《•Stay With Me• |✔︎|》[18]
Advertisement
Тэхён Жонгүгийн компани дээр очоод хэдийн хоёр долоо хоног өнгөрөөд байгаа ба энэ хооронд Тэхёны хувьд хангалттай их зураг авуулсан учраас одоо бараг л дахиж ирэх шаардлагагүй болоод байгаа юм. Өнөөдөр бол түүний сүүлийн өдөр нь боловчиг Тэхёнд дахиад ганц өдөр байсан бол гэж бодуулахад хүргээд байгаа тэр л нэгэн түүний толгойноос одоо ч гараагүй хэвээр.
Энэ хэдий болохгүй гэдгийг мэдсээр байж, очих бүртээ өрөөнийх нь урдуур эргэлдээд зогсохгүй хааяа нэг таарахдаа худал дургүй мэт жүжиглэдэг ч зөрснийхөө дараа шууд л эргэн нүд салгалгүй ширтдэг түүний хувьд хичнээн ихээр үүнийгээ эсэргүүцэвч ер болж өгөхгүй байгаад өөрийгөө хүртэл ихээр буруутгаад байгаа юм.
Сүүлийн өдөртөө ч тэр үү, чадлаараа л хичээн хэд хэдэн зураг авуулаад эцэст нь энэ хэцүү ч гэх юм уу, амархан ч гэх юм уу ажил нь бүрэн өндөрлөлөө.
"Сайн байлаа"
"Тэхён аа, үнэхээр сайн ажиллалаа"
Ажилчдын орилооныг хангалттай давах чанга алга ташилт өрөөнд цуурайтаж, удалгүй тэр нэгэн томоос том инээмсэглэл нүүрэндээ тодруулаад
"Би өнөөдөр та бүхнийг дайлна" гэх үгс унагах нь тэр.
Захиралынхаа хэлсэнд ажилчид бүгд л аз жаргалтайгаар хүлээн авч, дор бүрнээ хувцсаа солихоор түр өрөөнөөс бужигналдсаар гарлаа.
"Сайн уу?" Жонгүг Тэхёнтой хоёулхнаа үлдсэндээ инээмсэглэлээ нууж ч чадалгүй ийн асуухад Тэхён дургүй мэт жүжиглээд тогтохгүй хүндхэн үгс унагаад зөрөхийг зэхэх аж.
"Чамайг харахаас өмнө сайн байсан юм. Одоо харин муу болчихлоо"
Тэхёны үгэнд нэг царай нь барайсан ч Жонгүг яаравчлан Тэхёны гарнаас зууран авлаа.
"Чи явах хэрэггүй ээ. Би явчихъя. Оронд нь тэдэнтэй үлдээд найрла. Удаан ажиллалаа шүү дээ" инээмсэглэсээр унагаасан үгэнд нь Тэхёны царай огцом хувирч яах ёстойгоо бүр мэдэхээ байчихав. Зүрхнээс нь хүсэмжлэх хамт байх мөч, тархинаас нь шаардах хол байх цаг хугацааны голд нь гацах Тэхён.
Хичнээн Жонгүгтай хамт байхыг хүсэх ч түүнд хүүхэд, цаашлаад эхнэр болох хүн ч байгаад нь дотроо дэмий л нууцхан биелэшгүй хүсэл тээнэ.
Өөрөөс нь холдон явах Жонгүгийн алхам бүрт өөрөө өөртэйгээ тэмцэж ядсаар эцэст нь
"Ганц удаа хамт хооллоход зүгээр учраас" гээд доош харан зогсож, Жонгүг ч томоор инээмсэглэн, эргэн хараад Тэхёны урд алхан ирлээ.
"Баярлалаа"
Өрөөнд үүнээс хойш юу ч дуулдсангүй. Тэхён одоо ч доош харсан хэвээр хэлсэн үгэндээ эргэлзэж ядан зогсох бол Жонгүг нүүрнээсээ огт инээмсэглэл салгахгүйгээр Тэхёныг ширтэнэ.
