《•Stay With Me• |✔︎|》[4]
Advertisement
Жонгүгийг өглөө сэрэхэд хажууд нь хэн ч байгаагүйгээс гадна хичнээн Тэхёны нэрийг дуудавч хаанаас ч гарч ирээгүйд бухимдах, эргэцүүлэх давхцуулсаар буйдангаас босон суулаа.
"Тэхён?" Жонгүг хувцсаа өмсчихөөд давхаргын булан бүрт түүнийг хайн алхах боловч Тэхён огт байхгүй байгаад амандаа дахин хараал тавьсаар үүнийгээ зогсоох агаад байгууллагын хүлээн авагчаас Тэхёны дугаарыг асуувал тэрээр толгой дохисоор түүнд дугаарыг бичин өгөх аж.
"Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна---"
"Сонин юм. Өчигдөр л найдвар төрүүлчихээд" Жонгүг амандаа юу ч юм бувтнан явсаар гэртээ ирээд шууд л орон дээрээ үсрэн хэвтэж, дотроо Тэхёны инээмсэглэх болоод нүдээ анин хөмсгөө зангидаж буй төрхийг хольсоор бодоод эцэст нь өөрөө ч мэдэлгүй инээсэн байх нь тэр.
"Царайлагын дээр тачаангуй"
○○○
"Жин ах аа! Гуйя! Ах аа! Надтай үлд л дээ!"
"Чиний төлөө. Ойлгов уу?"
"Ах аа!!" Тэхён орилсоор хар дарсан зүүднээсээ сэрэх ба түүний нүднээс хэдийнээ нулимс урссан байх аж.
"Ааах" тэр толгойгоо барьсаар орон дээр сууж, чангаар орилоод арай хийн орны хажуудах шүүгээг онгойлгон хайрцагтай эм гарган ирсээр хэд хэдийг аваад ам руугаа хийлээ.
Сүүлийн гурван жил ийм байдалтай байгаа түүний хувьд одоо бол ганц хүсэж буй зүйл нь бүтэн нойртой хонох л байв.
Удтал тайвшран суусан Тэхён сая нэг гайгүй болов гэлтэй орноос босон угаалгын өрөө зүглэлээ.
"Тэнэг амьтан" толинд харан өөрийгөө зүхэх Тэхён орилсоор үүнийг хүчтэйгээр цохин, газар суугаад хэлтэрхийнүүдийг нь гараараа түүж эхлэв.
○○○
"Юугаа хийж яваа юм?" Жимин гайхширсаар хаалганых нь дэргэд зогсох Жонгүгийг харан хэлвэл Жонгүг санаа алдсаар гэрт орон түүнээр хэлүүлэлтгүй буйдан дээр тухлаад авах нь тэр.
"Тэр дөрөв хоног ажил дээрээ ч ирсэнгүй, утсаа ч авсангүй" Жимин түүний хэлсэнд инээд алдсаар цай аягалан өгөөд
"Хэн тэр вэ?" гэвэл Жонгүг цайг аван балгалсаар
"Яагаав, чиний танилцуулдаг Тэхён" хэмээн аягыг буцаан тавьбал Жимин нүдээ томруулаад
"Чи түүнтэй ямар харилцаатай болчихсон болоод ингэтлээ санаашраад байгаа юм?" гээд гайхан харахад Жонгүг мөрөө хавчсаар
Advertisement
"Би ууг нь түүнтэй хосуудын харилцаатай боллоо л гэж бодсон. Гэтэл энэ эсрэгээрээ байгаад зогсохгүй бүр надаас холбоогоо таслахаар шийдчихсэн бололтой" хэмээн гүнээр санаа алдан шанаагаа тулан суувал Жимин толгой сэгсэрсээр
"Горьдсоны чинь гарз байлгүй. Тэр Тэхён чинь жинхэнэ хөлдүү мөс. Ямар ч сэтгэл хөдлөлгүй, бүр инээдэг ч үгүй. Гэсэн чи юу гэнэ вэ? Хосуудын харилцаа? Тэгж мөрөөдөөд яах вэ дээ. Угийн чи ч, тэр ч, бие биенээ тоохгүй. Та хоёр бол жинхэнэ эсрэг туйлууд" хэмээгээд бүр ч Жонгүгийн сэтгэл санааг навс унагаагаад хаячихав.
