《✓✕『He is my Playboy student』✕✓》Зөвшөөрөл (11-р хэсэг)
Advertisement
Энжонд үнэхээр дургүй хүрч байна. Тэрний амнаас урсах үг болгон авиа болгон нь миний уурыг дээд цэгт минь хүргэж байлаа.
Энжон: ЯАГААД ДАЁОН ГЭЖ ЯАГААД СУН БАГШ ГЭЖ ЯАГААД???? ТЭР ХҮҮХЭН НАДААС ЮУГААРАА ИЛҮҮ ГЭЖ?? ТЭР ЧИНЬ НЭГ МУУ БАГШ. БИ ЭНЭ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ГАНЦ ОХИН. ЧИ НАМАЙГ ТЭРНЭЭС ДОРД ҮЗЭЖ БОЛОХГҮЙ--
Уур уцаар минь тэнгэрт тулж Энжоныг алгадаад авлаа. Энэ үйлдэлд минь цочирдсон Энжон надруу гайхсан басхүү айсан харцаар ширтэнэ.
Би: Чамд Даёоныг муулах эрх байхгүй шүү! Нэг муу сайдын охин гэхээрээ бүх зүйл чинийх байх ёстой юм уу? Хүнийг эд хөрөнгө биш сэтгэлийн баялагаар хэмжиж сур. Даёон чамаас хавь илүү ухаалаг сайхан сэтгэлтэй. Чам шиг хувиа хичээсэн бэртэгчин нэгэн биш. Тийм болохоор эндээс яв. Миний чамд өгсөн энэ алгадалтыг сайн санаж яваарай. Надаас илүү чамд хайртай нэгнийг ол.
Энжон цүнхээ аваад: Чанёолаа чи маш том алдаа хийсэн гэдгээ удахгүй мэдэх болно оо.
Энжон гэрээс гарч одон одоо л нэг амар тайваныг мэдэрч эхэллээ.
Аавын шахалтаар нөгөө компанируу нь хөдөллөө.
Аав: Тэнд очоод чи туршлага хуримтлуулах болно. Гэрээ цуцлах бол маш том ажил. Өөртөө ашигтай байлгах хэрэгтэй. Одооноос надтай цуг туршлага судлах учраас анхааралтай байгаарай!
Би: Ойлголоо.
Машинд аавтай ойр зуурын үг солилцсоор хүрэх газартаа ирэв. Машинаас буун харвал нэг л их танил газар юу вэ гэсэн чинь өө новш Чанёолын аавын компани???
Би: Аав аа та JC-тэй хийсэн гэрээгээ цуцлах гэж байгаа юм уу?
Аав: Тийм ээ.
Би: Яагаад энэ чинь маш том компани.
Аав: Тэр үнээн гэхдээ том байлаа гээд ашигтай байна гэсэн үг биш.
Аав бид хоёр захиралын өрөөлүү явна. Яг одоо маш их сандарч айж байна. Ноён Пак надруу яаж хашхичиж уурлаж байсаныг нь бодохоор л. Дахин тэр хүнтэй нүүр тулах гэж байгаа болохоор хамаг биений минь шар үс босож байна. Тэр их доромжлолын дараа би яаж зүгээр байх вэ дээ.
Тэр өрөөрүү нь орох байтугай зүглэхийг ч хүсэхгүй байна.
Advertisement
Аавыг дагасаар захиралын өрөөнд нь орж ирлээ.
Ноён Пак: Хүүеээ Сун захиралаа та сайн байна уу? Хэзээ Солонгост ирсэн юм бэ? Хэлэхгүй дээ. Тэгсэн бол очиж тосохгүй юу!? гээд л бараг барьж авч үнсэх нь холгүй долигнож гарлаа.
Аав: Пак захиралаа би танайхтай хийсэн гэрээгээ цуцалмаар байна.
Ноён Пак: Сун захиралаа та чинь юу ярина вэ?
Аав: Миний хөрөнгө оруулж байгаа компаниудаас танайх л хамгийн муу борлуулалттай ажиллаж байна. Энэ үг гэсэн үг болохыг мэдэх байлгүй дээ!
