《Call me teacher. Completed》14. Чин сэтгэл
Advertisement
Хот унтаж сар зүүрмэглэнэ. Харин бид шөнийн хотын сайхныг шагшин гайхацгааж байх аж. Сөүл хотын хамгийн өндөр цэг зүгээр л энгийн нэгэн гудманд байгаад баярлаж байлаа.
Гадаа цас орсон болоод ч тэр үү жиндүүхэн байх агаад тэр намайг араас зөөлхөн тэвэрч өмссөн том хүрмэндээ намайг өлгийдөх мэт ороох нь өөртөө бүрэн уусгах шиг болно. Түүний минь эрэгтэйлэг хэдий ч анхилам үнэр хамрыг минь цоргион үнэртэх үед би шунаглан гүнзгий амьсгаа авлаа.
Цаг орой болсон учир яалтчгүй гэртээ харих ёстой болсон нь миний хувьд хамгийн гунигтай үйл явдал байв. Хэрвээ цаг хугацааг зогсоож болдогсон бол яг энэ мөчид биднийг үүрд гацааж хайрлаач.
Төмөр хүлгийн урд суудалд суун гэрийн зүг давхих үед түүнд хорогдох мэдрэмж минь улам л нэмэгдэх аж. Гэрийн бараа ойртох тусам суудалдаа шигдэх намайг тэр хараад инээд алдан
"Гэртээ ормооргүй байна уу? Ий Хэсон" гэж хэлэн үсийг минь илэн арзайлгах бол би түүнд эрхлэх мэт хошуугаа унжуулаад "Цаг зогсоогоод өг. Та хүсэл биелүүлнэ гэж хэлсэн" миний хэлсэн үгэнд тэр инээмсэглэн машинаа зогсоох үед аль хэдийн гэрийн гадаа ирснээ мэдлээ.
Би уртаар санаа алдаад "Маргааш эрт ирж хичээлээ заагаарай" гэж хэлэн буутал тэр ч бас намайг дагаад буугаад ирэх нь тэр.
"Яасан?" гайхшран түүнээс асуухад тэр машинаа тойрон урд минь хүрч ирэн тэврээд "одооноос чиний хүссэн найз залуу байх гэж хичээх болноо. Гэхдээ ээжид чинь мэдэгдэхийг хүсэхгүй байна. Сайхан амраарай" түүний хэлсэн үгэнд зүгээр л инээмсэглээд гэрлүүгээ орлоо.
__________________
Хүн багатай кафед Усон Жунин хоёр өөд өөдөөсөө хараад сууж байлаа. Тэдний голд байсан эвгүй байдал аль хэдийн арилж яг л төрсөн ах дүүс шиг дотно байгаа харагдана.
"Тэгэхээр өнөөдөр багшдаа дотроо буглаад байгаа нууцаа ярьж болно. Бидний нууц бидний дунд үлдэх учраас санаа зовохгүй яриарай. Тэр нь хамаагүй дээр байх. Чамайг харахад их зовиуртай байдаг. Цаанаа нэг зүйл нуугаад л. Тэрийгээ хуваалцах хүн хайдаг гэмээр." Жунины хэлсэн үг үнэн. Усон цаг үргэлж санаа алдаж харилцаа тогтоосон хүнээсээ ямар нэг зүйл горьддог. Өнгөрсөнд ч одоо байгаа цаг хугацаандаа ч тэр.
Advertisement
"Үнэхээр энэ тухай ярихыг хүсдэггүй ч гэлээ яагаад ч юм сонсох хүн хайдаг байсан. Энэ бүхэн эхэлсэн цэг гэвэл гурван жилийн өмнөх зуны бороотой өдөр байх. Хамгийн их итгэж хайрладаг байсан хүн минь зүгээр л надаар тоглосон өдөр. Бүх зовлон над дээр ирсэн мэт. Ээж минь хүртэл намайг орхиод хорвоогоос хальсан юм.
Тэр үед хажууд минь хэн ч байгаагүй. Яг л дэлхий ертөнц миний эсрэг чичилж буй мэт. Харин тэр үед нэг хүн надад ингэж хэлсэн юм. "Хамгийн том зовлон, гашуун сорилт мэт санагдаж байж болох ч энэ зүгээр л тийм дүрд хувирсан адислал. Чамайг яг одоо хугацаанд зовоож байгаа ч ирээдүйд чамайг чанга хатуу хүн болгоно." түүний энэ үг анх сонсоход утгагүй санагдаж байсан ч хожмын өдөр намайг бага багаар өөртөө итгэлтэй, хатуухан хүн болгож тусалсан юм. Гэхдээ би тэр хүний үгний утгийг ойлгоогүй юм билээ. Өөрийнхөө тэнэглэлийг өмөөрөх шалтгаан болгож хувиргасан.
Эр хүйстэнд итгэхээ больж тэднийг ч бас ашиглаж доромжилж болно гэдэг бодол толгойд минь шууд л суучихсан байсан. Архи, тамхи миний хэрэглээ байх ёстой мэт бодож байсан. Энэ амьдрал маань ч надад таалагдаж байсан юм. Гэхдээ цээжин дотор минь үргэлж хөндүүрлэж сэтгэлийн шарх минь улам нэмэгдэж байсан юм.
Таниас өмнөх хэд хэдэн багш нар бусдын адил мунхаг хүсэлдээ ороогдож амьдралаа балласан. Тэднийг шангаа хүртэж байгааг харахад надад жаргалтай байдаг байсан.
