《ɪɴᴇxᴘʟɪᴄᴀʙʟᴇ sᴇᴄʀᴇᴛ》АРВАН ТАВ: ЗҮҮД БАЙСАН БАЙНА.
Advertisement
Тэд хоёул амьсгаадсаар сэрэхдээ далайн эрэг дээр юу ч үгүй норчихсон хэвтэж байлаа. Мэдээж Тэхён түүнийг аварсан бөгөөд багадаа усан сэлэлтийн аварга байсан тулдаа л Жонгүгийг татаж гаргасан юм. Тэгээгүй бол одоо хэн нь үхчихсэн байх биз. Мөн саяны болсон бүх зүйл зүгээр зүүд байсан байх нь. Тэр өөртөө түүнийг үхээд ч хамаагүй хамгаална гэж өөртөө амалсан. Үүндээ ч хүрэх болно.
" Жонгүг зүгээр биздээ? Амьсгалж чадах нуу? Яг одоо эмнэлэг явцгаая."
" Яаж байгаа юм! Яагаад намайг аварч байгаа юм гэж байна! Би үнэхээр чамайг дахиж харахыг хүсээгүй юмсан... ЧАМАЙГ ЖАРГАЛТАЙ БАЙГААСАЙ ГЭЭД ОРХИЖ БАЙХАД ЯАГААД НАДТАЙ ЗУУРАЛДААД БАЙГАА ЮМ БЭ! НАМАЙГ БУУЛГАДАХ, БИ ЧАМТАЙ ЯВАХГҮЙ! ТЭР ХАРААЛ ИДСЭН ЭМНЭЛЭГТ ЧИНЬ ОЧИХГҮЙ ГЭЖ БАЙНА!"
Тэхён түүнийг мөрөн дээрээ тохоод машин руугаа алхаж эхэлсэнд Жонгүг тийчигнэсээр буулгахыг шаардах бол Тэхён огтхон ч тоосон шинжгүй явсаар машиндаа оруулан хоёр гарыг нь тэлээгээр хүлж орхисон юм.
" Би ууртай байна. Тиймээс битгий зөрүүдлээд бай! Эмнэлэгт очмооргүй байгаа юм бол гэрт хүргээд өгье."
" Үнэхээр тоглоод байна уу! Намайг тайван орхиод өгөөч гэсэн болхоос гэрт чинь очмоор байна гээгүй шдээ!"
Жонгүг тийчигнэн юу хамаагүй хөшиглөж эхэлсэнд Тэхён нэг муухай хараад түүнийг хөлдөөж орхив. Тэхёны харц хэтэрхий аймшигтай байсан болоод ч тэр үү, Жонгүг нэгсэгтээ л хөдөлгөөнгүй байсан юм.
" Ирчихлээ. Буу-... Уурлаад л байсан аль хэдийн унтчихжээ?"
Тэхён толгой сэгсэрсээр инээд алдан Жонгүгийг хоёр гар дээрээ өргөөд цахилгаан шатанд суух нь тэр. Тэгсэн удалгүй баахан хөгшчүүд орж ирээд тэднийг муулаад унасанд Жонгүг яахын аргагүй сэрж орхив.
" Одооны энэ залуусыг уу? Эр эм нь мэдэгдэхгүй хоорондоо дурлалцаад л. Хөгшин хүнийг ч хүндлэхгүй нялуурцгаагаад байхыг нь яана!"
" Хэлээд юу гэхэв. Энэ залуу уг нь царайлаг юм даанч гаж сонирхолтой бололтой."
" Царайлаг залуус нь бүгд хоорондоо суучихаар хөөрхий муу охидууд минь яана даа? Тэдний дундаас юу гарна гэж үерхээд байдаг байна аа!"
Advertisement
" Уучилаарай авгай нараа, та нар миний залууг сэрээчихсэн учраас одоо надаас уучилалт гуйх хэрэгтэй болждээ?"
Тэхён өөртөө итгэлтэй нь аргагүй ингэж хэлээд нэг л ширүүн харсанд өнөөх ам хуурайгүй чалчиж байсан эмээ нар уучилалт гуйн буугаад явчихав. Тэхён ийм л хүчтэй ауратай хүн.
" Хэн чиний залуу гэж! Намайг буулга, би өөрөө явчихаж чадна."
Жонгүгт хэдий энэ бүхэн таалагдаж байсан ч түүний тархи зүрх хоёр хоорондоо тулалдаж тархи нь байнга ялаад байсан юм. Учир нь Жонгүгийн хувьд Тэхён зүгээр л нэг танихгүй хүн. Харин Тэхёны хувьд тийм биш. Жонгүг бол түүний бүх зүйл, амь амьдрал.
