《ɪɴᴇxᴘʟɪᴄᴀʙʟᴇ sᴇᴄʀᴇᴛ》АРАВ: ДАХИЖ ХЭЗЭЭ Ч...
Advertisement
Тэр явдлаас хойш бараг л цаг гаран өнгөрсний дараа Жонгүг тайвширан Тэхёны гар дээр унтаад өгсөн байлаа. Түүний ухаангүй үйлдлээс болж Жонгүг нөхөж болошгүй сэтгэлийн шарх авах шахсан.
" Дахиж хэзээ ч ухаанаа алдахгүй, чамайг хүсэхгүй бол биед чинь хүрэхгүй. Дараагийн удаа илүү болгоомжтой байж яасан ч чамайгаа гэмтээхгүй. Одооноос эхлээд эрдэнийн чулуу мэт нандигнан хайрлах учраас тэнэг намайгаа уучлаарай."
Жонгүг хэдий тайвширсан гэдгийг мэдэх ч тэр уучилалт гуйхаа больж чадахгүй байлаа. Өөрөөсөө ч хармалдаг хэрнээ энэ удаад өөрөө гэмтээх шахсан гэхээр түүний дотор урагдах шиг болох аж. Арай гэж олж авчихаад дахиж явуулна гэдэг түүний хувьд үхснээс ялгаагүй билээ.
"Тэхён, одоо уйлахаа боль. Би зүгээр ойлгосон уу?"
" Өө би чамайг сэрээчихсэн үү? Буцаад унт даа."
Тэхён нулимсаа гялс арччихаад худлаа инээмсэглэх бол Жонгүг хөнгөхөн санаа алдаад босож ирэн түүний өөдөөс гараа дэлгэлээ.
"Яасан бэ, уйланхай залуу нь тэврүүлэхгүй юм уу?"
Тэхён хэсэг гайхан харсан ч удалгүй чангаар уйлсаар Жонгүгийн энгэрт шигдэн мигшиж эхлэх нь үнэхээрийн өрөвдөлтэй.
" Одоо зүгээр дээ, ойлгосон уу? Жонгүг чиний хувьд ямар чухал хүн байсныг ойлгож байна. Тийм болоод ч чи намайг анх харсан цагаасаа эхлээд болгоомжтой харьцаж ирсэн. Жонгүг чамд дурлах нь араггүй юм байна лээ, ийм халамжтай, өөрт нь хайртай, эрх залуу байхад дурлахгүй гээд яах юм? Тэр дэвтэр яагаад намайг энд авчирсныг одоо л ойлгож байх шиг байна. Гэхдээ яг ч баталгаатай хэлж мэдэхгүй ч, би сүүлд Кан багштай хэрүүл хийж байснаа л санаж байна. Тэгээд нэг мэдсэн энд ирчихсэн байсан. Харин өнөөдөр л цаг хугацаагаар аялчихсан гэдгээ мэдлээ."
Тэхён түүний яриаг чимээгүй сонсох бол Жонгүг яг юу болоод байгаа гэдгийг өөрийнхөө ойлгосноор тайлбарлах гэж хичээж байлаа.
" Тэр нас барчихсан тийм үү? Хэрвээ тийм биш байсан бол чи хэзээ ч надтай зууралдахгүй байх байсан юм. Тэр ч болоогүй миний сэрсэн тэр газар та хоёр хоёулаа байж байх ёстой байсан. Чиний ярьсан зүйлсийг чинь сонсоод байхнээ тэр нас бараад нилээн удаж байгаа байх. Тэгсэн ч чи түүнийг нас барсан гэдгийг мэдсэн хэрнээ өдийг хүртэл хүлээсээр байгаа тийм үү? Бурхан магадгүй чамайг өрөвдөөд чиний сэтгэлийг бага ч гэсэн дэвтээхийн тулд намайг явуулсан байх."