"Найз юм уу? Дайсан юм уу?" Тэр нүдээ эргэлдүүлсээр буйдангаас босон гэрээс гарах гэвэл Жимин түүнийг гомдож хэмээн таамаглаад
"Явах гэж байгаа юм уу?" гэсээр орилтол Жонгүг эргэн хараад
"Үгүй ээ, шар айрганд гарах гэж байна" хэмээгээд цааш явж, Жимин ч толгой сэгсэрсээр үлдлээ.
○○○
Тор дүүрэн шар айраг барин явах Жонгүг хоёр хүний дараа өөрийнхийг бичүүлэх байсан боловч яг урд нь зогсох малгай, хар цамцаар өөрийгөө тагласан эр хармаагаа ухаад ухаад юу ч гаргаж ирээгүйгээс гадна сүүл рүүгээ буцаах санал худалдагчид тавиад явах гэвэл Жонгүг түүнийг барин зогсоогоод төлөх мөнгөн дүнг нь өгөх нь тэр.
"Баярлалаа. Дараа таарахаараа өгнө өө" өнөөх эр бөхийгөөд цааш явахыг зэхвэл Жонгүг хойноо үлдээсэн ундааг нь барьсаар түүнийг дуудав.
"Хөөе, энийгээ мартчихаж!"
"Өө баярлалаа" тэрээр ундааг аван нэг царайг нь өндийн харвал түүний төсөөлөө ч үгүй хүн байсан нь Жонгүг байж тааран, сандарсаар цааш явах гэсэн ч энэ нь хэдийн оройтжээ.
"Тэхён?"
"Би Тэхён чинь биш ээ" хоолойгоо бүдүүрүүлэн ярих Тэхёныг харсан Жонгүг өөрийн таамгыг зөв болохыг мэдэн инээмсэглэсээр түүний малгайг сөхөн авлаа.
"Мөн л байна даа"
"Яах гээд байгаа юм? Малгай өг" Тэхён түүн рүү муухай харсаар хэлвэл Жонгүг гэнэт л түүнийг тэврэн аваад
"Санаж үхэх гэж байлаа. Яагаад гэнэт алга болчихсон юм?" хэмээвэл Тэхён түүнийг түлхэх гэсэн ч өвдөх гарнаасаа болон дуу алдчих нь тэр.
Advertisement
"Яачихсан юм?" Жонгүг түүний цус нь хатсан гарыг барьсаар асуувал Тэхён түүнээс гараа угзран татаад
"Зүгээр болохоор битгий сүр бадруулаад бай. Бас хүний малгайг өг" гээд Жонгүгаас өөрийн малгайг авах гэвэл Жонгүг түүнд өгөх бус бүр дахин нөгөө гарыг нь атган аваад
"Болохгүй нь ээ" гэсээр чирж эхлэв.
"Хөөе! Хаачих гээд байгаа юм?"
"Гэр чинь хаана юм?"
"Хэлэхгүй ээ" Тэхёны одоог хүртэл эсэргүүцэх байдалд уурссан Жонгүг түүнийг өөртөө татсаар чангаар үнсэн аваад
"Хэл! Тэхён! Үгүй бол би уурлана шүү" хэмээн дахин дахин үнссээр байвал Тэхён нүдээ томруулахын зэрэгцээ эсэргүүцэж ядсаар
"Тийшээ эргээд байгаа барилгын 5 давхарт" гэсэнд нь Жонгүг одоо л нэг үнсэлтээ зогсоон гарнаас нь атгасаар цааш алхлаа.
Тэд эцэст нь барилгын урд ирж, Тэхён олон удаа Жонгүгийг оруулахгүй, хэрэггүй гэсэн ч Жонгүг л юм хойно эсэргүүцсээр байгаад гэрт нь ороод ирэв.
"Эмийн хайрцаг чинь хаана байгаа юм?" Жонгүг орж ирсэн даруйдаа орилон энэ тэрүүгээр явбал Тэхён нүдээ эргэлдүүлсээр гал тогооны дээр байх тавиур луу заан
"Тэнд" хэмээлээ.
Удалгүй хайрцгыг олсон Жонгүг замаараа Тэхёныг чирсээр буйдан дээр ирэн сууж, гарыг нь өөртөө авах аж.
"Яагаад ийм болгосныг чинь мэдэхгүй ч дахиж битгий өөрийгөө бэртээгээрэй. Хэрэв тийм зүйл болвол би магадгүй үхчих байх" Жонгүгийн хувиралгүй ч чин сэтгэлээсээ хэлсэн үгсэд нь Тэхён учраа олохгүй будилж будилж удалгүй доош харан нүүрээ нуусаар суулаа.
