《•Stay With Me• |✔︎|》[22]
Advertisement
"Сандарч байгаа л байх даа"
"Боль доо. Сандарч байгаа хүн ийм царайтай байна гэж үү?"
"Хүчээр ирсэн мэт л"
"Харин тийм байгаа биз"
Хоорондоо шивнэлдэх ажилчдын яриаг сонссон Тэхён санаа алдсаар толь ширтэн суухад удаа ч үгүй нэг ажилтан түүнд хуримын хослол барьсан чигтээ хүрээд ирэх нь тэр.
"Сүйт залуу тань үүнийг хүргүүллээ"
"Гэхдээ энийг-" Тэхён гайхсаар өөрийн өмссөн хослол руугаа заавал ажилтан
"Энэ хослолыг таньд илүү зохино гэж хэлүүлсэн" гэсээр хослолыг түүнд өмсүүлэх гэсэн мэт гаднах хүрмийг нь тайлахыг зэхэхэд нь Тэхён түр хойшлон зогсоод
"Би өөрөө сольчихъё" хэмээн хослолыг гартаа барьсаар хувцас солих өрөө зүглэлээ.
Царайлагын дээр төгс гэмээр биетэй түүнийг харсан ажилчид бүгд л шүүрс алдан, шуналаа бадраана.
"Ийшээ явна уу?" Ажилчин цаг болсон хэмээн үзэв бололтой түүнд сануулаад зүүн зүг рүү заан Тэхёныг дагуулсаар модон том гээчийн хаалганы урд ирж, Ким Тэхён гэж зарлахыг хүлээн зогслоо.
Удалгүй түүний нэр дуулдаж Тэхён санаа алдсаар дотогш орон ирсэн олныг ч харалгүй доош харсаар яван байсан ч аргагүйн эрхэнд харцаа дээшлүүлэн эгц харахдаа дорхноо зогсож орхих нь тэр.
Тэр хэсэг ер байрнаасаа хөдөлсөнгүй. Нүдээ томруулж барьсан цэцгээ хүртэл алдаж орхисон нь энэ байлаа. Жонгүгийн хувьд ч Тэхёны харцыг харсан эхний секунддээ л амьсгалаа түгжиж, багагүй сандралаа нуух гэж хичээж эхлэв.
Хэдий Тэхён маш ихээр гайхаж байсан ч буцан хаалга руу явахыг хүссэнгүй. Жонгүгийг ч алдаж чадсангүй. Өөрийгөө зоригжуулсаар Жонгүгийн зүг алхлаа.
"Чамд энэ хослол сайхан зохиж байна" Жонгүгийн үгэнд Тэхён нэг ичсэн ч одоо л ойлгосон аятай
"Тэгэхээр, чи энэ хослолыг надаас түрүүлж авсан хүн нь байх нь ээ" хэмээн үл ялиг инээх шиг болоход нь Жонгүг инээмсэглэн урагшилсаар Тэхёны хамран дээр зөөлөн үнсээд
"Тийм ээ. Бас ганцхан энэ хослол л чамд зохино. Яг л над шиг" гэсээр олон сарын турш огт гаргаагүй жаргалтай инээмсэглэлээ нүүрэндээ тодруулахад Тэхён хүртэл үүнд нь ховстуулж орхиод өөдөөс нь чин сэтгэлээсээ инээмсэглэх аж.
○○○
Хуримын үйл ажиллагаа дуусаж эцэст нь бүжгийн хэсэг ирэхэд Жонгүг ч Тэхёны урд сөгдөн суугаад хайрцагтай бөгж сунгалаа.
"Түрүүн бөгжөө сольж амжаагүй юм. Үүнийг би өөрийн гараар сийлж бэлтгэсэн учраас чамайг аваасай гэж хүсэж байна" Жонгүгийн үгсэнд Тэхён инээмсэглэсээр өөрийн бөгжийг сугалан гараа түүнд өгөв.
Жонгүг ч үүнд нь инээмсэглээд гаранд нь аажмаар бөгжийг зүүлгэн өглөө.
"Аливаа зүйл үргэлжлэх тусмаа л илүү их зовлонг дагуулдаг. Гэсэн ч энэ хүртэл явсан бид бие биеэрээ бахархах ёстой. Учрыг чи ч мэдэж байгаа. Цаашдын зовлонтой, жаргалтай бүхий л үед хажууд минь байна гэдгээ амлаж чадах уу?" Жонгүгийг асуухад Тэхён толгой дохисоор
Advertisement
"Мэдээж. Би амлаж чадна" хэмээн итгэлтэй нь аргагүй хэлвэл Жонгүг инээмсэглээд уруулыг нь хэд хэд үнсэж аваад
"Баярлалаа. . . Бүжиглэх үү? Нөхөр минь" гэсээр гарыг нь чангаар атгахад нь Тэхён толгой дохисоор хоёр гараа Жонгүгийн мөрөөр давуулах аж.