Ноён Пак: Сун захиралаа тэр алдангиа бид удахгүй---
Аав: Даёонаа гэрээг наашаа өгөөч.
Би цүнхнээсээ гэрээг нь гаргаж өгөөд: Энэ.
Сая л нэг Чанёолын аав намайг анзаарсан бололтой: Чи чинь---
Аав: Аан нээрээ танилц. Энэ бол миний газар дээрх ганц охин Даёон.
Би: Сайн байна уу та? Сун Даёон гэдэг.
Ноён Пак: Сун захиралын охин юм уу? Та чинь охин биш ганц хүүтэй биш билүү? Хэн билээ дээ? Аан тийн Жонгүг.
Аав: Жонгүг бол манай өргөмөл хүү. Харин Даёон бол миний төрсөн охин.
Ноён Пак итгэж ядсаар: Гэхдээ та компаниа хүүдээ өгнө биз дээ?!
Аав: Даёонд өгнө гэж шийдсэн тийм болохоор л би компаний хэрэг энэ тэрдээ дагуулж явж байгаа юм.
Би: Юу аав та тэгнэ гэж хэлээгүй шүү дээ!
Аав: Тэгвэл одоо хэлчихье.
Хэн нэгэн нь бидний яриаг таслан хаалга тогшлоо.
Ноён Пак: Ор ор.
Хаалга онгойн миний харахыг маш ихээр хүсэж басхүү харагдахгүй байхыг хүссэн хүн маань босго даван орж ирлээ.
Би: Чанёол?
Чанёол: Даёонаа?? Энд юу хийж---
Аав: Даёонаа чи таньдаг хэрэг үү?
Би: Юу нөгөө тэр тухайд--
Яриаг минь тасалж ноён Пак ам нээн: Өө Сун захирал та мэдээгүй хэрэг үү?
Аав: Юуг тэр вэ?
Ноён Пак: Таний охин Даёон манай хүү хоёр хайр сэтгэлийн холбоотой шдээ.
Аав гайхсаар: Даёонаа энэ үнэн үү?
Би ч юу гэж хэлэх ёстойгоо мэдсэнгүй чимээгүй суусаар. Чанёол ч мөн адил юм дуугарсангүй.
Аав энэ байдлыг минь хараад: Тийм байж. Гэхдээ танай хүү чинь сүй тавьчихаагүй билүү?
Advertisement
Ноён Пак: Тэр сүй цуцлагдсаан.
Энэ үгийг сонсоод би гайхсаар Чанёолруу харвал тэр ч мөн адил гайхсан харцаар нааш харж байв.
Ноён Пак: Манай хүү танай охинд сайн үгүй ээ бүүр хайртай гээд уйлж унжаад сүй тавьсан хүнтэйгээ ганцхан цагийг ч хамт өнгөрүүлж чадахгүй зугатаагаад байсан юм. Тэгээд л танай охинд үнэн сэтгэлээсээ сайн юм байна гээд сүйг нь цуцалж байгаа.
Аав: Чи чинь одоо надад хайртай хүнтэйгээ ч хэлээгүй тэр байтугай найз залуутай болсон уу гэсэн чинь үгүй л гээд байсан биздээ.
Би: Т-тийм ээ.
Ноён Пак: Алив миний охин босоод Чанёолтойгоо цуг гадуур явчихаад ир. Компаний ажил юм чинь та хоёр энд байгаад яахав.
Чанёол бид хоёр саяны бүх шокноосоо гарч чадахгүй байхад биднийг өрөөнөөсөө хөөгөөд гаргачихлаа.
Бид хоёр халуун кофе аван дээвэр дээр гарцгаав.
Чанёол: Сайн уу Даёонаа?
Би: Сайн. Энжон хэр байна даа?
Чанёол: Хэрэлдчихсэн. Бүр мөсөн явчихсан.
Би: Юу??
Чанёол гэнэт надтай илүү ойртон: Тэрнээс илүү би нэг зүйлийг асуумаар байна.
Би: Ю-юуг тэр вэ?
Чанёол: Надад үнэнийг л хэлээрэй Даёонаа би чиний амнаас л сонсмоор байна. Даёонаа чи жирэмсэн. Тийм үү?