Advertisement
" Чи бидний хайрын түүхийг сонсмоор байна уу? Одооноос 4 жилийн өмнө би түүнийг манай компанид агент бөглөхөөр ирэхэд нь анхны харцаар дурлаж байсан юм. Тэгээд юу ч бодолгүй түүнийг ажилд авчихсан. Маргаашнаас нь эхлээд түүнийг аль болох өөртэйгөө ойр байлгахын тулд ажил дээр нь алдаа гаргуулж аль эсвэл кофе зөөлгөдөг байсан. Хэрвээ тэр ажлаа буруу хийвэл над дээр ирнэ. Тиймээс ямар нэгэн байдлаар заавал нэг зүйлийг нь сүйтгэдэг байж билээ. Тэгээд нэг ирэхэд нь өөдөөс нь аятайхан инээмсэглэчихгүй хэрнээ үргэлж уурлаж загнадаг байсан. Тэгэх болгонд тэр минь чимээгүйхэн уйлдаг байсныг мэддэг ч юу ч хийж чадаагүй. Удалгүй түүнийг уйлах төдийд л зүрх өвддөг болчихсон байсан учраас дахиж өрөөндөө дуудаж зүрхлээгүй юм. Тэгсэн ч тэр надад дургүй болоогүй үргэлж хөөрхөн инээмсэглэчихээд зүрхийг минь хяналтгүй болгодог байсан. Хэдэн сарын дараа тэр халагдах өргөдлөө өгсөнөөр би тэсэлгүй сэтгэлээ илчилж орхисон. Учир нь тэр дахиад л уйлж байсан. Өөртөө дахиж түүний уйлахыг харахгүй гэж амалсан хэрнээ амлалтаа зөрчин түүнийг үнсчихсэн. Магадгүй тэр үед зүгээр л тавиад явуулчихсан бол би одоо ингэж зовохгүй байсан юм."
Тэхён хэдий дурсамжныхаа дөнгөж эхлэлийг нь ярьсан ч Жонгүг уйлаад эхэлчихсэн байлаа. Тэр ийм л эмзэгхэн, нандин хүн.
" Үгүй ээ, хайрт минь чи зөв зүйл хийсэн. Хэрвээ чи байгаагүй бол би аль эрт үхчихсэн байх байсан юм."
(☞ ͡° ͜ʖ ͡°)☞ удахгүй бүх зүйл ойлгомжтой болох учир хүлээчих за💖
Advertisement
- In Serial20 Chapters
I was given a new life yet I somehow became a battle lunatic
John wakes up in a strange new world filled with magic, monsters, and adventurers. He quickly comes to learn that he is no longer human and seems to be the only one of his kind. Did this change occur solely on the physical level, or is he loosing more of his humanity as his power grows? John tries to make a place for himself in the world he was dropped in to, while finding it harder to recall the one from his past. Many new friends stand beside John as he tries to unravel the mysteries behind who, or what, put him here and he's going to need all the strength he can muster in order to deal with the consequences of what he unearths.
8 139 - In Serial71 Chapters
The Day I Got Summoned in Another World to Marry the Demon Queen
Everyone says that fate brings us the worst or greatest happenings in life.But, what if, just what if... fate is also the reason you will take away from the place you belong and drags you to another side of the imagination you never expected?This is how it turns to be, as the time I almost got died due to an accident leads me to summon in another world and meet my future wife, the queen of the dead.... to get marry to me.
8 334 - In Serial26 Chapters
Whispers of Time 3
"Я не думал, что это может разрушить тебя" - Луи.Третья часть замечательного фанфика "Whispers of Time". Наслаждайтесь)
8 86 - In Serial10 Chapters
Knowing the Psychopath Before [American Horror Story]
Tate is a psychopath who shot fifteen people in Westfield High School and burned his mother's lover. The murder house, in which he lives in, has deep secrets and ghosts. What would happen if you known Tate before his shooting and death? Meet Riley and Jake who become friends with Tate in 1994 and find out what happens. *All characters belong to American Horror Story except my ocs Riley and Jake. I don't own American Horror Story.© Copyright 2015-2016 livinginmymindgirl. All rights reserved.This story is posted only under my username livinginmymindgirl on wattpad and fanfiction.net. If you see my story posted elsewhere please report it. Thank you.Cover by xXsmartypantsxX
8 110 - In Serial20 Chapters
The Nerd is a Stripper?!
Everyone has heard of the nerd being a street fighter or a bad ass, what happens when the Nerd is a Stripper? Meet Ava or Tracy, her stripper name. Ava at school is a nerd, she wears baggy clothing and wears fake glasses and braces. Tracy, however is a stripper, she is the best is the business and is only 17. If people at school found out she was a stripper, many bad things would/ could happen. But happens when the bad boy finds out? ~~~~~~~YOU STEAL MY STORY YOU LOSE YOUR HEAD, THIS IS COPYRIGHTED! carry on
8 101 - In Serial33 Chapters
attachment ; haikyuu!!
Completed - Haikyuu!! oneshot collection.
8 73