" Буулгахгүй гэж байна. Ханиад хүрчихвэл намайг яа гээв! Би чиний өвдөлтөөс хэд дахин илүүг мэдэрдэг. Чамайг уйлах юм уу, өвдөх үед надад хэд дахин нугалж ирдэг гээд байна."
Тэхён түүнээс хэд дахин хүчтэй учир түүнийг яаж ч тийчигнэсэн буулгахгүй явсаар гэртээ орж ирэн орон дээр зөөлөн хэвтүүлэх нь тэр. Жонгүг замын турш Тэхёны том шубыг нөмөрч явсан учраас аль хэдийн хатсан байх бол Тэхёны үснээс одоо болтол ус тусалсаар байсан юм. Тэр Жонгүгт ийм л их хайртай.
"Хөөё, намайг ингэж халамжлахаасаа өмнө өөртөө анхаарал тавибал яаж байна? Би биш чи л өвдөх юм шиг харагдаад байна даа?"
Тэхён түүнийг учир зүггүй хучаад унасанд Жонгүг яахын аргагүй ийн хэлээд усанд орохыг зөвлөх бол Тэхён сонссон ч янзгүй түүнийг үргэлжлүүлэн бөөцийлсөөр байсан юм.
" Бурхан минь, би ямар бөмбөг үү! Чи намайг хөдөлж ч чадахааргүй болгочихлоо! Яг одоо энэ даавуунуудаа тайл гэж байна!"
" Нэгт чи амаа татаж болох уу? Хоёрт битгий надад анхаарал тавиад бай. Гуравт наадах чинь даавуу биш хөнжил. Дөрөвт би одоо шөл хийх учраас надад саад болоод үзээрэй. Эс тэгвээс амыг чинь ч бас уячихна гэж мэд!"
Тэхён ямар ч хувиралгүй хоолойгоор ийн хэлээд Жонгүг руу өнөөх л аймар харцаараа төөнөөд эхэлсэнд Жонгүг яахын аргагүй толгой дохих нь тэр. Гэвч удалгүй тэрээр ухаан алдаад уначихсан юм.
" Яаа! Новш гэж, яг ингэх гээд байсан юм! Би одоо яаж хөдлөх юм бээ!"
Advertisement
- In Serial8 Chapters
In Another World With My House
A guy and his home were transported to another world. Though he got separated from his former world, he gained a lot in the new one. Warning, mature content once in a while.
8 201 - In Serial6 Chapters
God of Evolution
A dream of many is to be a God, so what if when your steps away from achieving your life long dream you are suddenly in a new world, with a new body. Unmatched in his old world Lucius has been reborn as a child with special skills and a weird interface in an ancient tomb. However that won't stop him from fulfilling his lifelong goal, no matter what stands in his way. Whether it's in this world or the next I will become a God.
8 65 - In Serial37 Chapters
Swords and a Shortage of Sorcery
In a land where magic is scarce, mythical monsters and sorcerers are a rare sight. They command power feared throughout the land. Only someone with a genius intellect, magical power, or divine heritage could stand a chance of defeating them in single combat. Luckily for him, Derik Johnson possesses none of those qualities. A humble watchman pressed into service after being teleported from his evening commute; he is burdened with terrible luck and ends up fighting said creatures. Derik will have to use his wits, allies, and equipment wisely to survive. But if all else fails. He can always use his own legs—To hotfoot it out of there!
8 276 - In Serial41 Chapters
Cyber-multiverse Milieu
Eric is given the opportunity to modify/create a world for him and others to live in. He can change the laws of nature, physics, reality and anything else that he wants for his new world. He adds magic and other things to his new world but he realized that he can connect his world to other worlds created/modified by other people who were given the same opportunity. Join Eric and others living in his created world as they try to figure things out.
8 130 - In Serial23 Chapters
Alone Until You: Laurenzside x Smajor1995 Fanfiction
Bobby had just up and left Lauren, and what can her friends do to help? And how can one show he cares about her the most?
8 198 - In Serial22 Chapters
Right On The Money Honey - Michael Hardy
"Who'da thought a right on the money honey'd ever fall for a broke boy?"OrIn which Liz and Michael meet at a bar while she's visiting Nashville and they hit it off. Inspired by Broke Boy by Hardy. I own my own characters. [7/7/21] - [7/31/21- 8/24/21]
8 339