"Үнэхээр ийм зүйл болно гэж бодоогүй ч би одоо үнэхээр их баяртай байна. Бүр нүднээс минь гашуун ус гарах хэмжээний" Тэхён хэлээд дөрвөлжин инээмсэглэлээ гаргасанд нь Жонгүг чангаар хөхөрсөөр түүний уруулыг гүнзгий гэгчээр үнсэн авах нь тэр.
"Би ч бас маш их баяртай байна. Тэхён"
○○○
"Байж байгаарай!" Сынчол цааш явах Жонгүгийн цаанаас орилон дуудахад Жонгүг ч эргэн хараад гайхсан харц шидэллээ.
"Энэ хуримын гол шалтгаан бол ердөө л чамайг мартах болон мартуулах. Бас би одоо үнэхээр шантарч байна. Тэхён хэзээ ч минийх болохгүй гэдгийг, мөн тэр зөвхөн чинийх гэсэн зориулалттай болохыг ч маш сайн мэдсэн. Тиймээс надад санаа байна."
"Юугаа яриад-"
"Тэхёнтой гэрлэ"
"Үнэхээр галзуурчихсан юм уу? Танай дүү чинь надад хайртай. Ойлгож байна уу? Чи бараг л дүүгээсээ урваад байна"
"Гэхдээ чи хайргүй. Бас би хэдийн дүүгээсээ асуучихсан. Тэр ч гэсэн надтай санал нэг байгаа. Иймээс зүгээр л үгэнд минь ор"
"Би загниулмааргүй байна л даа. Гэхдээ...энэ санал чинь дажгүй сонсогдож байна"
○○○
○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○○
"Жон Кихён, Жон Хёнжин. Яг одоо наад зодооноо зогсоо" Тэхёныг орилсоор тэдэн рүү очиход хоёр хөвгүүн дургүй нь аргагүй бие бинээсээ холдон өс хонзонгийн харцаар харна.
"Хэн эхлүүлсэн?" Түүнийг дахин асуухад хоёр хөвгүүн хоёул чангаар орилсоор бие бие рүүгээ заах нь тэр.
"ТЭР!"
"ТЭР!!"
"Үнэхээр болихгүй хэрэг үү? Хэрэв дахиж нэг л удаа ийм үйлдэл үзэгдвэл та хоёрыг хоёуланг чинь дахиж гадаа гаргахгүй гэж мэдээрэй"
"Гэхдээ аав аа!"
"Аав!"
"Өөр яриа байхгүй. Эсвэл Жонгүг аавд чинь хэлчихнэ шүү" Жонгүгийн нэр дурсагдав уу, үгүй юу дуугүй болох хоёр хүү бие биентэйгээ тэврэлдэн эвлэрсээр цааш алхах нь Жонгүгийн хатуу аавдаа бус хэрэв тэднийг ямар нэгэн хэрэг тарьсан тохиолдолд чихэр, жимс, тоглоом зэрэг авч өгдөггүйд л байгаа юм.
Тэднийг удаан ажигласан Тэхён чангаар инээд алдсаар утсаа гарган Жонгүгтай холбогдлоо.
"Яасан? Хайрт минь?" Цаанаас нь гарах ядрангуй хоолойнд Тэхён нэг анзаарсан ч
"Ирэх болж байгаа юм уу" гэвэл Жонгүг хэсэг чимээгүй болоод удалгүй
"Одоо очлоо" гэсээр дуудлагыг таслачих нь тэр.
○○○
Хаалганы хонх жингэнэх эхний секундэд л орилолдсоор гүйх хүүхдүүдийнхээ хойноос инээмсэглэн алхах Тэхён тэдний аавтайгаа хэрхэн нялууралдахыг хараад удалгүй явсан хойно нь өөрөө ч мөн эрхлээд авлаа.
