《•Stay With Me• |✔︎|》[10]
Advertisement
A/N:Namjin учраас, хэрэв үүнийг үргэлжлүүлмээргүй байвал түр хүлээнэ үү. Taekook дараагийн хэсгээс орж эхлэх болно.
"Яаа! Ким Намжүүн. Явъя л даа. Хоолнууд бараг дуусах нь" Намжүүний хажууд зогсох эр түүнийг тохойлдсоор хэлвэл Намжүүн ер сонсоогүй шинжтэй одоо ч өөрөөс нь холгүй цэцэг услан зогсох нэгнийг гөлрөөстэй
"Чи түүнийг таних уу?" хэмээхэд нь өнөөх залуу инээд алдсаар Намжүүний мөрөн дээр цохин
"Манай нөгөө ангийн Ким Сог Жин. Бүх зүйл нь бүрдсэн төгс залуу даа. Харин чи... мэдэхгүй юм даа. Чи цэцгэн дээр гишгэж үүнийг үхүүлдэг байхад тэр усалж байна. Та хоёрыг ердийн бусаар илэрхийлвэл тэр сахиусан тэнгэр, чи магадгүй мангас байх" гэсээр цааш инээгээд явчихвал Намжүүн сүүлийн удаа Жинийг сайтар харж аваад өнөөх залуугийн хойноос гүйлээ.
○○○
"Ким Сог Жин хаана байна! Тэр хаана байна!" Намжүүн эмнэлгийн үүд орсон даруйдаа л сувилагчийг заамдан Жинийг орилсоор асуух бөгөөд сувилагч ч урдах компьютерээ харсаар
"4 давхар, 204-р өрөө. Гэхдээ та одоо орж болохгүй ээ. Тэр--" гээд үгийг нь дуусгах ч үгүй Намжүүн түүнийг заамдсан гараа хүчтэй тавиад дээш шатаар гүйгээд явчих нь тэр.
"--сая онцгой байдал зарлаж, эмч нарыг дуудсан юмсан"
Намжүүн эцэст нь дөрвөн давхарт ирж, өрөөнүүдийг хайсаар яван сая нэг 204 тооттой өрөөг олон хаалгыг нээвэл түүний өмнө нь огтоос харж байгаагүй бүр төсөөлж ч байгаагүй дүр зураглал байсан нь Жиний орон дээр сонин сонин үйлдэл хийж чангаар орилох байлаа.
"МААААА!! ААА! ААЛАААА!! НАДАД ТУСЛААЧЧЧЧ!!!"
"Цохилт нь орж гараад байна. Хурдан хүчдэл нэм!"
"Гар хөлнөөс нь барь!"
"1, 2, 3!"
"1, 2, 3! Дахиад нэм!"
"1, 2, 3!"
"Хэвийн боллоо!" Эмч орилоод Жинд даиин тариур хийх ба энэ нь тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна заримдаа тархинд ихээр нөлөөлж гажуудал үүсгэдэг юм.
Энэ бүхнийг түрүүнээс л ажиглан зогссон Намжүүн хүртэл гүн шоконд орж, юу хийхээ мэдэхгүй дэмий л нулимс мэлтэлзүүлнэ.
"Та хэн билээ?" Нэг сувилагч гүйхээрээ ирэн түүнээс асуувал Намжүүн уйлсан чигтээ нөхөр нь хэмээж, сувилагч ч толгой дохисоор түүнийг Жиний хажууд суулган өглөө.
"Тариур тарьчихсан учраас хэсэгтээ орилохгүй байх."
"Аан за. Ойлголоо" Намжүүн уйлсан чигтээ эмчид хэлээд, дээш харан одоо ч хатаагүй нулимстай хэвтэх Жинийг ажигласаар удалгүй бүр ч ихээр нулимс дуслуулан гарнаас нь атгавал сая л Жин Намжүүн рүү хараад инээд алдан
"Тэхён аа. Би сая үнэхээр үхэнгээ алдлаа. Намжүүн нүдэнд харагдаад, чи ч бас харагдаад. Гэхдээ Намжүүн илүү аймар байсан л даа. Байнга л зодож буй төрх нь харагдаад. Ууг нь бидэнд хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамж их байгаа шүү дээ. Хамт кино үзээд л, аялалаар яваад л, бүр хоол хүртэл хамт хийсэн. Гэтэл сая нэг нь ч харагдсангүй" гэвэл Намжүүн амаа дарсаар доош хараад ихээр нулимсаа урсгасан нь үнэндээ тэдэнд жаргалтай дурсамж огт байхгүйд л байгаа юм. Саяны Жиний ярьсан бүх зүйл үнэндээ түүний төсөөлөл гэдгийг Намжүүн ч сайн мэдж, үүндээ ч эхэр татсаар чангаар уйлж гарав.
