《Call me teacher. Completed》1. Тэр
Advertisement
Салхи салхилсан уйтгартай намрын өдрүүд.
Нэг л хэвийн уйтгартай харагдах намрын гандуу өнгө төрхийг чимхээр заримдаа зүсэр бороо шаагина.
Ахлах сургууль бусдын бодлоор тэр чигтээ адал явдал байх бол миний хувьд тийм байсангүй. Сахилга батыг чандлан сахиулж өөрийнхөө хийсэн алдааг охиндоо давтуулахгүйг хичээн хорьж цагдах ээж. Түүний ачаар өсвөр насаа хэтэрхий уйтгартай өнгөрөөж буйгаа мэдэрч буй зожиг охин.
Ганц бие ээжийнхээ хувийн амьдралыг ойлгохыг хүсэх авч үеийнхэн дундаа сурлага муутайн дээрээс амьдралын тухай мэдлэггүй би ээжийгээ бүр ч ойлгохгүй биз.
Гэхдээ ийн бодол болон суудаг байсан уйтгартай амьдрал минь дэндүү сайхан байсан мэт санагдана.
Ахлах сургуулиа сайн дүнтэй төгсөх юм бол хаана ч газардахгүй гэх хуучинсаг бодолтой ээжийнхээ үгэнд орж гэрийн багш авсан тэр өдрөөс л өсвөр насны охины бусармаг бодол биелэлээ олж эхэлсэн юм.
______________________
Хүний амьдралыг тэр чигт нь биологи болон нийгмийнхээ хичээлээр дүгнэдэг байсан цагт.
Яахав заримдаа гэртээ ганцаараа байх үедээ олж үзсэн хэтэрхий фантаси сексуал киноноос олж авсан мэдлэгээрээ хорвоог төсөөлж байсан тэр охин төгсөх шалгалтандаа бэлдэх анхны жилээ дэндүү том зүйлийн хаалгийг нээж орхисон билээ.
Хичээл ороод удаагүй намрын дулаахан нэгэн өдөр сүүлийн цагийн хичээлээ тарчхаад гэрийн зүг алхах богинохон бор үстэй, дүрэмт хувцасных нь банзал өвдөгнөөс нэлээдгүй дээгүүр татсан намхандуу тэгшхэн урт хөл болон өөгүй цагаан царай хаанаас нь харсан үеийн банди нарынхаа харцыг булаан төсөөлөлд нь хорогдож үлдмээр тийм нэгэн охин чихэвч зүүн гудамжаар явна. Хажуугаар нь зөрсөн болгон эргэж харах нь түүний анхилуун үнэр салхитай уусан нэгдэн ойр хавиараа балаа тараах зөгий адил байх аж.
Түүний харц дөлгөөн бөгөөд тогтуун. Харсан бүхэн уусахаар тийм л гүнзгий байх нь сонин.
Тэрээр хэдий дүрэмт хувцас өмсөн өөрийгөө хичнээн дарсан ч хажуугаар нь зөрөх эр хүйстэн бүхэн шүлсээ гоожуулан харах нь гоо сайхан бүхэн нь дотроосоо гэрэлтэн гарч ирэхийг тэсэн ядаж буйг илтгэх мэт.
Энэ бол ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ий Хэ Сон. Ганц бие ээжийн хамт амьдрах даруухан үзэсгэлэнт охин. Түүнийг гаднаас нь харан даруухан гэж тодорхойлох авч дотор нь орвол тэс өөр хүн байж байхыг үгүйсгэхгүй.
Advertisement
Түүний ээж хэдий ганц бие ч гэлээ хүмүүст төдийгүй олон эрчүүдээр өөрийгөө хүндлүүлсэн хөдөлмөрч эмэгтэй. Залуухан хэдий ч хөрөнгөө өсгөн үржүүлж өсөн дэвжиж яваа бүсгүй. Ганц сул тал нь түүний охин.
Хэ Сон харагдаж буй шигээ байж чадсангүй. Хэдий гаднаа өөлөх зүйлгүй сайхан охин ч толгойд нь юу ч байсангүй. Мэдлэг, ёс суртахуун гэгч зүйл чухал болсон нийгэмд хөл алдвал босч чадахгүй түүнийг ээж нь өчнөөн олон сургалт, дамжаанд явуулаад амжилт эс олов.