Advertisement
"Кхм...хүүхэд чинь сайн уу?" Удаан хугацааны эвгүй байдлыг эвдэн Тэхён асуухад Жонгүгийн царай түрүүнийх шигээ жаргал харуулсан бус зовлон илэрхийлэгдэх мэт өөрчлөгдөөд
"Мэдээж сайн" гэсээр үл ялиг инээвхийлэх шиг болоход нь Тэхён инээмсэглээд
"Ашгүй дээ. Хүүхэддээ сайн анхаарал тавиарай" хэмээн захих мэт үг хэлсэнд нь Жонгүг түүн рүү илүү удаанаар ширтээд
"Хүүхэд гэхээр л чиний нүүрэнд аз жаргал тодрох юм. Тийм ихээр хайртай хэрэг үү?" гэхэд Тэхён багахан толгой дохилт хийгээд
"Тэд хөөрхөн шүү дээ. Бяцхан гар, хөл, бие, нүүр гээд л. Бүгд жижигхэн. Эгдүүтэй, өхөөрдөм. Би хэзээнээс эхэлж хүүхдэд хайртай болсоноо мэддэггүй юм. Жин ахын тэр их хүүхдийг нандигнах үзлээс болсон ч байж магад. Гэсэн ч одоо бол Жин ахын нөлөө ч байхгүйгээр хүүхдийг хайрлаж, эрхэмлэдэг. Тиймээс чи хүүхдээ заавал эрүүл энхээр төрүүлж өсгөх ёстой шүү. Миний захиас" гэсээр ярих үедээ л инээмсэглэлийг ихээр тодруулж, баяр баяслаа ил гаргахад нь Жонгүг ч мөн жаргал гээчийг энэ үед л мэдэрч буйгаа ойлгохын дээдээр ойлгож, дотроо олон ч удаа 'Инагийн оронд Тэхён байхгүй яав даа' хэмээн бодлоо.
"Би--" Жонгүгийг сая л ам нээх гэхэд нь тасалдуулж орхисон олон орилолдсоор өрөөнд орж ирэх агаад Жонгүг ч үгээ эргүүлэн залгиад инээмсэглэсээр
"Явцгаая" хэмээгээд Тэхёныг дагуулан өрөөг орхив.
"Би тэдэнтэй хамт-"
"Зүгээр дээ. Надтай хамт явахад гэмгүй"
○○○
Хоолны газарт байрласан ажилчид бүгд л идэх нь идэж, уух нь уусаар амгалан гэгч нь суух ба гагцхүү Жонгүг л биеэ барьж басхүү зөвхөн Тэхёнд л хамаг анхаарлаа төвлөрүүлэн сууна.
"Чи ч гэсэн уух хэрэгтэй шүү дээ" согтуу Тэхён байдгаараа малийсаар гаран дахь хоосон хундагаа Жонгүг рүү сунгахад Жонгүг чангаар инээд алдсаар худал ууж буй мэт дүр эсгээд түүнд эргүүлэн хундгийг өглөө.
"Сайн байна" Тэхён эрхий хуруугаа гаргасаар хундган дахь архийг өөрөө уух гэсэн ч өнөөх нь хоосондоо ч тэр үү, хошуугаа унжуулсаар дахин архи хийн ууж, Жонгүг ч энэ бүхнийг ажиглан жаргалтай нь аргагүй инээмсэглэнэ.
○
"Архи даадаггүйг минь мэдсээр байж...ёстой нэг...чи л надад архи өгөө биз дээ!" Тэхён сүүмийсэн нүдээрээ хундагтай хэрэлдээд бүр зогсохгүй сүүл рүүгээ загниад эхлэх нь тэр.
"Тийм биз дээ! Чи хэл л дээ" Тэхён хөмсгөө эгдүүтэй нь аргагүй зангидаад, унжих уруулаа ч анзааралгүй хундагтай хэрэлдэж байсан ч нөгөөх нь юу ч хэлж чадахгүй юм хойно өөрөө өөртэйгээ хэлэлцээд, удалгүй архины шилийг хүртэл үг дуугар гэж зандарлаа.