"Бохир орсон бол яах юм!" Нухацтай нь аргагүй шархыг цэвэрлэн боох Жонгүг үе үе түүнийг ийм зүйл хийсэнд нь үглэх зангинахын голуур л шүүмжлэн явна.
"Өвдсөн байх даа" гар луу нь зөөлхөнөөр үлээн, санаа зовних Жонгүгийг харсан Тэхён өөрийн зүрхэнд мэдрэгдэх догдлолыг бага багаар мэдэрч ядсаар түүнийг ширтэн суух агаад энэ үедээ яахав, дажгүй байсан ч түүний дараагийн хэлсэн үгс, хийсэн үйлдэлд нь бүр улайгаад явчих нь тэр.
"Хурдан эдгээрэй. Эрдэнэ минь" Жонгүг хэлээд урагшлан түүний гарыг удаан гэгч нь үнсэн авлаа.
○○○
Цааш хээв нэг алхан явах Жонгүгийг цонхоор харан зогсох Тэхён нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан байсан ч Жонгүгийн эргэн хараад зүрх гаргах тэр л үед инээмсэглэл нь замхарч, оронд нь минчийтлээ улайх Тэхён бий болсон юм.
"Боль. Зүрх минь. Чи ингээд байвал би удахгүй үхэх нь"
Advertisement
- In Serial62 Chapters
Aatrox, A God King in a Modern World.
In an infinite universe millions of beings cultivated to attain supremacy. Some with good fortune reached the rank of God Earl after a few millennia, some didn't even reach the rank of God.This story is about Aatrox, the God King who managed to kill a God Emperor. But after an event he died and was reincarnated in the body of Benjamin, a high school student who had an accident and was in a coma for 3 years.Follow the journey of Aatrox, the God King of War in a modern world. "Livestream? I can do it!", "Sing? I can do it!", "Act? I can do it!", "Destroy a mountain because my favorite anime character died? I never did it ... I I swear it wasn't me !!!""In this life, I'll live as how I want!"
8 194 - In Serial19 Chapters
A Brief Look
Spaceships, programming-based magic, eldritch abominations called humans, conspiracies, really what more could you want? Oh, and, escalation. Fair bit of that too. Also posting this on r/HFY.
8 126 - In Serial15 Chapters
A Simple Bar In The Multiverse
I'm Lucas, 30 years old and single. I went to drink with some friends that day and when I was walking home, I found some weird glowing door on a wall on which I've never seen anything before. I'm a bit ashamed to say that I instantly tried to open it. Behind it was that weird silver light which I also touched with my bare hand. Don't judge me! I was very drunk. It has nothing to do with my intelligence... Anyway, I seemed to have been transported in a magical room and an invisible female entity has just just given me an offer: Turn this bar into the best bar in the universe where you'll work forever. In exchange I would get great powers with great responsab... Wait! That's spiderman. Anyway, great powers and unlimited lifespan. I think I'll say yes... Follow the story of Lucas, the manager of the Simple Bar, while he turns this seemingly innocuous bar into one that becomes known in the entire Multiverse. Or at least in a big part of it. I mean, the Multiverse is virtually infinite, so... A part of the story will take place in the Divine Realm of the Wanderer's Realms from my first novel 'The Life of a Goddess and a Fox in the Cultivation World '. I will post 1 chapter every week at 7 p.m. EST on Saturday.
8 180 - In Serial30 Chapters
THE DEMONIC CELESTIAL
James a biochemist in his past life just got murderd by his best friend he is then transmigrated into th body of a youth without celestial veins watch at how he rules as the celestial sovereign
8 216 - In Serial9 Chapters
The Wind’s Bestowed
A butcher, a village beauty, a coroner, and a wanderer walk into a tavern… In the world there are six elements. Five are seen and shattered. One is hidden and whole. It is said that the Kingdom of Ashmore holds that hidden element in its vast lands. In order to obtain it, a man plunged the Kingdom into chaos, starting many quests to end his reign. From a quiet village, four individuals took on the call to fill a quota. [Updates weekly. Every Friday.]
8 177 - In Serial43 Chapters
Notes From a Broken Heart
I've never been a person who would just tell you what I'm dealing with, so writing and music helps me.This is how I express myself, it's chaotic and far from perfect.
8 315