Хамгийн сүүлийн арга нь ганцаарчилсан дээрээс нь тав тухтай орчинд тааваар нь сургах арга л үлдсэн байлаа. Түүний ээж бодохдоо гэрийн багш аван санаа амар байлгах тухай бодсон боловч энэ ч бас тийм амар арга байсангүй.
Ирж ярилцсан хүн болгон ямар нэгэн сул тал заавал байсан нь түүний ээжийг шантрахад хүргээд байлаа. Гэхдээ хамгийн сүүлд ирсэн их сургуулийн төгсөх курсийн оюутан түүнд таалагдахгүй байж чадсангүй.
Түүнд дутуу зүйл огт байсангүй. Эелдэг, хөдөлмөрч, мэдлэг арвин дээрээс нь ёс суртахууны хувьд хамгийн дээд хэмжээ. Хэсоны ээжийн хүслийн хүн нь тэр нэгэн залуу байсан юм.
________________________
Хэсоны хичээл тарж өмнөх өдрүүд шигээ нэгэн хэвийн яг л хийдэг байсан зүйлээ хийн алхана. Сургуулиас нь гучаад минут алхах зайд түүний гэр байх аж.
Гаднаас нь харвал эр хүн байдаггүй нь илт. Зүлгээ тэгшлээгүй хөндий хүйтэн хоёр давхар байшин. Хоёр хүнд хэтэрхий томдсон энэхүү байшинд ээж нь үзэгдэх явдал тун ховор тул охин гэрээ харан дахиад л уртаар санаа алдлаа.
Хашааных нь хаалга чахран дуугарч бие нь арзас хийнэ. Гэрийнхээ хаалгаар зөөлхөн орон гутлаа тайлахад үүдний өрөөнд нь ээжийнх нь мөн хэн нь үл мэдэгдэх нэгэн эрхмийн гутал байгаа нь нүднээ туслаа.
Гуталнаас нь харахад биеийн пропорц сайтай бололтой урагдаж задарсан шинжгүй. Хэдий ул нь элэгдсэн ч гэлээ тэгшхэн цэвэрхэн гишгэдэг хүн бололтой аль нэг тийшээ далийгаагүйн дээрээс тунчиг цэвэрхэн байх аж.
Хэсон өнөөх гуталнаас харцаа салган зочдын өрөөрүү хөлөө хурдан хурдан гишгэлсээр орлоо. Ширээн дээр цааш харан суух эрхмийг харан сониуч зандаа хөтлөгдөн араас нь шинжив.
Advertisement
Тэгш нуруу. Зөв суулт. Үсэндээ хурц өнцөг гарган зассан үсний засалт. Цэв цэвэрхэн хувцас.
Тэр эрхмийг араас нь хараад л "дэгжин" гэх үг толгойн зурсхийн орж ирлээ.
Ээж өөдөөс гараа даллах нь ширээнд суухыг урих сануулга байлаа. Тэр эрхэмрүү гөлөрч орхихдоо орчноосоо тасарсан мэт аашилсан өөрийгөө шоолон хөнгөхөн инээд алдан ширээний зүг алхлаа.
Түүний өөдөөс харан суухдаа золтой л ухаан алдаад унасангүй. Тэр ардаасаа "дэгжин" харагдаж байсан бол урдаасаа "төгс" харагдаж байсан юм. Амьдралдаа харж байсан хамгийн царайлаг нэгэн.
Өргөн дух. Өтгөн хөмсөг. Зүрхэн хэлбэртэй улаахан уруул. Давхраатай алаг нүд.
Гэвч түүнтэй харц тулгарахдаа давхийн цочлоо. Түүний юу ч илэрхийлэхгүй атлаа ширүүн бас хүйтэн хөндий харц намайг айлгаж орхисон юм.
Түүний харцанд живэх мөчид хорвоогийн хамгийн хүйтэн гянданд хоригдох мэт санагдана. Харцаа хаашаа ч буулгах боломжгүй. Зөвхөн түүнрүү ширтэнэ.