Advertisement
"Муу заваан хоёр юм чинь. Та хоёрыг Жонгүгт хэлнэ дээ"
○
"Хөөе! Чи мэдэх үү?" Тэхён баруун талдаа байх Жонгүг бус зүүн талдаа суух эрийг цохин аваад ийн асуувал залуу гайхсаар
"Юуг?" гэсэнд Тэхён амаа даран маягтай нь аргагүй инээгээд
"Би танай захиралд хайртай" гэх нь тэр. Үүнд нь ч гайхсан залуу нүдээ томруулан Жонгүг рүү харахад Жонгүг үргэлжлүүлэн яриул гэсэн шиг дохио өглөө.
"Та хоёр үерхдэг юм уу?" Залууг асуухад Тэхён сая л инээж байснаасаа эрс өөрчлөгдөн гунигтай нь аргагүй хүндээр санаа алдаад
"Үерхэл...ууг нь үерхдэг байсан юм. Гэсэн ч нэг л өдөр Жонгүг хүүхэдтэй бүр эхнэртэй болж таараад...Тэгээд л эцэст нь бидний харилцаа өндөрлөсөн дөө" гэвэл залуу цааш юу ярихаа мэдсэнгүй. Дэмий л доош харан захиралдаа эхнэр, хүүхэд байдаг эсэхийг тунгаалаа.
"Гэхдээ захирал эхнэр, хүүхэдгүй шүү дээ. Та буруу ойлгосон юм биш үү?"
"Үгүй дээ. Тэгээд ч хүүхдийг нь тээж байгаа эмэгтэйг эхнэр гэхгүй өөр юу гэх вэ дээ. Хүүхэд ямар тоглоом биш. Гэрлэхээр шийдсэн хосуудын л бүтээдэг нандин зүйл шүү дээ" гэсээр Тэхёныг урдахаа дахин тонгоруулж орхиход Жонгүг одоо болсон гэж үзэв бололтой Тэхёныг үүрсээр бусаддаа
"Явлаа" хэмээн нэг бодлын одоо боль гэсэн дохио өгөөд өрөөг орхив.
"Хэн чамайг намайг үүрч болно гэсэн юм?" Тэхёныг гэнэт л нуруун дээр нь тонгочиж эхлэхэд Жонгүг
"Чи одоо өөрөө явж чадахаар ухаантай биш байгаа болохоор зүгээр л надаар үүрүүл" гээд дахин нэг үүрэх мэт өргөн нуруун дээрээ тогтоолоо.
Удалгүй тэд Жонгүгийн машин дээр ирж, Жонгүг ч Тэхёныг урд суудалд суулгаад түүний гэрийн зүг хөдлөх агаад хааяа нэг Тэхёны архины халуунд хацар нь улайсан төрхийг ажин инээд алдсаар явна.
Нэлээд хугацааны дараа Тэхёны гэрийн үүдэнд ирсэн Жонгүг Тэхёныг өргөж ядахдаа кодыг чүй ай хийгээд дотогш орон Тэхёныг зөөлөн гэгч нь орон дээр нь хэвтүүлэх аж.
Хувцас болоод хөнжил дэрийг нь засах, мөн тайлахаа ч марталгүй аль болох тухтайгаар хэвтүүлээд эцэст нь болов гэлтэй инээмсэглэсээр уруул руу нь дөхсөн ч гэнэт санасан шиг байрлалаа өөрчлөн духан дээр нь удаанаар үнсээд гэрийг орхив.
○○○
"Тэхёнтой дахиж ойртоно гэж санасны ч хэрэггүй шүү!" Жонгүг инээмсэглэсээр машиндаа суух гэж байсан ч Сынчол хаа нэг газраас гаран ирээд ийн түүнд сануулах гэсэн шиг үгс унагахад Жонгүг царайгаа хувьс хийн өөрчлөөд
"Өөрт чинь ямар хамаатай гэж ийм үг хэлээд байгаа юм!" гэсээр үнэхээр уурласан бололтой дуугаа өндөрлөх нь тэр.
