《His woman|| KTH [Completed]》chapter 008
Advertisement
5 years later;
Компани дээр очиход урд хаалган дээр нь хаа саагүй машинууд болон сэтгүүлчид байлаа.
"Юу болж байгаа юм?"
Жолоочоос ийн асуувал тэрээр "Сайн мэдэхгүй байгаа ч TJ хэмээх алдартай дуучин компанитай гэрээ байгуулахаар ирсэн гэж дуулсан" гэлээ.
TJ?
Манай хамтлаг амралтаа аваад нэг сарын дараа эргэн үйл ажиллагаа явуулж буй нь энэ.
Сэтгүүлчдийн дуранд өртөхийг хүсээгүй тул арын хаалгаар орлоо.
Замд Жонгүг тааралдан бид бэлтгэлийн өрөө рүү явав.
"TJ гэх дуучин ирнэ гэсэн нь үнэн юм уу?" хэмээхэд тэр толгой дохиод "Тийм гэсэн. Би ямар TJ энэ тэр гэж мэдэх биш дээ. Гадааддаа алдартай дуучин юм байх"
Бүх зүйл өнгөрөөд хэдийн таван жил болсон. Харин түүнийг мартсан удаагүй. Зүгээр л санахаа больчихсон.
Бэлтгэлийн өрөөнд ороход тэд дөнгөж ирсэн бололтой хувцсаа ч солиогүй сууж байв.
Жимин наашаа ирээд "Мэдсэн үү? Мэдсэн үү????" хэмээн ориллоо.
Гэхдээ их л баяртай байгаа бололтой.
Би түүн рүү хачин хараад "Юу?" гэхэд цаанаас Юнги ах " мэдэхгүй ээ TJ ч гэнэ үү TM ч гэнэ үү нэг сонин нэртэй дуучин ирж байгаа юм байх аа. Жимин шүтэн бишрэгч нь гэсэн."
Жимин "TJ шүү. Та нар үнэхээр мэдэхгүй юм уу? Ямар алдартай билээ дээ. Ахх өдөр болгон харна гэхээр"
Би толгой сэгсрээд "Бид нараас алдартай юм уу?"
"Үгүй л дээ, гэхдээ л гоё хоолойтой ."
Бид Жиминийг шоолон инээлдсээр бэлтгэлдээ орлоо.
Өрөөний кофе чанагч эвдэрчихсэн тул уран бүтээлчдийн амрах өрөө рүү Жонгүг-тэй цуг явлаа.
"Южин эгчээс сураггүй юу?" гэхэд нь би толгой сэгсрээд "Тэр аялах дуртай байсан. Одоо хаа нэгтээ аялж эсвэл ярьдаг байсан шигээ ойн цоорхойд жижигхэн байшиндаа тайван амьдарч байгаа байх" гэлээ.
Амрах өрөөнд ороход буйдан дээр суух нэг эмэгтэй болон хажууд нь зогсох залуугаас өөр хүн байсангүй.
Жонгүг надад ойртон "Энэ нөгөө TJ юу? Гэхдээ нүүрэндээ тор зүүчихсэн болохоор харагдахгүй байна" хэмээн шивнэлээ.
Би арагш харвал тэрээр утсаараа оролдон суух бөгөөд нээрээ л царай нь харагдахгүй байлаа.
Advertisement
"Тийм юм байлгүй дээ. Ахх өнөөдөр захирал руу очих юм байна шд."
Жонгүг кофеноосоо балгаад "Тийм юм байна" гэсээр бид хоёр гарахаар зүглэлээ.
-
Захирлын өрөөнд орвол тэр биднийг суухыг дохив.
"Бид та нарын эргэн ирэлттэй холбогдуулан TJ-тэй хамтруулах тухай ярилцаж байгаа" хэмээхэд Жиминий нүд сэргэн "Янзтай" гэлээ.