Ээжийн хоолой намайг бодит байдалд авч ирсэн бөгөөд "одооноос чиний гэрийн багш хийх хүн. Танилц" ийнхүү захиран шаардахад түүний зүг дахин харахад тэр өмнөхөөсөө арай зөөлөн дүр төрхтэй харагдана. Гэвч харцанд нь хий хоосон л үзэгдэнэ.
Тэр надруу гараа сунгасаар "Ду Кёнсү" хэмээн хэллээ. Түүний сунгасан гарнаас атгахад биед минь хэлж чадамгүй тийм хачин мэдрэмж мэдрэгдсэн ба түүний гар харц шиг нь хүйтэн байгаагүй нь намайг баярлуулсан юм.
Би түүний гарлуу гөлөрч орхисон байлаа. Эр хүний бадируун хүчирхэг гар. Гэвч хумснууд нь нилээн гүн мэрэгдсэн байгаа нь түүний нэг сул тал гэлтэй.
Түүнрүү ичиж зовох ч үгүй ширтэж байгаад ээж минь санаа зовсон бололтой.
"Маргаашнаас энэ багштайгаа хичээллэх болно." гэж надад хандан хэлчхээд түүний зүн харан "Охин минь багаасаа ганцаараа өссөн учир их дэггүй, томоогүй. Чадвал хүмүүжүүлээд өгөөрэй" гэж хэлэх нь миний дотор оршин тогтнох садар чөтгөрийн адын бодлыг сэргээж орхисон юм.
Ду Кёнсү бол миний гэрийн багш.
__________________
🍃
Advertisement
- In Serial46 Chapters
No Second Chances: The Beginning Of The End
Greed is a powerful feeling that has changed the world over thousands of years. Science, religion, and magic have built a new era and there are some who want to end it all, for the sake of a dying world. It is only up to certain beings to awaken the world and cleanse the lurking evil within the desires of the current rulers, or to wipe out those who can't contribute any good to a new rising world.
8 320 - In Serial26 Chapters
Ascendant Legacy
[Participant in the Royal Road Writathon challenge] Saul Andrews is just an average guy. He works, plays sports, he goes out with his friends. He doesn't do anything that would leave him prepared for a life of dungeon delving and adventuring in a foreign world apart from the occasional DnD session. His whole life changes when the gates to the Dungeon appear. He falls through the doorway to a new world and becomes trapped within! Now, he is trapped in a wonderous and perilous world full of creatures that only existed in his imagination. Trapped in a world where to survive is to fight, to learn, to grow. What starts out as a journey to get home develops into a determination to become the most powerful Dungeon Delver. His goal: to discover all the secrets held within that strange world! Isekai Lit RPG with Cultivation elements.
8 209 - In Serial8 Chapters
Absolved.
Lonely protagonist in an equally lonely metal world. Lets follow the story of their steps. Hello, This piece is “Blame!” inspired, as you can decipher through the antonym title. The synopsis will be changed in time to come, as will the tags, to keep up the mystery of the world as I try to emulate the dread of "Blame!" into a written form.
8 240 - In Serial15 Chapters
Reversion
Set several years after the continent of Altan began being dominated by immortal visitors from another world who sought to live among them, Reversion follows Tristan, an Altan native, whose journey uncovers several secrets about the origin of his world as well as the identities of the immortal foreigners after he gains a special ability.
8 150 - In Serial37 Chapters
Poems
This Book contains all the poems I had written till now. Which includes:-Poems on Breakups.Poems on love.Poems on soldiers and their lifestyle.Poems on mothers and their struggles.Poems on topics people won't talk about. Read to find out. You would love them for sure.This book is published subject to the condition that it shall not, by way of trade, sold for hideout or otherwise circulated without the publisher's prior consent in any form of binding or cover other than that is which is published.© All rights reservedCover Illustration : @vanditainwanderlust
8 96 - In Serial11 Chapters
Runway | MHA + Reader | Book 2 On The Run
Y/n's father was kidnapped. As was she just days before. Instead of leaving it to the pros, she takes everything into her own hands. Cannon was murdered by y/n with her trusty gun. Yeah, mentions of gun. Also mommy issues. Major?? Minor?? Idk character death.
8 101