Би гайхсаар: Юугаа яриад байгаа юм? Хаанаас тийм утгагүй юм сонсоов?
Чанёол: Би харсан чиний гарт хүүхдийн зураг байсан. Бас чиний гэдэс хэвийн хэмжээнээс чинь илүү томорчихож.
Би уруулаа хазалсаар яахаа мэдэхгүй хий дэмий газар ширтэн зогсоно.
Чанёолын нүд нь гэрэлтэн намайг тэвэрч аваад: Тэгэхээр үнэн байх нь ээ. Миний хүүхэд тийм үү?
Би: Чанёолаа чанга байна шдээ.
Чанёол тэврэлтээ сулруулан: Уучлаарай. Хүүхэддээ ямар нэр өгөх үү? Хүү бол уу? Охин бол уу? Хэнийг дуурайсан болдоо?
Яагаад ч юм нүүрэнд минь мишээл тодрон Чанёолыг хараад аз жаргалдаа умбах шиг болов.
Би: Чанёолаа тайвшир л даа.
Чанёол хүүхэд шиг инээмсэглээд: Арай л түргэдчихэв үү?
Би: Чанёолаа хүүхэдтэйгээ ярьмаар байна уу?
Чанёол маш хурдан толгой дохьлоо. Тэр доош суугаад гэдсийг минь чагнан: Хүүхэд минь. Аав нь байна аа. Ээжийнхээ гэдсэнд эрүүл бойжоод гарч ирээрэй. Аав нь чамайгаа хурдхан л хармаар байна шүү гээд гэдсийг минь үнслээ.
Дээш босон уруул дээр минь зөөлөн үнсээд намайг тэврэн: Өнгөрсөн бүх зүйлд уучлаарай.
Би тэрнийг тэврээд: Үгүй ээ чамдаа итгээгүй нь л миний буруу. Намайг уучлаарай.
Чанёол: Аав бид хоёрыг зөвшөөрчих шиг болсон тийм үү? Аав зөвшөөрсөн бол болох нь тэр. Ээж маань үнэнийг хэлэхэд Энжонд үнэхээр дургүй. Тийм болохоор энэ бүгд ингээд дууссан.
Би: Тэглээ. Одоо л аз жаргалыг мэдэрч эхэлж байна.
Чанёол: Хайртай шүү!
Advertisement
- In Serial45 Chapters
World Of Monsters
In order for Alyssa to survive the Zombie Apocalypse, she was going to have to trust another kind of monster.
8 99 - In Serial9 Chapters
Gravity
Emery was once at the very top, looking down on all others. Her ?power? was incomparable. Those weaker than her could only kneel before her. But three years ago, a certain incident pushed her from the peak, leaving her abandoned and forgotten. Now a chance presents itself for Emery to rise to the top once again. Will she seize this chance, or will she remain at the bottom?
8 73 - In Serial7 Chapters
No Angels
The lone survivor of a cataclysmic bombing, Osin has always known that he was different from his caretaker and handler. However, when thrust into a mission that takes a turn for the worse, he uncovers secrets about his origin that change not just his view of the world around him but those beyond...
8 181 - In Serial22 Chapters
Spoken Word Poetry (Compilation)
If you can't say it, write it. English and Tagalog Poetries
8 161 - In Serial25 Chapters
You, Me
Both Xiaolian and Xiaomi resembles each other with he exception of attitude. Xiaolian is cautious, smart, calculative, has knowledge of medicine and poison, and also knows martial arts and powers where as Xiaomi knows calligraphy arts, music, literature, and etiquette as a lady. She is innocent, pure, and naive and tends to be the more happy go lucky type of girl. Why do they look so alike? And since when did they got their fate twisted to change place? When Xiaolian was hunted down by the Demon Prince's people and when Xiaomi was pushed down to Earth by her teacher's fiancee, they both had coincidentally swap places as Xiaomi's teacher rescued Xiaolian without knowing and the demon prince caught Xiaomi by chance. Since then, she was held captive in the demon realm.
8 89 - In Serial14 Chapters
Viva Las Vegas
3 Friends embark on an adventure in Vegas during their 2 weeks away.
8 171