Advertisement
"Уучлаарай. Уучлаарай. Жин. Миний буруу. Миний буруу. Хайрт минь. Би л чамайгаа ингэчихлээ."
"Битгий уйл аа. Тэхён. Чи харин ч баярлах хэрэгтэй. Учир нь би баярлаж байна. Намжүүн миний ийм өрөвдөлтэй төрхийг харалгүй амар тайван амьдарч байгаа шүү дээ. Үүнд нь нэг талаараа гомдож байгаа ч үүнээс илүүтэй би үнэхээр их баяртай байна." Жин инээмсэглэсээр Намжүүн рүү харвал Намжүүн одоог хүртэл эхэр татан нулимсаа арчсаар өөрийгөө харааж, зүхэн сууна.
"Чи минь үнэхээр үзэсгэлэнтэй байсан юмсан." Намжүүн нулимсаа зөнд нь хаясаар Жиний хэдийн хөхөрч, сорвитсон нүүрээр гараа гүйлгэвэл Жин ч инээмсэглээд, удалгүй зовхиндоо дийлдэн нүдээ анисаар
"Би сэрээд ярих учраас одоо унтлаа" гэх бол Намжүүн дотроо түүнийг заавал дахиж сэрээсэй хэмээн залбираад хажууд нь гарыг нь барьсаар суулаа.
○○○
"Бид зөвшөөрөхгүй. Энэ их эрсдэлтэй алхам"
"Гуйя. Эмч ээ. Би түүнийг өглөө нь авч яваад орой нь л аваад ирэх учраас гуйж байна. Надад түүнтэйгээ өнгөрүүлэх гуравхан өдрийг өгөөч дээ?"
"Хэрэв түүний гэнэт л бие нь муудах ч юм уу, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл бидэн рүү залгах ч юм уу эсвэл яаралтай ирэх ёстой шүү. За юу?"
"Ойлголоо. Эмч ээ. Үнэхээр их баярлалаа. Үнэхээр их"
○○○
Жаргалтай нь аргагүй инээмсэглэн явах Намжүүн Жиний өрөөнд орсон даруйдаа л Жин рүү гүйн хатаж омголтсон уруул дээр нь олон дахин үнссээр эцэст нь Жинийг сэрээж орхив.
"Намжүүн??"
"Тийм ээ. Би байна" Намжүүнийг инээмсэглэсээр ийн хэлэхэд Жин ч инээн
"Тэхёныг чамайг авчрахгүй нь л гэж бодсон юмсан. Гэтэл ингээд урдаас минь хараад байж байдаг" гэвэл Намжүүн урсчих гээд байгаа нулимсаа дарч ядсаар Жинийг тэврээд
"Би чамтайгаа хаана ч, хэзээд ч үүрд хамт байх учраас зүгээр л намайг санах үедээ миний нэрийг дууд. Ойлгов уу?" гэсээр шивнэн хэлэхэд нь Жин ч хамраа үрчийлгэн
"Сүн Ү Күн шиг үү?" хэмээж, Намжүүн ч түүний үгсэд инээд алдаад толгой дохин
"Тийм ээ. Сүн Ү Күн шиг" гэлээ.
○○○
"Яагаад эмнэлгээс гарч байгаа юм? Эмч хэлэхдээ--" Жинийг тайлбар тавих гэвэл Намжүүн түүний өчигдөрхөн үс нь хусагдсан толгойг илэн нэг үнсээд
"Би зөвшөөрөл авчихсан байгаа учраас санаа зоволтгүй дээ. Орой чамайг эрт хүргээд өгчихөд л болно. За юу?" гэхэд нь Жин санаа амрах шиг болон суудлын бүсийг зүүгээд
"За тэгвэл явцгаая" гэж, Намжүүн ч толгой дохисоор машинаа асаах нь тэр.