Намжүүн ах "Бид түүнийг нэг ч харж байгаагүй. Зан ааш зэргийг нь ч мэдэхгүй байхад шууд хамтруулна гэж үү?"
"Хамтрах явцдаа танилцаж болно шүүдээ. Тэр Солонгос хүн тул асуудал үүсэхгүй байх. Тэгээд ч их чадварлаг дуучин шүү. Манай компани-тай гэрээ хийсэн нь их нэр төрийн хэрэг"
Ийнхүү ярилцсаар бид гарлаа.
Жимин " Хөөх солонгос хүн байсан хэрэг үү?" гэхэд нь бид түүн рүү хачин хараад "Чи шүтэн бишрэгч нь байж яагаад мэддэггүй юм?"
"TJ-гын талаарх мэдээлэл үнэхээр ховор. Жинхэн нэрийг нь ч мэдэхгүй. Зөвхөн түүний тайзны нэр болон төрсөн он сар өдөр л интернэтэд байдаг. Бас царайгаа бүтэн харуулж байгаагүй. Үргэлж торон гивлүүр зүүдэг" гэхэд Хусог ах "Сонин эмэгтэй вэ?" гэлээ.
Тийм ээ их сонин юм.
-
Гэртээ ирэн зурагтаа асаахад мэдээгээр
"Өнөөдөр Америк-даа төдийгүй Ази-д маш алдартай уран бүтээлч болох TJ БигХит компани-тай гэрээ байгуулсан нь олныг цочирдуулаад байна. Тус дуучин нь нэг жилийн дараа эргэн ирж байгаа бөгөөд твиттер хаяг дээрээ "эх нутагтаа ирэх сайхан байна" хэмээн жиргэжээ.
TJ хэмээх дуучин нь их нууцлаг бөгөөд түүний бүтэн нэр хүртэл одоо болтол нууцлагдмал байгаа юм."
Би зурагтаа унтраагаад гал тогоо руу орлоо.
-
Эргэн ирэлт дөхсөн тул өдөр болгон бэлтгэл хийж байгаа. Өнөөдөр ч мөн адил бэлтгэл хийхээр компани руу орлоо.
Дахиад л хаа сайгүй сэтгүүлчид.
Уран бүтээлчдийн амрах өрөө рүү кофе авахаар орох зуураа нэг эмэгтэйтэй зөрлөө. Харж байгаагүй эмэгтэй байх чинь? Нөгөө TJ юм байхдаа? Яахав дажгүй л юм.
Ийн бодсоор кофегоо авчхаад бэлтгэлийн өрөө рүү явлаа.
"Би TJ-гын чинь бүтэн царайг харсан" хэмээхэд Жимин-ы нүд гэрэлтэн хажууд ирээд "Тэгээд? Хэр хөөрхөн байна?" гэлээ
Advertisement
"Мэдэхгүй юм даа. Тийм царайлаг бол биш, гэхдээ яахав дажгүй ээ"
Цаанаас Юнги ах "Тэхён ингэж хэлж байхыг бодоход үнэхээр царайлаг бололтой. Тэр хэр баргийн хүнийг ингэж магтахгүй дээ" хэмээв.
Удалгүй дуугаа бичүүлэхээр студи руу явлаа.
Бан продюсер орж ирээд "Удахгүй TJ ирнэ, жоохон ажил гарсан гэнэ ээ" гэхэд Намжүүн ах "Эхний өдрөө хариуцлагагүй байх чинь" хэмээв.
Түүнийг хүлээн элдвийг ярьж байтал TJ орж ирлээ.
Дахиад л өнөөх торон гивлүүрээ зүүчихсэн байх шив.
Биднийг дуугаа бичүүлэхээр болоход Бан продюсер "Тороо авахгүй юм уу?" гэхэд тэр толгой сэгсэрлээ.
Түүнийг дуулж эхлэхэд бүгд гацлаа. Тийм ээ үнэхээр сайхан хоолойтой юм.
