《•Stay With Me• |✔︎|》[20]
Advertisement
"Одоо очиж байна" Жонгүг чихэвчээр Инад хэлээд хариу ч сонсолгүй утсаа таслан урдах замаа харан явах ба түгжрэлд орсондоо ч тэр үү, ихээр бухимдана.
Хамаг үрчлээгээ нүүрэндээ тодруулсаар хааяа хааяахан сигналаа дарахын зэрэгцээ гэрлэн дохиог ажина.
Таван минутын түгжрэлийн туршид уцаарласан Жонгүг нэг эргэн тойрноо харан энд тэндхийг ажин суух агаад энэ явцдаа хүсээгүй дүр зураглалаа харсныг нь нуух юун.
Шилэн хаалтны цаана жаргалтай нь аргагүй суух Сынчол болоод Тэхён. Бие биенийхээ аманд хоол хийж өгөхийн хажуугаар минут секунд тутам юу ч юм хэлэлцэнэ.
Тэднийг удаан ажиглаж суусан Жонгүг сая нэг хойноо байх машины сигналын дуугаар ухаан орон урдах замаа харвал машин бус хоосон зам байсанд яах ч аргагүйгээр машинаа хөдөлгөн давхилаа.
Замын туршид л олон бодолдоо дарагдан сэтгэл хөдлөлөө барихыг хичээх түүнд хэр хэцүү байгааг таамаглахын аргагүй. Бүтэн хоёр сар холбогдох гээд ч чадаагүй нэгэн нь сая нүдэнд нь үзэгдэж, ихээр цочрол, мөн баяр баяслыг авчирсан ч үүнтэйгээ ижил гуниг харууслыг ч мэдрүүллээ.
"Тэгэхээр. . . Хэдийн өөр хүнтэй болчихжээ" Жонгүг үл ялиг инээвхийлэх шиг болоод машинаа зогсоон өөрийгөө хараасаар буухад Ина өөдөөс нь инээсэн чигтээ гэрээсээ гаран ирээд машины зүг алхлав.
"Их удсан ч өршөөе дөө"
○○○
Эмчийн өрөөнд орж ирсэн Жонгүгт юм сонсож байгаа ч шинж алга. Дуугүй л Инагийн гэдсэн дээр түрхэж буй тос шиг зүйлийг гөлрөнө. Мэдээж энэ ямар ч утга учиргүй.
"...Хүлээж байгаарай. Энэ?" Эмчийн царай барайж ургийг нухацтай нь аргагүй ажаад удалгүй тэдэнд хүлээж бай хэмээн хэлчихээд гүйхээрээ өрөөнөөс гарчих нь тэр.
Сая л ухаан орсон Жонгүг эмчийн байхгүйг анзааран
"Эмч хаачсан юм?" гэсээр Инагаас асуувал Ина толгой сэгсрээд
"Ухаан санаа чинь хаана яваа юм? Хүлээж бай гэсэн. Бас ямар нэгэн зүйл болсон юм шиг байна" хэмээн сандрангуй хэлэхэд нь Жонгүг юу ч ойлгоогүйдээ дэмий л юу болсныг таана.
Удтал байсны эцэст эмч хэн нэгэн цагаан халаттыг дагуулсаар орж ирэх ба түүнд хөмсгөө зангидсан чигтээ ургийг харууллаа.
Advertisement
"Тийм байна. Чиний таамагласан зөв" цагаан халаттан хэлээд хөмсгөө багахан зангидаад зогсохгүй эмгэнэл илэрхийлэх мэт малгайгаа авахад Ина бага зэргийн таамаглалтайгаа
"Юу гээд байгаа юм бэ? Юун таамаглал зөв гэж?" гэсээр бухимдлаа ил гаргавал эмч санаа алдан түүнийг бос хэмээн дохиод
"Та хоёр ширээн дээр минь очоод байж бай" хэмээн хэлсээр өнөөх цагаан халаттантай цааш явчихад нь Жонгүг, Ина ч эмчийн ширээг зүглэв.
Тэд нэлээн удаан дуугүй байсны эцэст сая л Жонгүг Инагаас
"Юу гэж бодож байна?" гэхэд Ина толгой сэгсрээд
"Мэдэхгүй ээ. Таамаглал ч алга" гэсээр доош харвал Жонгүг санаа алдан түүний гарнаас атгаж, үүнд нь Ина бүр гайхаж ядан Жонгүг рүү харахад
"Муу юм болоогүй байх. Тиймээс сэтгэл санаагаа муутгаад хэрэггүй" гэх тэнхрүүлэх мэт үг хэлэх нь тэр.
