《•Stay With Me• |✔︎|》[9]
Advertisement
"Бөөрний хорт хавдрын эцсийн үе"
"Хугацаа бага үлдсэн"
"Эмчлэхэд хэтэрхий оройтсон"
"Уучлаарай"
○○○
"Ах аа? Өвдөж байна уу?" Тэхён толгойд нь эргэлдэх эмчийн хэлсэн олон үгсэд нулимс дуслуулсаар хоолойгоо сааралтуулан байж асуувал Жин толгой сэгсэрсээр Тэхёны гарыг барин
"Өвдөхгүй байна аа. Зүгээр байна" хэмээн инээмсэглэсээр эмнэлгийн орон дээр хэвтэнэ.
"Худалч. Дандаа л худал ярих юм. Та өвдөж байгаа шүү дээ. Өвдсөн болоод л ийм царай гаргачихсан хэвтэж байна" Үнэнийг хэлэхэд Жиний царай үнэхээр аймшигтай, Намжүүний үлдээсэн олон шарх, сорви байгаад зогсохгүй нүүр нь хувхай цайж, уруул нь хатан омогшсон тийм л царайтай хэвтэн байна.
"Би үнэхээр зүгээр ээ. Одоо бол 1000 км зам дээр асуудалгүй гүйж чадна" Жиний инээмсэглэсээр хэлсэнд Тэхён улам л нулимс дуслуулахын зэрэгцээ үл ялиг инээж түүний шоглоомыг ойлгохыг хичээнэ.
"Ах аа. Би таньд үнэхээр их хайртай...байсан." Тэхён доош харан сая л нэг сэтгэлээ илчлэхэд нь Жин ч инээгээд
"Мэднэ ээ. Тэхён. Би ч мөн чамд их хайртай байсан. Гэсэн хэдий ч үүрдийн амлалтаа биелүүлж чадалгүй тэр нэгэнд зүрх сэтгэлээ өгчихсөн. Намайг уучлаарай" гэвэл Тэхён түүний хэдийн хатаж, сааралтсан уруулан дээр өөрийн уруулыг тавиад удалгүй салган
"Эцсийн удаагийнх болог" гэсээр хацран дээрээ тогтох ганц нулимсыг Жиний уруул дээр унагааж, Жин ч инээмсэглэсээр толгойгоо үл ялиг дохиод түүний нулимсыг арай хийн хөдөлгөх зүү, холбоологтой гараараа арчин өглөө. . .
Жинийг удаан сахиж суусан Тэхён сая нэг гэнэтийн үзлэгт өрөөг орхин гадаа нь зогсох бол Жин эмчийн олон тариур болон зовлонт их үзлэгт айхын зэрэгцээ өвдөлтөө дийлэхгүйгээр орилж хашгирна.
"ААА! НАМАЙГ ТАВЬ! ТАВИАЧ!! ХАААА! БОЛЬ! ТЭХЁН ААА!!!" Чангаар орилон уйлахаас гадна биеээ ч удирдаж чадахгүйгээр хөдлөх Жинийг харсан Тэхён эмнэлгийн хаалганы цонхоор нулимс дуслуулсаар авиа гаргахгүйг хичээн амаа даран зогсоно.
"Ах аа! Энэ миний буруу. Намайг уучлаарай. Уучлаарай"
○○○
"Жо-нг-үг аа. На-д дээ-р ирэ-эч? Гуй-я?" Тэхён эхэр татсаар арай хийн хэлвэл Жонгүг утасны цаанаас сандарсаар
"Юу болсон юм? Хэн юу хийсэн болоод? Ойлголоо. Би одоо шууд яваад очих учраас хаягаа хэл" гээд гүйгээд байгаа бололтой амьсгаадах нь сонсогдож эхэлтэл Тэхён нусаа татсаар
Advertisement
"Хангёл эмнэлэг. 3 давхрын шат" хэмээгээд утсаа тасаллаа. . .
"Тэхён! Тэхён!" Доороос хар хурдаараа гүйн ирэх Жонгүг Тэхёныг олж харсан даруйдаа хурдаа ихэсгэж, урд нь ирэхийн цагт шууд л шатан дээр өвдөглөн суугаад чангаар тэврэн авах нь тэр.
"Яасан юм? Юу болсон юм? Хаана нь өвдсөн юм? Алив хэл л дээ. Битгий намайг айлгаад бай. Гуйя. Тэхён"
"Би....биш ээ. Миний хайрладаг байсан хүн. Тэр хүн. Миний төлөө явж байгаад эцэст нь үхэх гээд байна. Би яах вэ? Жонгүг аа. Надад туслаач? Энд донор хэрэггүй гээд байна шүү дээ. Би яах юм бэ?" Тэхёныг галзуу мэт аашлахыг ажсан Жонгүг түүний духан дээр үнссээр толгойг нь илэн
"Тэхён. Эхлээд тайвшир л даа. Чи одоо өөрийн ухаангүй байна" гэсээр хоёр тийш Тэхёныг тэвэрсэн чигтээ найган хөдөлнө.
