《ɪɴᴇxᴘʟɪᴄᴀʙʟᴇ sᴇᴄʀᴇᴛ》ЕС: ХИЛ ХЯЗГААР
Advertisement
" Бурхан минь, чи ямар аймшигтай харагдаж байгаагаа мэддэг ч болоосой. Яасан, намайг санаад буцаад ирсэн үү?"
" Битгий мөрөөд, надад мөнгө өгөөдөх! Би яг өлсөж үхлээ, хэрвээ үхчих юм бол чам дээр шүү новш минь!"
Жонгүг учир зүггүй хараал хэлээд унах бөгөөд шууд л очоод тавагтай жимснээс идэж эхэлсэнд Тэхён нүдээ эргэлдүүлсээр өрөөнийхөө жижиг хөргөгчийг ухах нь инээдтэй.
" Чи надад үнэхээр хайртай байсан бололтой. Яаж ингэж дуулгавартай байж чаддаг байна аа? Би өөрийгөө ямар байсныг мэдэхгүй ч чамайг бол баздаг л байсан юм байна? Хаха!"
" Хайртай байсан биш, одоо болтол хайртай. Дуулгавартайдаа биш хайртайдаа ингэж байгаа юм? Харин чи яг л хүүхэд шиг үнэхээр гэнэн томоогүй байсан. Одоо болохоор л хүн барьж аваад зодчих гээд байх юм? Тэглээч би биш чи л дуулгавартай байсан байх. Ялангуяа нөгөө ажилдаа-..."
Жонгүг яг гадил задлаад ам руугаа хийж таарахад Тэхён ингэж хэлснээр өнөөх юу ч бодолгүй идэж байсан хүн гэнэт л хахаж цацсаар бүгдийг нь амнаасаа гаргаад хаячихав.
"Яасан бэ? Чи юу бодоод байгаа юм? Арай-...хөөё жаалаа, би гэр цэвэрлэх тухай ярьж байна?"
Тэхён чанга чанга инээсээр түүнийг шоолох бол Жонгүг муухай гэхээсээ илүү эгдүүтэй царай гаргачихаад амаа арчиж эхлэх нь тэр.
" Муу галзуу амьтан! Битгий надад хоёулаа юу яачихсан гэдгийг сануулаад бай!"
" Зүгээр дээ, санаа зовох хэрэггүй. Чи үнэхээр өнгөрснөөс ирсэн бол би тэр үеийн Жонгүгийг танихгүй гэсэн үг. Тиймээс хоёулаа се-..."
" АМАА ТАТААЧ ДЭЭ! ӨӨРИЙГӨӨ ЮУ ЯРЬЖ БАЙНА ГЭЖ БОДООВ! ИЧИЖ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ!"
Жонгүг хажуудаа байсан дээрийг шүүрч аваад Тэхёныг хөөж эхлэх бол өнөөх нь ч гэсэн зугтах аж.
" Үгүй ээ, чи л өөрөө юу яачихсан байна гээд санаа зовоод байсан биздээ! Тэгээд л тийм зүйл болоогүй гэдгийг хэллээ шдээ!"
Тэхён зугтах явцдаа ийн чарлах бол Жонгүг ч мөн адил түүнийг хөөх үедээ араас нь чарлах аж.
Advertisement
" Тэглээ гээд хэлж болдог юм уу! Өнгөрсний би хийгээгүй ч ирээдүйн би хийчихсэн байгаа новш гэж!"
Жонгүг улам хурдаа нэмсээр түүнийг барьж аван нүүр нүдгүй нүдэж гарлаа. Өрөөгөөр дүүрэн чарлаан...
"Б-байз... Байз түр ярилцья! Хүлээж байлд-..."
" Ярилцах гэнээ! Юу ярилцах гээд байгаа юм? Миний анхны шөнө хэрхэн халуухан өнгөрсөн тухай юу!"
" Тийм бишээ! Ер нь чи яахаараа намайг дандаа дээрэлхдэг юм! Би ч гэсэн чадна за, алаад өгье л дөө!"
Тэхён ч мөн адил дэр шүүрч аваад сөрсөн базаа хийж эхэлсэн ч Жонгүг огтхон ч бууж өгөх янзгүй өөдөөс нь дайрсаар байсан юм. Тэд энэ янзаараа цаг хагас байлдсан ч хэн хэн нь бууж өгсөнгүй. Удалгүй Жонгүг буйдан дээр зогсож байсан болоод ч тэр үү хөл алдан унахдаа Тэхёныг татан өөр дээрээ унагааж орхив.
Баахан өдөн дунд тэд унахдаа бие биерүүгээ тасралтгүй ширтэж байсан юм. Жонгүг ч удалгүй ухаан орон босохоор өндийтөл Тэхён түүнд тийм боломж олгосонгүй. Харин ч эсэргээрээ гарыг нь хумхиж бариад хажууханд нь байсан уяагаар чанга гэгч нь уяж орхив.
"Х-Хөөё чи яах гээд байна аа! Намайг яг одоо тавь, муу галзуу новш!'
"Битгий тийчигнээд бай, тэгээд байвал хөлийг чинь ч гэсэн уячихна шүү!"
Жонгүг түүний юу хийх гээд байгааг гадарласан ч Тэхён арай ч тийм зүйл хийхээр тэнэг хүн биш билээ. Тэр хайртай хүндээ гар хүрч зүрхлэхгүй.
" Хараал ид, ямар нэгэн сонин зүйл хийх гэж байгаа бол би суларсан даруйдаа чамайг ална шүү Ким Тэхён!"