Тантай уулзах хүртлээ би бараг хүний сүг байсан гэдгээ ойлгосон. Таныг анх хараад сүрдэж байсан ч гэдэг үгээр миний доторх дур хүслийн араатан хооллогдож байсан. Гэхдээ амьдрал минь ингээд орвонгоороо өөрчлөгдөх гэж" тэр инээвхийлснээ нүдэндээ цийлэгнэсэн нулимсаа урсчих вий гэсэн шиг дээш харан нулимсаа тогтоох гэж үзэв. Тэгээд нулимс нь ширгэсэн бололтой Жунин руу хараад "Таньд баярлалаа." гэж дулаахан инэээмсэглэл тодруулан хэлэв. Энэ инээмсэглэл юугаар ч солих боломжгүй хүүхдийн гэгээн цагаахан сэтгэлээс гарсан инээмсэглэл байсан юм.
Тэд хэн хэн нь дуугаа хураан хэсэг суусны эцэст Жунин хоолойгоо засаад "Одооноос өөрийгөө хайрла. Чи хамгийн сайхан бүхнийг хүртэх эрхтэй. Сэтгэлийн шарх тээж түүндээ автах нь чиний насанд хүнддэх зүйл" гэж хэлээд тэдний яриа дууссан юм.
Advertisement
__________
: энэ хэсгээрээ бидний дунд хамгийн их үзэн ядагддаг, үл тоогддог аль эсвэл энгийн ч бай бүгд цаанаа өөрийн гэсэн нууцтай байдаг юм шүү. Бүх зүйлийг олон талаас нь харж байгаарай. Чиний хамгийн дургүй хүн чинь хамгийн хэцүү амьдралыг туулсан байж болзошгүй учир хэлж ярихаа сайн бодож байгаарай. Бас томчуудаас ирэх үгс ядаргаатай санагддаг байж магадгүй ч чамайг алдахвий гэсэн байдлаас хандаж хэлдэг юм шүү. Томчуудын үгэнд орж байгаарай.
Бас зөв хүндээ итгээрэй. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэзээ ч зөв зүйл дагуулахгүй гэдгийг ойлгож аваасай гэж маш их хүссэндээ...
Үерхэж нөхөрлөж байгаа хүнээ сайн таньж бэлгийн харилцааг өөрийгөө бэлэн болсон цагт хийгээсэй. Бусдын хүслээр бүү амьдраарай гэсэн үүднээс бичлээ.
Буруу үлгэр дуурайлал болохыг хүсдэггүй болохоор ийм их зүйл биччихлээ. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Бас яршигтай байсан бол уучлаарай.
Хайрт Keiko чинь🍃
Advertisement
- In Serial14 Chapters
A Dark Connection
Darian is a boy growing up in a world that is conspiring against him. He was born in a simple town, but because of the powers he inherited, he would never keep his simple life; not that he cared. Darian has always enjoyed fighting and looked forward to his future since the moment he discovered his inherited abilities. He looked forward to becoming an adventurer or a warrior. Darian never expected the pain his powers would bring him and everyone around him. It's too late to turn back now, he must become stronger; he has no choice. He will become stronger or he will die. The story will take place over several years of Darian's life. During that time, Darian will grow as a character and as a fighter, but it will take some time before Darian comes into his own in both respects. While he is strong when compared to his peers, it will take time for him to face the challenges presented to him properly. It will be a little slow, but I hope you enjoy reading along as Darian struggles and grows.
8 73 - In Serial7 Chapters
My next life in fairy tail and in the multiverse
Alex zero reincarnated in fairy tail he meet a god who let him do a whish because us other reincarneitor are just chiling or are downright vacation in ther harem he give him wishe and in exchang he gave him enteraiment in is lazy and boring life at the end of space and time Still strugling in the english but im improving i think at least i tried and english is not my first langage please be gentle with me in the comment (Cover not mine tell me if you want me to take it away)
8 196 - In Serial136 Chapters
Revival Factory & Other Novellas
A butcher's son gets lost in a mysterious way without any hint.Only one person knows whereabout of the child. But the one who knows it won't speak. Is his son dead or alive? The person won't tell but will instead let the poor butcher linger in grief. Till a new grief arrives. It comes in night and comes in day. And it is not looking to stop....Everything is not well. Not till the person as well as grief is in contact with the butcher. This book consists of four supernatural novellas:REVIVAL FACTORYCOVER UP ORDEREUREKA FEMININETHE NYMPHS OF MOSAIC. Note: Short Updates, Daily Updates.
8 208 - In Serial32 Chapters
Legend Of Blood And Flame
At the center of the universe, something new appeared, adding new flavors to the fundamental laws. Those new flavors finally reached the milky way galaxy, bringing change and causing the rise of legends. This is a story of some of those legends.
8 209 - In Serial29 Chapters
achroous
i see no colors, i only know the pureness of white and the mystery of black.(cadie)
8 246 - In Serial34 Chapters
No Turning Back (A HTTYD Fanfiction)
Banished from Berk for befriending a Night Fury, Hiccup and Toothless leaves Berk and they are never to return. They find civilisation on another village where dragons live amongst humans known as the Island of Edon.Two years later, Hiccup and Toothless grows accustomed to their new life and explores new lands they'd never come across before. When word spread about his good deeds, Hiccup is on the run when dragon hunters wants him and Toothless.A traitor is in the midst who plans to harm those who Hiccup cared about. Secrets about the island of Edon is revealed, including the truth of the Night Furies.Date created: November 2016
8 101