"Жин ах...Жин ах..үхэх нь...сарын хугацаа гэсэн. Чи ойлгож байна уу? Тэр...тэр үхэх нь. Би үнэхээр яах вэ? Тэр миний төлөө л..миний төлөө л явсан"
"Тайвшир. Ойлгов уу, тэгээд ярь. Би чамайг тайвширсан цагт л ойлгох болно" Жонгүг үргэлжлүүлэн найган, Тэхёны толгойг илээд, хааяа нэг үнсэн суусаар нэлээн удав.
Ойролцоогоор хорин минутын эцэст одоо л тайвшран, амьсгаа авах Тэхён Жонгүгийн энгэрт наалдсан чигтээ нулимс дуслуулсаар ярьж эхэллээ.
"Би ахлах сургуульд байсан юм. Нэгдүгээр анги байсан болоод ч тэр үү, дээд ангийнхандаа их дээрэлхүүлдэг байлаа. Гэтэл гурав дугаар ангийн нэр хүндтэй, царайлаг, сурлага сайтай, спортдоо ч сайн тийм л ах намайг гэнэт л өмөөрч, хамгаалж эхэлсэн. Түүнийг Жин гэдэг байсан юм. Бид тэгж явсаар эцэст нь Жин ахыг их сургуульд ороход нь анх удаа л бие биедээ сэтгэлээ илчилж үерхсэн. Гэсэн ч ганц би Жин ахад хайртай байгаагүй юм. Түүний нөгөө анги болох үргэлж л зодоон цохион хийж явдаг, бусдыг дээрэлхдэг Намжүүн гэгч ч бас Жин ахад хайртай байсан. Нэг гэм нь Намжүүн бол их баян нэгэн. Тиймдээ ч намайг барьцаалж, Жинд хэрэв өөрийгөө өгвөл намайг суллана гэж хэлсэн. Хэдий тэр үед бидэнд цагдаад мэдэгдэж болох боломж их байсан ч Намжүүний аавыг хэн ч барьж иддэггүй. Намжүүн айлын ганц нь болоод ч тэр үү үргэлж түүний хүссэнийг өгдөг байсан. Тэгээд л эцэст нь Жин ах намайг орхиж, тэр Намжүүн гэгчийг дагаж явсан юм. Харин одоо...бүтэн гурван жилийн дараа Жин ах над дээр ирсэн ч буцаад л явах нь. Гэвч энэ удаа өмнөхөөсөө арай илүү хол, арай илүү шархлуулахаар" Тэхёныг чангаар түүний энгэрт шигдэн уйлж эхлэхэд Жонгүг сая л бүгдийг ойлгон зөрүүлэн тэвэрсээр амандаа дуу аялна.
Advertisement
"Ээж намайг жаахан байхад ингэж дуулдаг байсан юм."
"Үхэл гэдэг хэлж биш хийсч ирдэг юм. Тэхён. Чи үүнийг хичнээн зогсоохыг хүсэвч энэ хэзээ ч бүтэхгүй. Уучлаарай" Жонгүг дууны ардаас ийн шивнээд цурхиртал уйлах Тэхёныг чанга гэгч нь тэврэн суувал Тэхён одоо ч эхэр татаастайгаар орилон бурхныг зүхнэ.
○○○
"Тэхён, би чамаас ганц зүйл гуйж болох уу?"
"Юу юм? Ах аа"
"Намайг Намжүүнтай сүүлийн удаа уулзуулаач?" Жинийг цөхрөнгүй хоолойгоор асуувал Тэхён бушуу харц буруулж
"Үгүй ээ" хэмээлээ.
"Гуйя?"
"Үгүй. Ах аа. Би яасан ч таныг дахиж тэр адгуустай уулзуулахгүй."
"Үнэндээ Тэхён аа. Би өөрийгөө үхэхээ мэднэ. Тиймээс ядаж эцсийн амьсгалаа түүнтэйгээ хуваалцмаар байна. Гуйя?" Жинийг нулимстай нүдээр ширтсээр хэлсэнд Тэхён санаа алдсан ч толгой дохин, амнаасаа ямар нэгэн зөвшөөрлийн үг гаргасангүй, зүгээр л доош харан суугаад удалгүй толгой сэгсэрсээр
"Уучлаарай. Ах аа" гээд өрөөнөөс гарч, Жин ч удаан тэвчсэн нулимсаа зөнд нь орхиод чангаар мэгшинэ.
○○○
"Жон Хусог. Чи муу зулбасга. Ямар гээчийн бүдүүн зүрхтэй болоод түүнийг явуулчихаж байгаа юм. Айн??" Урдаа 4 талаас нь мөчлөн гинжидсэн залууг чангаар ташуурдах Намжүүн чангаар орилон үүнийгээ үргэлжлүүлэх бол Хусог түүн рүү хамаг шүлсээ нулимсаар
"Чам шиг мангастай байснаас үхсэн нь дээр биз. Муу адгийн новш. Тэгээд ал л даа. Надад хамаагүй!" гээд ер өршөөл гуйх шинжтэй байгаагүйд Намжүүн улам бухимдсаар түүнийг буудах гэж байсан ч хэн нэгний хүйтэн хоолойноос үүдэн түр азначих нь тэр.