"Ойлголоо" харилцан яриа дуусахад эмч өрөөнд орж ирэн шилээ авсаар тэдний урд суугаад
"Ийм зүйл хэлмээргүй байгаа ч. . . Ураг өсөлтгүй жирэмслэлтээр өөд болсон байна" хэмээн санаа алдвал Ина, Жонгүг хоёул ихээр цочирдож, юу гэхээ ч мэдсэнгүй.
"Жирэмсний эхний гурван сард ураг үүсч, эд эрхтэнүүд нь хөгжиж бүрэлддэг. Эхний гурван сарын хугацаанд жирэмсний явц зогсохыг өсөлтгүй жирэмслэлт гэдэг. Үүнээс цаашхи хугацаанд ураг зүрхний цохилтгүй болсныг амьгүй ураг гэж нэрлэдэг. Өсөлтгүй жирэмсний шалтгааныг яг энэ шалтгаанаас болсон гэж хэлж болохгүй байна. Нөлөөлж болохуйц олон шалтгаан байдаг. Үүнд, эхийн архаг хууч, эмгэг байдал, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, мөн дотоод орчны хортой нөлөөлөл зэрэг багтдаг. Ина? Та ямар нэгэн өвчтэй юу?" Эмчийн асуултанд Ина нулимс дуслуулсаар толгой дохиод
"Сэтгэлээ барьж чаддаггүй юм. Үүнийг сэтгэцийн өвчнөөр дүгнэдэг ч...сүүлийн үед нэг эмийн ачаар өвчин маань бараг л эдгэж байгаа" гэхэд эмч санаа алдаад
"Надад эмээ үзүүлж болох уу?" хэмээн зөөлөн дуугаар асуусанд Ина чичрэх гараа хөдөлгөж ядсаар цүнхнээсээ эм гарган эмчид өглөө.
Эмийг удаан ажигласан эмч санаа алдсаар тэдэн рүү харан
"Би мэдээж эхийг буруутгахгүй. Гэхдээ энэ эмийг өгсөн хүнийг бол буруутгахаар байна. Учир нь энэ маш өндөр тунтайгаас гадна хүүхдэд маш том сөрөг нөлөөтэй эм байна" хэмээхэд Ина доош харсаар чангаар уйлж, Жонгүг ч үг дуугарч чадахгүйдээ чимээгүй л бяцхан үрийнхээ хойноос харуусна.
Advertisement
"Эхийн биед сөрөг нөлөөтэй юу? Хүүхдийг абортоор авах уу?" Аниргүй өрөөг эвдэн Жонгүг асуулт тавьбал эмч толгой дохин
"Абортоор авна. Мөн өсөлтгүй жирэмсэн болоход эхний үед ээжид зовиур мэдрэгдэхгүй. Хордлого мэдэгдэхгүй болохоос өөр шинж тэмдэг ажиглагдахгүй. Харин хэсэг хугацааны дараа үтрээгээр цусархаг зүйл гарч эхэлдэг. Энэ үед ээжүүд өгсөх халдвар авсан тохиолдолд умайд өгсөх халдварууд үүсч, дайврууд руу даамжрах боломжтой. Эмчилгээ хийлгэхгүй буюу цэвэрлүүлэхгүй удаан яваад байхаар эхийн цусны бүлэгнэлтэд сөргөөр нөлөөлдөг. Мэс ажилбар хийж байх явцад юм уу, эсвэл мэс ажилбар хийгдээгүй жирэмснээ тээгээд явж байх үед ч цус алдах эрсдэлтэй" гэхэд Ина уйлсаар
"Надаас л боллоо. Би л хүүхдээ алчихлаа" гээд доош харсан хэвээр л байсанд Жонгүг атгасан гараа чангалан мөрөөр нь тэврэн авсаар
"Чи алаагүй ээ. Бурханд хэрэгтэй болоод л авчихсан юм. Тиймээс битгий уйл. Ойлгов уу?" хэмээн өөрийнхөө нулимсыг хүртэл цааш залгин байж хэлээд дуугүй болоход Ина ч юу ч хэлж чадахгүй чимээгүй л цурхиран уйлна.