"Чамд миний дүү байгаа байх аа. Хөөрхөн, сайхан биетэй, сайхан ч сэтгэлтэй. Өчнөөн л ирээдүй, өчнөөн л сайхан дурсамжийг бүтээх байсан тэр минь чамаас болж ирээдүйгүй болохдоо тулаад байгааг ер нь чи мэдэж байна уу? Тэгчихээд бас илүү санаархаж, сэтгэлтэй нэгнээр минь зугаацаад! Миний хувьд энэ чинь хангалттай гэж үзэж байна. Нэг бол би ээж, аавд хэлж түүнийг гадаад явуулна. Эсвэл зүгээр л Тэхёныг аваад та хоёрыг тайван орхиё. Ямар ч сонголт хийсэн би чамайг хүндэтгэнэ"
Жонгүг түүнийг санал тавив уу, үгүй юу шуудхан л Тэхёныг өгөхгүй хэмээх гэж байсан ч толгойд нь орж ирсэн бяцхан хар цэгт, цаашлаад Тэхёны инээмсэглэсээр хэлсэн үг эргэлдэж яаж ч чадалгүй амнаасаа
"Инаг битгий явуул" гэх үгс гаргаад машиндаа орон суулаа.
Харин түүнийг ийм хариу хэлэхийг мэдэж байсан Сынчол нүүрэндээ одоо л нэг уруулны өргөлт хийгээд цааш явах аж.
○○○
Энэ...харж байна уу? Жижигхэн хар зүйл. Энэ бол ураг. Нялхаараа учир ердөө ийм л хар зүйл харагдах болно. Мөн ураг маш сайн бойжиж байна.
Тиймээс чи хүүхдээ заавал эрүүл энхээр төрүүлж өсгөх ёстой шүү. Миний захиас.
"Новш гэж!!" Шөнө болж байсандаа ч тэр үү, замаар тийм ч олон машин үзэгдээгүйгээс гадна Тэхёны тэнэглэлийг анзаарах ч хүн байсангүй.
Машиныхаа хурдыг энгийнээс хавь илүү хурдлуулж, урдах машинаа ч үл тоон хажуугаар нь салхи татуулан зөрөх түүнд зогсох бодол байхгүй аятай удаанаар ийм байдалтай явж, эцэст нь хэний ч мэдэхгүй тийм л газар сүүлийн зогсоолоо хийн, үрүүлээсээ хоёр гараараа зуурсан хэвээр нүүрээ сигнал дээр буулгаад чангаар цурхиран уйлах нь тэр.
Инээсний маргааш уйлдаг гэдэг үнэхээр оргүй хоосон үг биш бололтой. Жонгүгийн хувьд ч тэр, Тэхёны хувьд ч тэр өнөөдөр л ганц тэр хар бараан өдрөөс хойш жаргалтайгаар инээсэн ганц өдөр нь байхад. . . Эргээд л хараар будаад хаячих шиг боллоо.
Advertisement
- In Serial29 Chapters
Prerequisites for Greatness (RWBY)
Jaune always knew that being a hero meant going on adventures, sometimes very far from home. He just hadn't thought he would start so early, or so far. Sadly he wasn't high level enough to learn teleportation, nor did life have an easily accessible mount option. His own two legs and an occasional donkey would have to do. Medieval setting; gamer Jaune. You don't need to know anything about the RWBY universe to read this.