Advertisement
"Яагаад утсаа гэнэт тасалчихсан юм? Би чамд яг тэднийг хэлэх гэж байлаа"
"Том хэмжээний хурал болж байсан юм. Үнэхээр уучлаарай"
"Аан тийм байх нь ээ. Ямар ч байсан дараагийн удаа хуралтайгаа хэлээд таслаж байгаарай"
"Ойлголоо. Хайрт минь"
"Гараа угаачихаад ир. Би хоол бэлдээд байж байя"
"Мэдээж"
Гал тогооны ширээнд бүгд л цугларсан энэ үед Жонгүг болоод хоёр хүү нь Тэхёнд талархлаа гэсээр хоолоо идэж эхлэхэд Кихён урдах хоолоо бус өөр юм бодсоор гэнэт л аав нараасаа өөртөө томдсон гэмээр асуулт тавьбал тэд хоёул гайхлаа.
"Хайр гэж ер нь юу юм? Манай найз хэлэхдээ чи хэн нэгэн охины үсийг нь зулгаавал энэ хайр гэсэн. Гэтэл би ангийнхаа бүх охидуудын үсийг зулгаадаг. Энэ тэгэхээр хайр юм уу?"
Тэхён түүний асуултанд нэг хоолойгоо засвал Жонгүг инээд алдсаар
"Тэр найз чинь жоохон. Чи ч балчир. Тиймээс энэ хүнд асуудлыг ойлгох гэж хичээгээд хэрэггүй. Амьдралын эрхэнд л болдог зүйл. Эхэндээ ойлгохгүй байж байгаад дараа нь бага багаар мэдэрч эхлэх энэ л амтлаг зүйл бол ердөө л хайр" гэсэнд Кихён юм ойлгож буй мэт толгой дохих ч үнэндээ тэр юу ч ойлгоогүйг Жонгүг гэлтгүй Тэхён ч мэдэж байв.
"Тэгвэл таны хувьд хайр гэж юу юм?"
"Мэдэхгүй юм даа. Энэ миний мэдэх бүх зүйлсээс огт өөр. Бөмбөр нүдэх чимээ, олон утаслагт татагдах зүрх, литрээр урсах ус, сүнс харах мэдрэмж, энэ бүгдийг хольсон тийм л аугаа мэдрэмж. Үүнийг л магадгүй хайр гэх байх. Миний хувьд бол зүгээр л Тэхён аав чинь. Энэ хүний төгс царайг харах, баргил ч ховор хоолойг сонсох, анхилуун гэмээр үнэрийг нь үнэртэх, биеийн хэсэг бүрийг нь хайрлангуйгаар таашаах, тэр бүхий л үеүдэд би хайр гээч зүйлийг мэдэрч чаддаг" Жонгүг Тэхёны гарнаас атгасаар хэлээд инээмсэглэвэл Тэхён ч мөн инээмсэглээд зогсохгүй урагшилсаар Жонгүгийн уруулыг үнсэн авлаа. Харин тэдний энэ удаан, бөгөөд халуухан үнсэлтийн туршид хоёр хөвгүүн хоёул нүдээ дарж, 'том хүний юм' гэх үгс урсгах нь эгдүүтэй.
○○○
"Ус?" Жонгүгийг нойл ороход л урдаас нь мэлтийн харагдах ваннтай их усыг харан цочирдсоор асуухад Тэхён хувцсаа тайлсан чигтээ
"Чи ойрд их ядраад байгаа шүү дээ. Магадгүй биеийг чинь үрж, массаж ч хийх хэрэгтай байх" хэмээвэл Жонгүг толгой дохисоор хурдхан хувцсаа тайлан ванн руу гүйгээд орчихов.
Тэхён ч мөн тайлж дуусав бололтой нүцгэнээр ванн руу орон Жонгүгийн өөдөөс харан суухад нь Жонгүг саван авсаар
"Ороогүй удаж. Тийм үү?" гэхэд Тэхён инээмсэглэсээр толгой дохин түүнийг эргэн хар гэсэн шиг дохио өгөөд үрэх материал гартаа зүүн нурууг нь үрж эхлэх нь тэр.
○○○
"Чи л миний амьдралд байхад би хэзээ ч шантарч, мөн амлалтаасаа буцахгүйг сайн санаж авах хэрэгтэй шүү. Учир нь би чамайг надад үүрд мөнх итгээсэй гэж хүсэж байна" Жонгүг Тэхёны өөдөөс харан хэвтсэн хэвээр хэлээд уруулыг нь үнсэн авахад Тэхён ч өөдөөс нь үнсэлцэн арай хийн уруулаа түр салгалаа.