Жонгүг намайг татаад "Их л танил сонсогдоод байх юм" гэлээ.
Би мөрөө хавчаад эргэн TJ-рүү харав.
Дуугаа бичүүлж дуусаад бүгд хоол идэхээр боллоо.
Жимин TJ-гын хажууд зогсоод "хамт хооллоно биз дээ?" хэмээхэд тэр толгой дохив.
Дуулахаас бусад үед их ярьдаггүй бололтой.
Хоолоо захиалчхаад сууж байтал Юнги ах "Цаашдаа ч бас хамтрах юм чинь ядаж жинхэнэ нэрээ хэлж болно биз дээ?" хэмээхэд бид чимээгүй болон TJ-рүү харлаа.
Тэр над руу хальт хараад "Ким Тэжин" хэмээв.
Жимин толгой дохиод "Аан TJ гэдэг чинь нэрний чинь товчлол юм байна шд" гэлээ.
Удалгүй хоол ирж бид элдвийг ярилцан хоолоо идсээр гарлаа.
TJ-гын хувийн жолооч ирж авсан бол бид дорм руугаа хөдөллөө.
-
A/n: за гэнэт таван жилийн дараа гэсэн чинь гайхаж байна уу энэ тэр. Ямар ч л байсан одоо гоё зүйлс болно оо. Хөөрхөн сэтгэгдэл үлдээгээрэй🥺♥️
Advertisement
- In Serial79 Chapters
The Male Main's Uncle Is Openly Obsessed With Me
It was only after Su Yayan's death that she realized that she was a malicious cannon fodder female character who became a scapegoat in a Mary Sue story.
8 231 - In Serial189 Chapters
My Villainous Wife
She was dubbed as the evil witch in the female lead and the male lead's love story.
8 2304 - In Serial12 Chapters
She is the Billionaire
Menlyn has always lived up to her name. She is 28, smart, rich, and wealthy. What happens when she has a chance encounter with Cole, 21 and they share a kiss. Menlyn has never believed in dating younger men. What will happen when Menlyn and Cole meet once again and he doesn't relent when Menlyn acts as if she doesn't know him.
8 142 - In Serial40 Chapters
Jinsei: Resonate
The value in our encounters, the ones around us and the foundation for our dreams.Matsumoto Isamu, a high school junior, is obsessed with his ambition to be remembered. To become someone great or doing something of significant impact. With strengths that he can't use properly and weaknesses that bind him, he lives his life constantly in doubt. He has also been troubled due to a mysterious silhouette appearing in the park near his home at times.What will happen when he unravels the silhouette's identity?Told mostly through dialogue and comedy, this is a story of a group of individuals, each on their own journey, and how much they influence each other without realizing it.Do humans really resonate? Or is it just fiction?
8 145 - In Serial40 Chapters
Camp Wisahickon
To her parents, Amelia Stevens is the perfect daughter. Excellent grades, a piano prodigy, and her mature nature makes Amelia a good girl. However, when she's at camp, things change. Camp Wisahickon is the one place Amelia is able to be herself.Carter Miller is the exact opposite. Constantly getting in trouble, making reckless decisions, and a stubborn pride has landed Carter a court ordered ultimatum: spend the summer at the Juvenile Delinquent Detention Center or attend a month-long camp. Unfortunately for Amelia, he chose Camp Wisahickon.
8 203 - In Serial34 Chapters
FM 88.2 《KookV》✔
"Is it Kim Taehyung?" "Fuck ....dude! It's fucking 3 am in the morning if you wanna complain -" " I'm a big fan of yours and your show,Rj V " "wait ........dude! did I really get myself a fan!? where Taehyung is a rj of a radio station named FM 88.2 but his show is on the way of being cancelled due to the low rating. Taehyung thought his career as a rj gonna end soon but things change when he gains a mysterious fan. Aired:24th October ,2019Finished:6th January, 2020
8 101

