 3 онооны зайнд алхаж очоод шидэж оруулав.
Тэд 10 онооны бяцхан тэмцээн хийсэн ч Жонгүгийн санаснаар болсонгүйд тэр балмагдаж орхих нь тэр. Тэхён түүнийг маш хурдан ялсан юм.
Жонгүг төвлөрсөн харцтай байх бөгөөд хүзүүндээ зүүсэн зангиаг татаж сулласаар,
"Дахиад тоглоё."
"Таны хүслээр." Тэхён инээд алдан тэд дахиад тоглож эхэлсэн ч мөн л Жонгүг хоромхон зуур хожигдож орхилоо. Хэнд ч хожигдож сураагүй Жонгүгийн хувьд хожигдох гэдэг нь ичгэвтэр байдал мэт санагддаг болчихсон байх бөгөөд тэр дахин дахин Тэхёнаас тоглохыг шаардаж эхлэв.
Ингэсээр тэд бүхэл оройжин тоглоцгоосон боловч Жонгүг түүнийг зөвхөн нэг удаа л ялсан юм. Нар жаргаж тэдэнд бөмбөг нь харагдахааргүй болж эхлэхэд тэнд хэр их удсанаа ойлголоо.
"Сэрүүхэн болчихсон байна, ойрхон нэг газар орж хөлсөө намдаая."
Тэхён бөмбөгөө буцааж хийгээд ийн хэлэхэд Жонгүг толгой дохисоор цүнхээ үүрэн Тэхёныг дагасаар алхав.
Жонгүгийн хувьд тэрээр бахархлаа хойш тавин хэнтэй ч байгаагүй, байх ч үгүй зангаар зөвхөн Тэхёнтай харьцаж эхэлсэн бөгөөд тэр үүндээ маш хурдан дасч байсан юм.
Тухтай байдал яг л өмнөх шигээ намайг орчлонгоос тасална. Түүний орон зай ийм учраас л би тэгж хүлээсэн бололтой.
Advertisement
- In Serial28 Chapters
Elysium Online
After the economic and agricultural disasters of the twenty-second century people migrated in droves to city centers. Now almost ninety percent of the world's population lives in high rise buildings located in large cities. This move has forced the world's population to find space in the virtual world.People work, play, and live online. Robert finds escape from his difficult life working a dead end job and caring for his sick mother online. When a ground breaking new virtual game is announced for a limited number of people who can afford the price tag Robert knows he will miss out. Or will he? This is a work in progress that is posted here and on Royal Road. My goal is to publish 8 chapters a month, but I reserve the right to adjust that schedule due to financial and time issues. My Patreon supporters get access to the chapters prior to them being provided here for free.
8 117 - In Serial31 Chapters
[GONE ROGUE]
8 138 - In Serial7 Chapters
Lament of The Demiurge
The Great Law of Blood is simple: when you kill someone, you take their EXP. When you get enough EXP, you level up. When you level up, you become better at killing people. The cycle has continued since before the time of the gods and has been going on thousands of years after they died. It's a good thing, of course. It rewards punishing the evil creatures of the world: goblins, kobolds and other sorts of terrible monsters. It will surely go on for eternity. People thought the gods would live for eternity too, but they were slain. This world has never, and will never, stand still.
8 169 - In Serial18 Chapters
A ragbag of stories, don't expect them to end.
Well, what do you think I'd write here? If you think that something has gotten you interested or inspired leave a comment I'll check it out.
8 121 - In Serial38 Chapters
through the screen - kim namjoon
pinkboii: hi! (:minni94: who is this?? pinkboii: ur new obsessionminni94: im blocking you, white boy.[ started october 18th, 2015 ][ ended april 2nd, 2016 ]
8 171 - In Serial16 Chapters
She's My Princess. (Snotlout X Ruffnut) ♡♀♂
Snotlout and Ruffnut, have confessed their feelings for each other, But when they find the most amazing mystery their world will never be the same, Read to Find Out What Happens! ♡👍👌😉♀♂♡
8 89