8 152 - In Serial27 Chapters
Pokemon Integration Project
As Gods began their new project, making a new Entertaiment just as they let their last project free of control because it's getting boring as they became more powerful. And they go back to a planet in a universe called earth, most idea of their entertaiment come from here and the player too.So the gods began searching the most interesting one from popular show , movie, anime , comic, manga ,etc. While in earth live a young man called Michael Lu in a country named indonesia full of coruption and poverty.He griefed always beacuse he can't get what he tought he want. But unfortunately even tough he probably could get what he want he will be soon became entertaiment to gods, lest unknow to him. The gods finaly find something interesting idea based on popular anime show called pokemon. The idea is to integrate powers of pokemon in the show into someone they chose using system simliar to their previous few project and they wonder how long will this project will keep them entertained. DISCLAIMER: I don't own pokemon neither the system I am just a beginer writer with non-english as native langauge and school to worry about. So i probably will update once a week or once a month. Thank you for reading
8 162 - In Serial23 Chapters
An Account of Humanity
It has been 50 years since humanity has made its mark on the galaxy. Before that, humans were a simple species, living in isolation in their own little part of the galaxy. But times have changed, and so have the views of the humans that have now spread across the stars. Some see them as challengers of their galactic dominion, others look at them with eyes of envy and reluctant gratitude, and others find them merely interesting. Regardless of their opinions, the one thing that they can all agree on is that they are here to stay. Perhaps, by chronicling the effect these humans have had upon the galaxy can they figure out the mysteries of humanity themselves. These are their accounts.
8 215 - In Serial200 Chapters
Ocean of Poems (Completed)
[Completed]In this book, you will a see a lot of poems of various themes. Currently, there are only 2 poems of mine in it.Cover is made by Humna20Enjoy!"Out of the light that covers me,Black as the Pit from pole to pole,I than whatever gods may be For my unconquerable soul.In the fell clutch of circumstancesI have not winced nor cried aloud.Under the bludgeonings of chance My head is bloody, but unbowed. Beyond this place of wrath and tears Looms but the Horror of the shade, And yet the menace of the yearsFinds, and shall find, me unafraid.It matters not how strait the gate, How charged with punishments the scroll I am the master of my fate: I am the captain of my soul." ©️ All Rights Reserved No part of this publication may be reproduced, distributed, or transmitted in any form or by any means, including photocopying without prior written permission from the author. I do not own any of these poems, credit goes to respected authorsDone on 9/7/18 subject to changeRankings: #79 in relatable out of 1.6k stories #70 in literature out of 700 stories #201 in deep out of 1.9k stories #11 hardtimes out of 102 stories #28 in meaning out of 150 stories #35 in relate out of 187 stories
8 225 - In Serial96 Chapters
Never in a Million Years ✔️
She's back and better than ever. Living in Chicago for the junior Law program was a fun year of her life but Bailey-Belle couldn't be happier to be home. Just in time for senior year too. She missed her six brothers, her hometown and everyone else in it. Well... almost everyone. Caleb Kazer has been best friends with her older brothers since birth. He's the ultra smart, flirty and ever charming bad boy who has teased Belle since they could talk. He is undeniably hot and he knows it. He's arrogant, cocky and constantly teasing or antagonizing Belle. But despite all of this, she can't deny the fact that she would defend him if he were ever in trouble. She says she can't stand him, but deep down she knows things would be boring without him. Bailey 'Belle' Kalanski is this intimidatingly intelligent, fun loving spitfire of a girl that Caleb can't help but be intrigued by. He always has been, ever since they were kids. She's annoyingly stubborn and always has an answer for everything. The only things they seemingly have in common is their smarts, sarcasm and love for fun and their family. Shes the ultimate pain in his ass, but he knows that he would protect her forever, even though she really didn't need. He couldn't deny the fact that things wouldn't be the same without her.Through nightly talks and their constant bickering the two suprisingly grow closer. What happens when, to both of their confusion and dismay, feelings start to bloom?What happens when both of their worlds come crashing down around them? They say a lot can change within a year, and although Belle likes to let go of most of the turmoil that's happened througout her life, this year would definitely be impossible to forget, no matter how hard she tried. 'Never in a Million Years' is the hilarious and heartbreaking tale of Bailey-Belle Kalanski's life, full of family, friends, love and laughter.
8 256 - In Serial126 Chapters
The Vampire & The Mistress(Yoonmin) *completed*
Yoongi is a 700 year old vampire that does want he wants without caring about anyone. His father believes that he needs a bride, which Yoongi disagrees with but a certain person changes his mind.Side ships*Namjin**Taekook**HoRu*Contains*crossdressing- mainly dresses**boyxboy**male pregnancy**language**violence*
8 199