○○○
"Үнэхээр итгэлтэй байна уу? Хүмүүс надаас цочвол яах юм бэ? Айх ч юм уу?" Жинийг кино театрын урд ирсэн ч ер орохгүй зөвхөн өөрийгөө шүүмжлээд л зогсоод байсанд Намжүүн дэлгүүрээс малгай авсаар түүнд өмсүүлээд
"Одоо ямар ч асуудалгүй байна" гэсээр чирээд орчихвол Жин цонхийсон нүүрээ дарсаар явж, Намжүүн ч дахин санаа алдаад хэн нэгэн охины уруулын будгийг гуйн, Жиний урууланд багахан түрхэж, мөн хацарт нь ч түрхэн улаа бутрууллаа.
Advertisement
"Хөөрхөн, эгдүүтэй, үзэсгэлэнтэй, царайлаг энэ дэлхийн бүх сайхан үгс чамд минь л тохирно"
Тэд инээдмийн кино сонгосон ба Жин бүтэн цагийн киноны турш ханатлаа инээсэн бол Намжүүн киног эхнээс нь дуустал огт үзэлгүй зөвхөн Жинийг л харан инээмсэглэхийн зэрэгцээ нулимс дуслуулан сууж байсан юм.
"Энэ инээмсэглэлийг дахиж хэр удаан харах бол?" Шивнэх төдий амандаа хэлсэнд нь Жин сонсоогүй бололтой үргэлжлүүлэн киногоо үзэн инээсээр сууж, харин Намжүүн зүгээр л түүнийг ширтэн зүрхээ шимшрүүлнэ.
○○○
"Яаа!! Намжүүн!" Жин өөрийн хацар дээр байх багахан гурилыг гараараа авсаар орилон зөрүүлээд Намжүүний хацарт наачихвал Намжүүн ч мөн чангаар инээгээд гартаа илүү их гурилыг барьсаар Жиний нүүрэнд нялна.
"Чи яг л өндөг шиг харагдаж байна" Намжүүн хэлээд бүр ч чангаар инээвэл Жин хошуугаа унжуулсаар цааш хараад зогсчихов.
"За уучлаарай даа. Хайрт минь. Би зүгээр л өндөг их гоё болохоор л тэгээд хэлч--" Намжүүнийг хойноос нь тэврэхийг мэдэрсэн Жин бушуу гартаа атгасан гурилаа нүүрэнд нь нялаад хурдан гэгч нь зугтаагаад алга болчих нь тэр.
"Яаа! Ким Сог Жин!" Намжүүн нүүр лүүгээ үлээсээр Жиний хойноос гүйх бөгөөд эцэст нь унтлагын өрөөнд ирж, Жин ч инээсээр зугтах гэж байсан ч Намжүүн амжиж түүнийг барин аваад орон дээр дараад хэвтчихэв.
Хэсэг гэрийг анир чимээгүй нөмрөн, тэд удаан бие биенийгээ ширтэлцсэний эцэст хоёул хөөрхөн бор нүднээсээ нулимс дуслуулж, уруул уруулаа уулзалдууллаа.
Энэ үнсэлт тэдний өмнөх бүхий л үнсэлтүүдээс огт өөр байсан нь ямар ч хүчирхийлэл байхгүйгийн дээр зүгээр л нандигнан бие биедээ хүрэлцэх тийм ариун үнсэлт байсан юм.
Удаан үргэлжилсэн энэ хүрэлт сая дуусч, Жин нүднээсээ нулимс асгаруулсан хэвээр
"Намжүүн, сүүлийн удаа, сүүлийн удаа надад энэ жаргалыг өгөөч?" гэвэл Намжүүн ч мөн нулимстай нүдээр Жинийг ширтээд дахин түүний уруулыг эзэмдэн авах аж.
○○○
Жиний нүүр улайж, амнаасаа зөвхөн намуухан, уянгалаг хоолой л гаргах бол Намжүүн өөрийн хөдөлгөөнөө маш зөөлөн бөгөөд болгоомжлонгуй хийнэ.
Тэдний ийм харилцаа өмнө нь үнэхээр аймшигтай байсан. Жиний нүхнээс хэдэн удаа цус гарсаныг бурхан ч мэдэхгүй, тийм л хар бараан дурсамж байсан. Гэтэл энэ удаагийнх өмнөх өмнөхүүдээсээ эсрэгээрээ эргэгдсэн нь их намуухан мөн орилоон, гуйлтгүй байсан юм.
Гэсэн хэдий ч нэг зүйл нь адилхан байгаа ба энэ нь Жиний нулимс. Тэр өмнө нь дандаа уйлдаг байсан, одоо ч мөн уйлж байна.