" Тэгвэл хийж болно гэсэн үг үү? Ойлголоо, одоохон хаалгаа цоожилчихъё. Дахиад Жиминыг саад болоосой гэж хүсэхгүй л байна шүү ."
Тэхён хажуудаа байсан товчлуурыг дарснаар өнөөх хаалга сүртэй нь аргагүй цоожлогдох аж. Тэгээд хажуудаа байсан харилцуурыг аваад өнөөдөр хүн хүлээж авахгүй гэдгээ хэллээ.
" Бурхан минь! Чи үнэхээр галзуурчиж! Надад хүрээд үзээрэй, үгүй бол-..."
" Үгүй бол яана гэж? Чи намайг яаж чадах юм бэ дээ хонгор минь?"
Advertisement
Тэхён ёжтой нь араггүй инээмсэглэсээр цамцаа тайлж эхэлсэнд Жонгүгийн нүд томрон амьсгаа нь давхцаж эхлэв. Тэр айж байна....
" Өө үгүй ээ, үгүй үгүй! Бас дахин үгүй! Яг одоо намайг сулла! Энэ тоглоом чинь таалагдахгүй байна тэнэг минь!"
Жонгүг хэдий тийчигнэх ч огтхон ч амжилт олсонгүй. Учир нь Тэхён түүний дээр тэгнээд суучихсан учир олигтой ч хөдөлж чадахгүй байсан юм.
"Яасан бэ? Чамд таалагдаж байгаа биз дээ? Мм..."
Тэхён дээгүүрээ бүрэн нүцгэрэхэд Жонгүгийн нүд бүлтэгнэн золтой л аяганаасаа гарчихсангүй. Тэр хангалттай айж байна.
" Чи намайг хангалттай шалгасан Жонгүг. Би ч хангалттай тэвчсэн. Бүхэл бүтэн 3 жил чамайг хүлээх амар байсан гэж бодоо юу? Тэгээд нэг өдөр гэнэт гарч ирчихээд танихгүй мэт аашлахад чинь ямар хэцүү байсан гээч. Барьж аваад үнсэхийг хүссэн ч, уйлаад тэврэхийг хүссэн ч би чадаагүй. Би өөрийгөө хангалттай барьсан. Өдөр шөнөгүй ширтээд суумаар байсан ч чи надад тийм боломж олгосон бил үү? Савал хийвэл барьж зодчих гээд, цаг минут тутамд гаж донтонгоор минь дуудаж байсан биздээ? Харин одоо жинхэнэ гаж донтон ямар байдгийг харуулаад өгье!"
Тэхён шууд л түүнрүү дайрч хүзүүг нь шимж эхэлсэн ч Жонгүг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсанд тэрээр гайхан дээшээ харахдаа төсөөлөөчгүй дүр зурагтайгаа нүүр тулах нь тэр. Жонгүг уйлж байсан. Түүний нялх залуу шүдээ зуугаад дуу гаргалгүй мигшиж байсан...
" Н-намайг уучлаарай, Жонгүг. Б-би үнэхээр өөрийгөө хянаж чадсангүй. Би энэнээс цааш явах хэрэггүй байсан юм... Хил хязгаарыг давсанд үнэхээр уучлаарай."
Жонгүгийн уйлж байгааг харах түүнд яг л үхэж байгаа мэт мэдрэмж өгөх бөгөөд бушуухан л гарыг нь өвтгөх уяаг тайлаад жоохон хүүхэд шиг хоёр гар дээрээ өргөөд бүүвэйлж эхлэв.
" Намайг уучлаарай ..."
Тэхён нулимс дуслуулсаар Жонгүгийн духан дээр зөөлхөн үнсэх бол Жонгүг одоо ч түүнд гомдсон гомдолдоо уйлсаар байсан юм.
Advertisement
- In Serial7 Chapters
Cultivation Anomaly Type 7A Variation 3Z
A person from Earth dies and is reborn! Initially delighted, he quickly begins to realize that being in a cultivation novel is much more frightening than reading a book. Still, he does his best to keep a cheerful, positive outlook on life while going to extreme lengths to prevent his own miserable and possibly brutal death.
8 111 - In Serial25 Chapters
A tale of Might and Magic [Hiatus/Dropped]
Read if you like funny asshole main characters and questionable moral.
8 124 - In Serial9 Chapters
The Glue That Held Us Together
A modern family consisting of a mother, father, and three boys lived the average life of any family in the rural state of Ohio. Everyone was happy, the children Levi, Dante, and Genesis, were focusing on their future and school. The parents, Skye and Demetrius had a few years of work in them before they could finally retire. Things were looking up for all of them until suddenly, after a 3 day prayer retreat, Skye went missing. Filled with sadness and dread the family must now deal with the lost of a loved one as they keep moving towards their goals, but one question still remains, where did Skye go?
8 151 - In Serial10 Chapters
Word Wise
A war is brewing. These young men, and women, will come of age, and be forced to make decisions, that in turn will make them. Follow their journey, as they leave their names in Lione's history books.
8 144 - In Serial35 Chapters
What Am I {J.J.K. FF}(#wattys2018)
"It's not that easy to escape your marriage honey."Started: 30/03/2018[DISCONTINUED]
8 146 - In Serial9 Chapters
Nobody Gets Me (Like You)
A single night out turned into a relationship no one expected. Betty never imagined falling for Toni's drummer, Jughead Jones. For a moment, he was just another guy. He was a guy in Toni's band who she thought was good looking. That didn't mean she wanted to date him. Then, suddenly, he was her world and she couldn't imagine being with anyone other than him.
8 71