"Би чамд хайртай. Жонгүг. Үүнтэйгээ адил үүрд хайрлаж, итгэлээ өгсөөр л байх болно"
A/N: Холион бантангаа дараа нь өөрөө буцаж засах гэж их л юм боллоо. 12-р хэсгээс, за худлаа, бараг 9-р хэсгээс хойш л солонгос драма болох нь холгүй л юм болов.
Юутай ч энэ хүртэл надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Үргэлж дэмжлэг өгч, магтан сайшаадаг энэ олон хүмүүстээ бүгдэд нь чин сэтгэлээсээ талархмаар байна аа. ❤❤❤
Аа мөн, өсөлтгүй жирэмслэлт гээд байгаа зүйл нь зуун хувь үнэн ба эргэн нэг сөхөн хараад яг ямар шалтгаанаас үүсдэг, яадаг эд болохыг нь мэдээд авчихад их гэмгүй. Учир нь ойрын жилүүдэд өсөлтгүй жирэмслэлт гэх энэ зүйл нь улсад ихээр ихсээд байгаа бөгөөд ихэвчлэн агаарын бохирдол, хууч өвчин зэргээс болдог. Иймээс энэ бүгдээс сэргийлж, хэрэв та бүхэнд ямар нэгэн таньдаг жирэмсэн эх бий бол хамаагүй эм бүү уу хэмээн сануулаарай. Зохиомол дүр болох Ина шиг олон эхүүд мэдэхгүй эм танаасаа болж хүүхдээ алдах нь их элбэг юм шүү.
Үргэлж л Тэхён, Жонгүг хоёроо аз жаргалтайгаар төсөөлдөг би гэнэт л гунигтай хэсгүүдээр дүүргээд эхлэхээр цаанаасаа дургүй хүрдэг юм билээ. Сүүл рүүгээ яах гэж ингэж бичив ээ гээд л харамсах үе бишгүй л олон тохиолдсон. Гэсэн ч та бүхнийхээ ачаар одоо ингээд нэг өгүүллэгээ дуусгачихсан бахархалтай нь аргагүй сууж байна.
Эцэст нь баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү💓💕✨
Advertisement
- In Serial51 Chapters
An Advance in Time
In the year 2050, nanotech was invented that allowed humanity to do what it does best: ignore reality. Jason was a project manager at Razor, Inc. where those simulations were crafted and improved every day. That is, until an accident with a power outage and a poorly-coded backup protocol saw his consciousness transferred to a server and his body in a coma for the foreseeable future. With the corporate vultures circling around what they see as a new piece of company software, Jason finds himself in one of the simulations he used to design. If you enjoy kingdom-building, strategy, technological progression and big challenges, you’ll likely enjoy An Advance In Time. Remember to follow the story by clicking the bookmark icon and add the story to your favorites list! Reader comments: “It’s like those incremental games, but much much more entertaining. I can’t wait to see where this goes, and can’t wait for the next update!” - Reddit user “Solid prose and an interesting start... I’m always a sucker for industrialization, so I think I’ll be watching this.” - Reddit user “The story is just the type of story I love reading.” -RoyalRoad reviewer Discord server: https://discord.gg/aRQNgR7 [A WINNER of the Royal Road Writathon challenge]
8 236 - In Serial10 Chapters
Love by Chance Smuts (One shots)
Love by Chance smuts and lemons if you want. And fluffs maybe.There is seven now: Tin x Can (x 2), Tum x Tar (x 2), Kengkla x Techno (x 2) and Ae x Pete. (smuts)#9 in aepete#1 in tumtar
8 201 - In Serial16 Chapters
Various Females X Male Reader (Open Request)
The very first in the series (Probably hehe)
8 74 - In Serial84 Chapters
Wake now in the fire.
Book 2 in the Fire Series. Centuries ago she fell to Earth in a land of deserts. She lay in pools of molten glass where the sand had melted beneath her, with no understanding of what she was or from where she had come.
8 165 - In Serial64 Chapters
Loving a Liar │Number Five
"I lied to you at a time where lying shouldn't have even been an option. But I was desperate. So when The Handler offered me that, I...I just couldn't say no.""You could have said no. You were just being selfish."[Number Five x Reader][Season 1 completed][Season 2 completed][Season 3 completed][Started: June 6th, 2021][I do not own Umbrella Academy][UNDER-EDITING]
8 171 - In Serial11 Chapters
Crenny: Passing Notes
In this story Kenny and Craig are now sophomores and missed there bus so they walked to school when Craig notices this orange sticky note sticking on on his bookbag. *I don't own south park nor the cover (if you do credit it for me please)*This story isn't connected to my other stories *No smut*profanity
8 203