Гэхдээ мэдээж ганцаараа биш. Намжүүн. Тэр ч мөн өөрийн дүрэлт бүртээ нулимс дуслуулж, таашаал авахаасаа илүүтэй харамсаж байлаа.
○○○
"АААА!! НАМ-ЖҮҮН!!! НАМАЙГ АВРААРАЙ!! ААА!" Жин шөнийн 3 цагт л чангаар орилж, биеэ янз бүр болгож, үхэхгүйн төлөө тэмцэж эхлэхэд Намжүүн хажууд нь цурхиран уйлж, салганах гараа арай хийн хөдөлгөн байж, утсаараа эмч дуудна.
"Ойлголоо. Бид удахгүй очно"
Эмчийн хэлсэн энэ үгс л Намжүүнд тайвшралыг өгсөн атал. . .
Одоог хүртэл Жиний байдал хэвээр.
"Гуйя? Жин. Гуйж байна. Буцаад хэвийн болооч дээ." Намжүүн түүний гарнаас барьсаар уйлж байсан ч гэнэт нэг зүйл санасан аятай хувцаснууд руугаа гүйн эмчийн өгсөн тариурыг хайна. Гэвч энэ тийм ч амар байсангүй. Эхнээс нь дуустал бүх хувцсаа газар шидэж орхиод чангаар уйлсан чигтээ гараараа тариур байх хувцсыг тэмтрэх аж.
Арай хийн тариур олсон Намжүүн Жин дээр бушуу очин гарт нь шахахыг орлдсон ч судсаа зөв олж чадахгүйдээ дэмий л бухимдан байсан ч Жиний олон хөдөлгөөнүүдээс арай хийн тодрон гарсан судсан дээр нь тарьж чадлаа.
"Намжүүн аа. Миний явах цаг үнэхээр болсон юм шиг байна." Жиний тайвшран байж хэлсэн үгсэд нь Намжүүн түүний гарыг чангаар барин нүүр нүдгүй үнссээр
"Хайрт минь. Чи үхэхгүй ээ. За юу? Зүгээр л нүдээ анихгүй байхад болно" гээд цувсан олон хөлсийг нь арчвал Жин толгойгоо үл ялиг сэгсрээд хэдийн цонхийж, сааралтсан царайгаараа Намжүүнийг удаанаар ширтээд
"Би чадахгүй ч чинийхээ энэ сайхан царайг удаан харж бол чадна. Хөөрхөн нүд, өхөөрдөм хацрын хонхорхой, жижигхэн хамар, булцгар уруул, Намжүүн. Яг үнэнийг хэлэхэд энэ дэлхий надаар бус чамаар л дутагдах болно. Ойлгов уу? Тиймээс намайг мартаад надаас илүү сайн нөхөртэй болж, түүнийгээ ч хайрлаарай. Бас хэрэв хүүхэдтэй болвол миний нэрийг өгөөрэй. Энэ ууг нь ховор нэр ч би чамайг гэж бодоод өглөө шүү" гэсээр мэлтэлзэх нулимсаа зөнд нь хаян нүдээ анихыг зэхвэл Намжүүн бушуухан чангаар тэврэн аваад
"Гуйя. Жин. Битгий нүдээ ань л даа. Гуйж байна" гэсээр орилон уйлах бол Жин багахан онгойлттой нүдээрээ Намжүүнийг харан аргах хоолой, хөших хэлээ арай хийн ашиглаж хэдхэн үгс гаргалаа.
"Би чамаас эцсийнхээ гуйлтыг гуйя. Намжүүн. Миний үхэж буй энэ өрөвдөлтэй дүрсийг бүү хараарай. Гуйж байн-" түүний хоолой цааш орж, нүд нь таг анигдахын цагт Намжүүн түүнийг тэвэрсэн чигтээ чангаар цурхиран уйлж, амнаасаа ердөө
"Буцаад нүдээ нээ л дээ. Гуйж байна. Сэргэ л дээ" гэх үгс л гаргана.
●●●
"Би чамд хайртай Ким Сог Жин. Үнэхээр их. Өөрийгөө өгч ч чадахаар тийм л ихээр чамдаа хайртай.
Чиний надтай байсан өдөр, хором мөч бүрт би аз жаргалаас бялхаж байсан.
Би чамтайгаа хаана ч, хэзээд ч үүрд хамт байх учраас зүгээр л намайг санах үедээ миний нэрийг дууд. Ойлгов уу?