"Түүний зөв. Чи бол мангас! Адгийн новш!" Тэхён түүний хойно буу барьсаар зогсох агаад Намжүүний толгойд тулгасаар буугаа буулгах тушаал өгнө.
"Тоглоод байна уу? Би ч гэсэн чамайг буудаж чадна" Намжүүн зөрүүлэн Тэхёны энгэрт тулган хэлвэл Тэхён хүйтэн харцаар өөдөөс нь ширтсээр
"Жин ах үхлийн ирмэг дээр байхад хүртэл чи өөрчлөгдөхгүй нь бололтой" гээд буугаа буулгахад Намжүүн бүр сонин царай гаргасаар өөрийн бууг ч буулган Тэхёныг заамдан авлаа.
"Юугаа яриад байгаа юм! Хэн үхлийн ирмэг дээр байгаа гэж! Хэн!"
"Жин ах. Новш минь. Чамаас болж. Чиний тэнэгээс болж. Чиний л буруу. Чи л түүнийг ийм болгосон"
"Яг одоо хэл. Тэхён!! Тэр хаана байна!"
"Мэдэхгүй ээ!"
"Муу новш минь! Би чамайг яг одоо энд цааш нь харуулчихаж чадна шүү! Яг одоо хэл!" Намжүүний хүчтэй багалзуурыг ч үл тоох Тэхён өөртөө итгэлтэй нь аргагүй
"Хамаагүй ээ. Би үхэж чадна!!" хэмээн орилсоор буугаа өөр лүүгээ тулгаж орхилоо.
"Муу хараал идмэр. Чамайг нэг л өдөр би өөрийн гараар алах болно доо" Намжүүн Тэхёны утсыг хармаанаас нь булаан авсаар цааш гүйж, Тэхён ч өөрийгөө зөв зүйл хийсэн эсэхдээ толгойгоо гашилгасаар газар суун үлдэнэ.
Advertisement
- In Serial9 Chapters
Next Life: Awakening
Welcome to Novus! Where the only limit, is that of your imagination! Upon the decimation of the earths surface due to nuclear war. What was left of humanity was forced deep within the Earths crust, far from the deadly radiation. The human life has been reduced to a virtual reality paradise, that is, SO vivid and realistic that it feel as though you are REALLY living! Explore a vast landscape populated with countless species and structures designed by our very own pilots! In Novus, you can find adventure, danger, or even love. So make the best out of your new life in that stasis chamber and try your luck in the world of Novus! Where the only limit is your imagination! Good luck!
8 159 - In Serial15 Chapters
the chamber of renewal
A young man wakes to find himself within a powerful artifact. He has nothing else not even an identity to help him explore a new world. Short chapters but hopefully frequent
8 171 - In Serial12 Chapters
Apocalypse in a Fantasy World
Have you ever wondered what would happen if a zombie like apocalypse happened in a fantasy world? Well, look no further! This bone head has gone ahead and written it down for you. This story will contain pain, sorrow, joy, and well, undead! I am a young writer and hope I can gather constructive criticisms and insight and bring a little joy to someone else's life. Thanks! The story follows John. The last Human on our earth. As he is about to die, time stops and transparent boxes appear in front of him telling him that he is the last human alive and that he has survived the weeding procedure. Now armed with the knowledge of what happens and how to defeat the abyss’s armies of zombies and evolved, he is moved from his sub-world to the main world where he is tasked with saving it or risk the extinction of his life and the lives of all life in existence! Join him as he realizes why the boxes said that his world had some deficiencies when made. Join him as he is sent to save, what he would consider a fantasy world, with magic, swords, elves, dragons, and other mystical creatures. Join him as he tries to save the world and all life from the abyss! Tags: Lite-RPG, Fantasy, Swords and Magic, Undead, Slaves, Slice of Life-ish, Mature Content, and undead! Posting the 1st of every month unless I meet the follower goals!
8 210 - In Serial26 Chapters
Shadow Light
In a world filled with Gods, Godessess, Angels, Fallen Angels and Devils, can a human survive without their knowledge and acheive his goals? Can a human acheive anything? Can he stand against them if need be. Naruto Uzumaki took that job with the help of his Sacred Gear.
8 143 - In Serial31 Chapters
The Broken Circle
Join Lei Jianyu on a quest for revenge, with only his rage and the clothes on his back. With a shattered dantian and an inability to cultivate, will he be able to complete his quest? Or will he, like so many others, fade into the obscurity of forgotten history?
8 117 - In Serial24 Chapters
Broken (Jughead x reader)
A story about Archie's twin sister falling in love Jughead. Although she's no normal girl, she has anxiety and often shuts down and doesn't understand the world around her. Warnings: Swearing, anxiety attacks, fluff, mentions of deathHighest Ranking: #23 in #jugheadjones
8 236