"Би маргааш цаг бичиж өгөх учраас та хоёр ирээрэй. Хүүхдийг авхуулах хэрэгтэй"
○○○
"Ах аа. Та Инагаасаа сураг сонссон уу? Хүүхэд нь сайн байгаа гэнэ үү?" Тэхён хоол хийх явцдаа ийн асуухад Сынчол том өрөөнөөс
"Тийм ээ. Өнөөдөр эмчийн үзлэгтэй гэсэн" гэсээр орилоход Тэхён хэдхэн цагийн өмнө харсан Жонгүгийн машиныг бодон удалгүй толгой сэгсэрсээр
"Биш байсан байх. Үгүй байх" гээд эргэн хоол руугаа анхаарлаа төвлөрүүлэх ч ер болж өгөөгүйд плиткаг хурдхан унтраан түр бодлоо цэгцлэхээр тагт гарлаа.
"Мартахыг хичээх бүрт л"
"Жонгүгийг санаа юу?" Сынчол түүний хойноос гарч ирэн даавуу нөмрүүлсээр уух юм сунгахад Тэхён үүнийг нь авсаар санаа алдан
"Тийм ээ. Ер мартаж чадахгүй юм. Мартахыг хичээх бүрт л гарч ирээд, толгойд бодогдчихоод л эргэн яваад өгдөг" гэвэл Сынчол ч мөн санаа алдаад
"Хүнд хичнээн хүсээд ч авч чаддаггүй зүйл гэж байх юм. Миний хувьд магадгүй тэр нь чи бололтой" хэмээсээр үл ялиг инээмсэглэн
"Харин чиний хувьд тэр нь Жонгүг, мөн эсвэл үгүй болохыг мэдэхгүй юм. Гэхдээ. . . Инагийн ахын бус чиний найзын хувьд би чамайг эргэн Жонгүгтайгаа нийлээсэй гэж хүсэж байна" гээд Тэхёны мөрөн дээр хөнгөн цохисоор тагтыг орхих нь тэр.
Advertisement
- In Serial606 Chapters
Dragonborn Saga
Meet Jon Dare, your every day's 25 years old who one day wakes up in Honorhall Orphanage in the city of Riften in the Kingdom of Skyrim. He reincarnated in his favorite game 19 years before the start of the game’s events. Armed with knowledge about the future and full potential in Magic, Combat and Voice, the Nord kid will set out from Riften to find himself becoming a Hero way before the start of the game events.
8 1825 - In Serial20 Chapters
Beyond Time and Space
Liam Mason went to sleep thinking about his deadly fight the next day, but woke up in a white room accompanied by countless people. Without choice, he must fight to survive and thus protect his family from the imminent onslaught of demons from another universe, but soon will find that there are enemies even in their own universe and the apocalypse is inevitable. *** (3 chapters per week)*** Game System / no-harem and possibly no romance *** MY PATREON PAGE: https://www.patreon.com/JamesFernando *** English isn't my first language so please excuse my mistakes. I hope you enjoy what i will write in the future. ... This story is also being posted on: https://www.webnovel.com/book/11008660705236305/Beyond-Time-and-Space
8 225 - In Serial11 Chapters
A Crone's Trade
Latgalay lusts for beauty, power. When her tribe’s raid is repulsed, and when a wizard counter attacks, Latgalay seizes power. But there is a cost: her soul. Setting is in an alternate reality during the Roman incursion of Britania. Latgalay is from an embellished tribe of Picts, there are Spirits, Magic, and some pretty dark shit. I wrote this one back in 2015, when I was in a completely different headspace. Like, seriously. Dark. I've gone through and edited some of the worst of it out, but the tone is still there.
8 142 - In Serial45 Chapters
Forward In Time
A new threat comes to the Four Nations. Unfortunately, at the same time, the Gaang is sent forward in time... to the future... seventy years into the future. What they don't realize, is that there are bigger things going on. There's a bigger plan happening... and Aang is apart of it.Can they stop it and return to their own time?
8 237 - In Serial16 Chapters
Choices
Life is all about choices. Choosing where to go, what to do, and who to be. Now I leave the choice in your hands. You are the protagonist. You choose where you go, what you do, and who you are. You choose the story. You choose the adventure. The choice is yours. Now choose.
8 178 - In Serial15 Chapters
NaNoWriMo Bootcamp
Do you enjoy a challenge? Do you often wish you had a motivational coach to keep you on task? If so, you've come to the right place! NaNoWriMo (National Novel Writing Month) was designed to motivate writers to pen a 50,000 word story during the month of November. And the Bootcamp Mentors are all about motivation, especially when it comes to writing for the Wattys Awards. Read on to learn about an inspiring initiative hosted by the Bootcamp Mentors, in collaboration with Pretty In Punk Book Club, to help you get started on next year's Wattys winning story.
8 173