○○○
Өчигдөр шөнө цагдаагийн нийт бүрэлдэхүүн RJ корпорацийн захирал Ким Чол Сугийн хүү болох Ким Намжүүнийг хан мөрний эргээс үхсэн байдалтайгаар олжээ. Мөн задлан шинжилгээний явцад ямар ч гадны нөлөө байгаагүй агаад эмч болоод цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнүүд түүнийг амиа хорлосон хэмээн үзээд байна.
Advertisement
- In Serial11 Chapters
The World Must Fall
Monsters, in this case a human in sheep's clothing. An imposter, someone less than human.That is what Alex is. Alex isn't human, more specifically he lacks the features to make him one. He has no remorse when killing, no humanity. Worst of all he takes pleasure in what he does.But when given the chance to slaughter more, he takes it, and is transported to another world to run free. He will watch the world burn, and he WILL take pleasure in it.Are you interested in reading the antics of a serial killer?____Authors note :Just some head up for readers. I don't find interest in romance, nor do I find interest in supposed 'evil-protaganists' that aren't evil in the slightest. I say this to you as an avid reader of such stories, you will not get an evil protagonist that turns good, nor gets some side character to follow him around and befriend him.___This will contain R-18 themes and as such be warned. It will have gore, violence, and intense scenes. Be warned and have fun
8 143 - In Serial9 Chapters
The Avaricious Merchant System
In a moment of boredom, a sickly youth finds that he possesses a System. A Merchant system. The System promises him immortality if he follows its advice. While the youth is not interested in becoming the greatest merchant to ever exist and while being tantalized by the prospect of immortality, he remains cool-headed despite the amount of pain he receives because of his system even to the point of being swindled out of his hard-earned money by it.Follow Clyde Dominic, the second prince of the Dominic kingdom, as he strives to work hard in the hopes of living a leisurely immortal life.
8 220 - In Serial23 Chapters
Through the Wormhole
|11X WATTPAD FEATURED| Daniel Matton wasn't ready for an adventure, not until 5022 sent him into space on a journey to prehistoric times. The prehistoric animals test his patience, but at the end of the day, Dan must endure all the pain and suffering if he is to return home safely. *** Have you ever wanted to see where life first began? Meet Daniel Matton, a legendary adventurer who ventured to the past, present, and future in a starship known as PPMC, by traveling through a black hole, wormhole, and white hole. Now, did he want to be the star of the PPMC Project? Heck no, but he loved paleontology. However, things never go according to plan, and he experienced things well beyond our imagination: volcanic eruptions, eight-foot-long millipedes, man-eating dinosaurs, terrifying saber-toothed cats, and above all, disaster. He did not sign up for that! What the heck, 5022 Greenville, South Carolina? It may sound like a suicide mission, but it's not. Dan's story is different. It's a chronicle of survival-one worth writing down to share with the world: a tale of love, friendship, horror, and letting go of the past (not to mention escaping all those insane, prehistoric animals who kept trying to turn him into the blue-plate special). Despite this, Dan's love for paleontology did not save him when he died. And all he could ask himself was, "Will I rise?" *** ⭐ Featured on @WattpadTimeTravel || The Clock is Ticking | Action/Adventure.⭐ Featured on @adventure || Space Adventures.⭐ Featured on @YA || Interstellar.⭐ Featured on @BecauseDinosaurs || Original Dino Stories.⭐ Featured on @TeenFiction || Between Worlds.⭐ Featured on @PrehistoricCreatures || They Evolved on Other Planets, Too!
8 158 - In Serial17 Chapters
Bill x Dipper {One Shots}
I really like billdip so yea...fight me.
8 140 - In Serial19 Chapters
3 Ninjas Kick Back (Part 3)
Decided to change her model since her character is getting older changed it to Margaret Qualley instead of Julia Butters Younger model: Julia butters Older model: Margaret Qualley 3rd book! Her new name is Zoey and BlazeHope you all enjoy this series can't believe how many people actually view this. I grew up watching 3 ninjas it's what actually inspired me to do karate and I got back into it. All credits to owner besides my character and lines!
8 202 - In Serial11 Chapters
Writer's Room: Nicole Knight
Welcome to your source for all the inside information about my characters, books, and everything that it takes to make their stories come to life! Ever have questions about how characters were created or why they make certain choices? Wonder about the writing process and what goes into a story? You'll find all of that plus more in this blog-style journal!
8 159

